Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 962

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

Улсын яллагч М.Сансарсайхан,

Шүүгдэгч/хохирогч О....,

Шүүгдэгч Э.... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийв.

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуурлсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Очир овогт ...ийн ..., 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хялбаршуурлсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Боржигон овогт ...ийн ... нарт холбогдох 1808040721161 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 10 сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Их засаг их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, дүү, үеэлийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Очир овогт ...ийн ... /.../.

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “...” ХХК-ийн “Свэй” ресторанд зөөгч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт ...ийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

О.... нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчний 75 дугаар гудамжинд ...ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Э.... нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчний 75 дугаар гудамжинд А...., О.... нарыг зодож, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

1. Шүүгдэгч Э....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... ... дээгүүрх хувцсаа тайлж шидээд над руу дайраад ... дундуур орж ирээд салгах гэсэн чинь ... ...ийг тоосгоор цохисон. Би ...тай хэд хэдэн удаа цохилцож, зодолдсон, бас ...ийг ...аас салгаж авах гэж ...тай цохилцож зодолдсон. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа эдгээр гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 50-51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

2. Шүүгдэгч О....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 19 цагийн үед үеэл ...тэй хамт гэрээс гараад Цайдам ээж дэлгүүр рүү явж байсан чинь гудамжинд ..., ... хоёртой тааралдсан. ... нь ... руу чи дээр 2 жингэр харчихаад их байнаа гээд дээрэлхээд байсан. Бид 2 юу яриад байгаа юм гэж хэлчихээд явах гэсэн чинь буцааж дуудаад би Орбитын атаман байна, намайг энэ хавиас асуу цэрэгт яваад ирсэн чинь томордог хүн байдаг юм байна гэхээр нь би боль гээд ...ыг аваад явах гэсэн ... нь 2 хүн ярьж байхад 3 дахь нь илүү гээд хэрүүл хийж байсан чинь ... миний хамар луу мөргөхөөр нь би дээгүүрээ өмссөн байсан цамцаа тайлаад ...той зодолдсон. ... бид 2 гараараа нэг нэгийгээ 3-4 удаа цохилцсон, тэр үед ... ... 2 бид хоёрыг хараад зогсож байсан. ... надтай зодолдож байснаа гүйж очоод ...ыг хэд хэдэн удаа цохиод газар унагаад өшиглөөд ...ын хамраас нь цус гаргасан. Би ...ыг тэр хоёроос салгах гээд газраас тоосгоны хагархай аваад очсон чинь ... зугатаагаад ...ын араар ...ийг нуугдахад ... ...ийг чирээд хашааны үүдэндээ аваачсан. ...ийг зугатаахаар нь би араас нь хөөсөн, баригдаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,         

3. Хохирогч А....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд би ...тай хамт гэрээс нь гараад дэлгүүр рүү явж байсан чинь танихгүй 2 хүн бид хоёрыг дуудсан. Тэр 2 дээр очиход “гудамжаар явж байхад яагаад мөрлөөд байсан бэ пизда минь, 2 жингэр харчхаад яагаад байсан бэ” гэж ... гэдэг хүүхэд нь хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ чи” гэсэн чинь “би Орбит”-ын атаман байна надад юм хэлдэг хүн байдаггүй шүү, цэрэгт яваад йрсэн чинь пиздакууд том болчихжээ” гээд бид хоёр маргалдсан. Бид хоёрыг явах гэж байхад дуудаад байхаар нь ... “яах гээд байгаа юм бэ, бид хоёр завгүй явж байна” гэсэн чинь ... “хоёр хүн ярьж байхад чи илүү” гэж хэлэхэд ... нь ...ын нүүр рүү мөргөөд ..., ... хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. ... бид хоёр харж зогсоод “хөндлөнгөөс орохгүй шүү” гээд зогсож байтал ... нь ирээд миний нүүрний хамар хэсэгт цохиод бид хоёр хоорондоо бас зодолдож эхэлсэн. ... миний нүүр, толгой руу 3-4 удаа цохисон, би толгой руу нь бас 3-4 удаа цохисон. ..., ... хоёр бас нөгөө талд зодолдоод байсан. Тэгтэл гэнэт ... нь над руу гүйж ирээд миний араас ... нь боож газар унагаагаад дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд миний хамраас цус гоожсон. Тэгээд би босож ирээд ...ийг нь барьж аваад цагдаад өгнө гэж хэлээд гэр рүүгээ чирээд орсон. Хашаанаас манай ах ..., ... нар гарч ирээд цагдаад хандахаар болсон..., ...Миний биед ... гэмтэл учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,

 

4. Хохирогч О....ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ны орой 19 цагийн орчимд би ...ын хамт гэрээс гараад дэлгүүр рүү явж байсан чинь гудамжинд ..., ... 2-той тааралдсан. Тэгтэл ... нь ... уруу “чи эртээр 2 жингэр харчхаад их байнаа” гээд дээрэлхээд байсан. Бид хоёр “юу яриад байгаа юм” гэж хэлчхээд явах гэсэн чинь дуудаад “би орбитын атаман байна, намайг энэ хавиас асуу, цэрэгт яваад ирсэн чинь томордог хүн байдаг юм байна” гэхээр нь би “боль” гээд ...ыг аваад явах гэсэн чинь ... нь “2 хүн ярьж байхад 3 дахь нь илүү” гээд хэрүүл хийсэн. Тэгтэл ... миний хамар уруу мөргөхөөр нь би дээгүүрээ өмссөн байсан цамцаа тайлаад ...той зодолдсон. Эхлээд ..., ... хоёр бид хоёрыг хараад зогсож байсан. ... надтай зодолдож байснаа ...ыг очоод хэд хэдэн удаа цохиод газар унагаад ...ын хамраас нь цус гаргасан. Тэгээд ... ...ийг чирээд хашааны үүдэнд аваачсан. Би ...ийг зугтаачихаар нь араас нь хөөсөн чинь надад баригдаагүй. Миний биед учирсан гэмтлийг ... толгойгоороо мөргөж учруулсан..., ...... намайг толгойгоороо мөргөчихөөр нь бид хоёр зодолдсон. ... нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 24-25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

5. Хохирогч ...ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз ...ийн хамт дэлгүүр рүү явж байсан юм. Тэгсэн өмнөх өдрийн орой гудамжинд ... бид хоёрыг мөрлөсөн 5 хүмүүсийн 2 залуу нь явж байсан. Тэгтэл ... тэр хоёр залууд хандаж “гудамжинд мөрлөхгүй явж болохгүй байна уу” гэж хэлсэн чинь ... гэдэг залуу нь хувцсаа тайлаад “чи тэгээд яах юм гээд” тэр хоёр ... руу дайраад ... нь ...ийн нүүр хэсэгт мөргөхөөр нь би ... гэдэг залууг нь татсан чинь ... “чи цаашаагаа байж бай" гээд намайг түлхээд байсан. ... намайг цохиогүй би ...ыг хүчтэй татсан чинь ... нь цаанаас ирээд миний толгойн зүүн хэсэгт тоосгоор цохисон би газар унасан чинь ... миний дээрээс хөлөөрөө дэвсэлж байгаад зүүн нүд рүү гараараа цохисон. Тэгээд ...ийг хөөгөөд тоосго бариад гүйсэн. Би босоод ...ыг хавирч унагачхаад зугтаасан чинь ... нь намайг гүйцэж барьж аваад гэр рүүгээ чирээд байсан..., ...Миний биед учирсан гэмтлүүдийг ... гэдэг банди тоосгоор болон гараараа, хөлөөрөө цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

 

6. Шинжээчийн 10788 тоот дүгнэлт

1.А....ын биед хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, духны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлеөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28/ х/,

 

7.Шинжээчийн 10653 тоот дүгнэлт

1....ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны цус хуралт, уруулын дотор салстны язарсан шарх, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлеөлөхгүй. гэх дүгнэлт /хх 34 х/,

 

8. Э....ийн ажлын газрын тодорхойлолт /хх 34 х/,

9. Э...., О.... нарын эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай лавлагаа /хх 65-66 х/,

10. Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлаааг/хх 59, 64 х/

11. Хохирогчийн бичгээр гаргасан  хүсэлт /хх 74-76 х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.... нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчний 75 дугаар гудамжинд “зодооныг салгах гэсэн” ...ийг тоосгоор цохих, хөлөөрөө дэвсэх, нүд рүү гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,

Э.... нь 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 хороо, Хилчиний 75 дугаар гудамжинд таараад “урьд өдөр нь О....тай мөрлөлцсөн” асуудлаас болж А...., О.... нарыг зодож, хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э....ийн “... ... дээгүүрх хувцсаа тайлж шидээд над руу дайраад ... дундуур орж ирээд салгах гэсэн чинь ... нь ...ийг тоосгоор цохисон. Би ...тай хэд хэдэн удаа цохилцож, зодолдсон, бас ...ийг ...аас салгаж авах гэж ...тай цохилцож зодолдсон. Шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцлаа эдгээр гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг /хх 50-51 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шүүгдэгч О....ын “... ... миний хамар луу мөргөхөөр нь би дээгүүрээ өмссөн байсан цамцаа тайлаад ...той зодолдсон. ... бид 2 гараараа нэг нэгийгээ 3-4 удаа цохилцсон, тэр үед ... ... 2 бид хоёрыг хараад зогсож байсан. ... надтай зодолдож байснаа гүйж очоод ...ыг хэд хэдэн удаа цохиод газар унагаад өшиглөөд ...ын хамраас нь цус гаргасан. ...” гэх мэдүүлэг /хх 56-57 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,         

Хохирогч А....ын “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчимд би ...тай хамт гэрээс нь гараад дэлгүүр рүү явж байсан чинь танихгүй 2 хүн бид хоёрыг дуудсан. Тэр 2 дээр очиход “гудамжаар явж байхад яагаад мөрлөөд байсан бэ пизда минь, 2 жингэр харчхаад яагаад байсан бэ” гэж ... гэдэг хүүхэд нь хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ чи” гэсэн чинь “би Орбитын атаман” надад юм хэлдэг хүн байдаггүй шүү, цэрэгт яваад йрсэн чинь пиздакууд том болчихжээ” гээд бид хоёр маргалдсан. Бид хоёрыг явах гэж байхад дуудаад байхаар нь ... “яах гээд байгаа юм бэ, бид хоёр завгүй явж байна” гэсэн чинь ... “хоёр хүн ярьж байхад чи илүү” гэж хэлэхэд ... нь ...ын нүүр рүү мөргөөд ..., ... хоёр хоорондоо зодолдож эхэлсэн. ... бид хоёр харж зогсоод “хөндлөнгөөс орохгүй шүү” гээд зогсож байтал ... нь ирээд миний нүүрний хамар хэсэгт цохиод бид хоёр хоорондоо бас зодолдож эхэлсэн. ... миний нүүр, толгой руу 3-4 удаа цохисон, ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/,

 

Хохирогч О....ын “... ... миний хамар уруу мөргөхөөр нь би дээгүүрээ өмссөн байсан цамцаа тайлаад ...той зодолдсон. Эхлээд ..., ... хоёр бид хоёрыг хараад зогсож байсан. ... надтай зодолдож байснаа ...ыг очоод хэд хэдэн удаа цохиод газар унагаад ...ын хамраас нь цус гаргасан. Тэгээд ... ...ийг чирээд хашааны үүдэнд аваачсан. Би ...ийг зугтаачихаар нь араас нь хөөсөн чинь надад баригдаагүй. Миний биед учирсан гэмтлийг ... толгойгоороо мөргөж учруулсан... ” гэх мэдүүлэг /хх 24-25 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч ...ийн “... 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр найз ...ийн хамт дэлгүүр рүү явж байсан юм. Тэгсэн өмнөх өдрийн орой гудамжинд ... бид хоёрыг мөрлөсөн 5 хүмүүсийн 2 залуу нь явж байсан. Тэгтэл ... тэр хоёр залууд хандаж “гудамжинд мөрлөхгүй явж болохгүй байна уу” гэж хэлсэн чинь ... гэдэг залуу нь хувцсаа тайлаад “чи тэгээд яах юм гээд” тэр хоёр ... руу дайраад ... нь ...ийн нүүр хэсэгт мөргөхөөр нь би ... гэдэг залууг нь татсан чинь ... “чи цаашаагаа байж бай" гээд намайг түлхээд байсан. ... намайг цохиогүй би ...ыг хүчтэй татсан чинь ... нь цаанаас ирээд миний толгойн зүүн хэсэгт тоосгоор цохисон би газар унасан чинь ... миний дээрээс хөлөөрөө дэвсэлж байгаад зүүн нүд рүү гараараа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 21-22 х/,

 

Шинжээчийн 10788 тоот дүгнэлт

1.А....ын биед хамрын нуруу, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чих, духны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлеөлөхгүй. гэх дүгнэлт /хх 28/ х/,

 

Шинжээчийн 10653 тоот дүгнэлт

1....ийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, духны цус хуралт, уруулын дотор салстны язарсан шарх, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2.4.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлеөлөхгүй. гэх дүгнэлт /хх 34 х/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Улсын яллагчаас: Шүүгдэгч О.... нь ...ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.... нь хувийн таарамжгүй харьцааны улмаас А...., О.... нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг гаргасан.

 

           Шүүгдэгч нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон тул яллах талын нотлох баримтад тооцсон.

 

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хууль бусаар хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж хөнгөн хохирол учруулснаар төгс үйлдэгдсэнд тооцогдоно.

 

Шүүгдэгч О.... нь хохирогч ...ийг зодож, Э.... нь хохирогч А...., О.... нарыг зодож хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгч нарын үйлдлүүд хоорондоо шалтгаант холбоотой, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан гэмтлүүдийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 28, 34 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан.     

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг.  

Шүүгдэгч О...., Э.... нар хүнийг зодсон өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.  

 

            Шүүгдэгч Э.... нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтуудаар нотлогдсон.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О....ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, Э....ийн үйлдэл  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч О....ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Н....ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О...., Э.... нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч нар мөн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлсэн, яллагдагч нар өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан үндэслэл, журамд нийцсэн.

 

Хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь тэдгээрийн бичгээр гаргасан  хүсэлт /хх 74-76 х/-ээр тогтоогдсон тул шүүгдэгч О...., Э.... нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

           Шүүгдэгч О...., Э.... нарын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч О.... нэг хүний, Э.... хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлуудыг болон прокурорын ялын талаар гаргасан саналыг харгалзан О....т 460 нэгжтэй тэнцэх 460,000 төгрөгийн, Э....ид 480 нэгжтэй тэнцэх 480,000 төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж, уг торгуулийн ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

           

            Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Очир овогт ...ийн ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн,  

Боржигон овогт ...ийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О....ыг 460 нэгжтэй тэнцэх 460,000 төгрөгөөр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э....ийг 480 нэгжтэй тэнцэх 480,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан О...., Э.... нарт үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О...., Э.... нарт мэдэгдсүгэй.

 

          5.О...., Э.... нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О...., Э.... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ