| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэнцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 161/2018/0150/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/155 |
| Огноо | 2018-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2018/ШЦТ/155
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн дарга К.Е,
Хэлмэрч А.Е,
Улсын яллагч Х.Ө,
Хохирогч Ж.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Т,
Шүүгдэгч Р.Е нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1813000000197 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж овгийн Р-ы Е, 1976 оны 05 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт, оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар БЙ***********
Шүүгдэгч Р.Е-ы холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р овогтой Ень эхнэр болох Ж.А-ийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч К.Х-ын 482 дугаартай: “Иргэн Ж.А-ийн биед тархины няцралт, доргилт, духны хэсэгт хавдартай, баруун ба зүүн нүдний алимны цус хуралттай, дээд ба доод зовхинд хөх ягаан туяатай цус хуралттай, нүүр болон толгойны зулай хэсгээр хавантай, баруун ба зүүн талын хацарт хөх ягаан туяатай цус хуралттай зэрэг зөөлөн эдийн бэртэп гэмтэл тогтоогдлоо. Ж.Асемгүлийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно. Ж.А-ийн биед үүссэн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.” гэх /хх-ийн 31 дүгээр хуудас/ шинжээчийн дүгнэлтээр түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдож байна.
Хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд учирсан дээрх хөнгөн хохирлыг шүүгдэгч Р.Е учруулсан болох нь:
- Шүүгдэгч Р.Е-ны мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсад миний эхнэр Ж.А-ийн төрсөн ах нь болох Б гэж хүний хүүхдийн хурим болохоор болсон бөгөөд уг хуримд манай хадам аав, ээж, дүү нар оролцохоор болсон. Би бас очих гэсэн боловч миний гадаад паспорт ирээгүйн улмаас очиж чадаагүй юм. Тэгээд миний эхнэр тус хуримд 8 дугаар сарын эхээр яваад 8 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймагт буцаж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өглөө босоод эхнэр Ж.А-ийн утсаар ах болох М руу залгаж хэзээ ажил руу явах уу? гэж хэлээд улмаар орондоо хэвтэж байгаад эхнэрийн гар утасны ГАЛАРЕЙ цэс руу орж зураг үзэх гэж орсон чинь дотор нь миний эхнэр Ж.А нь А гэх залуугийн цээжийг нь налаад хэвтэж байсан болон нэг цэцэгтэй хөшөөний хажууд авахуулсан зураг байсан. Тэгээд би “Энэ ямар учиртай зураг вэ?” гэж А-ээс асуухад надад “Наадах чинь миний ангийн хүүхэд байгаа юм” гэсэн. Тухайн залууг би 2018 оны 4 дүгээр сарын үед байх Өлгийд ирсэн гэж сонсож байсан бөгөөд манай эхнэр тухайн үед ангийн хүүхдүүд уулзсан гэж ярьж байснаар нь би мэддэг байсан юм. Тэрнээс биш би А-ийг огт танихгүй. Тэгээд эхнэр А миний барьж байсан гар утас руу булаацалдахаар нь эхнэрийг холдуулах гэж нуруу тус газарт нь нэг удаа цохиж холдуулаад утсыг нь аваад гэрээс яваад өгсөн. Тэгээд би Найрамдал уулын цаад талд барилгын ажил хийж байгаа газарт очиж ажлаа хийгээд улмаар 18 цагийн үед гэрт ирсэн. Гэрт ирсэн чинь гэрт миний 3 хүүхэд байж байсан ба дахин ямар зураг байгаа бол гэж эхнэр Асемгүлийн гар утсыг үзсэн чинь дотор нь баахан зурагт дуу оруулсан бичлэг явж байсан. Тухайн бичлэгийн зураг нь байнга солигдож байсан бөгөөд дунд хэсэгт нь А А гэх залуутай үнсэлдэж байсан зураг гарч ирсэн. Улмаар А-ийн цээжийг нь налаад хэвтэж байсан болон А-лийн хөлд нь толгойгоо тавьж хэвтэж байсан болон А шалдан шахуу А-ийн хажууд сууж байсан зураг байсан. Тэр бичлэгийг үзэнгүүтээ уурлаад шууд гэрээс гараад өөрийн 4072 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож эхнэрийн ажил болох Өлгий сумын 11 дүгээр баг буюу “Дастархан” үйлчилгээний газрын урд талын төв халуун усны газарт очиж эхнэр болох Асемгүлийг дагуулаад гарсан. Шууд машинд суулгаад бичлэгийг эхлээд үзүүлсэн чинь надад юу ч хэлээгүй. Тэгээд би машины жолооч талд нь сууж байсан бөгөөд зүүн талын гараараа А-ийн нүд хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед хамраас нь цус гарчихсан. Тэгээд хөдлөөд шууд гэрт очсон. Замд бас уурлаад ганц хоёр удаа нүүр хэсэгт нь гараараа цохисон. Гэрт очоод гал тогооны өрөөнд сууж байхад нь дахин уур хүрээд бичлэгийн талаар асуухад мэдэхгүй гэсэн тул дахин хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний том хүү болох Берик салгаж авсан. Тэр үед гар утасны цэнэглэгчээр хоолойгоо боохоор нь би тухайн цэнэглэгчийг булааж авсан. Би эхнэр болох А өөр эр хүнтэй үнсэлдсэн зургийг харснаас болж уур хүрээд А-ийн хотод явж байгаа төрсөн дүү нь Е, ээж нь Т, дүү нь болох Алёша нарт утсаар хэлсэн. Утсаар хэлсний дараа А-гийн нөхөр Х манай гэрт орж ирсэн. Х орж ирээд ₮Та нарт юу болсон бэ?” гэхээр нь би “Энэ хадам эгчийнхээ хийгээд явж байгааг хар” гэж бичлэгийг үзүүлсэн. Тэр бичлэгийг үзээд “Та нарын ингэж бие биенээ зодож байгаа чинь буруу” гэж хэлээд яваад өгсөн. Улмаар араас нь миний ах М, бэр эгч болох Ж, А нар хүрч ирсэн. Эдгээр хүмүүст А-ийн ээж Т гэж хүн хэлсэн байна. Тэд бас орж ирээд бидэнд “Ингэж зодолдож болохгүй. Чи эхнэрээ битгий зод” гэж хэлээд явсан. Тэгээд хүүхдүүдэд нэг цай чанаж өгөөд унтуулсан бөгөөд эхнэр болох Асемгүлийн нүд, хамар, нүүр нь хөхөрсөн хавдсан байхаар нь шөнөжингөө хүйтэн жин тавьж хоносон. Маргааш нь өглөө би эхнэр Асемгүлээс би “Биеэ барьж чадахгүй чамайг зодлоо уучлаарай” гэж хэлээд бид хоёр бие биенээсээ уучлалт гуйж сууж байхад гаднаас хадам аав Жексенби хүрч ирээд “Та нар ямар учраас зодолдож байгаа юм вэ"” гэхээр нь “Бид өөрсдөө шийднэ. Та битгий оролц” гэхэд “Би чамайг цагдаад өгнө” гэж яваад өгсөн. Улмаар би араас нь гараад ажил руу явж байхад цагдаагаас дуудахаар нь хүрч ирсэн. Би эхнэр Ж А-ийг зодсоноо хүлээн зөвшөерч байна. Гэхдээ тийм өөр эрэгтэй хүнтэй үнэсэлдэж байсан зургийг нь хараад тэссэнгүй. Гэхдээ би хүн гэдэг утгаараа ярилцаж ойлголцох боломжтой боловч өөрийгөө барьж чадалгүй зодсон. Би маргааш нь өглөө уучлалт гуйсан. Хоорондоо эвлэрч улмаар хамт амьдрахаар болсон. Юу ч болсон бие биенээсээ салахгүй гэж сууж байхад хадам аав гомдол гаргасан юм. Би эхнэрээ зодож гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахиж би гар хүрэхгүй. ...Уучлалт хүсэж байна. Дахиж хэрэг зөрчил гаргахгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү." гэх мэдүүлэг /хх-иин 39-41 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Бүгд Найрамдах Казахстан улс руу аав, ээж, дүү нарын хамт очиж миний төрсөн ахын хүүхдийн хуримд оролцсон. Хурим 8 дугаар сарын 5-ны өдөр болсон бөгөөд хурим дууссаны дараа бид өөр өөрсдөө амарч, зугаалаад явсан. Тэр үед өөрийн 10 жилд хамт суралцаж байсан Казахтсан улс руу нүүж явсан М-гийн А гэх эрэгтэй найзтайгаа уулзаж Казахстан улсын Караганда хотын нэг кафед суусан. Тэгээд би 8 дугаар сарын 18-ны үед Өлгийд ирсэн. Өлгийд ирснээс хойш Ватсал гэх сүлжээгээр А-тэй найзын хувьд байнга холбогдож байдаг байсан. Гэтэл өчигдөр миний гар утас руу А Ватсап программыг ашиглаад миний фейсбүүк хаягт байсан зургуудыг эвлүүлээд дуу оруулаад явуулсан байна. Тэр бичлэг нь миний гар утсанд хадгалагдсан байсан бөгөөд өчигдөр буюу 10 дугаар сарын 10-ны өдрийн 09 цагийн үед миний утсанд байсан зургуудыг үзээд улмаар миний гар утсыг авч яваад орой 19 цагийн үед би ажил дээр сууж байхад хүрч ирээд намайг дагуулаад гэрт очсон. Гэрт очих хооронд машин дотор нүд орчимд цохисоор байгаад очсон. Тэр үед миний хамраас цус гараад гэрт очсон бөгөөд гэрт очоод А-ээс ирсэн бичлэгийг надад харуулаад “Чи Казахстан руу очиж бусадтай зугаацаж ирсэн байна” гэж хардаад миний нүүр руу дахиж гараараа цохисон. Тэр үед миний том хүү болох “Билге-Тегин” бүрэн дунд сургуульд сурдаг Берик салгаж авсан. Тэр үед миний хүргэн хүү болох Худайберген гэх залуу хүрч ирсэн бөгөөд тэр залууд "А-ийн байгаа байдлыг гар утсаараа бичиж аваад А-ийн дүү өөрийнхөө эхнэр руу явуул" гэсэн Х миний байгаа байдлыг гар утсаараа авсан. Тэгээд миний ээж мэдээд нөхөр болох Е-ы ах, бэр эгч рүү нь залгаж хэлсэн юм шиг байна. Удалгүй Е-ы ах нь болох М, бэр эгч нь А, Ж нар хүрч ирээд хүүхдүүдээ бодоорой гэж хэлээд яваад өгсөн. Тэд явсны дараа гар хүрээгүй бөгөөд хүүхдүүд унтсаны дараа дахин унтлагын өрөөнд нүүр, нүд, шилэн хүзүү хэсэгт гараараа цохиж зодсон. Би зодохыг нь дийлэхгүй болохоор өөрийгөө боомилоод үхье гэж гар утасны цэнэглэгчийг хүзүүндээ хийсэн нь надаас булаагаад авсан. Тэгсээр байгаад үүр цайсан. Тэгээд өглөө 10 цагийн үед байх аав Ж хүрч ирсэн. Тэр хүн надаас юу болсон бэ? гэж асуухаар нь юу ч болоогүй гэж хэлээгүй юм. Тэгээд намайг цагдаа руу авч явна гэхээр нь би очихгүй гэж хэлсэн. Тэр үед нөхөр болох Е гэрт сууж байсан ба аав гараад явсны дараа “Аав чинь нэгэнт цагдаад өгнө гэж байна. Би утсыг ахдаа өгнө” гэж яваад өгсөн. Удалгүй аав цагдаа дагуулаад хүрч ирсэн. Би гомдол гаргахгүй гэсэн боловч аав гомдол гаргасан. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Миний бие аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд томографын шиижилгээнд орж нийт 407.500 төгрөгийн хохирол хүлээсэн байсан. Миний нөхөр болох Р.Е намайг зодсон үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлж надаас уучлалт гуйж эмнэлгийн зардал болох 407.500 төгрөгийг төлж өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн юм. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Өөрсдөө бие биенээ уучилж эвлэрсэн. ...Сайн дураараа уучилсан. Урьд өмнө ийм зүйл гарч байгаагүй. Цаашид сайхан амьдарна гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Насанд хүрээгүй гэрч Е.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 10 дугээр сарын 10-ны өглөө бид босоод цай уугаад сууж байгаад ээжийн утсыг аав аваад үзэж байсан. Тэгээд аав ээжид “Энэ ямар учиртай зураг вэ?” гэж хэлсэн. Тэр үед Б гэх ах хичээл руу явсан байсан ба гэрт ээж, аав, Б бид дөрөв байсан. Тэгээд аав ээжийн усан цэнхэр өнгийн самсунг маркийн гар утсыг аваад яваад өгсөн. Араас нь ээж ажил руу явсан. Намайг гэрт ирсэн чинь 2 ах гэрт сууж байсан. Аав ирээд ээжийн утсыг хараад сууж байгаад “Ээжийг чинь аваад ирье” гэж машинаа унаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа ээжийг аваад ороод ирсэн. Тэр үед ээжийн 2 нүд нь хөхрөөд, уйлаад ороод ирсэн. Гэрт ирсний дараа аав гал тогооны өрөөний ширээний ард сууж байхад ээжийг бас 2 удаа цохисон. Чухам аль хэсэгт нь цохисньг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Е.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өглөө босоод хичээлдээ явсан. Берик би хоцорчихлоо гэж аав, ээж, дүүгийн хамт гэрт үлдсэн. Тэгээд би үдээс хойш гэрт ирээд сууж байсан ба орой 19 цагийн үед байх аав ажлаас буугаад ирсэн. Ээжийн гар утаснаас зураг хараад сууж байсан. Тэгээд би ээжийг чинь аваад ирье гэж гараад яваад 10-аад минутын дараа ээжийг дагуулаад хүрээд ирсэн. Ээж гэрт орж ирэхдээ нүүр хэсэг нь хавдаад, нүд нь хөхөрсөн орж ирсэн. Эхэндээ бага хэмжээтэй байсан. Тэгээд гэрт орж ирээд аав “Ямар учраас өөр эрэгтэй хүнтэй зураг авахуулсан бэ?” гэж ээжтэй хэрэлдээд байсан. Ирснээс хойш лав гар хүрсэн эсэхийг хараагүй. Хэсэг хэрэлдэж байсан ба нэг мэдэхэд манайд Х гэж манай ээжийн дүүгийн нөхөр нь ирсэн. Тэр хүнтэй юу ярьсан эсэхийг нь мэдэхгүй. Би дэлгүүр руу гараад явсан байсан. Тэгээд удалгүй аавын ах болох М, эхнэр нь А, бас нэг бэр эгч Ж нар ирсэн. Тэр хүмүүсийг хэн дуудсан эсэхийг нь мэдэхгүй. Тэр хүмүүс ирэх үед ах Б бид хоёр гадаа гараад явсан байсан. Бид буцаж гэрт орж ирэх үед тэр хүмүүс аав, ээж хоёрт битгий зодолдоорой гэж хэлээд явчихсан. Тэгээд аав цай чанаад өгсөн. Бид цай уучихаад унтчихсан. Тэрнээс хойш ямар нэгэн зодоон болоогүй. Аав ээжийг хэвтүүлээд хүйтэн усаар нүүр, нүдэнд нь жин тавьж өгсөн. Өнөөдөр өглөө би босоод хичээл руу явсан. Аав, ээж бүгд унтаж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Е-ы дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байх бөгөөд мөн бүлгийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Е бусдын хуулиар хамгаалагдсан эрхэд халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иймд шүүгдэгч Р.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд “Миний нөхөр болох Р.Е намайг зодсон үйлдэлдээ гэмшиж байгаагаа хэлж надаас уучлалт гуйж эмнэлгийн зардал болох 407.500 төгрөгийг төлж өгсөн. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн юм.” гэх хохирогчийн мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Р.Е-ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Р.Е-ны үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, зэргийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 450 нэгжийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Е нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.
Шүүгдэгч Р.Е-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримт болох 001416174 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх, Е 1190710 дугаартай гадаад паспорт зэргийг тогтоолын хамт Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, мөн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ