2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2026/04197

 

 

 

 

 

2026 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2026/04197

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *********** дүүргийн ***** дугаар хороо, ******** дугаар хороолол, ******** байр, *****тоотод байрлах, “*******” ХХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ******* дүүргийн ***** дугаар хороо, ***дугаар байр, ******* тоотод оршин суух, *******н овогт ***ийн ******** /РД:********/, 

Хариуцагч: **** дүүргийн ****дугаар хороо, ****** дугаар байр, ***** тоотод оршин суух, ** овогт *****ийн ***** /РД:********/ нарт холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 70,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 37,582,978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани хариуцагч ********, ******* нартай 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ***** палас барилгын гадна метал фасадны төмөр рамын нийт 3,500 м.кв талбай бүхий ажлыг 75,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээний урьдчилгаа төлбөрт тооцон lexus RX 400H маркийн автомашиныг 55,000,000 төгрөгт тооцож хариуцагч талд өгсөн ба үлдэгдлийг ажил дуусахаар нь ажлын гүйцэтгэлээр тооцно гэж тохирсон. 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсан боловч 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хариуцагч нар ажлаа хийгээгүй. Үүнээс хойш хэдэн хүүхдүүд авч ирж ажиллуулсан.  2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагч ****** өргөх ажлыг нэг удаа ирж угсарчихаад яваад өгсөн. Үүнээс хойш нэг ч удаа ирээгүй. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш хийсэн ажлыг харахад чанар муутай гүйцэтгэж байсан.

Ингээд манай захиалагч тал болох “*******” ХХК-аас  хариуцагчийн хийсэн гэж хэлж байгаа хэсэгхэн газрын ажлыг шалгаад бидэнд шаардлага ирүүлсэн.  Тус шаардлагад тухайн барилгын рам болон нүүр, хажуу тал далий байсан учраас үүнийгээ зас гэж хэлсэн. Үүний шалтгаан нь урт богино тайрснаас үүссэн, мөн гагнуур нь шаардлага хангахгүй байгаа учраас гүйцээж гагнахыг шаардсан. Төмрөө тогтоохын тулд боолт боодог, гэтэл боолтуудаа дутуу өрөмдсөн учраас дахин янзалж бэхэлгээг сайн хий гэж, барилгын хойд талын босоо хэсгийн рам гүйцэт бус хөндлөлүүд дутуу, шилэн фасадтай нийлж байгаа хэсэг нь далий, муруй, наана цаана байгаа учраас засахыг шаардсан. Хэрэв засахгүй бол гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авна шүү гэж шаардлага ирүүлсэн. Үүний дагуу хариуцагч руу залгаж энэ талаар хэлж, шаардлага тавихад танай компани барилга барих зөвшөөрөлгүй юм байна. Бид нар танай байгууллагатай хамтарч ажиллахгүй, та нар бидний нийгмийн даатгалыг төлсөнгүй гэж хэлээд дахин барилга дээр ирээгүй. Хариуцагч тал нь гэрээнд заасан 3,500 м.кв талбай бүхий ажил хийх ёстойгоос 1,000 орчим м.кв талбай бүхий ажлыг хийсэн бөгөөд тус ажлыг бидэнд хүлээлгэж өгөөгүйгээс гадна хийсэн ажил нь доголдолтой байсан тул бид зардал гаргаж тус доголдлыг арилгасан.  Иймд хариуцагч нараас гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 55,000,000 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д заасан 20 хувийн торгууль болох 15,000,000 төгрөг, нийт 70,0000000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

            2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид нэхэмжлэгч “******” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Аянчин палас барилгын 2,700 м.кв талбай бүхий  гадна метал фасадны төмөр рамын ажлыг 75,000,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөрт тооцон 55,000,000 төгрөгийн үнэ бүхий lexus RX 400H маркийн автомашиныг авч ажлаа эхлүүлсэн. 

Бид ажлаа өөрсдийн тоног төхөөрөмжөөр хийж, нийт  1,354 м.кв төмөр рамын ажлыг хийсэн бөгөөд сарын сүүл болоход бид нарын нийгмийн даатгалыг төлөөгүй. Хуульд ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байгаа ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч компани нь бидний нийгмийн даатгалыг шимтгэлийг төлөхөөс татгалзснаас гадна барилга барих зөвшөөрөлгүй компани байсан.  Ингээд бид тус компаниас Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу барилгын тусгай зөвшөөрөл шаардсан боловч бидэнд өгөөгүй тул бид ажлаа түр зогсоосон байсан.  Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн биднийг барилгын талбай руу оруулаагүй. Иймд нэхэмжлэгч тал  өөрсдөө гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 17,417,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь биднээр тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ ажлын зураг өгөөгүй бөгөөд нийт 75,000,000 төгрөгөөр 2,700 м.кв талбай бүхий ажлыг гүйцэтгүүлэхээр тохирсон тул 1 м.кв талбайн ажлын хөлснийг 27,757 төгрөгөөр тооцсон. Бид гэрээний дагуу 1,354 м.кв талбай бүхий ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  Иймд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлс болох 37,582,978 /1,354*27,575/ төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэв./2хх-74/.

 4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

            Хариуцагч тал гэрээний дагуу Аянчин палас барилгын гадна метал фасадны 3,500 м.кв талбай бүхий төмөр рамын ажлыг 75,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан.  Хариуцагч нар нь ажил хийсэн гэж байгаа боловч ажлын үр дүнгээ бидэнд хүлээлгэж өгөөгүй. Мөн ажлын урьдчилгаа төлбөрт 55,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг авсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            5.Нэхэмжлэгчээс шүүхэд дараах нотлох баримтыг өгсөн байна.  Үүнд:улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн АГГ23/02 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, ******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ****** ****** нарын иргэний үнэмлэхний хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 3939 дугаар худалдах, худалдан авах гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “*****” ХХК-ийн “******* ХХК-д хүргүүлсэн шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, тус прокурорын газрын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2945 дугаартай тогтоол зэргийн нотлох баримтаар өгсөн байна.

            6.Хариуцагч талаас хэрэгт дараах нотлох баримтуудыг өгсөн байна. Үүнд: ***, ** нарын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “******” ХХК-д хүргүүлсэн мэдэгдэл, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23/549/ТЗ дугаар албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ЗГ23130116 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн ФД23130116 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөрөнгийн жагсаалт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, барилгын явцын фото зураг, итгэмжлэл, “Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 23/549/ТЗ дугаар Д.Алтанжаргалд хүргүүлсэн албан бичиг, Монголын Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 4/1668 дугаар хариу өгөх тухай албан бичиг, Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яамны 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/2060 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

            7. Шүүх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг цуглуулсан байна.  Үүнд:  хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 5805 дугаар шүүгчийн захирамжаар “З******” ХХК болон “****” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ /1хх-185-199/, ******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Архивын ерөнхтй газраас ******* ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төсөл, барилга архитектурын ажлыг зураг болон гүйцэтгэлийн зураг /хавсралтаар/ зэргийг цуглуулсан байна.

            Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч “******” ХХК нь хариуцагч **** нарт холбогдуулан 70,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч ********г нь нэхэмжлэгчид холбогдуулан 37,582,978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

            2.1. Манай компани нь ******** нартай 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус гэрээгээр хариуцагч нар нь **** палас барилгын гадна метал фасадны 3,500 м.кв талбай бүхий төмөр рамын ажлыг 20 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, манай компанийн зүгээс ажлын хөлсөнд 75,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.

            2.2 Манай компанийн зүгээс дээрх гэрээний ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт тооцон lexus RX 400H маркийн автомашиныг хариуцагч нарт шилжүүлэн өгч, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан ажлыг хийж дуусахаар нь ажлын гүйцэтгэлээр тооцно гэж тохирсон.

            2.3. Хариуцагч тал нь гэрээнд заасан ажлаас 1,000 орчим м.кв талбай бүхий төмөр рамын ажлыг хийсэн боловч тус ажил нь доголдолдтой, шаардлага хангахгүй байсан тул энэ талаар шаардлага тавихад бид хийх ажлаа хийсэн, нийгмийн даатгал төл, тусгай зөвшөөрлөө үзүүл гэж үндэслэлгүй шаардлага тавьсаар ажлаа орхиж явсан.

            2.4 Иймд хариуцагч нараас гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 55,000,000 төгрөг, гэрээний 7 дугаар зүйлийн 7.6-д заасан 20 хувийн торгууль болох 15,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг шаардаж байна гэж тайлбарлаж байна. 

            3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсэг буюу 17,417,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган, маргаж байх бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. 

            3.1 Нэхэмжлэгч “****” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээний төлбөрөөс 55,000,000 төгрөгт тооцон lexus RX 400H маркийн автомашиныг шилжүүлсэн авсан талаар маргахгүй.

            3.2 Бид гэрээний дагуу ***** палас барилгын гадна метал фасадны төмөр рамын нийт 2,700 м.кв талбай бүхий ажлыг 1 м.кв талбайг 27,757 төгрөгөөр нийт 75,000,000 төгрөгөөр хийх ёстой байснаас 1,354 м.кв төмөр рамын ажлыг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид тухайн барилга дээр 37,582,978 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн.

            3.3 Тухайн ажлыг бид өөрийн тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд бидэнд ажлын зураг өгөөгүй, Барилгын тухай хуулийн 40 дугаар зүйлд заасны дагуу тохирлын гэрчилгээ өгөөгүй. Бид нэхэмжлэгчээс  тохирлын гэрчилгээ шаардсан боловч өгөөгүй, бид сарын сүүлд нийгмийн даатгал төлөхийг хүсэхэд төлөхгүй гэсэн тул бид ажлаа зогсоосон. Ингээд 2023 оны 10 сарын 08-ны өдрөөс хойш биднийг ажлын талбай руу оруулаагүй гэх агуулгаар тайлбар гарган, хийсэн ажлын хөлс 37,582,978 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэлийн шаардага гарган мэтгэлцсэн.

            4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

            4.1 “*****” ХХК нь ******* нартай 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр АГГ23/02 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, *******дүүргийн ****дүгээр хороо, ******ын гудамж, 55/3 хаягт баригдах үйлчилгээтэй 16 давхар орон сууцны металл фасадны рамны ажлыг тогтоосон норм, норматив, стандартын дагуу хийж гүйцэтгүүлэх, нийт ажлын хөлсийг 75,000,000 төгрөгөөр тооцож, урьдчилгаанд 55,000,000 төгрөгийн үнэ бүхий RX 400H маркийн автомашиныг ******ын өмчлөлд шилжүүлж, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг ажлыг хийж гүйцэтгэсний эцэст төлөхөөр харилцан тохиролцсон байна.

            5. Талууд дээрх гэрээ байгуулагдсан эсэх талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

            6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ...Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж заасан.

            7. Талууд гэрээний дагуу нийт хийж гүйцэтгэх ёстой ажлын хэмжээ болон хариуцагч талын хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээний талаар маргаж байх бөгөөд хариуцагч талаас хийсэн ажлын үр дүнг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн баримтгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлыг доголдолтой байсан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар өгөөгүй байна. 

            8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас хийсэн ажлын хэмжээ болон тус ажил нь доголдолтой байсан эсэхийг тогтоолгох тухай шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан боловч тус барилга нь одоо ашиглалтанд орсон, талууд хийсэн ажлын хэмжээний талаар буюу тус барилгын аль хэсгийн төмөр рамын ажлыг ямар хэмжээтэйгээр хийсэн талаар маргаантай байсан бөгөөд энэ талаар хэн алин нь ямар нэгэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүх шинжилгээний объект тодорхойгүй гэх үндэслэлээр шинжээч томилоогүй болно. 

            Иймд шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийг шийдвэрлэсэн.

            9. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагчийн нийт хийж гүйцэтгэх ёстой ажлын хэмжээ 3,500 м.кв бөгөөд үүнээс хариуцагч нь 1000 орчим м.кв талбай бүхий төмөр рамын ажлыг хийсэн боловч уг ажил нь доголдолтой байсан гэж,  хариуцагч нь гэрээний дагуу нийт хийж гүйцэтгэх ажлын хэмжээ 2,700 м.кв талбай бөгөөд үүнээс хариуцагч тал 1,354 м.кв талбай бүхий төмөр рамын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг тус тус гаргасан боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг хэрэгт өгөөгүй байна.  

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...манай компани 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ***** палас барилгын гадна метал фасадны төмөр рамын нийт ажлыг хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн бөгөөд энэ гэрээнд заасан үүргээ хариуцагч нараар хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан гэж тайлбарласан. 

            2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Зул мөнх” ХХК болон “******” ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд ****** палас барилгын гадна метал фасадны төмөр рамын нийт талбайг 3,000 м.кв гэж талууд тохиролцсон байна. 

            Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нарын хийх ёстой ажлыг хэмжээг 3,000 м.кв гэж үзэхээр байна.  Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь *****с барилгын гадна метал фасадны төмөр рамын нийт 3,000 м.кв талбай бүхий ажлыг 75,000,000 төгрөгөөр буюу 1 м.кв талбайг 25,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. 

            10.Харин хариуцагч нар нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг хэмжээг 1,354 м.кв гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагч талын хийсэн ажлыг хэмжээг нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1,000 м.кв ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэв. 

            11.Нэхэмжлэгч нь хариуцагч талын хийсэн ажлыг доголдолтой байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх тайлбараа нотлох баримтаар нотолж чадаагүй.

            Иймд нэхэмжлэгч нь хариуцагч талд гэрээний дагуу хийсэн ажил болох 1,000 м.кв ажлын хөлс болох 25,000,000 төлөх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

            Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт тооцон, 55,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлсэн байх тул хариуцагчаас ажлын хөлсөнд илүү шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна. 

            12.Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас торгуульд 15,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлээ ...гэрээний 7.6-д 20 хувийн торгууль төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан.

            Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.6-д аль нэг тал гэрээний үүргийг биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд гэм буруутай тал нөгөө талдаа гэрээний үнийг дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлнө гэжээ.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэжээ.

            Өөрөөр хэлбэл торгууль нь гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө талдаа төлөх ёстой анзын нэг хэлбэр юм. 

            Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ цуцлагдсаны улмаас үүсэх үр дагаврыг шаардаж байгаа тохиолдолд торгууль шаардсан нь дээрх хуульд нийцээгүй үзэн, торгуульд нэхэмжилсэн 15,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

13.Мөн хариуцагч *****ын нэхэмжлэгч “*****” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 37,582,978 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь :

Шүүх дээр заасан үндэслэлээр хариуцагч талыг гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг 1,000 м.кв, 1 м.кв ажлын хөлсийг 25,000 төгрөг гэж үзсэн.

Гэтэл хариуцагч тал нь нэхэмжлэгчээс ажлын хөлснөөс 55,000,000 төгрөгт тооцон автомашин авсан байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс ажлын хөлс шаардах эрхгүй гэж үзэв.

14.Дээрх үндэслэлээр хариуцагч  **** нараас 30,000,000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “*****” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,000,000 төгрөгийг нэхэмжлэлийг, хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан  37,582,978 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нараас 30,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “*********х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч ********ийн нэхэмжлэгчид холбогдуулсан гаргасан 37,582,978 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  тус тус хэрэгсэхгүй орхисугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдгийн хураамжид урьдчилан төлсөн 487,290 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч  *********нараас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*********” ХХК-д  олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭНХЗАЯА