Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 823

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Б.Мөнхтулга       хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Дд холбогдох эрүүгийн 1805020800796 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Д нь 2018 оны  4 дүгээр сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кола Кебаб” хоолны газрын кассын машин түлхэн унагааж гэмтээсний улмаас 922.250 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тухайн үед би согтуу байсан болохоор хариулт мөнгөө авснаа санахгүй байснаасаа болж хариулт мөнгөө нэхсэн. Үүнээс болж кассны эгчтэй маргалдахад тэр Б эгч болон цаана нь байсан ажилчид нь намайг хэл амаар дорожилсноос болоод би тэр эгчийг цохиод унагаая гэж бодсон чинь эд зүйлийг нь эвдчихсэн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.Б “2018 оны 4 дүгээр сарын 4-нд  би Баянгол дүүргийн Кола Кебабын түргэн хоолны газар ажил дээрээ байж байхад манайд үйлчлүүлж байсан нэг эмэгтэй хариулт мөнгөө надаас авчихаад дахиад хариултаа авна гэж надаас нэхээд байсан. Би тухайн эмэгтэйд чи согтуу байна аа би чамд өгсөн хувцсандаа үз гэж хэлсэн боловч аваагүй гээд нэхээд байсан болохоор би дахиад 1500 төгрөг өгсөн. Тэгтэл чи надад мөнгө шидэж өглөө гээд мөнгөө аваад халаасандаа хийсэн тэгээд хэрүүл маргаан хийж байгаад буцаж ирээд манай кассын машиныг гараараа  түлхээд газар унагаасан. /хх-ийн 9/

...манай байгууллагад учирсан хохиролд эхлээд 200000 төгрөгийг бэлнээр дараа нь 885000 төгрөгийг буюу нийт 1.085.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Гомдол саналгүй. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг, 

 

Сэжигтнээр Б.Д мөрдөн байцаалтанд: 2018 оны 4 дүгээр сарын 04-ний 3 цагийн орчимд би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кола Кебаб хоолны газарт кебаб идэх гэж ганцаараа орсон. Тэгээд 3500 төгрөгний үнэтэй жижиг кебаб авч идээд 5000 төгрөг өгсөн чинь худалдагч нь надад хариулт 1500 төгрөг өгсөн юм байна лээ. Би хариулт авсанаа мартчихсан хариулт 1500 төгрөгөө авья гээд худалдагч бид хоёр маргалдаад би цүнхээ ухсан чинь 1500 төгрөг байсан.  тэгтэл кассын ажилтан намайг зайл авгай минь гээд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би уурлаад юм ярьж хэрэлдэнгээ зүүн гараараа санаандгүй кассын машинд  хүрсэн чинь кассын машин нь газар уначихсан. Тэгтэл кассчин кассын машины гарыг нь эвдчихлээ гэхээр нь би очоод хартал кассын машин  нь салаад, гар буюу кейборд нь цуурчихсан байсан. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 17-18/,

 

Шүүгдэгч Б.Дгийн хувийн байдалтай холбоотойгоор: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 43/, засаг даргын тодорхойлолт /хх-ийн 44/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны  4 дүгээр сарын 04-ний шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кола Кебаб” хоолны газрын кассын машин түлхэн унагааж бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 922.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Бийн”...хэрүүл маргаан хийж байгаад буцаж ирээд манай кассын машиныг гараараа  түлхээд газар унагаасан...” /хх-ийн 9/ гэсэн мэдүүлэг болон Ашидбилгүүн ХХК-ний үнэлгээгээр Skypas маркийн кассын машины иж бүрдэл 922.250 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд сэжигтнээр Б.Дгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би уурлаад юм ярьж хэрэлдэнгээ зүүн гараараа санаандгүй кассын машинд  хүрсэн чинь кассын машин нь газар уначихсан. Тэгтэл кассчин кассын машин гарыг нь эвдчихлээ гэхээр нь би очоод хартал кассын машин  нь салаад, гар буюу кейборд нь цуурчихсан байсан. /хх-ийн 27/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “ хохирлоо бүрэн авсан тул гомдол санал байхгүй,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлт,  шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох саналыг Б.Дд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.