| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0157/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/161 |
| Огноо | 2018-11-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Т |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2018/ШЦТ/161
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Улсын яллагч А.Т,
Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч С.Т,
Шүүгдэгч Д.Сийн өмгөөлөгч С.Н,
Шүүгдэгч С.Б, Д.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813002880210 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Сн Б, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 01 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ*******
2. Шүүгдэгч: Х овогт Ды С, 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс казак, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЮ*******
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б Д.С нар нь хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож С.Б нь Д.Сийн эрүүл мэндэд, Д.С нь С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б Д.С нар нь 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн үед Оросын Холбооны Улсын Горьны-Алтай хотын Кош-агач ройоны нутаг дэвсгэр болох Ташанта боомтод хоорондоо хэрүүл маргаан үүсгэж улмаар харилцан зодолдож С.Б нь Д.Сийн эрүүл мэндэд, Д.С нь С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр үед би Сийг хойш нь түлхэх үед С газраас том 2 чулуу аваад над руу дайрсан ба хажууд нь зогсож байсан Е гэх хүн боль гэсэн боловч над руу эхлээд нэг чулуу шидсэн бөгөөд тэр чулуу нь намайг оноогүй. Дахин нэг чулууг над руу шидэх үед мииий толгойн зүүн талын дагз орчим хүрээд миний толгойноос цус гарсан. ...Миний бие уг асуудлыг Монгол Улсын хуулиар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй. Би Стэй хэрэг гарсны дараа сайн дураараа эалэрсэн. Би Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ, С намайг зодож миний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Иймд уг хэргийг түргэн хугацаанд шийдвзрлзж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-ийн 27-32 дугаар хуудас болон шүүх хуралданы тэмдэглэл/,
Хохирогч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ташанта боомтод ирсэн чинь миний урд С.Бийн машин зогсож байсан. Би араас нь ирээд хил гарах гээд дараалалд зогссон. Тэр үед би зүс таньдаг нэрийг нь мэдэхгүй нэг залуутай тааралдаад би машинаас буугаад газар суучихаад жижиг хэмжээтэй чулуу авч чулуу харваад тэр залуутай цуг сууж байхад миний харваж байсан чулуу Бийн машин руу оночихсон. Тэр чулуу жижиг хэмжээтэй чулуу байсан юм. Тэр үед Бахтыбек машинаас бууж над руу хүрч ирээд сууж байхад миний нүүр руу нэг удаа өшиглөж би босоод ирэх үед хамар тус газар нэг удаа гараараа цохисон. Тэр үед би газраас чулуу аваад С.Б руу шидэх үед толгойн дагз орчим оносон. Тэр үед миний машинд явж байсан Е гэх залуу бид хоёрыг салгаж авсан. Миний хамраас нь цус гарсан ба зүүн талын нүд орчмоор хөхөрсөн байсан. С.Бийн толгойн дагз орчмоос цус гарчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-37 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд байх Баян-Өлгий аймаг руу БНКазакстан улсаас өөрийн 3236 БӨТ улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслээр ирж байгаад ОХУ-ын Ташанта боомтод ОХУ-ын хилээс гарахаар дараалал хүлээж байсан юм. Миний машин дотор БНКазакстан улсаас ирж байсан А, Д гэх 2 хүн байсан. Гэтэл миний машин руу 2-3 удаа ямар нэгэн зүйл шидсэн чимээ сонсогдохоор нь машинаасаа буугаад харсан чинь миний хойно зогсож байсан Д.С миний машин руу чулуу шидээд сууж байсан. Тэгээд “Чи ямар учраас чулуу шидээд байгаа юм бэ” гэхэд надад “Битгий хуц” гэсэн. Улмаар бид хоёр маргалдаад би Д.Сийг түлхэх үед Д.С газраас том чулуу аваад над руу шидсэн. Эхний чулуу намайг оноогүй бөгөөд 2 дахь чулуугаа шидэх үед миний зүүн талын дагз орчимд оноод миний толгойноос цус гарсан. Тэр үед би уурлаад Д.Сийг зүүн талын нүд, хамар хэсэгт 2 удаа гараараа цохиж бид хоёр барьцалдаж авахад Д.Сийн хамраас цус гарчихсан байсан. Тэр үед Д.Стэй цуг явж байсан Ербол гэх хүн салгаж авсан. ...Миний бие 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд ОХУ-ын Ташанта боомтод Д.Стэй харилцан зодолдож Д.Сийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй. Би Д.Стэй сайн дураараа эвлэрсэн, надаас ямар нэгэн хохирол нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-63 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Шүүгдэгч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний харваж байсан чулуу С.Бийн машин руу оночихсон. Тэр чулуу жижиг хэмжээтэй чулуу байсан. Тэр үед С.Б машинаас бууж над руу хүрч ирээд сууж байхад миний нүүр рүү нэг удаа өшиглөж би босоод ирэх үед хамар тус газар нэг удаа гараараа цохисон. Тэр үед би газраас чулуу аваад шидэх үед толгойн дагз орчим оносон. Тэр үед миний машин дотор явж байсан Егэх залуу салгаж авсан. Миний хамраас цус гарсан ба зүүн талын нүд орчмоор хөхөрсөн байсан. С.Бийн толгойн дагз орчмоос цус гарчихсан. Тэгээд С.Б надаас түрүүлээд хилээс гарсан ба би араас нь хил гарсан. ...2018 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ташанта боомтод С.Бтэй харилцан зодолдож С.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө” гэх мэдүүлэг /хх-ийн 65-67 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч З.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид ОХУ-ын Ташанта боомтод ирэх үед С.Б зогсож байсан. Сийн ачиж ирж байсан барааны талыг нь Бийн машинд хийж явуулах гэж би машинаас буугаад С.Бийн машинд сууж ярилцаж байхад С.Бийн машинд ямар нэгэн зүйл /чулуу/ хүрсэн чимээ сонсогдсон. Тэр үед С.Б амандаа бувтнаад буугаад явсан ба би буугаад очих үед Сийн хамраас нь цус гарсан Б тэр хоёр зууралдаад байсан. Би очиж салгаж хүч өгөлгүй байхаар нь арай гэж салгасан. Тэр үед С.Бийг Д.С чулуугаар толгойн дагз орчимд цохичихсон. Тэгээд С.Бийн толгойноос нь цус гарчихсан бөгөөд тэр хоёрыг хоёр тийш нь салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
- Гэрч Э.Дний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бидний сууж байсан машиныг чулуугаар цохиод байсан дуу чимээ сонссон. Энэ үед машиныг чулуугаар цохисон дуу чимээг машины жолооч сонсоод машинаас буугаад явсан. Машинд сууж байсан А бид хоёр ч гэсэн буусан. Машинаас бууж харахад жолооч залуу болох Б нь чулуу шидсэн залууг барьчихсан тэр хоёр зууралдаж байсан. Б нь машинд чулуу шидсэн залуугийн гарыг мушгиж байж чулууг авсан. Тэгж байхад хүмүүс ирээд салгаж авч байсан. Нэг харахад жолооч Бийн хамраас нь цус гарчихсан мөн толгойн дагз орчмоос цус гарчихсан байсан. Тэгээд би “Яасан бэ?” гэж асуухад тэр машинд чулуу шидсэн С гэдэг залуу дагз орчим чулуугаар цохичихлоо гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
- Гэрч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бидний сууж байсан машиныг чулуугаар цохиод байсан дуу чимээ сонссон. Энэ үед машиныг чулуугаар цохисон дуу чимээг машины жолооч сонсоод машинаас буугаад явсан. Машинд сууж байсан Даметкен бид хоёр ч гэсэн буусан. Машинаас бууж харахад жолооч залуу болох Б нь чулуу шидсэн залууг барьчихсан тэр хоёр зууралдаж байсан. Б нь машинд чулуу шидсэн залуугийн гарыг мушгиж байж чулууг авсан. Тэгж байхад хүмүүс ирээд салгаж авч байсан. Нэг харахад жолооч Бийн хамраас нь цус гарчихсан мөн толгойн дагз орчмоос цус гарчихсан байсан. Тэгээд би “Яасан бэ?” гэж асуухад тэр машинд чулуу шидсэн С гэдэг залуу дагз орчим чулуугаар цохичихлоо гэсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 383 дугаартай “...Иргэн С.Бийн биед тархины доргилт, дагзны зүүн талын хэсэгт хүрэн өнгийн тав тогтож зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй ..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 дугаар хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 385 дугаартай “...Иргэн Д.Сийн биед тархины доргилт, зүүн талын талын нүдний дотор булан болон доод зовхинд хөх ягаан өнгийн цус хуралт, хамрын хянга хэсэгт бор өнгийн тав тогтсон зулгарсан зулгаралт хамрын таславч мурийлт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч С.Б. Д.С нарын дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч С.Б. Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Уг гэмт хэрэг нь Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хэдий ч шүүгдэгч С.Б. Д.С нар нь тус улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байх тул тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б, Д.С нар нь бие биедээ төлөх хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Б, Д.С нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч С.Б, Д.С нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 /нэг мянга/ төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгч нарын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С.Б, Д.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй байна.
Шүүгдэгч С.Б, Д.С нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тогтоолын хамт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ