Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 850

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Д.М

шүүгдэгч Ө.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

Ө.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805035840982 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1 М.

 

2. Б.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.М, Ө.Б нар нь найз болох Б.Алтанхуягийн хамтаар 2018 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор Плаза” төвийн орчимд иргэн О.С, Т.Ж, Б.А нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.М нь иргэн О.С, Б.Аын нарын биед халдаж эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол,  Ө.Б нь иргэн Т.Жын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй зөвшөөрч байгаа. Хохирогч нартайгаа сайн дураараа эвлэрсэн. Прокурорын санал болгосон ялыг зөвшөөрч байгаа  гэв.

 

Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд мэдүүлгээ өгсөн.  Гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа зөвшөөрч байгаа. Прокурортой тохирсон ял дээр хэлэх зүйлгүй гэв. 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч О.С мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 25-ны 21 цаг 30 минутын үед хамт ажилладаг Ж, А нар манай гэрт ирээд гурвуулаа хорооллын эцсийн “Цэ” паабад орохоор очиход ажиллахгүй байхаар нь хажуу талынх нь паабад орсон. Тэнд 0.75 литрийн нэг шил архи авч ууж дуусгаад доошоо караоке руу нь орж дахиж   0.75 литрийн нэг шил архи авч зөөгчтэй нь дөрвүүлээ хувааж уусан. А бид хоёр нэг шил пиво нэмж уусан. Тэгээд 04 цагийн үед Ж, А бид 3 караокеноос гараад А бид 2-ыг таксинд суулгаж өгөхөөр бид 3 Шонхор Плазагийн урд явж байтал хажуугаар 3 залуу зөрөхдөө нэг нь Аыг мөрөлчихсөн. Ж эргэж хараад манай найзыг мөрөлчихлөө ш дээ гэтэл яасан хөгшөөн гэтэл Ж А бид хоёр руу заагаад энэ хэдэн оныхыг мэдэх үү гэтэл нөгөө 3 залуу 2-3 он хэлтэл Ж бишээ ахын дүү нар та нар дүү  нар байтал дүү нар байхаар яадын гээд бид нар хооорондоо маргалдсан. Би саарал өнгийн цамцтай залуутай маргалдаж байтал намайг баруун талаас хавсарч газар унагаад дээрээс цохиод байсан чинь А салгах гээд иртэл нөгөө саарал цамцтай залуу Аын нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Би энэ хооронд босоод иртэл Аын амнаас цус гарч байсан. Хүүе гэхийн зуургүй нөгөө саарал цамцтай залуу миний зүүн талын гуя руу өшиглөөд зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Би газар унаад бостол дахиад цохих гээд дайрахаар нь ухраад зугтах гэтэл дахиж хавирч унагаад толгой руу өшиглөөд байсан...Саарал өнгийн цамцтай залуу намайг зодож дээрх гэмтлүүдийг учруулсан. /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Т.Ж мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ...үл таних 3 залуу урдаас ирж яваад хажуугаар зөрөхдөө саарал өнгийн фудволктой залуу нь Аыг мөрлөөд гарчихаар нь би араас нь хүн мөргөчихлөө ш дээ гэтэл яасан хөгшөөн гээд 3-лаа тулаад ирэхээр нь хөгшөөн хэрэггүй ээ ах нар нь та нараас ах гэтэл ах байхаараа яадын гээд би намхан бор залуутай нь яриад зогсож байтал хажуу талд саарал өнгийн фудволктой залуу нь босоод ирчихсэн Аыг бас хавсарч унагаад нүүр рүү нь өшиглөж байснаа болиод дахиж Сүх-Эрдэнийг хөөж очоод газар унагаад тархи толгой руу өшиглөж зодоод байхаар нь болиоч согтуу хүнтэй ингэж харьцаж болохгүй гэтэл над руу ирээд миний шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгтэл хамт явж байсан 2 найз нь саарал өнгийн фудволктой залууг аваад явсан. Миний хамарнаас цус гарчихсан байхаар нь би цусаа арчаад  С, А 2 дээр очиход газар хэвтэж байхаар нь татаж босготол нөгөө 3 залуу дахиад хүрээд ирсэн. Тэгтэл нөгөө 3 залуу гөлөгнүүд гээд хараагаад байхаар нь яагаад зодож байгаан хараач гэтэл бор өнгийн царайтай жижигхэн биетэй залуу нь гинж хаана байна  гэлүү нэг юм асуугаад миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохингуут нь би бүсэлхийгээр нь тэврээд автал миний цамцыг урагш татаж толгой дээрээс нөмрүүлтэл хэнийг мэдэхгүй нэг нь  миний нүүр рүү өшиглөөд байсан. Тэгтэл С та нар ямар гэм хийсэн гэж бид нарыг зодож байгаан гээд  С хмм гэсэн дуу гаргаад эвхрээд унаж байгаа харагдсан. А, С хоёрыг бас зодоод байх шиг байсан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 25-ны шөнө...миний хажуугаар 3 залуу зөрөхдөө нэг нь намайг мөрөлчихсөн чинь Ж эргэж хараад залуучуудаа аятайхан яваач гэтэл нөгөө 3 залуу бид 3 дээр буцаж ирээд маргалдсан. С нэг мэдсэн саарал өнгийн фудволктой залуутай зодолдож байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл саарал цамцтай залуу намайг хавсарч газар унагаад нүүр рүү өшиглөчихсөн. Би нүүрээ дараад доошоо хараад хэвтсэн тэгтэл миний дээрээс дахиж цохиод байсан. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Алтанхуяг мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 25-наас 26-нд шилших шөнө бид нар Шонхор плазагийн урд явж байхад одоо хувцасыг нь санахгүй байна 3 залуу урдаас ирж байсан, хажуугаар зөрөхдөө Б арай согтуу нэг туранхай залууг нь мөрлөөд цаашаа явтал араас нэг  юм хэлээд дуудсан. Бид 3 эргээд очтол ахын дүү мүү гээд юм яриад байсан тэгээд бид 3 явах гэтэл махлагдуу өндөр залуу нь Маас хэрүүл өдөөд байсан чинь М махлагдуу залууг нь цохиод хоорондоо зууралдаж байгаад газар унасан. М доор нь  орчихсон байхаар нь би махлагдуу залуугийн зүүн  талын шанаа орчимд гараараа нэг удаа цохитол Б араас нь татаад босгосон. М босож ирээд дахиад махлаг залуу руу дайраад цохиод байсан. Тэгтэл хамт явж байсан туранхай залуу нь тэр хоёрын дундуур орж байгаад нүүр рүүгээ цохиулчихсан. Б арай биерхүү залуутай зууралдаад байсан. Би Мыг салгах гээд явж байсан учир Бат-Эрдэнийг нөгөө залуутай зодолдсоныг хараагүй...Б туранхай залуугийн хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд дахиад маргаад зогсож байтал цагдаа нар ирсэн. /хх-ийн 32/ гэх мэдүүлэг,  

 

Яллагдагч Д.М мөрдөн байцаалтанд: Би С, Б.А нарын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би Сүх-Эрдэнийн зүүн нүд рүү  гараараа нэг удаа цохиж баруун талын гуя руу нь өшиглөсөн. Бусад гэмтлүүд нь зууралдаад газар унахад болон толгой руу нь цохих үед үүссэн гэмтлүүд байх. Би Аын ам руу гараараа нэг удаа цохисон. Тухайн үед шүд нь хугараад уруул нь язарсан байсан. Аыг газар унагааж цохисон байх. /хх-ийн 66/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Ө.Б мөрдөн байцаалтад: Би Жын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Жын нүд рүү гараараа нэг удаа цохисон. Бид хоёр зууралдаад ноцолдож явж байхад эгэмээрээ хана мөргөсөн. Эрүү болон тохой нь мөн ноцолдож байхад гэмтсэн байх. /хх-ийн 68/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8091 дугаартай дүгнэлтэд: 1.2. О.Сүх-Эрдэний биед зүүн хөмсөгт шарх,  зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун тохой шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйнд зулгаралт зүүн гуянд цус хуралт, зүүн шилбэ, өвдөгт зулгаралт, зүүн чамархайн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.  Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 34/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8090 дугаартай дүгнэлтэд: 1.2. Т.Жын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зөөлөн эдийн няцрал баруун тохойнд цус хуралт, баруун эгэмэнд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 3.4.5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 39/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8082 дугаартай дүгнэлтэд: Б.Аын биед 1 шүдний хугарал, дээд уруулын дотор салстад цус хуралт, шарх, дух, хуйх, хамар, нуруу, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-ийн 44/ гэжээ.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Ө.Бат-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77/,

Д.Мын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 51/,  гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 55/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.М, Ө.Б нар 2018 оны 6 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор Плаза” төвийн орчимд иргэн О.С, Т.Ж, Б.А нартай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Д.М нь иргэн О.С, Б.Аын нарын биед халдаж эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол, Ө.Б нь иргэн Т.Жын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь:

хохирогч О.Сүх-Эрдэнийн”...Саарал өнгийн цамцтай залуу намайг зодож дээрх гэмтэлүүдийг учруулсан” /хх-ийн 20/ гэх мэдүүлэг, хохирогч Т.Жын”... над руу ирээд миний шанаа орчимд нэг удаа цохисон...миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохингуут нь би бүсэлхийгээр нь тэврээд автал миний цамцыг урагш татаж толгой дээрээс нөмрүүлтэл хэнийг мэдэхгүй нэг нь  миний нүүр рүү өшиглөөд байсан” /хх-ийн 24/, хохирогчоор Б.Аын “...Би нүүрээ дараад доошоо хараад хавтсан тэгтэл миний дээрээс дахиж цохиод байсан...” /хх-ийн 28/, гэрч Б.Алтанхуягийн”... М босож ирээд дахиад махлаг залуу руу дайраад цохиод байсан...Б туранхай залуугийн хөл рүү нь 2-3 удаа өшиглөөд дахиад маргаад зогсож байтал цагдаа нар ирсэн...” /хх-ийн 32/, гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8091 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8090 дугаартай дүгнэлт /хх-ийн 39/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8082 дугаартай дүгнэлт /хх-ийн 44/, өвчтөний үзлэгийн картын хуулбар /хх-ийн 58/, хохирогч О.Сийн хохирлын баримт /хх-ийн 76/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Д.М, Ө.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.Мыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт, Ө.Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов. 

 

Шүүгдэгч Д.М, Ө.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.М, Ө.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тэдгээрийн хүсэлт,  хохирогч нараас гаргаж өгсөн “бид сайн дураар эвлэрсэн  тул хохирол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт,  шүүгдэгч нарыг хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох, саналыг Д.Мт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох  саналыг Ө.Бд танилцуулсныг тэдгээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.