| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04891/И |
| Дугаар | 192/ШШ2026/03582 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2026/03582
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Р ХК нь хариуцагч Д ХХК-д холбогдох 14,841,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8,579,500 төгрөгийг авахаас татгалзаж, үлдэх 6,261,500 төгрөг болон Хан-Уул дүүрэг, тоот хаягт байршилтай 61,09 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай шаардлагыг хариуцагч Д ХХК хүлээн зөвшөөрч, 6,261,500 төгрөгийг 14 хоногийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хариуцагч Д ХХК нь нэхэмжлэгч Р ХК-д холбогдох 6,106,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Хариуцагч Д ХХК-д 6,261,500 төгрөгийг нэхэмжлэгч Р ХК-д төлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг үүрэг болгосныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,355 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,646 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 185,334 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ