| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 183/2022/02507/И |
| Дугаар | 210/МА2022/02022 |
| Огноо | 2022-11-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2022/02022
| 2022 оны 11 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2022/02022 |
,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02405 дугаар шийдвэртэй,
,,,,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ,,,,,,,,,,,,,,, Ш.Цэрэндолгор нартай зээлийн гэрээ байгуулж, 60,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцож, хариуцагч ,,,,,,,,,,,,,,гийн Хаан банкны 5131203121 тоот дансанд шилжүүлсэн боловч зээлдэгч нар нь үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй. Зээлийн гэрээний 2.7-д заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож, зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон. Миний бие хариуцагч нарт зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул зээл 60,000,000 төгрөг, алданги 30,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөгийн 45,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,гээс, 45,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,, нь Өү Энд Жи ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд ЦХБ ХХК-аас 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 2,933,95 тонн, 505,604,720 төгрөгийн үнэ бүхий цемент худалдан авсан. Өү Энд Жи ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,, нь дээрх төлбөрөөс боломжит байдлаар төлж байсан хэдий ч үйл ажиллагаа нь саатаж, эргэлтийн хөрөнгөгүй болсон. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,гээс цемент нийлүүлсэн мөнгөө хугацаанд нь төл, хэрвээ төлбөрөө хугацаанд нь төлөөгүй тохиолдолд дахин цемент нийлүүлэх боломжгүй талаар мэдэгдсэний дагуу ,,,,,,,,,,,,,, нь манайд төлөх төлбөрөө төлөхөөр нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,эс зээл авч, ,,,,,,,,,,,,,,,,,,,,ыг хамтран зээлдэгчээр оролцохыг гуйсан. Зээлийн гэрээний 2.5-д заасны дагуу ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,гийн дансанд 60,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ,,,,,,,,,,,,,, нь дээрх 60,000,000 төгрөгийг ЦХБ ХХК-ийн цементийн өр төлбөрт шилжүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,, нь энэ зээлтэй холбоотой үүрэг гүйцэтгэх ёсгүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний эрхтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан бөгөөд зээлийн гэрээний харилцаа 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан, энэ өдрөөс шаардах эрх нь хэрэгжиж эхлэх юм. Гэтэл шүүхэд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас шаардсан, шүүхэд хандсан, эрэн сурвалжилсан баримтгүй байна. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,гээс 45,000,000 төгрөг, ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 45,000,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,гээс 303,975 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 303,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ зээлийн гэрээ байгуулагдах болсон үндсэн шалтгаан, зээлийн гэрээний дагуу авсан зээлийг зээлдэгч нарын хэн нь шилжүүлж авсан эсэх, иргэний хэргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тайлбар хийж чадаагүй.
Өөрөөр хэлбэл, талууд анх зээлийн гэрээ байгуулах болсон үндсэн шалтгаан нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,гийн гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Өү Энд Жи ХХК цемент худалдах, худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигчээр нь ажилладаг ЦХБ ХХК-д өр төлбөртэй байсан бөгөөд хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь дээрх төлбөрөөс төлөхийн тулд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй зээлийн гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг цементийн өр төлбөрт ,,,,,,,,,,,,,,,,,,,,т шилжүүлсэн.
,,,,,,,,,,,,,,,,,,,,ын тухайд зээлийн гэрээнд хэлбэрийн төдий оролцож, гарын үсэг л зурсан болохоос үндсэн агуулгаараа нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөгийн зээл авах хүсэл зориг илэрхийлээгүй.
Иргэний хэрэгт шаардлага гаргах буюу шаардах эрх хэвээр хадгалагдах хугацааг хууль тогтоогчоос хуульчилж өгсөн. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т ....гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил... гэж заасан. Дээрх зохицуулалтыг анхан шатны шүүх мөн л нэхэмжлэгчид ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглэсэн.
Хэрэгт нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 2021 оны 06 дугаар сарын 20, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрүүдэд нэхэмжлэгч болон хариуцагч ,,,,,,,,,,,,,, нарын уулзсан уулзалтын тэмдэглэл үйлдсэн баримтыг үндэслэж хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,, нар нь уулзалтын явцын талаар ,,,,,,,,,,,,,,,,,,,,т мэдэгдээгүй, түүний талаар тэмдэглэлд дурдаагүй нь анхнаасаа зээлийг ,,,,,,,,,,,,,,,,,,,, төлөх ёсгүй, харин ,,,,,,,,,,,,,, нь хариуцан төлөхөөр харилцан тохиролцсон болохыг бататгаж өгсөн гэж үзэхээр байна. Мөн тэмдэглэлд ,,,,,,,,,,,,,,,,,,,, оролцож гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч нь түүнээс шаардах эрхээ хэрэгжүүлэхээр нэг ч удаа шаардаж байгаагүй, энэ талаар ч мөн баримт хэрэгт байхгүй. Хэрвээ ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос шаардах байсан бол нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө уулзаж, уг төлбөрөө шаардах эрхтэй байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй, зөвхөн ,,,,,,,,,,,,,,гээс шаардсан нь энэхүү зээлийг авч захиран зарцуулсан этгээд нь ,,,,,,,,,,,,,, болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхойлогддог.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа дутагдлын талаар
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2022 оны 05 дугаар сарын 19 ний өдөр нэхэмжлэл гаргаснаар өөрийн хүсэл зоригоо шүүхэд илэрхийлсэн. Гэтэл түүнээс хойш шүүх хуралдаанд нэг ч удаа өөрийн биеэр оролцоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт ...Харин нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана. Нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан. Тодруулбал, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь өөрөө хүрэлцэн ирээгүй, ийнхүү хүрэлцэн ирээгүй шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн би өөрөө хуралд оролцоно, нэхэмжлэгч ирэхгүй... гэсэн тайлбарыг үндэслэж шүүхийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн хуульд заасан эрхээ төлөөллийн үндсэн дээр бусад этгээдэд шилжүүлж болохоор хуульчилсан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү
5. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,,,,, нар тайлбар, татгалзал гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.
1.а. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.а. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 60,000,000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, 3.5 хувийн хүүтэй хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,, нарт зээлдүүлсэн байна. /хх4/
3.б. Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,, хүлээж авсан талаар маргаагүй.
Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь зээлийн гэрээний 2.5-д .,,,,,,,,,,,,,, Хаан банк дансанд шилжүүлнэ гэж заасан үүргийнхээ дагуу 2018 оны 07 дугаар сарын 09-ний 60,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,гийн дансанд шилжүүлсэн байна. /хх20/
Хариуцагч ,,,,,,,,,,,,,, нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын Хаан банк дахь 5374221268 тоот данс руу Өү Энд Жи ХХК-аас цементийн төлбөр ЦХБ ХХК-д гэх утгатай 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх27/
Зээлийн гэрээний дагуу шилжүүлж авсан эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгч нарын эрх байхаас гадна зээлийн гэрээ байгуулах үед хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлсэн тул зээлийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
3.в. Иргэний хуулийн 232 дугаар 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцон алданги 30,000,000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцэж байна.
3.г. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж, 2021 оны 06 дугаар сарын 20, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрүүдэд ,,,,,,,,,,,,,,тэй уулзаж, уулзалтын тэмдэглэл үйлдсэн. /хх6-7/
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэж Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй гэж зөв дүгнэжээ.
4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь .зээлийн гэрээний дагуу 60,000,000 төгрөгийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,гийн тоот дансанд шилжүүлсэн талаар мэдүүлсэн. ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын тухайд зээлийн гэрээнд хэлбэрийн төдий оролцож, гарын үсэг л зурсан болохоос биш үндсэн агуулгаараа нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөгийг зээлэх хүсэл зориг илэрхийлээгүй. Хэрэв ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос шаардах байсан бол нэхэмжлэлийн шаардлага гаргахаас өмнө уулзаж, уг төлбөрөө шаардах эрхтэй байсан гэдгийг шүүх анхаарч үзээгүй. гэх гомдол гаргасан.
4.а. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, нар нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байх тул хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж үзэх буюу гэрээний нэг тал гэж үзнэ.
Тус тохиролцоо зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч нарт нэгэн адил үйлчилнэ. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан.
Зээлийн гэрээнд зээлдэгч нарын зээлийн үүргийг өөр байдлаар хамтран хариуцах тохиролцоог тусгаагүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу талуудын хүлээх үүрэг тэнцүү байна.
5. Иймд нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,гээс 45,000,000 төгрөг, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,оос 45,000,000 төгрөгийг тус тус шаардсан нь үндэслэлтэй байх тул хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/02405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 382,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ш.ОЮУНХАНД