2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 192/ШШ2026/04722

 

 

 

 

 

 

2026 04 30 192/ШШ2026/04722

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: ******************

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: **************/,

Нэхэмжлэлийн шаардлага: Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Д.*********, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.*************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Н.*************нь удаа дараа архидан согтуурч, Б***************бүлэг бөөгнөрөл үүсгээд байна. Удаа дараа гэртээ агсан согтуу тавьж, танхайрдаг. Уг зөрчлийн хэргээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэээс шийтгэл оногдуулсан. Эхнэр болон ээж, Ба************ нь архины албадан эмчилгээнд хамруулахаар хүсэлт гаргасан. Тэрээр өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд оруулах эрсдэлтэй. Иймд Н.***************архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

2.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Архины албадан эмчилгээнд хамрагдахгүй. Ганц 2 өдөр уучихаад явна гэдэг байж болохгүй байх. Хувиараа кондишн суурилуулдаг ажил хийдэг. Ажил төрөлтэй учраас явж чадахгүй гэв.

3.Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын тайлбар мэдүүлгийг бүхэлд нь хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс согтуурах, мансуурах донтой хүн /иргэн Н.**********/-ийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

2.Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т зааснаар Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг тогтоолгохоор,

-Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан этгээд болох гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийн хурлаас цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасныг үндэслэж шүүхэд хандсан байна.

 

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д согтуурах, мансуурах донтой хүнийг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор захиргааны журмаар албадан эмчлэх,

-мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.

4.Хэрэгт цугларсан баримтуудаар Н.************нь Ба************хорооны нутаг дэвсгэрт болон гэртээ архидан согтуурч, нийгмийн хэв журмыг зөрчдөг, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь *********дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, Б************** Засаг дарга, хэсгийн байцаагчаас гаргасан өргөдөл, тайлбар, мэдүүлгээр,

-түүнчлэн удаа дараа зөрчил гаргаж өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй болох нь ***********дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн тодорхойлолт, сангийн мэдээлэл, тайлбар зэргээр нотлогдож байна.

5.Түүнчлэн Н.**************нь архины хамааралтай, донтой болох нь *************дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нарын ... Архинд донтох оноштой, албадан эмчилгээнд явуулж болно гэх дүгнэлтээр тогтоогдох бөгөөд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д Энэ хуулийн 5.2-т заасан дүгнэлтийг тухайн хүн, түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн эс зөвшөөрвөл сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх төв байгууллагад хандан гомдол гаргаж болно гэж заасны дагуу Н.****************нь эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. 

Н.********************нь архины албадан эмчилгээнд хамрагдахгүй гэж тайлбар гаргасан боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар Согтуурах, мансуурах донтой нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсоны дараа өөрөө сайн дурын үндсэн дээр энэ төрлийн эмчилгээнд хамрагдах хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргаагүй байх тул түүний хувийн байдлыг нь харгалзан албадан эмчилгээнд явуулахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.

6.Гуравдагч этгээдийн архины эмчилгээнд хамрагдах тухай хүсэлт, тайлбар нь түүний хувийн байдал болон хэрэгт авагдсан баримт, өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах донтой болох нь эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байх тул түүнийг захиргааны журмаар албадан эмчлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон *********овогт *****************/************/-ыг гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд захиргааны журмаар албадан эмчилсүгэй.

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар Н.***********албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс, байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг *********дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3-т зааснаар хүсэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Н.************архины албадан эмчилгээний газар, эмнэлэгт хүргэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН