Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02024

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/02024

 

 

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2022/02971 дугаар шийдвэртэй,

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нарын нэхэмжлэлтэй, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох,

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээ-г хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээ-нд заасан 100 м.кв талбайтай 18 F 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 100 м.кв талбайтай 18 F 01 тоот үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний дагуу ,,,,,,,,,,,,т шилжүүлэхийг даалгах, алданги 11,730,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, Б.Ванданхүү, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянмөнх , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээнд заасан 100 м.кв талбайтай, 18F01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,т шилжүүлэхийг даалгах, алданги 9,180,000 төгрөг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн захирал Б.Оюунбилэгтэй харилцан тохиролцож 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үйлчилгээний талбай захиалгаар барих 01 тоот гэрээг байгуулсан. Гэрээний 2.2 дах хэсэгт гэрээний 97,15%-ийн төлбөрт 170,000,000 төгрөгийг ХААН банкны 5753695341 дугаартай Б.Оюунбилэгийн дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу 170,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн. Гэрээний 3.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэгч тал барилгын ажлыг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан иж бүрэн чанар, стандартын дагуу барьж дуусган улсын комиссын зөвшөөрлөөр ашиглалтад оруулах үүргийг хүлээсэн

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.8-д тохирсноор барилга ашиглалтад орсон тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор үлдэх 2,85%-ийн төлбөр болох 5,000,000 төгрөгийн төлбөрийг төлөх, мөн гэрээний 2.10-т зааснаар үлдэгдэл төлбөрийг төлснөөр захиалагч түлхүүрийг хүлээн авч эзэмших эрхээ хэрэгжүүлэх мөн гэрээний 2.7-д зааснаар захиалагч нь захиалсан байраа эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бүхий л зардлыг хариуцан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авах гэх эрх үүргүүдийг харилцан хүлээхээр тохиролцсон.

Захиалагч тал өөрийн үүргээ бүрэн биелүүлж, нийт төлбөрийн 97,15% болох 170,000,000 төгрөгийг гэрээг байгуулсан даруйдаа төлсөн учир гүйцэтгэгч байгууллага үүргээ гэрээнд заасан бүх нөхцөлүүдийн дагуу шударгаар гүйцэтгэн үлдэгдэл 2,85%-ийн төлбөр болох 5,000,000 төгрөгийн төлбөрийг хүлээн авч захиалсан үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд нь хууль бусаар саад учруулах эрхгүй байсан.

Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2020 оны 4 дүгээр улиралд барилгын ажлаа гүйцэтгэж дуусгах үүрэгтэй байсан боловч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хүлээлгэн өгөх хугацаагаа хойшлогдсон гэж ойлгоод давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүдсэн хугацаа алдсан асуудлыг хүндэтгэлтэйгээр хүлээж байсан болно. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хариуцагч талын талууд биечлэн уулзалт зохион байгуулахыг хүсэж захирал Б.Оюунбилэгийн утсаар холбогдоход нь захиалсан талбайг хүлээлгэн өгөх гэж байна гэж ойлгоод үлдэгдэл 5,000,000 төгрөгөө бэлнээр авч очсон.

Гэтэл хариуцагч тал м.кв-ын үнийг 3,000,000 тооцож төлөхийг шаардсанаар тогтохгүй хэрвээ гэрээнд заасан үйлчилгээний талбай болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ нэмэх саналыг хүлээн авахгүй тохиолдолд гэрээ цуцална гэх мэт хүлээж авах ямар ч боломжгүй шаардлагуудыг тавьсан. Захиалагчийн хувьд гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, гүйцэтгэгч талын тавьсан ямар ч үндэслэлгүй шаардлагыг хүлээн авах боломжгүй, гэрээнд давагдашгүй хүчин зүйлийн үйлчлэлтэй холбоотой нөхцөл заасан боловч энэ нөхцөлийн улмаас талууд хариуцлага хүлээхгүй байхаар гэрээний 4.2 дахь хэсэгт заасан учир захиалагчийн хувиар гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой мэдэгдлийг гүйцэтгэгч талд хүргүүлэх шаардлага үүссэн болно.

2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр захиалагчийн хувиар гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлагыг өргөдөл хэлбэрээр бичин боловсруулж байхад Монгол Шуудан ХХК-ийн хүргэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн № 189/1 дугаартай, 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн №030/1 дугаартай мэдэгдлүүд ирсэн. Мөн захиалагчийн төлбөртөө төлсөн 170,000,000 төгрөгийг захиалагчийн Голомт банкны монгол төгрөгийн 3155120568 дугаартай дансанд хариуцагч компанийн захирал Б.Оюунбилэг шилжүүлсэн байна.

Гэрээгээр захиалагч төлбөрийн 97,15% болох 170,000,000 төгрөгийг гэрээг байгуулсан даруйдаа гүйцэтгэгч талд шилжүүлсэн, гүйцэтгэгч захиалагчийн шилжүүлсэн төлбөрөөр захиалсан талбайг нь барьсан учир дур мэдэн дээрх төлбөрийг буцаах эрхгүй. Өндөр хүүтэй хадгаламжаасаа авч гэрээ хийсэн асуудлыг мэдсээр байж илтэд захиалагчийг доромжилж тохуурхсан үйлдлийг гүйцэтгэгч хийж байна гэж үзэж болохоос гадна дангаараа гэрээг цуцалж байгаа нь ч огт үндэслэлгүй хууль бус үйлдэл гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Талуудын хооронд байгуулагдсан үйлчилгээний талбай захиалгаар барих 01 тоот гэрээнд дангаараа гэрээг цуцлах эрх гэрээний 2.12-т захиалагч гэрээний 2.11-т заасан хугацааны дотор зээл хүсэн материалыг банкинд өгч судлуулаагүй буюу зээл олгох асуудал шийдвэрлэгдэхгүй удааширсан тохиолдолд ч гэсэн гэрээг дангаараа цуцлах эрх олгогдоогүй. Харин ч гүйцэтгэгч тал гэрээнд заасан хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 45 хоногийг тооцон 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор захиалагчид захиалсан талбайг нь хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0,05%-ийн алдангийг захиалагч талд төлөх үүрэгтэй болох нь гэрээний 3.2-т тусгагдсан.

Үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээний 3.5-д Захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-д заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж зааснаас харахад хариуцагч талаас гаргасан мэдэгдэл нь илт хууль бус байх бөгөөд миний бие төлбөрийн 97,15 хувь болох 170,000,000 төгрөгийг төлж 2,85 хувь болох 5,000,000 төгрөгийн л үлдэгдэл байсан нь зөвхөн төлбөрийн үлдэгдлийг төлөхийг мэдэгдэх байсан байна. Гэтэл хариуцагч нь 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 189/1, 030/1 гэх мэдэгдлүүдийг шууданд хийсэн төдийгүй төлбөрийг мөн өдөр буцаан шилжүүлсэн нь илт үндэслэлгүй.

Дээрх барилгыг улсын комисс хүлээн авч өмчлөгчөөр тогтоолгох эрх үүссэн байх тул өмчлөгчөөр тогтоолгох болон үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,, миний өмчлөлд шилжүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн Баянгол дүүргийн 6-р хороо, 18 давхар хотхоны 1 тоот үйлчилгээний талбай бүхий 100 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,тэй 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээг байгуулсан. Хэдийгээр гэрээний 1.2-д 1 м.кв нь 1,750,000 төгрөг гэж зурсан боловч бид тухайн үед талбайн үнэд өөрчлөлт оруулна, м кв-ыг нэмэгдэх тухайгаа хэлж ярилцаж энэхүү гэрээг үзэглэж, урьдчилгаанд 170,000,000 төгрөгийг шилжүүлж байсан.

Тухайн үед м.кв-ын худалдах үнийг компанийн хувьд тодорхойлох, үнэлэх эрхийн хүрээнд гэрээний 4.1-д талууд зөвшилцлийн үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.. гэсэн заалтыг оруулсан. Ийнхүү компанийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, бид барилгаа үнэлэх, зах зээлийн дундаж үнээ тодорхойлж, мөн гэрээ байгуулснаас хойших хугацаанд барилгын материалын үнэ нэмэгдсэн, хөл хорио гэх мэт шалтгааны улмаар гэрээгээ шинэчилж байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах, м.кв-ын үндсэн үнэ дээрээ тохирохоор ,,,,,,,,,,,,т удаа дараа утсаар холбогдож уулзах, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар мэдэгдсэн боловч тэрээр ирж гэрээгээ шинэчлээгүй тул бид 2020 оны 11дүгээр сарын 09-ний өдөр 189/1 тоот албан мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн.

,,,,,,,,,,,, нь хариу хүргүүлээгүй тул компаний зүгээс ,,,,,,,,,,,,т 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 030/1 тоот албан мэдэгдлээр гэрээг цуцлахыг мэдэгдсэн болно. Түүний хаягаар мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Уг мэдэгдэлд компанийн зүгээс зайлшгүй шалтгаанаа бичиж, хөл хорионы улмаас барилгын материалын үнэ нэмэгдсэн, барилга зогссоны улмаас барилгын үнэд өөрчлөлт орсон, компаний зүгээс барилгын үнээ тодорхойлох, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг удаа дараа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй тул ийнхүү цуцлахаас өөр арга байгаагүй.

2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээгээр бид талбайг харилцан тохиролцоогүй байсан. Өөрөөр хэлбэл нэг давхрын аль хэсэг, хаашаа харсан, ямар хэсгийг худалдах эсэхээ шийдээгүй, дахин уулзаж, гэрээнд талууд нэмэлт өөрчлөлт оруулж байж шийдвэрлэх байсан.

Гэвч ,,,,,,,,,,,, нь гэрээнд огт тохиролцоогүй нөхцөлийг хавсаргаж бичиж, үүнийгээ нэмэлт өөрчлөлт оруулсан, тохирсон гэж үзэх нь үндэслэлгүй. Тухайлбал уг гараар бичсэн бичвэрт ..1 давхрын наран тал руу харсан, урд талын хэсэг.. гэж бичиж, үүнийг компанийн борлуулалтын менежер Г.Хонгорзул гэжээ. Түүний ийнхүү бичсэн зүйлийг компанийн удирдлагаас, компаний захирал Б.Оюунбилэг миний бие мэдээгүй, түүнд талбайг тогтоох эрх өгөөгүй болно. Хэрэв талбайн 1 давхрын наран тал руу харсан урд хэсэг.. гэж тохирох байсан бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, компанийн удирдлагаас зөвшөөрч байж хүчинтэй билээ. Гэтэл компанийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдээр /хэрхэн яаж Г.Хонгорзулаар бичүүлж авсныг мэдэхгүй /бичүүлэн авч, үүнийгээ талбайг тохирсон мэтээр үнэлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй

Иргэний хуулийн 56.1.8-д заасны дагуу Г.Хонгорзулын бичиг өгсөн зүйл бол зохих этгээдийг зөвшөөрөлгүй хийсэн зүйл тул хүчин төгөлдөр бус юм. Засгийн газраас 2020, 2021 онд удаа дараа нийтийн хамарсан хөл хорио тогтоосны улмаас урд хил хаагдаж, барилгын материалын хомсдол үүсэж, энэ хугацаанд баригдаж байгаа барилгын хувьд м кв-ын үнэд ихээхэн өөрчлөлт орж, үнэ нэмэгдэж байгаа нь үнэн. Тухайлбал цементийн үнэ болон туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын хувь ажил гүйцэтгэлийн үнэлгээ 2019, 2020, 2021 оны үед илт нэмэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30-р тогтоолоор БНХАУ-тай хиллэх хилийн боомтын үйл ажиллагааг зогсоосон./энэ нөхцөл байдал өнөөдрийг хүртэл хэвээр байгаа/ Тэр даруй 2020 оны хавраас эхлэн барилгын материал хомстож, үнэ нэмэгдэх, ажиллах хүчний хомстолд орж зардал огцом өссөн. Гэнэтийн буюу давагдашгүй нөхцөлийн улмаас үүссэн дээрх зардлын өсөлтүүдээс шууд шалтгаалан ,,,,,,,,,,,,тэй 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ байгуулахад тооцоолж байсан төсөв хэтэрч 1 м.кв талбайг 1,700,000 буюу 100 м.кв талбайг 170,000,000 төгрөгөөр барьж байгуулах ямар ч боломжгүй болсон. Үнийн өсөлттэй уялдуулан барилгын төсвийн тооцооллыг дахин шинээр хийсний үндсэн дээр Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу захиалагч ,,,,,,,,,,,,т

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 189/1 тоот мэдэгдэл хүргүүлж короно вирусаас шалтгаалсан үнийн өсөлтийн улмаас барилгын үнийн м.кв тутмын зардал нэмэгдсэн иймд үнэлгээг өөрчлөх шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3, 345 дугаар зүйлийн 345.4 дэх хэсэгт тус тус зааснаар мэдэгдэл хүлээн авсан захиалагч шинэчлэгдсэн төсөвт нийцүүлэн гэрээг өөрчлөх эсвэл гэрээг дуусгавар болгох эсхүл гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэ гаргасан гэж үзэж байгаа бол энэ талаар шаардлага гаргахын аль нэгийг хэрэгжүүлэх ёстой байна. Гэтэл ,,,,,,,,,,,, захиалагчийн хувьд мэдэгдэл хүлээн авснаас хойш эдгээрийн аль ч арга хэмжээг сонгон хэрэгжүүлээгүй. Бидний зүгээс хангалттай хугацаа олгож анхны мэдэгдэл хүргүүлснээс даруй 4 сарын дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 030/1 тоот мэдэгдэл хүргүүлэн гэрээг цуцалсан. 1 м.квыг 1,700,000 төгрөгөөр барьж байгуулах боломжгүй болох нь шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 098 тоот албан бичгээр тус объектыг 1 м.кв нь 4,400,000 төгрөг нийт 440,000,000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тодорхойлсноор нотлогдож байна. ,,,,,,,,,,,,тэй 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн 01 тоот дугаартай гэрээг байгуулж байхад суурийн ажлыг дөнгөж эхлүүлээд байсан гэжээ.

 

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: У.Алтаннавч нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-тай харилцан тохиролцож дээрх 1 давхрын 100 м.кв талбайг худалдан авах гэрээ байгуулсан болно. Манайх 300,000,000 төгрөгийг бүрэн төлсөн.

Тухайн байранд шүдний эмнэлэг ажиллуулахаар бүх зохион байгуулалт болон цэвэр бохир усны шугам сүлжээ, цахилгааны монтаж гэх мэт бүх зардлыг гарган өөрийн үйл ажиллагаанд тохируулан компанийн засал хийж байсан ажилчдаас гадна, засварын бригадаар тухайн ажлуудыг хийлгэсэн.

Дотор зохион байгуулалт, тавилга, тасалгаа, шилэн хана, рентгений өрөө, тоног төхөөрөмжүүд суурилуулах гэх мэт бүх ажил хийгдэж үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байгаа.

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-тай худалдах, худалдан авах гэрээ хийхдээ урьд нь захиалга хийж байсан хүнээс гэрээгээ албан ёсоор цуцалсан эсэх талаар асууж байсан.

Гэрээний хувьд цуцлаад бүх төлбөрийг буцаан төлсөн гэсэн хариу авсан учраас гэрээг харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх хууль ёсны өмчлөгч болсон. Өмчлөх эрхээ бүртгүүлж баталгаажуулах процесс үлдээд байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдох 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээ нь хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээнд заасан 100 м.кв талбайтай, 18F01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,т шилжүүлэхийг даалгах, алданги 9,180,000 төгрөг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг гаргуулах тухай ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нараас 2,500,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

5 Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэжээ. Мөн гуравдагч этгээдийг үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж дүгнэсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн. Шүүх 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-ийн зүгээс ,,,,,,,,,,,,т 189/1 тоот "... талбайн үнэлгээ нэмэх агуулгатай мэдэгдлийг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 030/1 тоот ....гэрээ цуцлах тухай мэдэгдлийг тус тус явуулсан гэж дүгнэсэн. Хэргийн 34 дүгээр талд дээрх хоёр мэдэгдлийг нэг өдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шууданд хийсэн баримт болон дугтуй авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл, дээрх мэдэгдэл гэгч нь шүүхийн дүгнэсэн шиг огноогоороо биш нэг өдөр буюу гуравдагч этгээдтэй гэрээ хийсэн гэх өдөр шууданд хийгдсэн болно. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 170.000.000 төгрөгийг ..... гэрээ цуцалсны төлбөр гэсэн утгаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,т буцаан шилжүүлсэн. Хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 01 тоот үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээний 3.5 -д захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-д заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд, гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зааснаар ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нар нь гэрээний 2.1-т заасан хугацаанд үлдэгдэл төлбөр болох 5,000.000 төгрөг төлөөгүй нь ялимгүй зөрчил. Гэрээний 1.3-т захиалагч нь дээрх үйлчилгээний талбайн төлбөрийг энэхүү гэрээний 2.1, 2.2-т заасан нөхцөлийн дагуу төлж барагдуулахыг зөвшөөрөн гүйцэтгэгч талтай гэрээ байгуулсан болно. Энэхүү борлуулалтын үнэ нь нэгж, метр квадратаар бус, өртөг зардал, зах зээлийн үнийн судалгаа, бусад тооцооллуудыг үндэслэн тогтоосон. Гэрээний 1.5-д тухайн талбайн хэмжээг газар дээр нь хэмжиж эцсийн хэмжээг тооцно. /ариун цэврийн өрөө, гонх гэх мэт ашиглах талбай орно/ гэж заасан. Гэрээний 3.5-д захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-д заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй гэжээ. Хариуцагч талаас илт хууль бус үйлдэл хийсэн.

Хариуцагч талын үнийн өсөлттэй холбоотой гаргасан тайлбар үндэслэлгүй. Гэрээний борлуулалтын үнийг хариуцагч тал нэгж, метр квадратаар бус, өртөг зардал, зах зээлийн үнийн судалгаа, бусад тооцооллуудыг үндэслэн тогтоосон болохоо хангалттай илэрхийлсэн.

Хариуцагч дангаар цуцлах эрхгүй буюу гэрээний 3.5 дахь заалтыг зөрчсөн.

Өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралгүйгээр буюу анхдагч аргаар өмчлөх эрх үүсэх. Энэ аргын хувьд өмнөх өмчлөгч байхгүй буюу хуульд заасан журмаар өмчлөх эрхийг анх тутамд олж авах эрх юм. Энэ тохиолдолд хуульд тусгайлан заасан журмыг анхаарах бөгөөд харин тодорхой этгээдүүдийн хүсэл зоригийн илэрхийлэл хамааралгүй байдаг тул хэлцэл, гэрээ байгуулахгүй.

Өмчлөх эрхийг олж авахдаа өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралтай, харилцан илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцлийн үндсэн дээр, гэрээний дагуу өмчлөх эрх өмнөх өмчлөгчөөс дараагийн өмчлөгчид шилжих арга тул өмчлөх эрх үүссэн эсэхийг тогтоох байдаг.

Шүүх худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн атлаа дээрх үүссэн харилцаа нь үндэстэй эсэх, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хальсан бие даан шаардлага гаргаагүй этгээдийн эрх ашгийг хамгаалсан дүгнэлтийг гаргасан.

Гүйцэтгэгч тал нь үйлчилгээний талбайг 2020 оны 4 дүгээр улиралд багтаан иж бүрэн, чанар, стандартын дагуу барьж дуусган улсын комиссын зөвшөөрлөөр ашиглалтад оруулна гэж заасан хэдий ч уг барилгыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байнгын ашиглалтад оруулсан. Гэрээний 4.3-т заасан үндэслэл тогтоогдоогүйгээр барахгүй дээрх компани нь барилгын зориулалтыг хууль бусаар өөрчилсөн, нэхэмжлэгч нарын эрхийг санаатайгаар хааснаас үүдсэн өмгөөлөгчийн хөлс болох 17,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нараас 2,500,000 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгоно гэснийг эс зөвшөөрч байна. Дээрх шүүхийн зардал гэх төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-д заасны дагуу төлүүлэх үндэслэл үүсэх байтал анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Хариуцагч шинжээч томилуулах хүсэлт гаргасан байтал нэхэмжлэгчээр гаргуулж байгаа нь үндэслэлгүй, мөн хавтаст хэрэгт шүүхээс уг төлбөрийг төлсөн баримт байхгүй буюу шүүхийн зардал гарсан баримтгүй байтал илт хууль бус дүгнэлт хийсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 1,611.550 төгрөг төлсөн байтал шийдвэрт урьдчилан төлсөн 1,502.810 төгрөгийг улсын орлогод үлдээхээр заасан байх бөгөөд үлдэх 108,740 төгрөгийг яаж шийдвэрлэсэн талаар дурдаагүй

Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын хүсэлтээр, тэдний гаргасан үнэлгээ болох 175,000.000 төгрөгийн үнэлгээний төлбөрийн 97,15 хувь болох 170,000,000 төгрөгийг газар шорооны ажил эхлээгүй байх үед төлж үлдэгдэл 2,85 хувь болох 5,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төлөхөөр гэрээнд тусгасан байсан. Уг төлбөрөө төлөхийн тулд хэмжээгээ тогтоох, зөрүү төлөх эсэхийг тодруулахаар очиж менежер н.Хонгорзултай уулзахад захирал гадаад явсан байхгүй байна, ирэхээр нь уулзаж байж болъё, эсхүл та түлхүүрээ авахдаа төлчих гээд төлбөрийн үлдэгдлийг аваагүй.

Гэрээний 3.1-т заасан хугацаанд тухайн барилгын карказ бүрэн босож улмаар гадна фасад бүрэн дуусаад дотор заслын ажил хийгдэж байсан төдийгүй тухайн барилга нь бараг 100 % баригдаж дууссан байсан гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргахдаа ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах гэж шаардлага гаргасан. Гэтэл анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, өмнөх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Хоёр талын гэрээг аль нэг талынх нь үндэслэл бүхий албан бичгээр цуцална. Харин цуцалсан гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цуцлагдсан гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох, хохирол гаргуулах буюу өмгөөллийн хөлс, мөн алданги гаргуулах гэх шаардлагуудыг гаргасан. Гол үйл баримтад маргаагүй атлаа түүнээс өмнөх болон хойших үйл баримтуудыг дурддаг. Гэрээг анх байгуулахад 2019 оны 09 дүгээр сард суурь байх үед захиалгын гэрээ байгуулагдсан. Барилгын материалын үнэ, барилга ашиглалтад орох хугацаа зэргийг харгалзан үзэж, м.кв-ын үнийг 1,750,000 төгрөгөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Барилгын суурь байсан үеэс эхэлсэн гэх гол үндэс шалтгаан нь тул ажил гүйцэтгэх гэрээ юм. Худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ хоёрын гол үндэс шалтгаан нь барилгын гүйцэтгэлээс хамаарна. Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажил эхлэн явагдаж байхад ковид-19 цар тахал гарсан. Тухайн үйл баримт нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл юм. 2019 оны 10 дугаар сард ковид-19 цар тахал Бүгд найрамдах Хятад ард улсад гарсантай зэрэгцэж, манай улс хилээ хаасан. Барилгын бүх материалууд Бүгд найрамдах Хятад ард улсаас зөөвөрлөгддөг. Хил хаасантай холбогдуулан барилгын материалын үнэ хоёр дахин нэмэгдсэн. Барилгын м.кв-ын үнэ 3,000,000 төгрөг болсон гэдгийг нэхэмжлэгчид мэдэгдсэн. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт зааснаар төсөв гаргуулж гүйцэтгэнэ. Мөн хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй тохиолдолд төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаар захиалагчид мэдэгдэх үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнг өөрчлөх талаар мэдэгдэл хүргүүлэхэд ,,,,,,,,,,,,ээс бусад хэрэглэгчид гэрээний үнийн дүнг зах зээлийн үнэтэй нь уялдуулан өөрчилж, ашиглалтад оруулан хүлээлгэж өгсөн. Манай байгууллагын зүгээс 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 4 сар хүлээсэн. Төсвийн хэмжээ нэмэгдсэнээр захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тохиолдолд гэрээг дуусгавар болгоно эсхүл төсвийн хэмжээг төлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 345 дугаар зүйлд зааснаар төсвийн үнэ нэмэгдсэн нь үндэслэлтэй эсэхэд маргаагүй. Шинжээч томилоход 100 м.кв талбайг 440,000,000 төгрөг болж байна гэх дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчтэй гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул гуравдагч этгээд У.Алтаннавчтай тухайн үеийн зах зээлийн ханшаар буюу м.кв-ыг нь 3,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж, У.Алтаннавчид хүлээлгэж өгсөн. Мөн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох шаардлагыг баримталдаг болохоос гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоох гэж шаардаж болохгүй. Алданги болон өмгөөллийн хөлсний хувьд нэгэнт гэрээ цуцлагдсан тул хохирол өмгөөлНэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, Б.Ванданхүү, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баянмөнхлийн хөлсийг нэхэмжлэх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний төвийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу маргаанд ялагдсан талаас нь гаргуулах гэдэг зарчмынхаа дагуу гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд эрх зүйн харилцаанд үнэлэлт, дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн. Мөн м.кв-ын үнэ 1,750,000 төгрөг нөатгүй үнэ болохыг заасан. Компанийн тамгатай гэрээ нь нотариатаар ордоггүй. 2020 оны 04 дүгээр улиралд ашиглалтад оруулах ёстой байсан орон сууцаа 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-д холбогдуулан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,, нарын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээнд заасан 100 м.кв талбайтай, 18F01 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,т шилжүүлэхийг даалгах, алданги 9,180,000 төгрөг гаргуулах, өмгөөлөгчийн хөлс 17,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

3.а. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 01 дугаартай үйлчилгээний талбай захиалгаар барих гэрээ байгуулагдаж, дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирчээ. Үүнд:

,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нар Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамжинд байрлах, 18 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын нэг давхрын 18F-01 тоот, 100 м.кв хэмжээтэй талбайг нийт 175,000,000 төгрөг /1м.кв талбай-1,750,000 төгрөг/-өөр худалдан авах, ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нар гэрээг байгуулахдаа гэрээний нийт төлбөрийн 97,15 хувь болох 170,000,000 төгрөгийг төлөх, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2020 оны 4 дүгээр улиралд багтаан үйлчилгээний талбайг ашиглалтад оруулах, Захиалагч буюу ,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,нар барилга ашиглалтад орсон тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш нэг сарын дотор холбогдох тооцоог хийхээр тохиролцжээ./хх6-11/

3.б. ,,,,,,,,,,,, нь нийт төлбөрийн 97,15 хувь болох 170,000,000 төгрөгийг төлсөнд талууд маргаангүй.

3.в. Улмаар 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,ийн 170,000,000 төгрөгийг ...гэрээ цуцалсны төлбөр гэсэн утгаар нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.

3.г. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон У.Алтаннавч нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж хаягт байрлах, 18 давхар орон сууц,үйлчилгээний зориулалттай барилгын нэг давхрын 18F-01 тоот, 100 м.кв хэмжээтэй талбайг нийт 300,000,000 төгрөгөөр У.Алтаннавчид худалдан борлуулжээ./1хх184-190/

У.Алтаннавч 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр нийт 300,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,-нд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна /1хх204-206/.

 

4. Зохигч гэрээ цуцлагдсан нь үндэслэлтэй эсэх, гэрээ хүчин төгөлдөр эсэх, маргааны зүйл болох 18F-01 тоот, 100 м.кв талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоох үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

4.а. Нэхэмжлэгч тал гэрээг үндэслэлгүй цуцалсан талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4.б. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

4.в. Нэхэмжлэгч буюу худалдан авагч тал 18 F-01 тоот, 100м.кв хэмжээтэй талбайн гэрээгээр тохиролцсон үнийн 97,15 хувь болох 170,000,000 төгрөгийг төлөөд байхад гэрээг хариуцагч цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэх үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн, хариуцагч нь талуудын гэрээний 3.5-д заасан гэрээг цуцлах нарийвчилсан тохиролцоо, хугацаа, журмыг зөрчсөн нь хэрэгт авагдсан. ....гэрээ цуцлах тухай 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шууданд хийсэн, мөн өдрөө гуравдагч этгээдтэй гэрээ хийж, 300,000,000 төгрөг төлүүлэн авснаар нотлогджээ. /1хх14-16, 1хх184-189/

4.г. Харин анхан шатны шүүхийн ..,гуравдагч этгээд нь нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд үүссэн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хувьд шударга эзэмшигч болсон байх тул нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийг ,,,,,,,,,,,,т шилжүүлэхийг даалгах агуулга бүхий нэхэмжлэл хангагдах боломжгүй гэсэн дүгнэлтийг агуулгын хувьд буруутгах боломжгүй байна.

4.д. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй талаар заасан.

Иргэний хуулийн 250 дугаар зүйл нь худалдагч, худалдан авагч хоёрын хоорондын харилцааг зохицуулснаас бус өөр өөр худалдан авагчдын хооронд хэрэгжихгүй.

Давуу эрх нь зөвхөн гэрээний талуудын хооронд хэрэгжихээс биш худалдан авагч нарын хооронд хэрэгжихгүй юм.

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасан байх тул гуравдагч этгээд У.Алтаннавч нь маргааны зүйл болох талбайн өмчлөх эрхийг хүчин төгөлдөр байдлаар олж аваагүй гэж дүгнэх боломжгүй.

Иймд хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

4.е. Дээрх Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Чингүнжавын гудамж хаягт байрлах, 18 давхар орон сууц,үйлчилгээний зориулалттай барилгын нэг давхрын 18 F-01 тоот, 100 м.кв хэмжээтэй талбай бусдын эзэмшилд шилжсэнтэй холбоотойгоор уг талбайг шилжүүлэх, уг талбайн өмчлөгчөөр нэхэмжлэгч нарыг тогтоох боломжгүй болсон тул хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй юм. Харин анхан шатны шүүхээс алданги,өмгөөлөгчийн зардлын талаар хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

5. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардлыг буруу хуваарилсан талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

5.а. Улсын тэмдэгтийн хураамж, зардлын хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч тал 1,608,880 төгрөг төлсөн байхад шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1,502,810 төгрөг гэж буруу бичсэнийг зөвтгөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын .05-ны өдрийн 102/ШШ2022/02971 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,502,810 гэснийг 1,608,880 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,502,810 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД