Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 839

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

бага насны 7 настай Ж.М хууль ёсны төлөөлөгч эх П.О

шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Жд холбогдох  эрүүгийн 1805025240862 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Н.Ж нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26 дугаар байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох өөрийн төрсөн охин 7  настай Ж.М “хичээлээ буруу хийсэн, төв замруу гүйлээ” гэх шалгаанаар түлхэж унагаан паар мөргүүлж, биед нь баруун чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн зэргийг гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: Өөрийн охин Ж.М биед гэмтэл учруулсандаа гэмшиж байна. Одоо би архи уухгүй байгаа гэв.

 

Бага насны буюу 7 настай хохирогч Ж.М хууль ёсны төлөөлөгч түүний эх П.О шүүхийн хэлэлцүүлэгт: Манай бага охин Ж.М эрүүл мэнд нь одоо зүгээр байгаа. Манай нөхөр Н.Ж одоо архи уухгүй байгаа. Ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Хавтаст хэргээс:

Бага насны буюу 7 настай хохирогч Ж.М хууль ёсны төлөөлөгч П.О мөрдөн байцаалтанд “ 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажилдаа яваад ирэхэд бага охин М-н толгой хагарсан байхаар нь би юу болсон талаар 2 охиноос асуухад аав согтуу агсам тавиад паар руу дүүг авч шидээд толгойг нь хагалсан гэж том охин хэлэхээр нь би нөхөртөө  хэлэхэд би тэгээгүй наадах чинь унасан гэж худлаа хэлээд байсныг би цагдаагийн байгууллагад хандаагүй өнгөрсөн. Тэгтэл өнөөдөр гэрээсээ өглөөний 1 цаг өнгөрч байхад бага охин М-г аваад гарсан хойно нь Гоомаралаас аав чинь хаанаас архи аваад байдаг юм бэ хүн амьтнаас мөнгө гуйгаад байдаг юм уу гэхэд та яаж мэдсэн юм гэхээр нь би яаж мөнгө олдог юм гэхэд Гоомарал ойр орчмын байрнуудын голоор мөн автобусны буудлын орчимд явж байгаа хүмүүсээс дүү бид хоёроор мөнгө гуйлгадаг гэсэн. Тэгэхээр нь би Гоомаралыг аваад гараад нөхөр охин М-д хоёрыг хайгаад олдохгүй болохоор нь буцаад гэртээ орж ирэхэд манай нөхөр согтуу тасраад хажуудаа Монгол стандарт архи тавьчихсан унтаад өгсөн байсан. Тэгэхээр нь би М-аас аав чинь чамайг хүнээс мөнгө гуйлгаад архи авч уусан уу гэхэд аниа та хэлчихсэн юм уу гэхэд том охин ээж өөрөө мэдсэн байсан гэсэн. Тэгээд Ж охин М-г авч гарах гээд байхаар нь би чи хүүхэд авч гарахгүй авч гарч хүнээс мөнгө гуйлгаж архи авч уух гээд байгаа юм уу гэхэд өөдөөс уурлаад 2 охиноо авч гарна гээд агсам тавиад байхаар нь би Гоомаралыг хажуу айлд оруулж цагдаад дуудлага өгөөрэй гэж хэлж тэгээд цагдаа ирж авч явсан. М-ыг хичээлээс нь аваад явж байхад охин машин замруу гүйлээ гэж уурлаад гэртээ ирээд зодож паар мөргүүлж толгойг нь хагалсан байсан. Манай нөхөр Ж архи их ууна, архи уухаараа аймаар агсан. Ширүүн догшин зан гаргаж намайг болон 2 охиныг зоддог. Манайх энэ байрыг түрээслээд 2 сар болж байхад олон удаа цагдаагийн 102 дугаарт хажуу айл дуудлага өгдөг, цагдаа ирэхээр нь би унтаж байна гэж худлаа хэлээд өгч явуулж байгаагүй...” /хх-ийн 8/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.М мөрдөн байцаалтанд “Манай аав архи уух болгондоо зоддог өмнө нь олон удаа зодож байсан. Миний толгойг хагалсан аавдаа гомдолтой байна...” /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Ж.Гоомарал мөрдөн байцаалтанд “2018 оны 4 дүгээр сарын 24-нд М бид хоёр гадаа тоглож байхад М зам руу өнхөрч байгаа бөмбөг авсан чинь аав чи яагаад зам руу гүйж байгаа юм бэ гэсэн. Гэтэл аавыг нэг танихгүй ах яасан ууртай хог вэ гэсэн чинь аав тэр ахтай зодолдож байхад тэр ахын эхнэр нь болиулаад аав М бид 3 гэртээ ороход аав М-н цамцнаас нь зуураад паар руу шидсэн. Тэгээд М ааваа миний толгойноос цус гараад байна гэсэн чинь аав хохь чинь гээд аав орондоо ороод унтсан.  Би М-н толгойг угааж өгсөн. Аав унтаж босож ирэхэд би М-н толгойноос цус гарсныг та мэдсэн үү гэхэд аав толгойг нь харсан чинь муухай үнэр үнэртсэн тэгээд аав М-н толгойг угааж өгсөн. Аав М-г өмнө нь архи уусан үедээ зодож байсан...” /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5782 дугаартай дүгнэлт “Ж.Гоомаралын биед гэмтэл тогтоогдсонгүй. Ж.Гоомаралын үтрээний арчдас, наалдцанд биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс илрээгүй байна. Ж.Гоомарал нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна. Ж.Гоомаралын охин хальс бүтэн гэмтэлгүй байна. Бэлгийн бойжилт олоогүй хүүхдэд жирэмслэлт шалгах шаардлагагүй. Ж.Гоомарал нь 2 дугаар бүлгийн цустай байна “ /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5783 дугаартай дүгнэлт
“Ж.М биед баруун чамархайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Н.Ж мөрдөн байцаалтанд “2018 оны 4 дүгээр сарын 24-нд байрныхаа гадаа 2 охиноо тоглуулчихаад гэртээ орж хоол халааж өгчихөөд 2 охиныхоо даалгавар хийлгээд байж байсан тэгтэл манай бага охин М миний зааж өгсөн хичээлийг буруу хийсэн болохоор нь би уурандаа М-г түлхсэн чинь М хивсэнд бүдрээд толгойгоороо паар мөргөж толгой нь шалбарч цус гараад уйлахаар нь би угаалгын өрөөнд орж цусыг нь тогтоож өгсөн Тэгээд бид нар зурагт үзээд хэсэг байж байгаад амарсан. /хх-ийн 40/ гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 9/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Н.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 65/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 66/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 68/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 74/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 576 дугаартай дүгнэлтэд “Ж  нь архины хараат байдал сэтгэцийн эмгэгтэй байна. Хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болж байгаа үйл явдлыг зөв ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж нь хэрэг хариуцах чадвартай байна. Архины хараат байдал сэтгэцийн эмгэгтэй байна”  /хх-ийн 50/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Н.Ж нь 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсээр амьдарч буй 26 дугаар байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий бага насны хүүхэд болох өөрийн төрсөн охин 7  настай Ж.М “хичээлээ буруу хийсэн, төв зам руу гүйлээ” гэх шалгаанаар түлхэж унагаан паар мөргүүлж, биед нь баруун чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалах чадваргүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Оын”...Мг хичээлээс нь аваад явж байхад охиныг машин зам руу гүйлээ гэж уурлаад гэртээ ирээд зодож паар мөргүүлж толгойг нь хагалсан байсан...” /хх-ийн 8/,  насанд хүрээгүй гэрч Ж.Гоомаралын”...аав, М-н цамцнаас нь зуураад паар руу шидсэн. Тэгээд М ааваа миний толгойноос цус гараад байна гэсэн чинь аав хохь чинь гээд аав орондоо ороод унтсан...” /хх-ийн 31/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5783 дугаартай дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокурор Н.Жд холбогдох хэргээс “Ж.Гоомарал, Ж.М нараар гуйлга гуйлгасан, Ж.Гоомаралыг ёс бусаар оролдсон, П.Оын биед гэмтэл учруулсан” гэх хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 63 дугаартай Прокурорын тогтоолоор  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдах нь зүйтэй. /хх-ийн 90-91/

 

Н.Жд холбогдох хэргийг Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шүүх хянан хэлэлцэж,

шүүгдэгч Н.Жг эр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биеэ хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж өөрийн төрсөн охин 7 настай Ж.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Н.Жг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд насанд хүрээгүй хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч эх П.Оаас “М-н бие эрүүл болсон, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н.Жг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Н.Жг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бие хамгаалах чадваргүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Улсын яллагчаас Н.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

 

Шүүгдэгч Н.Ж эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.