| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2018/0151/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2018-09-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 163
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга И.Бадамцэцэг,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Сундуй,
Шүүгдэгч Т.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хөнхөр овгийн Т.И т холбогдох эрүүгийн 1828000000129 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Т. Т.И нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд Б.Д , Э.Х нарыг зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.И мэдүүлэхдээ: 2018 оны 08 дугаар 31-ний орой миний хамтран амьдрагч Б.Д найз Э.Х гийн хамтаар хотоос ирсэн. Тэгээд ирж хоноод 09 дүгээр сарын 01-ний өглөө бид 3 ногооны талбай гарч помидор түүсэн. Өдөр цайнд орохоор гэртээ ирсэн. Тэгээд цай ууж байсан чинь Б.Д 3 литр монгол архи авч ирсэн. Тэрийг 3-лаа хувааж уусан. Тэгээд ганц архи олоод өгчих гээд байсан болохоор гараад дэлгүүрээс нэг шил архи авч ирээд хувааж ууж байсан чинь Э.Х гараад явсан. Тэгээд хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад Б.Д газар мэдэхгүй хаачив гэж дээ дугуй засуулах гэж байгаа байх гэж хэлсэн. Тэгээд 30-аад минутын дараа нэлээд согтуу байдалтай орж ирсэн. Орж ирээд хоол ид гэсэн чинь Э.Х хоол руу бөөлжөөд заваараад байсан. Тэгээд намайг тамхи татаад сууж байхад Э.Х хоол руу бөөлжөөд заваараад байсан. Тэгээд намайг тамхи татаад сууж байхад Э.Х зайлдаа гэсэн. Би гэртээ байна гээд тамхиа татаад сууж байсан. Тэгээд олон удаа тэгж хэлж байгаад архины шил аваад шидэхээр нь би цохиод авсан. Ийм л зүйл болсон гэв.
Хохирогч Б.Д нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос найз Өвөр Монгол улсын иргэн Э.Х г дагуулаад Өмнөговь аймгийн ******* суманд хамтран амьдрагч Т.И гэх хүн дээр очсон. Т.И нь ******* суманд Помидор тарьдаг ажил хийдэг. Э.Х бид хоёр помидор түүх гэж байсан юм. Тэгээд 08 сарын 31-ний орой 22 цаг өнгөрөөд очоод амарсан. 09 сарын 01-ний өглөө 07 цаг өнгөрөөд 8 цаг болох гэж байхад помидор хураах гээд талбайд гарсан. Помидор хурааж байгаад өдөр 13 цагт Т.И ийн гэрт очсон. Тэгээд амарч байгаа болохоор нь би гаднаас 3 литрийн Монгол архи авч Т.И , Э.Х хоёртой хамт хувааж уусан. Тухайн архийг ууж дуусгаад Э.Х , Т.И хоёр гэрээс гараад явсан. Удалгүй дэлгүүр ороод ирлээ гээд 0,75 литрийн Ерөөл нэртэй архи авч ирсэн. Тухайн архийг Т.И бид хоёр хувааж уусан. Тухайн үед Э.Х Монгол архи амтгүй юм байна зүгээр л ороод байна гэж хэлсэн тэгэхээр нь наад архи чинь салхинд гарвал тасалчихдаг гэж хэлсэн. Тэгээд байж байтал Э.Х гэрээс гараад удаагүй ороод ирэхдээ уусан монгол архиндаа согтчихсон байдалтай орж ирсэн. Гэрт орж ирээд гараараа шал цохиод байсан. Тэгэхэд Т.И наад хүн чинь согтчихсон байна унтуул гэж хэлсэн. Тэгэхэд Э.Х Т.И т хандаж чи манай найзыг сайхан авч яваарай би найздаа хайртай шүү би эхнэрт чинь хайртай гээд Т.И т хэлсэн. Т.И Э.Х хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгсэн гэнэт Т.И уурлаад төмөр аваад Э.Х г цохиод авсан Тэгээд дээрээс нь нүдээд байсан. Би салгах гээд голоор нь ороход намайг Э.Х тай хардаад чи энэ хүнтэйгээ банзалдсан байна гээд усны гутал аваад миний нүд хэсэг рүү цохисон. Мөн гараараа цохисон. Тухайн үед би Т.И ийн барьж байсан төмрийг аваад хаячихсан байсан. Тэр төмрийг олж ирээд дахиад Э.Х г зодсон. Тухайн үед би айгаад гэрээс гараад амбаарт орсон Тэгэхэд Т.И Э.Х г гэрээсээ татаад гаргаад ирсэн. Тэгээд байж байгаад явсан. Миний зүүн талын нүд хавдсан байсан. Баруун гар хөхөрсөн, баруун хол бас хөхөрсөн байсан. Өөр гэмтэл байхгүй байсан. Би тухайн үед архи уусан байсан гэхдээ юу болж байгааг мэдэж байсан. Э.Х толгойдоо хоёр тусдаа газар оёдол хийлгэсэн. Хоёр нүд нь хөхөрсөн байсан. Т.И архи уудаггүй хүн байгаа юм. Тухайн үед согтоогүй байсан. Т.И бид хоёр гурван жил хамт амьдарсан. Гэхдээ ирэн очин л байдаг байсан. Одоо бид хоёр салж байгаа. Тийм учир тухайн хүнд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй хэргийн матералтай танилцахгүй” гэжээ. /хх-15-16/,
Хохирогч Э.Х нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай найз Б.Д надаас гуйсан болохоор 2018 оны 08 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн ******* суманд помидор түүх гэж ирсэн. 09 сарын 01-ний өглөө Б.Д болон түүний нөхөр Т.И бид гурав помидор хураахаар 08 цагийн үед ногооны талбай руу явсан. Тэгээд помидор түүж байгаад 12 цаг өнгөрөөд 13 цаг болох гэж байхад бид 3 хоолонд орох гэж Т.И ийн гэрт очсон. Тэгэхэд Б.Д З литриин хуванцар савтай монгол архи гаргаж ирсэн. Тэгхээр нь тухайн архинаас цайны аяга шиг зэс аягаар 4 аяга уусан. Монгол архи ууж байхад дотор халаад сонин болоод байсан. Тэгж байгаад гэрээс нь гарч явсан. Өөр санаж байгаа зүйл байхгүй. Согтоод тасарчихсан байсан. 09 сарын 02-ны өглөө үүрээр 04 цагийн үед архи гарахад сэргэсэн. Тэгэхэд ******* сумын эмнэлэгт хэвтэж байсан. Хажууд Б.Д байсан. Тэгээд юу болсон талаар нь асуухад Б.Д т найздаа хайртай гэх зүйл хэлээд Т.И тийг зайл гэж хэлсэн. Түүнээс болоод Т.И намайг зодсон гэж байсан. Би өөрөө юу ч санахгүй байгаа юм... Би Т.И ийн эхнэр Б.Д т хайртай гэж хэлээд Т.И ийг муухай үгээр хэлээд зайл гэж хэлсэн талаар Б.Д надад хэлсэн. Тэрнээс болж Т.И намайг зодсон гэж байсан би мэдэхгүй байна…Би тухайн үед их согтсон юм шиг байсан. Согтсоны дараа юу болсон талаар одоо болтол санахгүй байгаа. Б.Д надад хэлэхдээ Т.И өөрийг нь цохисон гэж байсан. Миний хоёр нүд хавдсан, толгой болон шилний ар хэсэгт оёдол хийсэн, үүдэн шүд хөдөлсөн, цээж хөндүүр болсон байсан. Б.Д , Т.И бид гурав хамт архи уусан юм. Миний зүгээс ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суухгүй хэргийн материалтай танилцахгүй, визний хугацаа дуусаж байгаа болохоор хурдхан Хятад улс руу явна” гэжээ /хх-12-13/
Шүүгдэгч Т.И мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 08 сарын 31-ний орой Улаанбаатар хотоос манай эхнэр Б.Д өөрийнхөө найз болох Э.Х гэх Өвөр Монгол хүнийг дагуулаад Өмнөговь аймгийн ******* суманд ирсэн. Тэр хоёр миний помидор хураах ажилд тус болохоор ирсэн юм. Тэгээд 2018 оны 09 сарын 01-ний өглөө 08 цагийн үед бид гурав помидор хураахаар гарсан. 13 цагийн үед манай гэрт бид гурав хоол идэхээр ирсэн. Тэгэхэд Б.Д 3 литрийн монгол архи гаднаас авч орж ирээд задалсан. Бид гурав тухайн архийг хамт хувааж уухад Э.Х гэх хүн монгол архи гоё юм байна гэж хэлээд дараалаад 3 аяга уусан. Тэгээд архи дуусахад Э.Х гэрээс гарсан. Тэгхээр нь араас нь дагаад гараад яах гэж байгаа юм гэж асуухад чи нутагтаа байгаа юм байна нэг шил архи олоод өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э.Х д 0,75 литрийн Ерөөл архи авч өгсөн. Тэгээд тухайн архийг гэрт аваачаад задлахад Э.Х ууж байгаар гараад явсан. Үлдсэн архийг нь Б.Д бид хоёр хувааж уугаад дуусахад гаднаас Э.Х ирсэн. Уусан архиндаа согтсон бололтой мах идэж байхдаа гараа түмпэнтэй мах руу хийсэн. Тэгхээр нь Б.Д т хандаж яах гээд байгаа юм бэ? найз чинь, наадхаа унтуул эсвэл явуул гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Б.Д ыг найздаа хайртай шүү гэж хэлснээ сүүлдээ би Б.Д т хайртай чи зайл гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байна гэж хэлсэн. Тэгэхэд байн байн тэр үгээ надад хэлээд байсан. Тэгж байснаа зайл гэж хэлээд над руу Э.Х архиний шил авч шидсэн. Тэр нь оноогүй. Тэгэхээр нь би уур хүрээд Э.Х г цохиод авсан. Тэгэхэд Э.Х намайг элдвээр хэлсэн хэвээрээ байсан. Тэгэхээр нь хойд талд байсан дугуй янзалдаг лапатик аваад Э.Х г цохисон. Тэгэхэд Б.Д бид хоёрын голоор орж намайг салгасан. Тэгж байхдаа Б.Д цохиулсан юм шиг байсан. Тэгээд Б.Д гэрээс гараад явчихсан. Тэгэхээр нь би Э.Х г гэрээс гаргасан. Тэгэхэд Э.Х гэрийн гадна байсан машиндаа ороод суусан. Тэгээд эмнэлэг явсан. Э.Х нь миний гэрт ирчихээд манай эхнэрт хайртай гээд намайг гэрээс хөөгөөд зайлдаа гээд байсан. Тэр үгээ олон хэлсэн болохоор нь миний уур хүрсэн юм. Би тухайн үед Б.Д ын биед яаж халдсан талаараа сайн санахгүй байна. Сүүлд нь уулзахад нүд нь хөхөрсөн намайг цохисон гэж байсан. Э.Х н хоёр нүд хавдсан толгой хагарсан байсан. Б.Д ын нэг нүд хөхөрсөн байсан. Б.Д , Э.Х нарт би гэмтэл учруулсан. Тухайн үед би архи уусан байсан. Гэхдээ согтоогүй байсан. Харин Б.Д бага зэрэг согтолттой, Э.Х их согтсон байсан. Би тэр хоёрт эмчилгээний зардалд 150 000 төгрөг өгсөн. Тэгэхэд тэр хоёр ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэл байхгүй гэж хэлсэн. /хх-30-31/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-01/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-02/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-03/
Хохирогч Б.Д ын Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-04/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-05/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-06/
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын зөвшөөрөл /хх-07/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-08/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-09/
Орчуулагч, хэлмэрчээр томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-11/
Хохирогч Э.Х гийн мэдүүлэг /хх-12-13/
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/
Хохирогч Б.Д ын мэдүүлэг /хх-15-16/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-23/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн өдрийн 431 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-24/
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-25/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өдрийн 428 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/
Шүүгдэгч Т.И ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31/
Хохирогч ******* /Э.Х /-гийн гадаад паспортын хуулбар /хх-33-34/
Орчуулагч*******ын дипломны хуулбар /хх-37/
Өмнөговь аймгийн ******* сумын засаг даргын тодорхойлолт /хх-38/
Шүүгдэгч Т.И ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-39/
Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-41-45/
Ял шалгах хуудас /хх-46/
Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай /хх-47-48/
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-49-50/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
Шүүгдэгч Т.И нь 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд Б.Д , Э.Х нарыг лапатик төмрөөр цохиж, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Т.И т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос санал болгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэх үндэслэлтэй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд хувийн таарамжгүй харьцаанаас болж хохирогч Б.Д , Э.Х нартай маргалдсаны улмаас лапатик төмрөөр зодож, тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Д ын “...Т.И уурлаад төмөр аваад Э.Х г цохиод авсан. Тэгээд дээрээс нь нүдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-16/, хохирогч Э.Х гийн “...09 сарын 02-ны 04 цагийн үед архи гараад сэрэхэд би ******* сумын эмнэлэгт хэвтэж байсан. Б.Д найздаа хайртай гэх зүйл хэлээд Т.И ийг зайл гэж хэлсэн түүнээс болоод Т.И намайг зодсон байсан...” гэх мэдүүлэг /хх-12-13/, шүүгдэгч Т.И ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Э.Х Б.Д найздаа хайртай шүү гэж хэлснээ сүүлдээ би Б.Д т хайртай, чи зайл гэж надад хэлсэн. Тэгээд зайл гэж хэлээд Э.Х над руу архины шил аваад шидсэн. Э.Х намайг элдвээр хэлээд байсан тул хойд талд байсан дугуй янзалдаг лапатик төмөр аваад Э.Х г цохисон. Тэгэхэд Б.Д голоор орж бид хоёрыг салгасан. Тэгж байхдаа Б.Д цохиулсан юм шиг байна...” гэх мэдүүлэг /хх-30-31/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Д , Э.Х нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн өдрийн 431 дугаартай “ Б.Д ын биед зүүн нүдний зовхи, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлтээр /хх-24/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өдрийн 428 дугаартай “ Э.Х гийн биед биед баруун, зүүн, дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөг, дагз орчмын язарсан шарх, баруун далны доод хэсгийн цус хуралт, баруун дээд 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “ гэсэн дүгнэлтээр /хх-26/ тус тус тогтоогдож байна.
Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.И ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.И нь хохирогч Б.Д тай хамт амьдарч байсан хардалтаас болж хэрэг маргаан үйлдэгдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хамтран амьдарч байсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Т.И нь хохирогч Б.Д , Э.Х нарын биед хохирол учруулахдаа усны гутал, лапатик төмөр ашигласан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баритмаар хураагдаж ирсэн усны гутал, лапатик төмөр зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Т.И ийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.И нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шалгах хуудсаар /хх-46/ тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна гэж үзэв.
Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тус тус харгалзан дээрх зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Хохирогч Б.Дөлгөөнуур, Э.Х нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн усны гутал, лапатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөнхөр овгийн Т.И ийг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Т.И нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлж барагдуулахаар тогтоосугай
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн усны гутал, лапатик төмрийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Т.И нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.И т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ