Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2022/00036

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 208/МА2022/000*******6

 

 

00002 ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК

 

Хариуцагч *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 48,576,000 төгрөг гаргуулах тухай

 

Хэргийг хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан тариалангийн талбайд учирсан хохирол 48,576,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24,288,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч ******* номгон ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021 оны 09 сарын 07-нд манай бүрэн хамгаалалттай тариалангийн талбайнуудад маш олон тооны мал орсон тухай дуулаад очиход хэдэн талбайд өргөстэй төмөр торыг тастаж хаалга гарган 70 гаруй үхэр оруулсан байсан. ... Манай компани 2007 оноос эхлэн Сайхан сумын ******* дугаар багийн нутагт 1100 га газар эзэмшин, жилийн эргэлтийн 550 га-д улаан буудай тариалан жилд 400-500 тонн будааг Хөдөө аж ахуйг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Энэ хугацаанд их хэмжээний хөрөнгө зарж уринш хийсэн, тариа тарьсан талбайнуудаа хамгаалж тороор хашаа барьсан. Мөн Найдагийн нуруу, Хайлаарын нуруу, Бэрх толгой дахь **************,000 метр газарт цементээр шон хийлгэн суулгаж өргөстэй тороор *******-4 эгнээгээр татаж хашаажуулсан байсан юм. 2018 онд Засгийн газрын 182 дугаар тогтоолоор газар тариалангийн бүс нутгийг тогтоосон бөгөөд Сайхан сумын ******* дугаар багийн энэ нутаг хамаарсан юм. Бүс нутагт зөвхөн эрчимжсэн мал ахуй эрхлэхээс бэлчээрийн мал байлгахыг хориглосон байдаг. Тухайн үед сумын Засаг даргын А/76 дугаар захирамжаар томилогдсон комисс газар дээр ирж хэмжин тариа авах боломжгүй болгосон талбайн хэмжээг *******1,******* га гэж тогтоон, хураах байсан ургацыг 64 тонн, хохирсон хохирлыг 48,576,000 /дөчин найман сая таван зуун далан зургаан мянга/ төгрөг гэж тогтоосон. Иймд *******аас 48,576,000/дөчин найман сая таван зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирлыг гаргуулж ******* ******* ХХК-д олгуулж өгнө үү ... гэжээ.

 

Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Миний хувьд *******1,******* га газрын тариаг миний үхэр идэж хохирол учруулсныг өөрийн нүдээр хараагүй, акт тогтооход нь байлцаагүй, хэмжиж үзээгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм.

Түүнчлэн "******* номгон" ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх шууд хүлээн авах, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэм хорын хохирлыг гаргах, үндэслэлгүй гэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.******* дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү... гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийдвэрээр:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч *******аас 24,288,000 төгрөгийг гаргуулж ******* ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 400,8*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 279,*******90 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1.Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тариалангийн талбайд мал амьтан оруулахыг хориглодог ба энэ тохиолдолд тухайн сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан комисс тариаланч, малчдыг оролцуулаад ХХАХҮ сайд, ХЗДХ сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20 -ны дөрийн А-1*******6, А-158 -А-210 дугаартай тушаалаар баталсан Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалын дагуу хохирлыг тооцох журамтай атал уг журмыг зөрчиж акт тавьсан байдаг.

Түүнчлэн Сайхан сумын хохирол тогтоох комисс нь Тариалангийн тухай хууль, дээр дурьдсан ХХАХҮ сайд, ХЗДХ сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөрийн А-1*******6, А-158 -А-210 дугаартай тушаалаар баталсан журам, Сэлэнгэ аймгийн ИТХ-ийн 201******* оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Малчид , тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын *******.2.*******, *******.2.4, *******.2.5 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна: Үүнд:

а/ Сайхан сумын Засаг даргын захирамжаар баталсан хохирол тогтоох комисс нь хууль, журамд заасны дагуу ажиллаагүй зөвхөн хөдөө аж ахуйн мэргэжилтэн н.Баасанням, газрын даамал н.Гантөгс нарын 2 хүн акт тавьсан байдаг ба, бусад комиссын гишүүд оролцоогүй тул актыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй, /О.Аюушбаатар нь үүнийгээ хүлээн зөвшөөрч би оролцоогүй гэдгээ *******д хэлсэн байдаг/

б/Засаг даргын захирамжаар томилогдсон комисс нь хохирлыг тогтоохдоо таримал ургамал тариалсан эзэн, мал нь тарианд орсон малын эзэн малчинг байлцуулж талхлагдсан талбайн хэмжээг хэмжиж, хохирлыг газар дээр нь тогтоох журмыг зөрчиж хариуцагчийг оролцуулаагүй тул уг акт нь хүчин төгөлдөр бус байна,

в/ Хохирол тооцсон актыг малчинд болон малын эзэнд танилцуулж, гарын үсэг зуруулаагүй, зөвшөөрөөгүй тохиолдолд гомдол гаргах эрхийг нь тайлбарлаагүй учир уг актыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй байна,

г/ Акт тавихдаа Засаг даргын захирамжаар томилсон комиссын бүрэлдэхүүнд ороогүй Б. Эрдэнэбулган гэх мэргэжилтэнг оролцуулж акт гаргасан нь актыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна.

д/ Нэхэмжлэгч нь тухайн өдөр тариан талбайд нь 90-100 орчим тооны үхэр орсон гэдэг бөгөөд гэтэл уг үхэр дунд өөр айлын үхрүүд байсаар байтал акт тавихдаа бусад үхрийн эздийг нь тогтоогоогүй, акт тавиагүй байна.

е/ Тариан талбайд мал өдрийн цагаар орсон байхад комисс нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ийн 201******* оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан Малчид , тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журмын 5.10 дах заалтын дагуу хохирлыг тариаланч, малчид 50/50 хувиар тооцох журмыг огт хэрэглээгүй хэт нэг талыг барьсан акт тавьсан зэрэг байдал нь нотлон тогтоогдсон.

2. Тариан талбайд мал оруулсан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 1*******.1 дугаар зүйлийн 6 дэх хэсэгт заасан зөрчлийн хэргийн бүрэлдэхүүнтэй үйлдэл болох юм. Ийм учраас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10-р зүйл , Сэлэнгэ аймгийн ИТХ-ийн 201******* оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баалсан Малчид, тариаланчдын зохицлыг хангах журмын *******.2.6-д заасны дагуу таримал ургамалд хохирол учруулсан үйлдлийг Байгаль орчны улсын байцаагч шалган тогтоож шийтгэлийн хуудсаар торгууль тавьж, талуудад танилцуулж гарын үсэг зуруулах, хохирлын хэмжээг тооцох, гомдол гаргах эрх үүргийг тайлбарлах байтал энэ ажиллагаа огт хийгдээгүй байгаа болно.

Өөрөөр хэлбэл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь заалтыг зөрчиж шууд шүүхэд хандсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.******* заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан учир ******* номгон ХХК-ийн нэхэмжлэлийг шүүх шууд хүлээн авах , нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэм хорын хохирлыг гаргах үндэслэлгүй юм.

Гэтэл гэм хорын хохирол учруулсан гэх үйлдэлтэй холбоотой шинээр гаргаж өгсөн ямар ч нотлох баримт байхгүй, шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх хоёр өөр байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй хэт нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ... хариу тайлбартаа хохирол тогтоосон актыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ дурьдсан байгаа боловч энэ талаарх гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь нэхэмжлэгч нь Сайхан сумын Засаг даргын орлогч О.Аюушбаатараар ахлуулсан ажлын хэсгийн хохирол тооцсон актыг үндэслэн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа тул уг актыг хууль зөрчиж гаргасан талаар тайлбараа хүргүүлсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй уг актыг үндэслэлтэй эсэх , акт тавихдаа хууль зөрчсөн эсэх, шүүхээс гадуур хянан шийдвэрлэх журам зөрчсөн эсэх, хохирлыг хэрхэн тооцсон болох, хохирол нь нотлон тогтоогдсон эсэх асуудлыг хянан шийдвэрлэсний үндсэн дээр маргааныг хянан шийдвэрлэх тул гомдол гаргаагүй тайлбараа хүргүүлсэн.

Түүнчлэн шүүх болж өнгөрсөн үйл баримтыг дүгнэхдээ нотлох баримтанд тулгуурлаж үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагч ******* нь тариан талбайд орсон гэх үхрүүдийг нь тариан талбайгаасаа бараг 10 км газарт тууж авчираад Сайхан сумын ******* тосгоны төвд хашчихсан хойно нь малаа гаргаж авсан нь гэрч, хариуцагч, нэхэмжлэгч нарын мэдүүлгээр нотлон тогтоогдож байхад түүний буруугаас шалтгаалж ажлын хэсгийн төлөөллийг талбайд орсон малын тоо, малын им тамга, зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг авах боломж олголгүй, өөрийн дураар малыг авч явсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Таримал ургамал тариалсан тариалсан талбайд хэдэн тооны мал орж идэж, гишгиж талхалсан нь байдлыг тогтооход малын тоо толгой чухал биш бөгөөд харин ургац хурааж авч болохгүй хэмжээнд сүйтгэгдсэн талбайн хэмжээ , алдсан ургацын тоо хэмжээг тооцох учир комисс талбай дээр нь хэмжилтийг хийхдээ малчин тариаланч нарыг байлцуулж ургац алдсан талбайн хэмжээг тогтоох журмыг зөрчсөн эсэх асуудалд шүүх дүгнэлт хийх шаардлагатай байсан.

Уг хэргийг хянан хэлэлцээд гаргасан 2022 оны 0******* дугаар сарын 21 -ны өдрийн 05 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум дахь Иргэнийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэж 15 дугаартай тогтоол гаргасны дараа хариуцагч ******* нь Сайхан сумын засаг даргад хууль зөрчиж гаргасан актаа хянан үзэх талаар гомдлоо 5 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байдаг.Энэ гомдолд Сайхан сумын Засаг дарга ь.Мөнхболд нь хариу өгөөгүй бөгөөд удаа дараа шаардахад судалж байна, шийдвэрлэж өгнө, хариу өгнө гэж хойшлуулсаар хоног хугацаа алдсан байдаг ба анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 01/*******10 дугаартай тоотоор хариу ирүүлсэн байна. Энэ тоотод тусгаснаар хохирол тооцсон ажлын хэсэг буюу комисс нь хууль зөрчиж акт гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож үндэслэл байхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан хүчингүй болгох үндэслэл байхгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин Тариалангийн тухай хууль нь 2016 онд батлагдсан. Хариуцагчийн маргаад байгаа үндэслэл болгож байгаа 201******* оны журмыг хэрэглэх ёстой, үүнийг зөрчсөн гэж маргадаг. Тариалангийн тухай хууль нь мал аж ахуй болон газар тариалангийн бүс нутгийг яаж зохицуулах талаар зохицуулалтыг хангах гээд энэ хууль батлагдан гарсан. Энэ хууль гарснаас хойш тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн 2, ******* дугаар баг нь 2018 оны Засгийн газрын тогтоолоор тариалангийн бүс нутагт хамрагдсан. Энэ хуульд зааснаар тариалангийн бүс нутагт хамрагдсан бол зөвхөн эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д эрчимжсэн мал аж ахуйг тусгай бэлтгэсэн бэлчээрт бэлчүүлнэ гэсэн хуулийн заалттай. Билэгсайхан хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхэлж, Газар тариалангийн тухай хуулийг зөрчсөн. Шүүх 24.1.1, 24.2 дахь хэсэгт зааснаар 500 метр мал бэлчээрлэх, оторлохыг хориглоно гэсэн заалтуудыг хэрэглэсэн нь зүйтэй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д ...энэ хуулийн *******8.1-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нар өөрсдөө нотлох баримтыг гаргах үүрэгтэй, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй... гэж заасан. Энэ үүргээ биелүүлээгүйн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Зөрчлийн тухай хуулиар шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийх ёстой гэж ярьдаг. Энэ нь 65 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх журам байхгүй. Зөрчлийн тухай хууль бол тусдаа эрх зүйн харилцаа байдаг. Шүүхийн хүчин төгөлдөр тогтоолтой байна гэсэн утга агуулгаар тайлбараа гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

*******.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* дугаар баг ******* тосгоны задгайд байрлах ******* ******* ХХК нь мөн аймгийн Сайхан сумын ******* ******* дугаар багийн ******* тоотод оршин суух *******д холбогдуулан Эд хөрөнгөнд учирсан хохирол 48.576.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 24.288.000 төгрөг нэхэмжилснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасныг хариуцагч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч *******ы ...Тариалангийн талбайд мал орсон нөхцөлд малчин, тариаланч нарыг байлцуулан талбайн хэмжээг тогтоох ёстой байтал намайг байлцуулан хохирлыг тогтоогоогүй, мөн актыг надад танилцуулаагүй учраас уг акт хүчингүй юм. Түүнчлэн Тариалангийн талбайд малаа оруулсан эзнийг Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авах ёстой байтал хуулийн энэ зохицуулалт хэрэгжээгүй учраас шууд шүүхээр хохирлыг тооцож гаргах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 4.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр болох Халиарын нуруунд 46.61, 22.04, *******7.*******, 68.*******0 га талбай бүхий тариалангийн талбай эзэмшдэг болох нь ******* дугаар бүхий Э-1*******10000485 улсын бүртгэлийн дугаартай, ******* дугаар бүхий Э-1*******100004*******7 улсын бүртгэлийн дугаартай, дугаар бүхий Э-1*******100004*******8 улсын бүртгэлийн дугаартай, дугаар бүхий Э-1*******100004*******9 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож дээрх *******7.******* га талбайн 6 га, 22.04 га талбайн 5 га, 68.*******0 га талбайн 11 га, 46.61 га талбайн 9.******* га, нийт *******1.******* га талбайд 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч *******ы мал хариулгагүй бэлчээрлэж явсны улмаас орж 64 тн ургац буюу улаан буудайг хураан авах боломжгүй болгосон нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ний өдрийн А/76 тоот захирамжийн дагуу тус сумын ******* дугаар багт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ******* номгон ХХК-ий тариан талбайд мал орсон байдалд газар дээр нь хохирол тогтоосон 02 тоот акт болон хавтаст хэргийн 6-26, 46-5*******, 79-10******* талуудад авагдсан бичгийн чанартай бусад баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдсон байна.

 5.Түүнчлэн хариуцагч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* ХХК-ийн талбайд орсон үхрүүдийг хашсан байхад очиж маргаан үүсгэн компанийн гүйцэтгэх захирал Д.Баярмагнайн эрх чөлөөнд халдаж зодон малаа авч явсан нь 0026260 дугаар бүхий шийтгэлийн хуудас болон зөрчлийг шалгасан бичгийн чанартай баримтуудаар нотлогдсон, ******* гэм буруутай байна.

Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

24.1.1.мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээх;

24.1.2.ан ав хийх;

24.1.*******.дайран өнгөрөх, зам гаргах;

24.1.4.өвс, сүрэл, байгалийн бусад ургамал шатаах;

24.1.5.тариалан эрхлэхтэй холбоогүй бусад үйл ажиллагаа гэж,

24.2-д Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж,

24.5-д Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж тус тус заасан.

Дээрх хуулинд заасны дагуу Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-1*******6, А-158, А-210 дугаар тушаалын хавсралт Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох аргачлал -ын дагуу хохирлыг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын захирамжийн дагуу томилогдсон комиссын зарим гишүүд очиж үзэн ажлын хэсэгтээ танилцуулан дүгнэлт гаргасан байх ба тухайн дүгнэлтийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолсон баримт ирүүлээгүй, үнийн дүнгийн хэмжээн дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл хариуцагч ******* Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг зөрчсөн тариалангийн талбайн ойролцоо малаа бэлчээрлүүлсэн, хариулагагүй явуулсан буруутай.

 6.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан

 8.Иймд ******* ******* ХХК-ийн тариалангийн талбайд мал орж талхлагдсаны улмаас учирсан хохирол нь хариуцагч *******ы үхэр малаа хариуллагагүй явуулсны улмаас үхэр нь тариан талбайд орсон гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой, уг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч компанид 48.576.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компани нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 24.288.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх үйл баримтыг тогтоож, эрх зүйн дүгнэлтийг үндэслэлтэй хийж Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, оролцогчдын эрхийг хязгаарлаагүй байна.

 9.Хариуцагчийн зүгээс дээрх хохирол тогтоосон 02 тоот актыг гаргахдаа намайг байлцуулаагүй, түүнчлэн уг тариалангийн талбайд мал оруулсан үйл ажиллагааг Зөрчлийн тухай хуулиар шалгаж арга хэмжээ тооцуулсны дараа хохирлыг шийдвэрлэх ёстой гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, заавал Зөрчлийн хуулиар арга хэмжээ тооцсоны эцэст гэм хорын хохирлыг шийдвэрлэх шаардлагагүй.

 10.Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ы давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 154 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 279.*******90 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ