| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Ариунтуяа |
| Хэргийн индекс | 192/2026/03170/И |
| Дугаар | 192/ШШ2026/03814 |
| Огноо | 2026-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 192/ШШ2026/03814
|
2026 04 08 |
192/ШШ2026/03814 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунтуяа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 24 дүгээр хороо, Дөрвөн улирал хотхон 35/4 дүгээр байр, 38 тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 16 дугаар байр, 29 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: /-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 20,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Ууганцэцэг,
Хариуцагч: М.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сарангэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.ийн хүсэлтээр түүний найз М.*******д 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр М.*******гийн Хаан банкны тоот данс руу 20,100,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн. Би Б.ийг сайн таньдаг учраас түүний найзад мөнгө зээлж, гүйлгээний утгыг Б.т гэж бичиж шилжүүлсэн. М.*******гээс 20,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Миний дүү Ө., Б. хоёр 2018 онд Солонгос улсын Ким Чон их сургуульд хамт суралцаад, нэг дотуур байранд хэдэн жил хамт амьдарсан. Ингэхдээ хуурай эгч дүүсийн харилцаа үүсгээд энэ дээр суурилсан итгэлийн дүнд бид Б.т мөнгө зээлсэн. 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 50,000,000 төгрөгийг би т зээлдүүлж байсан. Ингэхдээ Б. өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа зээл авч байсан. Гэхдээ өөрийн болон бусдын дансаар шилжүүлж авдаг. Хамгийн сүүлд *******гийн дансаар 20,100,000 төгрөгийг шилжүүлж аваад, тэр мөнгө буцаж орж ирээгүй байгаа. Б. хэлэхдээ найзтайгаа хамтарч үйл ажиллагаа, компани, бизнес, аялал жуулчлалын компани байгуулж байгаа гэж хэлсэн болохоор түүнд итгэж мөнгө зээлсэн. Хариуцагчийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн гэж яриад байгаа 20,000,000 төгрөг нь өмнө зээлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл 20,000,000 төгрөг буцаж орж ирсэн гүйлгээ. Ингээд Б.ийн хүсэлтээр М.*******д 20,100,000 төгрөгийг шилжүүлж зээлсэн. Ингэхдээ миний дүү өөрт нь мөнгө байхгүй учраас ээжээс манай 2 найзад мөнгө хэрэг болоод байна, та зээлээч гэж хэлсэн байсан. Ээжид 2 найз хамтарч аялал жуулчлалын компани байгуулсан. Солонгосоос гоо сайхны бараа, хүүхдийнхээ нэр дээр байгуулсан компанийнхаа нэр дээрх живх, салфетик оруулж ирэх гэж байгаа. Бараа үйлдвэрлэл нь бэлэн болчихсон. Нисэх, яармаг хавьцаа оффисоо хайгаад бид 2 явж байгаа гэж хэлээд, тэгээд 20 сая төгрөгийг зээлсэн. Гэхдээ ээжийн данснаас хийлгэсэн. Ээж ямар хүнд зээлж байгаа юм бэ? Би чиний данс руу хийхгүй. Тэр хүний данс руу буюу хэрэгтэй авч байгаа хүний данс руу хийнэ. Дараа нь ямар нэгэн юм болно гэсэн. Яг ингэж хэлээд М.*******гийн дансыг явуулсан. Тэгээд М.*******д ээж данснаасаа мөнгө зээлээд буцаагаад мөнгө нь орж ирээгүй, аваагүй. гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний эхнэр овогтой д түүний найз Б. 20,000,000 төгрөгийг 1 цагийн хугацаатай зээлээч гэх хүсэлт тавьсан. Манай эхнэр тухайн хүсэлтийг зөвшөөрч, уг мөнгийг ийн өгсөн дансны дугаар болох Б.******* гэх хүний Хаан банкны 5283023370 данс руу т гэх утгаар 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 51 минутад шилжүүлсэн. Харин Б.******* нь уг мөнгийг тухайн өдрийн 17 цаг 28 минутад миний эзэмшлийн Хаан банкны 5420351251 тоот данс руу буцаан шилжүүлсэн. Иймд дээрх гүйлгээг миний эхнэрээс Б.т богино хугацааны зээлдүүлсэн мөнгийг буцаан авсан үйлдэл бөгөөд миний бие Б.*******тай ямар нэгэн гэрээ байгуулж зээл аваагүй. Манай эхнэр, Б. нар нь БНСУлсад хамт сурч байсан. Хамтарч компани байгуулсан боловч огт үйл ажиллагаа явуулж байгаагүй. 2025 оны 05 дугаар сараас эхэлж Б. нь манай эхнэрээс 3-7 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлж хүүг нь буцааж нэг, хоёр өдрөөр гурав өдрөөр гэж зээлж байгаад 20,000,000-50,000,000 төгрөг гэж явсан. Ингэж мөнгө зээлж авахдаа Б. өөрийнхөө, нөхрийнхөө, өөр бусад хүмүүсийн дансаар мөнгийг шилжүүлж авдаг байсан. Тухайн өдөр яг энэ байдлаар Б.******* гэх хүний данс руу мөнгө шилжүүлж авсан. Манай эхнэр Б.ээс 100 гаруй сая төгрөгийн, найз нь 300 гаруй сая төгрөгийн авлагатай цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байгаа. гэж тайлбарласан.
3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Д.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 5283023370 тоот дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдийн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар, 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 5420351251 тоот Хаан банкны депизит дансны дэлгэрэнгүй хуулга, ы гэх 5050284973 тоот ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, М.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Энхүслэнгийн Урингийн төрсний бүртгэлийн гэрчилгээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,100,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргажээ.
2.Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: ...Миний бие өөрийн охин болон Б. нарын хүсэлтээр түүний найз М.*******д 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 20,100,000 төгрөгийг зээлдүүлсэн. Мөнгийг М.*******гийн Хаан банк дахь тоот данс руу шилжүүлсэн. Би Б.ийг сайн таньдаг учраас түүний найзад мөнгө зээлж, гүйлгээний утгыг Б.т гэж бичиж шилжүүлсэн... гэв.
3.Хариуцагч М.******* нь дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: ...2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр миний эхнэр О.д түүний найз Б. 20,000,000 төгрөгийг 1 цагийн хугацаатай зээлээч гэж хүсэлт тавьсны дагуу түүний өгсөн данс болох Б.******* гэх хүний Хаан банкны 5283023370 данс руу т гэх утгаар тухайн өдөр 16 цаг 51 минутад 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Харин Б.******* нь уг мөнгийг тухайн өдөр буюу 17 цаг 28 минутад миний эзэмшлийн Хаан банкны 5420351251 тоот данс руу буцаан шилжүүлсэн. Бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Өгсөн мөнгөө буцааж авсан.... гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.ы гийн Хаан банк дахь 5050284973 тоот данснаас 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 51 минутад 20,000,000 төгрөгийг ээс гэх гүйлгээний утгатайгаар Д.*******ын Хаан банк дахь 5283023370 тоот дансанд шилжүүлсэн.
4.2.*******гийн *******ын Хаан банк дахь 5283023370 тоот данснаас 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 28 минутад nomindelgert гэх гүйлгээний утгатайгаар 20,100,000 төгрөгийг М.*******гийн Хаан банк дахь 5420351251 тоот дансанд шилжүүлсэн.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.
Зохигч талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх цуглуулах талаар хэн аль нь ямарваа нэгэн хүсэлт санал гаргаагүй, шүүх хуралдааны явцад шүүхээс талуудыг энэ талаар мэтгэлцүүлж, шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгчээс хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг нэмж бүрдүүлж цуглуулах талаар хүсэлт санал гаргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлж холбогдох нотлох баримтуудаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
6. Зохигчид хэн аль нь 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 51 минутад 20,000,000 төгрөгийг, 17 цаг 28 минутад 20,100,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан гэх үйл баримтын талаар харилцан маргахгүй байна.
7.Харин зохигчид мөнгө шилжүүлсэн зориулалтын талаар маргаж, нэхэмжлэгч тус мөнгийг хариуцагчид зээлүүлсэн гэж, хариуцагч уг 20,100,000 төгрөгийг зээлж аваагүй, Б.ийн хүсэлтийн дагуу түүнд зээлүүлсэн 20,000,000 төгрөгийг буцаан шилжүүлж авсан гэж маргадаг.
7.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..., 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно... гэж заажээ.
Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлсэн байхыг шаардах ба зээлийн гэрээний үндсэн шинж нь мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгч өөрийн өмчлөлд хүлээн авч, тодорхой нэг зорилгоор захиран зарцуулах, тохирсон хугацаанд тухайн үнийн дүн бүхий мөнгийг хүүтэй эсхүл хүүгүйгээр буцаан төлөх харилцаа юм.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 20,100,000 төгрөгийг М.******* өөрийн дансаар хүлээж авсан үйл баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхийн тулд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох бөгөөд, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч М.******* нар нь харилцан бие биедээ мөнгө зээлүүлэх талаар хоорондоо ярилцаж байгаагүй, зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй болох нь нэхэмжлэгч Б.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... манай дүү Ө., Б. хоёр 2018 онд Солонгос улсад хамт суралцаж байсан. Манай дүүгээс мөнгө зээлээч гэхээр нь манай дүүд мөнгө байхгүй байсан болохоор ээж Д.*******д хэлж, ээж өөрийн данснаас мөнгө шилжүүлсэн. Мөн өмнө нь манай дүүгээс мөнгө зээлээч гэж хэлээд би өөрийнхөө данснаас 50,000,000 төгрөгийг шилжүүлж байсан. Хэд хэдэн удаа мөнгө зээлүүлж буцааж авч байсан. Ингэхдээ өөрийн болон бусдын дансаар мөнгийг хүлээж авдаг байсан. Сүүлд М.*******гийн данс руу мөнгө шилжүүлсэн... гэх тайлбар, /хх 25-26 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Б.*******ын Хаан банк дахь данснаас 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 17 цаг 28 минутад Nomindelgert гэх гүйлгээний утгаар 5420351251 тоот дансанд 20,100,000 төгрөг, мөн өдрийн 17 цаг 30 минутад 5075796938 тоот дансанд Nomindelgert гэх гүйлгээний утгаар 11,250,000 төгрөгийг 2 удаа 2 өөр данс руу шилжүүлсэн дансны хуулга,
Хариуцагч М.*******гийн ... Б. нь манай эхнэр О.тай Солонгос улсад хамт сурч байсан. 2025 оны 5 сараас эхэлж манай эхнэрээс хүүтэй мөнгө зээлж хүүг нь буцааж нэг, хоёр, гурав өдрөөр зээлж байсан. Одоо 100 гаран сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Мөнгө хүлээж авахдаа өөрийн болон нөхөр, бусдын дансаар авдаг байсан. 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр мөн өмнөх шигээ 1 цагийн хугацаатай мөнгө зээлээч гэхээр нь 20,000,000 төгрөгийг зээлүүлсэн. Мөнгийг шилжүүлэхэд Д.******* гэх хүний данс гарч ирсэн. Д.*******аас 20,100,000 төгрөг Nomindelgert гэх гүйлгээний утгатайгаар орж ирсэн. Д.*******тай ямар ч зээлийн харилцаа байхгүй. Мөнгө шилжүүлсэн, хүлээж авсан цаг хугацааны хувьд ч мөнгө зээлсэн гэж үзэх боломжгүй... гэх тайлбар,
Хариуцагч М.*******гийн эхнэр О.гийн 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 51 минутад Д.*******ын Хаан банк дахь 5283023370 тоот дансанд Nomindelgerees гэх гүйлгээний утгаар 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
9.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар талуудын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд тооцогдох бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо нэхэмжлэлд ...20,100,000 төгрөгийг М.*******д зээлүүлсэн... гэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...О.гаас шилжүүлсэн 20,000,000 төгрөг бол Б.ийн хүсэлтийн дагуу өмнө зээлүүлсэн 50,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Тэр мөнгийг шилжүүлж авсан. Ингээд Б. дахин хүсэлт гаргасны дагуу 20,100,000 төгрөгийг М.*******д зээлүүлсэн... гэсэн агуулгатай тайлбарыг гаргаж байгаа нь нотлох үүргийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хангалттай нотолж чадахгүй, хариуцагчийн тайлбарыг баримтаар няцааж чадахгүй байна гэж үзнэ.
10. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс зээлийн гэрээний үүрэг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.
11. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс 258,450 төгрөгийг тэмдэгтийн хураамжид төлсөн нь зөв байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр төлүүлдэг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Д.*******ын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 20,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АРИУНТУЯА