Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 208/МА2022/00045

 

 

 

 

 

*******0************** оны 11 сарын ******* өдөр

Дугаар **************/МА*******0**************/00045

 

 

М.Оюундарийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******,

 Хариуцагч *******д холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******-р баг ************** дугаар байрны ******* тоот ******* өрөө байрыг бэлэглэсэн *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай

 Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, *******0************** оны 10 дугаар сарын *******8-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гомбо /цахим/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч П.Буманзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

 1.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******-р багийн **************-р байрны ******* тоотын ******* өрөө байрыг бэлэглэсэн гэх *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах, уг байрыг өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах

*******.Манайх Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлд 1985 оноос эхлэн амьдарч байсан юм. Тухайн үед миний аав ******* нь Цемент шохой ХК-д инженерээр, ээж ******* маань Хөтөлийн Орон сууц нийтийн аж ахуйн газарт ажиллаж байсан юм. Монгол улсад орон сууцыг эзэмшигч нарт нь хувьчлах үед буюу 1996-1998 онд манайх амьдарч байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******-р багийн нутагт байршилтай **************-р байрны ******* тоотын ******* өрөө байраа гэр бүлийн гишүүдийнхээ нэр дээр хувьчилж авсан юм.

...Аав минь Улаанбаатар хот руу явахдаа байраа Алтангэрэлд 5-6 жил түрээслэхээр тохиролцон 850,000 төгрөг аваад түүнд байраа түрээслээд захиж үлдээгээд ирсэн байсан. Түрээсийн хугацаа дуусахад түүнтэй уулзахаар хэд хэдэн удаа ирсэн боловч уулзаж чадаагүй юм. ...Гэтэл ******* нь манай байрыг хуурамч материал бүрдүүлэн, *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж авсан байна. Аав маань ч бид ч Алтангэрэлтэй бэлэглэлийн гэрээ огт байгуулаагүй билээ. ******* нь манай хамаатан бус бид түүнийг огт танихгүй, аав маань ч танихгүй зөвхөн байраа түрээслүүлсэн бөгөөд түүнд байраа бэлэглэх үндэслэл байхгүй юм. Тухайн үед аав маань албан ёсоор Хөтөлөөс шилжээгүй хүүхдүүдээ ажил сургуулийн мөр хөөгөөд Улаанбаатарт ажиллаж, сурч амьдарч байсан тул бидэнтэй хамт амьдарч байсан юм.

Манай байрыг Алтангэрэл нь бэлэглэлийн гэрээгээр өөрийн өмчлөлд шилжүүлж авсаныг *******0*******0 оны 06 дугаар сард УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Сүхбаатар дүүргийн хэлтэст хандан лавлагаа гаргуулахдаа мэдсэн тул шүүхэд хандаж байна. Иймд *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцож, уг гэрээний дагуу Алтангэрэлд олгогдсон Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн УБХ-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгаж өгнө үү гэжээ.

 Хариуцагч хариу тайлбартаа:

 1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

...*******004 оны 01-р сарын 07-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээгээр **************-р байрны ******* тоот ******* өрөө орон сууцыг надад бэлэглэсэн болно гэжээ.

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн *******76 дугаар зүйлийн *******76.3, *******80 дугаар зүйлийн *******80.3, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 30 дугаар зүйлийн 30.5-д зааснаар нэхэмжлэгч М.Оюундарийн нэхэмжлэлтэй хариуцагч *******д холбогдох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******-р баг ************** дугаар байрны ******* тоот ******* өрөө байрыг бэлэглэсэн *******004 оны 01 сарын 07-ны өдрийн Орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болсныг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

*******. Анхан шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум *******-р баг **************-******* тоот ******* өрөө байрыг М.Оюундарийн эцэг ******* болон түүний хүүхдүүд болох *******, *******, нарын хамт дундаа хамтран өмчилж байсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн дээрх байрыг *******004 оны 01 сарын 07 өдөр нагац ахаас зээ дүү *******д гэж бэлэглэлийн гэрээ хийж ******* түүний эхнэр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан болохыг нотолж байна гэжээ. Дээрх гэрээ нь 3 хүний өмчлөлд байсан байрыг зөвхөн нэг хүн худалдсан ингэхдээ худалдах худалдан авах гэрээ хийлгүйгээр бэлэглэлийн гэрээ хийсэн талаар гэрчүүд нотолж байдаг. Мөн *******0************** оны 05 сарын 13 өдрийн 1418 дугаартай дүгнэлтээр тухайн орон сууцны нэг өмчлөгч нь гарын үсэг зураагүй болох нь тогтоогддог. Мөн гэрчүүд мэдүүлэхдээ зөвхөн Мандах гэдэг хүн байр зарсан тухай ярьж байсан гэж мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаас үзэхэд орон сууц өмчлөгч *******, ******* нар нь гарын үсэг зураагүй болох нь нотлогдож байна. Хэрэв ******* гэдэг хүн *******д уг байрыг зарахаар бэлэглэлийн гэрээ хийсэн байсан ч гэрээ хүчин төгөлдөр байж чадахгүй учир нь *******, ******* нарын өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Эдгээр хүмүүсийн өмнөөс хэдийгээр эцэг нь ч гэсэн Мандах гэдэг хүн ямар нэгэн хууль ёсны төлөөлөлгүйгээр гарын үсэг зурах эрх байхгүй. Иймээс уг гэрээ нь хүчин төгөлдөр байж чадахгүй юм.

Мөн уг гэрээг хүчин төгөлдөр мэтээр хууль зүйн дүгнэлт хийж *******019 онд шаардах эрх үүссэн байна гэж шийдвэрийнхээ 4 дэх талд тодорхойлсон бөгөөд иргэний хуулийн *******80.3 хэсгийг баримтлан нэг жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ. Гэтэл нэхэмжлэгч нь бэлэглэлийн гэрээг анхнаасаа хуурамч, хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан гэв.

 Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Аав минь *******009 онд нас барсан. Шилжилт хөдөлгөөн хийлгээгүй байсан. Яагаад тухайн үед эргэж тойроогүй вэ гэхээр тус тусын амьдралд ахын минь найз байраа юу болсон бэ гэж асуухад ах минь Алтангэрэл гэдэг хүн шилжүүлж авсан байна гэж хэлээд шүүхэд хандсан гэж хэлсэн. Бэлэглэлийн гэрээ хийсэн бол надад 1 хувь, ахад маань 1 % байх ёстой. Нотариатчийг хайгаад олоогүй гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хүн бид ******* Мандах гэх хүнээс байр авсан. Байраа үзүүлээд авахаар болоод, бэлэглэлийн гэрээ хийчихье худалдах худалдан авах гэрээ хийхээр татвар авдгийн байна гээд тэр хүн гуйгаад байхаар нь бэлэглэлийн гэрээ хийсэн. ******* өрөө байрны мөнгөөр юу гэж байр хөлслөх вэ? гэв.

 Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Хуурамч нотлох баримт бүрдүүлж авсан гэж ярьдаг. Хавтаст хэрэгт тийм зүйл байхгүй. ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй М.Оюундарийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 *******.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.******* дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Алтайн 13 дугаар гудамжны 383 тоотод оршин суух ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* дугаар баг ************** дугаар байрны ******* тоотод оршин суух *******д холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******-р баг ************** дугаар байрны ******* тоот ******* өрөө байрыг бэлэглэсэн *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч ******* эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч М.Оюундарийн ...Бэлэглэлийн гэрээ хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус юм. Хэдийгээр Мандах гэдэг хүн бэлэглэлийн гэрээ хийсэн байсан ч хамтран өмчлөгч *******, ******* гэх ******* хүнийг төлөөлж гарын үсэг зурах эрхгүй. Иймд бэлэглэлийн гэрээ анхнаасаа хуурамч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангаж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 4.Нэхэмжлэгч М.Оюундарийн эцэг *******, эгч *******, ах ******* нар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын *******-р баг ************** дугаар байрны ******* тоот *******8.95 мкв ******* өрөө байрыг Сэлэнгэ аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 04 дүгээр сарын *******7-ны өдрийн 15 дугаар тогтоолоор хувьчлан авсан нь Улсын бүртгэлийн 131000*******04 дугаарт бүртгэгдэж 0036385 тоот гэрчилгээ олгогдсон нь хавтаст хэрэгт авагдсан дээрх гэрчилгээний хуулбараар нотлогджээ.

 5.Дээрх маргаан бүхий байр нь *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр иргэн *******, *******, *******аас МФ7407*******41******* регистрийн дугаартай Лхагвын Алтангэрэлд бэлэглэж бэлэглэлийн гэрээний үндсэн дээр түүний өмчлөлд шилжсэн болох нь хавтаст хэргийн 35 дахь талд авагдсан гэрээний хуулбар, гэрч , нарын мэдүүлгээр нотлогдож байна.

 6.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн *******76 дугаар зүйлийн *******76.1-д заасан Бэлэглэлийн гэрээ -ний харилцаа үүсэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар бэлэглэгчдийн эрх зөрчигдсөнөө мэдсэнээс хойш шаардах эрхийн хугацаа буюу 1 жилийн хугацаа өнгөрсөн тул гэрээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хууль зөрчөөгүй гэж үзлээ.

7.Нэхэмжлэгч талаас *******004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн Бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; буюу хамтран өмчлөгч *******, ******* нарын зөвшөөрлийг аваагүй, тэдний гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан тул хуурамч хэлцэл, хийгдсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч гэж хамтран өмчлөгч нар нь өөрсдийн өмчлөх эрхийг зөрчигдсөн талаар 16 жилийн дараа маргаан үүсгэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь: Талуудын хооронд *******004 онд бэлэглэлийн гэрээ хийгдсэн тэдний өмчлөлийн хөрөнгө бусдын өмчлөлд шилжсэн байхад мэдээгүй байх боломжгүйн дээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж, 75 дугаар зүйлийн 75.*******.*******-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байхаар тус тус зохицуулсан тул нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх нь зөрчигдсөн талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.

8.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хамтран өмчлөгч *******, ******* нар нь өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар сонирхож мэдээгүй 16 жил өнгөрсөн нь тэднийг зөвтгөх үндэслэл болохгүйн дээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжгүй гэж үзнэ.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М.Оюундарийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн *******0************** оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 190 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 17******* дугаар зүйлийн 17*******.*******-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Б.ЭРДЭНЭХИШИГ