Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 312/шш2026/01095

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 312/ШШ2026/01095

Орхон аймаг

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот ********************-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум, *****************-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: *************** *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын *************** холбогдох 3 дах хэсгийг, ************* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ************* *******-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

*******************

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч З*****************-д холбогдуулан **************** *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын ************ холбогдох 3 дах хэсгийг, **************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, *************** *******-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч *******************шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянжаргалын ******* нь *************** *******-д Гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 25-ны өдрийн тушаалаар 2022-Б/22 дугаартай Хөдөлмөрийн гэрээ-ний дагуу компанийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл *************************-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолыг үндэслэн *************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр Эрхлэлтийн Харилцааг Цуцлах тухай тушаалаар намайг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй, компанийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан гэж үзэж 2025 оны 04 сарын 21-ний өдрөөр дуусгавар болгож шийдвэрлэсэн. Тус тогтоол болон тушаалыг миний бие 2025 оны 04 сарын 21-ны өдөр компанийн Захиргаа, хүний нөөцийн менежер ********************и-мэйл хаягаас өөрийн *************** хаягаар хүлээн авч анх танилцсан бөгөөд танилцсан даруй Баян-өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж тус хорооны 2025 оны 05 сарын 09-ны өдрийн 25/13 дугаартай хурлын тэмдэглэлийн дагуу харилцан тохиролцож эвлэрээгүй учир шүүхэд хандахаар шийдвэрлэж хууль заасан хугацаанд энэхүү нэхэмжлэлээ гаргав. Миний бие тус тогтоол болон тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа, надад Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй байхгүй. Түүнчлэн компанийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйл ажиллагаа байхгүй. Харин ч томилогдсон цагаасаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн дүрэм, хөдөлмөрийн бусад хэм хэмжээг даган мөрдөж, шударгаар ажлаа гүйцэтгэдэг байсан. Мөн Ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажилдаг байсан. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай асуудал бий болсонтой холбоотойгоор хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Надад ийм тушаал гарах гэж байгаа талаар огт асууж, тодруулж байгаагүй. Иймд тус Тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, холбогдох хуульд нийцэхгүй байх ба Тушаал гарснаар ******************** миний хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх зөрчигдөж байгаа тул ***************** *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын *******д холбогдох 3 дах хэсгийг, **************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр Эрхлэлтийн Харилцааг Цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ******************** *******-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд ******************* намайг эгүүлэн тогтоож, Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлж зохих журмын дагуу баталгаажуулалт хийлгүүлж өгнө үү. Ажилгүй байсан цалингийн тооцооллын тухайд: Нэхэмжлэгчийн *******д Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаартай Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу чөлөөлөгдөхөөс өмнөх 3 сарын нийт цалин 2-р сар 19,370,000, 3-р сар 19,370,000, 4-р сар 38,748,761 төгрөг, нийт 77,488,761 төгрөг, нийт ажлын хоног чөлөөлөх хүртэл 54 хоног, нэг ажлын хоногийн цалин 1,434,977 төгрөг байх бөгөөд тус цалинг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл ажлын 19 хоногоор тооцвол 27,264,564 төгрөг байх бөгөөд ажилгүй байсан хугацааны цалинг ажилд эргүүлэн томилох хүртэл тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******************** нэхэмжлэлтэй ****************** *******-нд холбогдох ******************** *******-ийн ТУЗ-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, ************* *******-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх зэрэг шаардлага бүхий иргэний хэрэгт ***********************-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж. Үүнд:

-********************** *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар зарын 30-ны өдрийн дугаар ТУЗТ-24/06 тогтоолоор Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд заасан хугацаанд Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах зорилгоор ***************** *******-ийг компанийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагаар сонгож, хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаж, хамтарч ажиллах, шаардлагатай мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөх, аудитлагдсан санхүүгийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулахыг Санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирал *************** үүрэг болгож шийдвэрлэсэн. Гэтэл *************** нь хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаагүй, шаардлагатай санхүүгийн мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөөгүй, аудитлагдсан санхүүгийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор баталгаажуулаагүй буюу ТУЗ-ын тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хууль болон компанийн дүрэмд заасан хугацаанд хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон.

 

-******* ******* ******* *******-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №ТУЗТ-25/04 дугаартай тогтоолоор ******************** буруутай дээрх эс үйлдлийг хариуцсан албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн түүнд сахилгын арга хэмжээ тооцож, үүрэгт ажлаас чөлөөлөхийг гүйцэтгэх захирал ************* үүрэг болгож шийдвэрлэсэн. ***************** *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн ************** хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ......................................................................... гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тус шүүхэд ***************** нэхэмжлэлтэй ******************* *******-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************** би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д заасны дагуу энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. *************** нь өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан цахим болон цаасан баримтууд, ажиллаж байх хугацаанд бүрдүүлсэн бичиг баримтуудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй байна. **************** нь ***************** *******-д Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд түүнийг ******* ******* ******* *******-ийн 2025 оны 04-р сарын 12-ны өдрийн 25/04 дугаартай ТУЗ-ийн тогтоол болон гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан гэж ажлаас чөлөөлсөн. ***************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай тушаалын 3 дахь хэсэгт ''...****************** ажлыг зохих журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дотор актаар хүлээлцүүлж, холбогдох тооцоог бүрэн хийж дуусгах... гэж түүний ажил хүлээлцэх хугацааг заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан. Гэтэл ************* нь өнөөдрийг хүртэл өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой баримтуудыг ************** *******-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд ****************** өөрийн хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******************* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлээ тодруулахдаа: ************** өөрийн ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан 4,045,454.55 төгрөгийн үнэ бүхий Apple macbook Hir загварын компьютерыг ************************** *******-д хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. Иймд ****************** өөрийн хариуцсан ажил үүргээ ***************** *******-нд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч************ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ нэмэгдүүлэхдээ: ************** нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** би ************ хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа *********** тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах, ажил олгогчид учруулсан 19,474,805.28 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр ихэсгэн гаргаж байна. ************** нь өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой хэрэглэж байсан цахим болон цаасан баримтууд, ажиллаж байх хугацаанд бүрдүүлсэн бичиг баримтуудыг өнөөдрийг хүртэл хүлээлгэн өгөөгүй, үндэслэлгүйгээр өөртөө цалин хөлсийг нэмэгдүүлэн бодож авсан тухай ямар нэгэн тайлбарыг ************** гаргаж өгөөгүй байна.

- ************** тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулах шаардлагын тухайд: ************** нь ************** *******-нд 10,000,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа өөрийн албан тушаалын байдлаа ашиглан 2023 оны 12 дугаар сараас 2025 оны 4 дүгээр сарын хугацаанд өөрийн сар бүрийн цалин хөлсийг тооцохдоо 2023 оны 12 сарын цалинд 53,220,000.00 төгрөгөөр, 2024 оны 1 сарын цалинд 8,870,000 төгрөгөөр, 2 сарын цалинд 12,668,080.62 төгрөгөөр гэх мэтчилэн сар бүр 7,000,000-53,000,000 гаруй төгрөгийн хооронд тушаал, шийдвэргүйгээр хууль бусаар нэмэгдүүлэн тооцож нийт 211,079,753.17 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч, компанид эд хөрөнгийн хохирол учруулсан. Дээрх үйл баримт нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан **************** нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон *************** цалингийн дэлгэрэнгүй хүснэгтээр тус тус нотлогдоно.

-Ажил олгогчид учирлуулсан 19,254,805.28 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд: ************** нь Rangerover маркийн 08-91 УЕУ улсын дугаартай 292,833,333.33 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг ажил үүрэг гүйцэтгэхдээ болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хүлээлгэн өгөхгүй 2 сар шахуу хугацаанд ашигласан бөгөөд 2025 оны 06-р сарын 23-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тус машиныг хүлээлгэн өгсний дараа асахгүй байсан ба энэ талаар ****************мэдэгдэж ачуулж, засварын газарт засуулсан. Компаниас машины ачилт, засвартай холбоотой нийт 17,764,805.28 төгрөгийн зардал гаргаж хохирсон. Мөн *************** *******-иас *************гадаад улс руу томилолтоор явуулах болон бусад холбогдолтой тушаал шийдвэр гараагүй байхад тэрээр өөрийн хувийн аялалын нислэгийн тийзний зардал болох 1,710,000 төгрөгийг дур мэдэн 2025 оны 04-р сарын 07-ны өдөр компанийн данснаас Эйр ***********************-ны дансруу шилжүүлсэн. Иймд *************** хариуцсан ажил үүргээ нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж, *************тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж, ажил олгогчид учруулсан 19,474,805.28 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай тушаалаар /хх-7/, ************ төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол /хх-8/, **************** 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-9-11/, ******* ******* ******* *******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07 сарын 25-ны өдрийн тушаалаар 2022-Б/22 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-12/, *************нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-15-17/, Орхон аймаг Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хх-19-21/,

 

Шүүхээс: *********** *******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 07-р сарын 25-ны өдрийн 42 дугаартай ************** ажилд томилсон тушаал, тушаалын хавсралт /хх-44-45/, ************ байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-46-48/, *************** *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04-р сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай ************* ажлаас чөлөөлсөн тушаал, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-49-53/ *************" *******-ийн хөдөлмөрийн дотоод журам /хх-54-65/, ******* ******* ******* *******-ийн дүрэм /хх-66-70/, ************** *******-ийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А-22-390 дугаартай Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурал хуралдуулах тухай албан бичиг /хх-71-72/, ************* *******-ийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоол /хх-73-74/, ************ *******-ийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх-75-83/, Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргын 2024 оны 12 сарын 29-ний өдрийн ТУЗТ-24/08 дугаартай тушаал /хх-84/, Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн ТУЗТ-24/06 дугаартай тогтоол /хх-85/, Төлөөлөн Удирдах зөвлөлийн ээлжит хурлын санал авах хуудас /хх-86-90/, ******* ******* ******* *******-ийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-25/759 дугаартай албан бичиг, ************** ******* болон ************* *******-ийн хооронд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан Ауд/2025/01171 тоот Аудитын үйлчилгээний гэрээ /хх-133-144/, Онч аудит *******-ийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ОА/200126 дугаартай албан бичиг /хх-18/-ийг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

1. Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ***************** ******* холбогдуулан ************ *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын ************** холбогдох 3 дах хэсгийг, **************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, ********************-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар хариуцагчаар нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...компанийн 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйл ажиллагаа байхгүй. Харин ч томилогдсон цагаасаа Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан компанийн дүрэм, хөдөлмөрийн бусад хэм хэмжээг даган мөрдөж, шударгаар ажлаа гүйцэтгэдэг байсан. Мөн Ажиллаж байх хугацаандаа аливаа сахилгын зөрчил гаргаж байгаагүй, компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай өөрийн бүхий л хүч чадлаа дайчлан ажилдаг байсан. Гэтэл компанийн удирдлагуудын зүгээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, Хувьцаа эзэмшигчдийн хооронд маргаантай асуудал бий болсонтой холбоотойгоор хувийн ашиг сонирхлын үүднээс намайг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Надад ийм тушаал гарах гэж байгаа талаар огт асууж, тодруулж байгаагүй.... гэсэн.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж мэтгэлцсэн. Үүнд ... *************** нь хөндлөнгийн аудитын байгууллагыг төлөвлөсөн хугацаанд ажиллах нөхцөл, боломжоор хангаагүй, шаардлагатай санхүүгийн мэдээлэл, баримт материалыг гаргаж өгөөгүй, аудитлагдсан санхүүгийн тайланг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор баталгаажуулаагүй буюу ТУЗ-ын тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хууль болон компанийн дүрэмд заасан хугацаанд хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон. ****************-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн 2025 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн №ТУЗТ-25/04 дугаартай тогтоолоор *************** буруутай дээрх эс үйлдлийг хариуцсан албан тушаалдаа хайнга хандсан гэж үзэн түүнд сахилгын арга хэмжээ тооцож, үүрэгт ажлаас чөлөөлөхийг гүйцэтгэх захирал ************ үүрэг болгож шийдвэрлэсэн. **********************-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг үндэслэн **************хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий болсон..... гэсэн ба ************ холбогдуулан өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг *************д хүлээлгэн өгөхийг даалгах, *******аас тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж, ажил олгогчид учруулсан 19,474,805.28 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

4. Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. *************** ******* нь тус компанийн ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирал *********** 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

************ *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай тушаалаар *************ажил үүргээ биелүүлээгүй буюу 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор санхүү аудитлагдсан санхүүгийн тайланг баталгаажуулаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ТУЗТ-2024/06 дугаартай тогтоолоор хүлээн үүргээ биелүүлээгүй учраас компаний дүрэмд заасан 2025 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хууль, комипаний дүрэмд заасан хугацаанд хуралдуулах боломжгүй болгож ажил олгогчийн итгэлийг алдсан гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын ажлаас чөлөөлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй гэж заасан ба шүүх хуралдаан нээж ирцийн асуудал хэлэлцээд шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлтийг асууж, зохигч татгалзаж байхгүй гэсэн

 

 

 

 

11. Иймд нэхэмжлэгч ************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын ************** холбогдох 3 дах хэсгийг, ************ *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр Эрхлэлтийн Харилцааг Цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, *************** *******-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж, хариуцагч баримтлан *************** *******-аас 209,916,600 /хоёр зуун есөн сая есөн зуун арван зургаан сая зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********олгож,************* холбогдуулан өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг ********** *******-д хүлээлгэн өгөхийг даалгах, ************* тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж, ажил олгогчид учруулсан 19,474,805.28 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12. Нэхэмжлэгч ************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 351,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***************д, хариуцагч ************* *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан ************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 12-ны өдрийн ТУЗТ-25/04 дугаартай тогтоолын ************** холбогдох 3 дах хэсгийг, ************** *******-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 18-ны өдрийн Б/090 дугаартай Хөдөлмөр Эрхлэлтийн Харилцааг Цуцлах тухай тушаалыг тус тус хүчингүй болгож, *************** *******-ийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан дэд захирлын албан тушаалд эгүүлэн томилж, хариуцагч баримтлан *************** *******-аас 209,916,600 /хоёр зуун есөн сая есөн зуун арван зургаан сая зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************* олгосугай.

 

2. ************** холбогдуулан өөрийн хариуцсан ажил үүргээ болон Apple macbook Hir загварын компьютерыг **************** *******-д хүлээлгэн өгөхийг даалгах, ************* тушаал шийдвэргүйгээр нэмэгдүүлж авсан 211,079,753.17 төгрөгийн цалин хөлсийг буцаан гаргуулж, ажил олгогчид учруулсан 19,474,805.28 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ************* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ************* *******-аас улсын тэмдэгтийн хураамж 351,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ************, хариуцагч ************** *******-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ