Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 898

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Гад холбогдох эрүүгийн 1805054131050 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г нь 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанбаатар Паласын хашааны гадна иргэн Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын явцад би мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтад: 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар такси ХХК-ны нэр дээр бүртгэлтэй 48-80 УБХ улсын дугаартай саарал өнгийн Соната-6 маркын автомашинтай таксинд явж байгаад Гандангаас 4 эрэгтэй хүн аваад Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын хашааны гадна буулгаад хөдлөх гэтэл урд  нэг машин зогсож байхаар нь хөдлөхийг нь хүлээгээд зогсож байтал хажуугаар 3 согтуу залуу өнгөрсөн. Нэг залуу нь нилээн согтуу 2 найзтайгаа ноцолдоод гараас нь мултрахдаа хойшоо эрчиндээ ирээд машины толийг нуруугаараа дараад хугалчихаар нь би машинаасаа буугаад ахаа та толь хугалчихлаа гэтэл толийг чинь төлөөд өгчихье хэдэн  төгрөг байдаг юм гээд агсраад байтал хамт явж байсан арай өндөр залуу нь ирээд толь чинь ямар үнэтэй юм дансруу чинь шилжүүлчихье гээд яриад зогсож байтал толь өшиглөсөн согтуу залуу ирээд наад муу толь  чинь  35000 төгрөг байдаг биз дээ гээд надтай маргаж байгаад миний нүүр цохиод газар унагаад элэг рүү өшиглөөд байсан. Би босоод төв зам руу зугттал хамт явж байсан бас нэг залуу нь араас чулуу шидэж байгаад миний нуруун дээр оносон. Би цагдаа дуудаад зогсож байтал машины толь өшиглөсөн согтуу залуу дахиж ирээд миний хамарруу гараараа цохисон. Г намайг зодож миний биед гэмтэл учруулсан. /хх-ийн 7-8/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Энхтүвшин мөрдөн байцаалтад: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найз Гын хурим болсон...бид нар хэсэг сууж байгаад баарнаас гарах үед Г урдаас хүнтэй маргасан бололтой нилээн бухимдуу гарч ирэхээр нь Цогтбаатар бид 2 хоёр гарнаас нь сугадаад Улаанбаатар Паласын хашааны хаалгаар гарах үед Г бид хоёрын гарнаас мултарч зугтах гэж байгаад хойшоо эрчиндээ саваад хойд талынхаа машины толийг хугалчихсан. Тэгтэл жолооч нь бууж ирээд толь хугалчихлаа гэхээр нь би очоод толийг чинь төлөөд өгчихье хө 100.000 төгрөг шилжүүлье гээд дансыг нь асуугаад зогсож байтал Г юу гэж 100.000 төгрөг өгдөг юм наад толь чинь 35000 төгрөг байдаг гэж байгаад жолоочийн нүүр рүү гараараа цохиод гэдэс рүү нь өшиглөх шиг болсон. Сүүлд мөнгө голлоо ч гэлүү  уурлаад жолооч руу 1, 2 чулуу шидэж байсан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Цогтбаатар мөрдөн байцаалтад: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Г  найзын хурим Лион ресторанд болсон. Тэндээс гараад явтал..Г нэг залуутай маргалдаж байхаар нь салгаж аваад Энхтүвшин бид хоёрын гарнаас сугадаад Улаанбаатар паласын хашааны хаалгаар гарах үед Г бид хоёрын гарнаас мултарч зугтах гэж байгаад хойшоо эрчиндээ саваад саарал өнгийн Соната-6 маркийн автомашины толийг хугалчихсан. Энхтүвшин жолооч дээр очоод 100.000 төгрөг өгье гэтэл Г хажуунаас нь наадах чинь 35000 билүү 40,000 төгрөг байдаг гээд жолооч руу дайраад байсан. Нэг мэдсэн Г жолооч залуугийн нүүр рүү цохиж байсан. Жолооч залуу  зугатаад утсаараа цагдаа дуудсан. Би яасан их мөнгө нэхдэг юм гээд газраас 2 удаа чулуу аваад жолооч руу шидтэл нэг нь газар унаад нэг нь нуруу орчим нь оносон. /хх-ийн 10/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Б.Г мөрдөн байцаалтад: 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр эхнэр Алтантуяатай хуримын ордонд орж гэр бүлээ бүртгүүлээд 15 цагаас Лион таурын хоёр давхарт хүлээн авалт хийсэн. 00 цаг өнгөрч байхад найз Цогтбаатар, Энхтүвшин нар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дурсамж бааранд байна гэхээр нь би такси бариад очсон. Би ууж байсан архинаас 2-3 хундага уугаад нилээн муудсан. Би нэг хүнтэй маргатал Цогтбаатар, Энхтүвшин 2 намайг баарнаас аваад гарсан. Улаанбаатар паласын хашааны үүдээр гараад би буцаж орно гээд тэр 2-ын гарнаас гараа татаж авахдаа хойшоо эрчиндээ ухраад нэг машины толийг нуруугаараа налахдаа хугалчихсан. Машины жолооч нь бууж ирээд толь хугалчихлаа төл гэсэн. Энхтүвшин жолооч  залуу дээр очоод дансаа өгчих 100000 төгрөг өгье гээд ярьж байхад нь би очоод толь 35000 төгрөг байдаг мөнгө өгнө өгөхгүй гээд маргаж байгаад нүүр рүү нь гараараа цохисон. Би Гын нүүр рүү 2-3 удаа цохьсон. Тухайн үед хамар нь хугарсан байсан...Би Гаас уучлал гуйж эмчилгээнийх нь зардалд 550.000 төгрөг өгч бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12476 дугаартай дүгнэлтэд: Г.Гын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт няцарсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 12/ гэсэн дүгнэлт,

Хохиролын баримтууд /хх-ийн 18-19/, автомашины гэрэл зураг /хх-ийн 20/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 23/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх-ийн 24/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа //хх-ийн 25/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 26/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г 2018 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар Паласын хашааны гадна иргэн Г.Гыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Гын”...надтай маргаж байгаад миний нүүр рүү цохиод газар унагаад элэг рүү өшиглөөд байсан...” /хх-ийн 7/,  гэрч Э.Энхтүвшингийн”... Г...жолоочийн нүүр рүү гараараа цохиод гэдэс рүү нь өшиглөх шиг болсон...” /хх-ийн 9/, гэрч А.Цогтбаатарын”...Г жолооч залуугийн нүүр рүү цохиж байсан...” /хх-ийн 10/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэпдүүлгүүд болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Б.Гын ”Би Гын нүүр рүү 2-3 удаа цохьсон. Тухайн үед хамар нь хугарсан байсан...” /хх-ийн 15/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12476 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, хохиролын баримтууд /хх-ийн 18-19/, автомашины гэрэл зураг /хх-ийн 20/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 21/, Г.Гаас гаргасан “Г нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-ийн 39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Прокуророос Б.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Гыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Гыг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Г.Г нь хохирлоо бүрэн барагдуулж авсан гомдол саналгүй гэх хүсэлт хэрэгт авагдсан байх тул Б.Гыг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Гыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Түүнчлэн Б.Гад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзаж торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.