| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2018/0137/э |
| Дугаар | 00143 |
| Огноо | 2018-10-03 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 00143
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч С.Г , түүний өмгөөлөгч П.Ган-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г т холбогдох эрүүгийн 1815001500129 дугаартай, 163/2018/0137/э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Новоргт С.Г т
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт Н.М зодож эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Хохиролд 950000 төгрөг төлсөн, үлдсэн хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
1815001500129 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд:
Хохирогч Н.М ын өгсөн: 2018 оны 05 сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манайд нэг нутгийн ах нар болох Сундуй овогтой С.Г , Б овогтой Л нар 0.5 граммын нэг шил “Ерөөл“ архитай ирэхээр нь хувааж ууж дуусаад намайг “сумын төв ороод өгөөч” гээд надад Б.Л 20000 төгрөг өгсөн. Тэгээд өөрийн эзэмшлийн 97-21 ХӨА улсын дугаартай “Мазда” маркийн авто машиныг би өрөө барьж, бид нар “Намнан-Уул” нэртэй зоогийн газар ороход манай хамаатны дүү Ганболд овогтой Очирпүрэв тэнд байсан. “Ерөөл“ 0.5 граммын нэг шил архийг Б.Л аваад тухайн зоогийн газар хувааж уусан. Тэнд байхад Хөвсгөл аймгийн Тариалан сумын нэрийг нь мэдэхгүй 2 залуу орж ирээд бид хамтдаа архи уусан. Архи ууж байхад Лхавагдорж манай дүү Очирпүрэвийг “дээлээ сольж чадахгүй, олигтой хувцас авч өмсдөггүй. Мянгат малчин байж эргүүтсэн хургаа муулж иддэг арчаагүй хар пизда” гэж доромжлоод байхаар нь би тэсэлгүй “та нар ингэж хүнийг доромжилж болохгүй шүү дээ” гэж хэлэхэд “юу яриад байгаа юм бэ” гээд С.Г нь намайг 0.5 граммын “Ерөөл” архины шилээр толгой тус газар нэг удаа цохьсон. Би түүнээс хойшхи асуудлыг сайн санахгүй байна, цус их гарсан. Би тэндээс дүүгээ авч машиндаа суулгаад төрсөн дүү Энхзоригтынд очсон. Би цусаа угаагаад хөлөө шавшуулах гэтэл өвдөөд гишгиж чадахгүй байхаар нь машиндаа мөлхөж ороод гэрлүүгээ харьсан. Харихад манай эхнэр Алтантуяа “яагаад ийм асуудал болсон юм” гээд түргэн 103, цагдаа 102 дуудсан. Намайг эмнэлэг авч явж толгойнд 6 оёо, зүүн хөлийг гибисдүүлсэн. Нутгийн таньдаг ах нар байгаа юм, бид нарын хооронд ямар нэг өс хонзонгийн зүйл байхгүй. Миний толгой, хөл янгинаж өвдөж байна.Толгой руу маань С.Г архины шилээр цохиж, би тухай үед ухаан балартаж цус их алдсан. Тэндээс явах гэтэл хөл гишгэж болохгүй эвгүй болсон байхаар нь хөлөө чирээд машиндаа суугаад явсан юм. Би эмчилгээний зардал нэхэмжилж байна, гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,
Гэрч Г.Очирпүрэвийн өгсөн: 2018 оны 05 сарын 28-ны өдөр адуундаа явж байгаад Намнангийн ард байх цайны газарт очсон. Би цай уугаад сууж байтал цайны газрын гадаа Н.М , Лхавагдорж, Зоригоо гурав цагаан өнгийн суудлын авто машинтай ирсэн. Тэр гурав цайны газраас 1 шил “Ерөөл” архи авч байгаа харагдсан. Тэгээд гадагшаа гарсан ба гадаа гараад байшингийн баруун талд хоорондоо хэрэлдэж маргаад байсан. Тэднийг юунаас болж маргасныг мэдэхгүй. Би гарч ирээд тэр гурав дээр очоод Н.М ыг машинд нь суулгаад гэрт нь хүргэж өгсөн. Нөгөө хоёр тэр үеэр мотоцикльтой явсан. Хаашаа явсныг мэдэхгүй байна. Миний харснаар ийм л явдал болсон. Өөр зүйлгүй. Тэр гурав нэлээн согтсон байдалтай байсан. Намайг хүрч очиход Н.М ын толгойны зулай орчмоос нь цус гарсан байдалтай байсан. Тэр үед би хөлийг нь анзаараагүй. Би хөтлөөд машинд суулгасан. Би юугаар цохисныг хараагүй. Машинд суулгахад Н.М “миний толгойг архины шилээр хагалчихлаа” гээд байсан. Яг хэн цохисныг мэдээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,
Гэрч Бат-Эрдэнийн өгсөн: 2018 оны 05 сарын 28-ны орой 21 цагийн үед манай эмнэлэгт “хөдөө Тээл багт иргэд архи ууж хоорондоо зодолдоод нэг хүн архины шилээр толгойгоо хагалуулсан, цус их алдсан байна” гэх дуудлаганд түрэгний жолооч Баярсайхан, мэс заслын сувилагч Уртнасан нарын хамт газар дээр нь очиход иргэн Н.М ын дух хэсэгт цохигдож язарсан гүн шархтай, шархны хэмжээ 4 см орчим, гүн нь 2 см байсан. Шархнаас цус гараагүй цус тогтсон байсан. Зүүн хөлийн шилбэ ясны доод хэсгээр хугаралтай байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой, даралт пүүлс хэвийн байсан. Очоод дараахь анхан шатны тусламж үзүүлсэн. ...Би дуудлагаар очоод нэг хүний бие үзсэн гэх мэдүүлэг / хх-ийн 16 тал /,
Гэрч Х.Уртнасангийн өгсөн: 2018 оны 05 сарын 28-ны орой 21 цаг 35 минутын үед эмнэлгээс миний 70346703 дугаарын утсаар залгаж “архины шилээр толгойгоо цохиулж хагалуулсан, цус гарсан байна. Яаралтай эмнэлэг дээр ир” гэж хэлсэний дагуу ирж их эмч Бат-Эрдэнэ, жолооч Баярсайхан нарын хамт Хутаг-Өндөр сумын Тээл багийн “Хар нуур” гэх газар луу дуудлаганд очсон. Очиход Н.М орон дээр хэвтэж байсан, эхнэр нь хажууд нь байж байсан. Очоод өвдөлт намдаах эмчилгээ хийж, эмнэлэг рүү очиж гипс тавиулах шаардлагатай гээд авч явсан. Анх очиход Н.М ын дух хэсэгт цохигдож язарсан гүн шархтай, шархны хэмжээ 4 см орчим, гүн нь 2 орчим см байсан. Шархнаас цус гараагүй цус тогтсон байсан. Зүүн хөлийн шилбэ ясны доод хэсгээр хугаралтай байсан. Амин үзүүлэлтүүд тогтвортой даралт пүүлс хэвийн байсан. ...Сувилагч бол дангаар шийдвэр гаргахгүй зөвхөн эмчийн заавраар туслаж ажиллана. Эмч эмнэлэгт ирээд толгойнд 5 оёдол тавьж, зүүн хөлд гөлтгөнөн боолт тавиад ажиглахаар гэрт нь гаргасан. Тухай үед дээрх хүмүүс архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд маргааш нь буюу 18 цагийн дараа цус авахуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,
Гэрч Х.Ариунаагийн өгсөн: 2018-оны 05 сарын 28-ны өдөр цагийг нь санахгүй байна. Манай зоогийн газар 2 залуу ширээн дээр пиво уугаад сууж байхад гаднаас Н.М хүнтэй орж ирээд манай дэлгүүрээс 3 ширхэг 0.5 граммын “Ерөөл” архи аваад гарсан. Хэсэг хугцаа өнгөрч байхад хүмүүс хоорондоо маргалдаж байгаа дуу сонсогдохоор нь би заал руу гарч очиход Н.М тэр залуутай маргалдаж байгаа харагдсан. Би очиж “та нар битгий хоорондоо маргалд” гэж хэлээд Н.М ыг дагуулж гараад “гэрлүүгээ яв” гэхэд “за” гэсэн. Би дотор орж ажлаа хийсэн. Би яг маргалдаж байхыг хараагүй. Н.М өөр хүнтэй чанга чанга яриад маргалдаад байгаа юм шиг сонсогдохоор нь гарч Н.М ыг дагуулж гараад гэрлүүгээ яваарай гэж хэлсэн. Бид нар гадаа зодоон болсныг хараагүй, би явчихсан гэж бодож байсан. Н.М бол эрүүл юм шиг харагдаж байсан. Манай хүнсний дэлгүүр 2018 оны 04 дүгээр сарын 25-нд байгуулагдсан, №2018218 тоот зөвшөөрлөөр архи согтууруулах ундаа зарж борлуулах эрх авсан. Дээрх нэр бүхий хүмүүс манай зоогийн газарт зодолдоогүй гэх мэдүүлэг /хх-ийн 18тал /,
Гэрч Ч.Цэцэгмаагийн өгсөн: Нөхөр бид хоёрыг гэртээ байж байхад 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой нөхрийн төрсөн ах Н.М ын толгойноос цус гарсан, хөл нь хавдчихсан ирсэн. Манайд ирэхдээ Н.М нь өөрийн эзэмшлийн машинаа барьчихсан /архи согтууруулах ундаа хэрэглэсэн, үнэртэж байсан/ “би хүнд зодуулчихлаа” гэж ирсэн. Би Н.М ын толгойны цусыг нь арчиж цэвэрлээд хөлийг нь давстай хар цайгаар шавшиж боож өгсөн. Тэгээд манайхаас гараад дахин машинаа бариад гэрлүүгээ явсан. Бид нар ах Н.М од тухай үед нь хэлээгүй биш хэлсэн. Сумын төв орж “эмнэлэгт үзүүлье, цагдаад мэдэгдэе” гэхэд “үгүй” гээд өөрөө зөрөөд машинаа бариад явсан. Согтуу хүнээр машин бариулсан нь бидний буруу гэдгийг ойлгож байна. Би мэдээгүй, Н.М той хамт Пүрэв-Очир ирж байсан. Манайд орж ирэхдээ доголоод өөрөө хүнээр түшүүлээгүй явж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал /,
Гэрч Н.Энхзоригтын өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой намайг гэртээ байж байхад төрсөн ах Н.М манайд өөрийн эзэмшлийн машинаа барьчихсан /архи согтуурулах ундаа хэрэглэсэн үнэртэж байсан/ “би хүнд зодуулчихлаа” гээд ирсэн. Ах намайг “чи очиж С.Г той уулз” гэхээр нь би “очихгүй та одоо ингээд харь, толгойноос чинь цус гарчихсан байна” гэсэн. Толгойн тус газраа зүсэгдсэн байдалтай байхад нь манай эхнэр Цэцэгмаа толгойг нь цэвэрлэж хөлийг нь давстай хар цайгаар шавшиж өгөөд явуулсан. Ах гэрлүүгээ өөрөө машинаа бариад явсан. Манайд ирэхдээ ах Н.М нь хазганаад доголсон байдалтай гаднаас орж ирсэн. Би ах Н.М ыг хаана, хэнтэй архи уусныг мэдээгүй, Очирпүрэв хамт явж байсан. Урд өмнө нь С.Г , Н.М нарыг хоорондоо маргалдаж байсныг би хараагүй гэх мэдүүлэг./хх-ийн 20 тал/,
Гэрч Д.Үнэнбуянгийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 28-ны орой манай нөхөр С.Г үдээс хойш гэртээ бага зэрэг согтууруулах ундаа уусан байдалтай ирсэн. Ирчихээд “нутгийнхаа Н.М гэдэг залууг зодчихлоо, тэр маань гайгүй байгаа яанаа” гээд айж байсан. Маргааш өглөө нь цагдаа нар манайд ирээд С.Г ийг гэрээс аваад явсан. Манай нөхөр С.Г бид хоёр 20 гаруй жил хамт амьдарч байна. Манай нөхөр хааяа архи, согтууруулах ундаа хэрэглэдэг.Тэр болгон хүнтэй маргалдаад байдаггүй юм. Зүрх нь хааяа өвдөж байдаг. Хүнд их тустай байдаг. Манай нөхөр “Намнан дэлгүүр орчихоод ирье” гэж хэлээд яваад үдээс хойш нь гэртээ ирсэн. Нөхрийгөө хэнтэй архи уусныг нь мэдээгүй. Манай нөхөр бид хоёр хэдэн мал маллаж амьдардаг. Одоо хадлан өвсний цаг болж байгаа болохоор хэцүү байна. Иймд энэ асуудлыг даруй шийдэж өгнө үү. Одоогоор хохирогч Н.М од нийт 950000 төгрөг өгчихөөд байгаа гэх мэдүүлэг/хх-ийн 21 тал/,
Гэрч Б.Лхагвадоржийн өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр би найз С.Г ийнд очоод хамт Тээл багийн Намнангийн ар “Намнан-Уул” гуанз, дэлгүүрт очиж дөрвөн шил “Ерөөл” архи авч С.Г ийнд очиж хоёр шил архийг нь уучихаад 2 шил архийг нь Н.М ынд очиж уусан. Бид нар дараа нь “Намнан-Уул” дэлгүүрт дахин очиж хоол идээд сууж байхад Н.М согтоод хэрүүл өдөж С.Г ийг нэг удаа шанаан тус газар нь цохиход С.Г “гаръя” гээд дагуулан гарч гадаа байсан архины шилээр толгойн тус газар нь нэг удаа цохиход Н.М машинаа асаагаад яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдээгүй, дараа нь С.Г ийнд очиж хоносон. Өглөө нь цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Тэр хоёр хоорондоо маргаан хийж байгаагүй. Тухайн үед хурдан хугацаанд ийм зүйл болсон. Би Н.М ыг биеэ үзүүлэхэд мөнгө хэрэгтэй байна гэхэд нь сэтгэлээрээ 250000 төгрөг өгсөн. Биеийг нь дандаа асууж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,
Шүүгдэгч С.Г ийн яллагдагчаар өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад Лхагвадорж найз архи авч манайд ирсэн бид хоёр хувааж уучихаад дараа нь хохирогч болох Н.М ынд очиж дахин 2 шил архи хувааж уусан. Бид нар нутгийн улсууд байгаа юм, гаднаас өөр хүн байгаагүй. Дараа нь Н.М ынхоос гарч Хутаг-Өндөр сумын Тээл дөрөвдүгээр багийн нутагт байрлах “Намнан-Уул” зоогийн газар очиж хоол идэж байхад Н.М намайг өдөж хамрыг маань шүргүүлж нэг удаа баруун шанаан тус газар гараараа цохиход зоогийн газрынхан “та нар гарцгаа” гэхэд бид нар гарсан. Гараад надтай дахин хэрэлдсэн. Би нэг мэдэхэд архины шил аваад Н.М ын толгойн тус газар нэг удаа цохиход цус гоожсон, би их айсан. Биеийн байдлыг асуухад юм дуугаралгүй машинаа унаад явсан. Би Лхагвадоржийг аваад гэртээ очиж унтсан, дахин архи нэмж уугаагүй. Маргааш өглөө гэртээ унтаж байхад цагдаа нар ирж Лхагвадорж бид хоёрыг авч сумын төв орсон гэх мэдүүлэг /хх-ийн 55 тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 865 дугаартай:
үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Духанд архины шилээр цохих үед Б.Н.М ын биед тогтоогдсон дух ясны хугарал, тархины хатуу хальс дээрх цус хуралт, духны шарх гэмтэл үүсэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар ердийн явцаараа үхэлд хүргэх, амь насанд аюултай хүнд зэрэгт хамаарна.
4. Н.М ын биед духны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальс дээрх
цус хуралт, зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугцаагаар сарниулах хүндэвтэр, духны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна.
5. Б.Н.М ын биед тогтоогдсон гэмтлүүд нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна.
6. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/.
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 111 дугаартай:
1. Н.М ын биед духны цөмөрсөн хугарал, тархины эдэд цус харвалт, зүүн ухархайн хугарал, зүүн шаант ясны хугарал, духанд оёдол бүхий шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-36-37 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хх-1 тал/, гэмт хэргийн гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-09 тал/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлын талаархи нотлох баримтууд /хх-56-65 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-68,69 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлж шийдвэрийн үндэслэл болгов.
Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч С.Г нь 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.М той хувийн тааламжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний толгойн тус газар архины шилээр цохиж, Н.М ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтыг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хуулийн дагуу явагдсан, түүний гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хоорондоо зөрүүгүйгээр өгсөн хохирогч Н.М , гэрч Г.Очирпүрэв, М.Бат-Эрдэнэ, Х.Уртнасан, Х.Ариунаа, Ч.Цэцэгмаа, Н.Энхзоригт, Д.Үнэнбаян, Б.Л нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчдийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 111, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 865 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Хэрэгт хохирогч, гэрч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээчид гаргасан хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар нотолбол зохих асуудлууд нотлогдсон, Аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Г ийн дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Г ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу эмчилгээний зардалд 4000000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгчээс 950000 төгрөгийг авч /хх-14 тал/, үлдэх 3050000 төгрөг дээр эвлэрэн хэлэлцэж санал гомдолгүй болохоо илэрхийлсэн /хх-71 тал/, хохирогч иргэний нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг үндэслэж буй нотлох баримтыг шүүхэд гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, гэмт хэргийн хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсэгт эвлэрэн хэлэлцсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч С.Г ийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Новогт С.Г ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г ийг 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г т оногдуулсан 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг эхний сард 200000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр, үлдэх 35 /гучин тав/ сард сар бүр 280000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Г т мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД