Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 841

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Л.Соёмбо

хохирогч Д.Т

шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Ад холбогдуулан эрүүгийн 1805038810860 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Ө.А нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж март” нэртэй дэлгүүрт иргэн Д.Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Би Тийн биед хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байгаа. Би тухайн үед халамцуу байсан гэв.

Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр намайг дэлгүүртээ ажлаа хийгээд сууж байхад энэ ах орж ирээд ундаа авъя гэсэн. Тэгэхээр нь би нөгөө хөргөгчнөөс авчих гэхэд ундаа аваад гарахдаа намайг гараад ир гэхээр нь би гарахгүй гэхэд намайг чирч гаргах гэсэн. Тэгснээ текэн дээрээс СД авч шидэж дэлгүүрийн шилэн тавиур хагалахаар нь би төлж өг гэхэд намайг зодсон. Би хиймэл шүдний 250.000 төгрөг, сорвины тосны 28000 төгрөг, шилний үнэ 40000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөр 8000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний зүгээс Ад гомдолгүй гэв. 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Т мөрдөн байцаалтанд: А намайг дэлгүүрт сууж байхад орж ирсэн. Ундаа авъя гэхээр нь нөгөө хөргөгчнөөс ав гэхэд очиж аваад  тооцоогоо хийгээд гарахдаа намайг гараад ир гэсэн би гарахгүй гэхэд намайг чирээд гарах гэхээр нь касс хийдэг Баасанхүү  ирж салгасан. Тэгээд А текэн дээр байхад СД авч шидээд тавиур хагалсан. Би хагалсан тавиураа төлж өг гэхэд зодсон...баримтаар 278.000 төгрөг, дээрээс нь мөнгөн гинж 70.000 төгрөг, шилэн лангууны мөнгө 40.000 төгрөг нэхэмжилж байна. /хх-ийн 48/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8778 дугаартай дүгнэлтэд: “Тийн биед хүзүүний урд болон 2 хажуу хэсэгт цус хуралтууд, нуруунд зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” /хх-ийн 15/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Ө.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 7 цагийн үед манай найз Очирхуяг, Бямбадорж хоёр хөдөөнөөс ирээд намайг хороооллын эцсийн нэг буудалд байна хүрээд ир гэж дуудсан. Тэгээд бид 3 уулзаад нэг шил 0,75-тай архи уугаад сууж байгаад 15 цагийн үед би гэр рүүгээ явах гээд буудлаас гараад ундаа авч уух гээд Оранж нэртэй дэлгүүр орсон. Ундаагаа аваад тооцоогоо хийчихээд гарч явж байгаад нэг залууг санамсаргүй шүргэсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Би нөгөө залуугийн суган дээрээс нь барьж аваад барилдъя гэж хэлээд сэгсэрсэн. Тэгээд намайг бөөн хүмүүс дэлгүүрийн үүдэнд барьж аваад шахаад зогсож байтал цагдаа нар ирсэн. ...би зодож цохиогүй мөр хэсэг рүү нь хэд хэдэн удаа түлхсэн. Суганаас нь барьж аваад нэг удаа сэгсэрсэн. Би Тийн биед дээрх гэмтлийн учруулснаа хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Баасанхүү мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр цаг хугацааг нь сайн мэдэхгүй байна. Нэг согтуу ах орж ирээд явж байгаад Ттэй маргалдаж байсан. Тэгээд  нэг жижиг кола хөргөгчнөөс авч ирээд тооцоогоо ирж хийчихээд буцаад Т дээр очоод Тийг заамдаж аваад дагуулаад гарсан. Тэгээд байж байтал манай дэлгүүрт нэг эмэгтэй хүн орж ирээд танай худалдагч залууг чинь цохиод ухаан алдаж унах гэж байна  ш дээ нүүр ам нь цайгаад гэж хэлэхээр нь би гараад очиход Тийн нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд нуруу руу нь цохиод байсан. /хх-ийн 21-22/ гэх мэдүүлэг,

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25/, хохирлын баримтууд /хх-ийн 23-24/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Ө.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, жолоочийн мэдээлэл лавлагаа /хх-ийн 30/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 33/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34/, ял шалгах хуудас /хх-ийн 39/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ө.А нь 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оранж март” нэртэй дэлгүүрээр үйлчлүүлэхдээ тус дэлгүүрийн ажилтан Д.Т зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Тийн”...Би хагалсан тавиураа төлж өг гэхэд зодсон...” /хх-ийн 48/, гэрч Г.Баасанхүүгийн”...Тийн нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. Тэгээд нуруу руу нь цохиод байсан...” /хх-ийн 22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8778 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25/, хохирлын баримтууд /хх-ийн 23-24/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Ө.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ө.Аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Ө.Аг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохиролтой холбогдох баримтуудаас энэ хэрэгт хамааралтай сорвины тос 28000 төгрөг /хх-ийн 24/, үзлэгийн төлбөр 8000 төгрөг /хх-ийн 16/ буюу нийт 36000 төгрөгийг шүүгдэгч Ө.Агаас гаргуулж хохирогч Д.Тт олгох нь зүйтэй.

 

Д.Тийн нэхэмжилж буй  хиймэл шүдний төлбөр 250.000 төгрөг /хх-ийн 23/ гэх нэхэмжлэл нь шүүгдэгч Ө.Агийн дээрх гэм буруутай үйлдэлтэй хамааралтай эсэх нь эргэлзээтэй байх ба шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8778 дугаартай дүгнэлтэнд энэ талаар тусгагдаагүй байх тул үүнтэй холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ. 

 

Харин бусад буюу шилэн тавиурын үнэтэй холбогдох эд зүйлийн үнэлгээ мөрдөн байцаалтын явцад хийгдээгүй байх тул энэ талаархи нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ө.Аг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ө.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Ө.Ад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. 2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийсайханы Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ө.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Ө.Агаас 36000 /гучин зургаан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Д.Тт олгосугай.

6. Д.Тийн нэхэмжлэлээс 250.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч бусад хохиролоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Ө.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ