Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2026/00542

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                     хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Х холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй Д ложистик ХХК-д холбогдох тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авч, 2026 оны 04 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг  бага тойруу 00-р хороо, Д.Сүхбаатарын гудамж 00 М бизнес төв А блок 0-н давхарт байрлах, Х холбооны зохицуулах хороо /ХХД: 000000, РД: 0000, утас: 000000/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Х холбооны зохицуулах хороо /Төрийн байгууллага, улсын төсөвт үйлдвэрийн газар/ нь Монгол Улсын хуульд заасан үндсэн чиг үүрэг, бүрэн эрхийн дагуу иргэдэд төрийн болон мэдээлэл харилцаа холбооны төрөл бүрийн хэрэглээ, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх, тэдгээрийн хүртээмжийг сайжруулах, шударга өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж ажилладаг. 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр "Д ложистик" ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг манай байгууллага хүлээн авч 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Х холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 43300000 дугаартай гэрээг байгуулан 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" 43300000 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Гэрээний дагуу "Д ложистик" ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр болох 4,000,000 төгрөгийг төлөөгүй тул бидний хооронд байгуулсан 43300000 дугаар гэрээний 6.2, 10.1-д заасны дагуу зөвшөөрлийг цуцалсан бөгөөд 2020 оноос 2022 оны төлбөр болох 4,000,000 төгрөгийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч "Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" 4330000 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөр болох 4,000,000 төгрөгийг "Д ложистик" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д аймгийн З сум, 00-р баг 00-р хэсэг өөрийн байранд байрлах, Д ложистик ХХК-ийн захирал Д.Б /РД: 000000, утас: 0000/ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д ложистик ХХК-ийн захирал Д.Б нь МУ-ын Харилцаа холбооны зохицуулах хорооны нэхэмжилсэн 4,000,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь хариуцагч Д ложистик ХХК-нд холбогдуулан тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д ложистик ХХК-ийн захирал Д.Б нь тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х холбооны зохицуулах хорооны нэхэмжлэлтэй Д ложистик ХХК-д холбогдох тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д ложистик ХХК-ийн захирал Д.Б нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь улсын тэмдэгтийн хураамжид 78,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д ложистик ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 78,950 төгрөгийн 50 хувь болох 39,475 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

 

            3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

 

                           ШҮҮГЧ                               Э.БОЛОРМАА