| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/04748/И |
| Дугаар | 192/ШШ2026/03313 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/03313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Б Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоот хаягт оршин суух, Б овогт Б Ө /РД: /,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт оршин суух, Д овогт И Б /РД: /,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, тоот хаягт оршин суух, Г овогт П Н /РД: /,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, Ш овогт Б С /РД: /
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, Ц овогт М Б /РД: / нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Алх овогт Даваагийн О /РД: /,
2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн Г о ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З , хариуцагч хариуцагч И.Б, түүний өмгөөлөгч Л.Э, хариуцагч Б.Ө ын өмгөөлөгч Ө.Э хариуцагч П.Н, хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч М.Бн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , түүний өмгөөлөгч Ш.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч П.Н , И.Б , Б.Ө , М.Б , Б.С нарт холбогдуулан 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн Г о ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн. Үүнд: Б.Г би Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр авч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н оор дамжуулан тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б.Ө , И.Б нарт 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000,000 төгрөгөөр худалдсан. Ингэхдээ Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Үүний дараа буюу 2023 оны 06 дугаар сарын 21 -ны өдөр П.Н той нэмэлт гэрээ байгуулсан байдаг. 2024 оны 02 сарын 05-ны өдрийн байдлаар хариуцагч нар нийт 780,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үүнээс хойш гэрээний үүрэг биелүүлэх талаар ямар ч төлбөр төлөөгүй.
Хариуцагч нар өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний үүргээ биелүүлэх ямар ч зорилго байхгүй, зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байгаа тул хариуцагч нартай байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 06 өдөр байгуулсан Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 06 дугаар сарын 21 өдрийн Г о ХХК-ийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ-үүдээс тус тус татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах. худалдан авах гэрээ болон 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-г тус тус хүчин төгөлдөр бусад тогтоолгох. Учир нь И.Б Б.Г надтай 2023.05.06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-г байгуулж Г о ХХК-ийн нийт хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр /Үүнд: 50 хувийн хувьцаа нь 1,000,000,000 төгрөг болно/ худалдан авахаар тохиролцож, 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан атлаа 50 хувийн хувьцааны унийг төлөөгүй.
Ийнхүү И.Б нь Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнийг Б.Г надад төлөөгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдэж байсан атлаа 2023.06.08-ны өдөр иргэн Б.С той Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулж Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааг түүнд шилжүүлсэн байна.
Мөн И.Б нь 2023.05.06-ны өдөр Б.Г надтай гэрээ байгуулж Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон атлаа дээрх 50 хувийн хувьцааг иргэн Б.С д 500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Улмаар Б.С нь И.Б ас шилжүүлэн авсан Б.Г миний эзэмшлийн Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-ээр иргэн Д.О -д шилжүүлсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн юм.
2023.07.20-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ болон 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах худалдан авах гэрээ /Компанийн хувьцааг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай. Учир нь Б.Ө нь Б.Г надтай 2023.05.06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-г байгуулж Г о ХХК-ийн нийт хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр /Үүнд: 50 хувийн хувьцаа нь 1,000,000,000 төгрөг болно/ худалдан авахаар тохиролцож, 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан атлаа 50 хувийн хувьцааны үнийг төлөөгүй.
Ийнхүү Б.Ө нь Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнийг Б.Г надад төлөөгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдэж байсан атлаа Г о ХХК-ийн 10 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, үлдэх 40 хувийн хувьцааг 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-ээр тус тус иргэн Д.О -д шилжүүлсэн байна. Мөн Б.Ө нь 2023.05.06-ны өдөр Б.Г надтай гэрээ байгуулж Г о ХХК-ш1и 50 хувийн хувьцааг 1 000 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон атлаа дээрх 50 хувийн хувьцааг иргэн Д.О -д нийт 500 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Иргэн Д.О нь Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг дээрх байдлаар буюу хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан даруйд барилга барьж, улмаар барилгын 2-р давхар болох 552.91 м.кв талбайг 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.С -д, 3-р давхрын 570.01 м.кв талбайг 2024.03.20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б -т тус тус 150,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус байх ба 2024.03.20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл юм.
Нөгөөтэйгүүр, Б.Г миний бие Г о ХХК-ийн цор ганц, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал бөгөөд Г о ХХК-ийн хувьцааг худалдах, төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий итгэмжлэлийг 2023.05.05-ны өдөр П Н ид 3 сарын хугацаатай олгосон.
Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н нь 2023.05.06-ны өдөр Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г надад мэдэгдэлгүйгээр зөвшөөрөл авалгүйгээр миний өмнөөс Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг иргэн Б.Ө , И.Б нарт шилжүүлэх шийдвэрийг гаргаж улмаар энэхүү шийдвэрийг үндэслэн эдгээр этгээдүүдтэй Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулж Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Г миний бие Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг П.Н ид шилжүүлээгүй, миний өмнөөс хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлэх буюу шийдвэр гаргах эрхийг олгоогүй бөгөөд зөвхөн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнд төлөөлөх гарын үсэг зурах эрхийг олгосон юм.
Тухайлбал, Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хуралд өөрийн биеэр буюу Иргэний хуульд заасны дагуу бичгээр эсхүл цахим хэлбэрээр олгосон итгэмжлэлийн үндсэн дээр өөр этгээдээр төлөөлүүлэн оролцож болно. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д зааснаар гагцхүү хувьцаа эзэмшигчээс олгосон итгэмжлэлийн хүрээнд төлөөлөгч нь хувьцаа эзэмшигчийн өмнөөс хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох буюу шийдвэр гаргах итгэмжлэл олгогдсон байх ёстой. Гэтэл Б.Г миний бие Г о ХХК- ийн хувьцааг бусдад шилжүүлэх эрх олгосон итгэмжлэлийг П.Н ид олгоогүй атал П.Н нь Компанийн тухай хуулийг ноцтой зөрчиж миний өмнөөс Г о ХХК-ийн хувьцааг бусдад шилжүүлэх тухай шийдвэрийг 2023.05.06-ны өдөр гаргаж, хууль бусаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлсэн байна. Улмаар П.Н нь 2023.05.06-ны өдөр хууль бусаар гаргасан шийдвэрээ үндэслэн 2023.05.06-ны өдөр иргэн И.Б , Б.Ө нартай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг эдгээр этгээдүүд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1,8-д заасан хүчин төгөлдөр бүх хэлцэл байна.
Иймд нэхэмжлэгчээс гаргаж буй нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч Б.Ө хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлага 2023 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023 оны 06 сарын 21-ний өдрийн Г о ХХК-н хувьцаа худалдах худалдан авах гэрээ-үүдээс тус тус татгалзаж иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн авна буцаах тухай гэжээ. Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, учир нь 2023 оны 05 сарын 06-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэн авсан хувьцаа, компанийн эрх нь гуравдагч этгээдэд шилжсэн. Хариуцагч Б.Ө нь Г о ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барьчихсан ба уг барилгын давхар бүрийг өөр өөр өмчлөгчтэй байдаг. Тиймээс өнөөдрийн байдлаар уг хуулийн этгээдийн эзэмшигч өмчлөгч нь Б.Ө биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдал бий болсон.
2025.10.06-ны өдөр эцсийн байдлаар тодорхойлж тодруулахдаа Б.Г , Б.Ө нарын хооронд байгуулсан 2023.07.20-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд: Тус шаардлагын үндэслэлээ худалдах, худалдан авах гэрээний үнийг бүрэн төлөөгүй байхдаа цааш бусдад худалдсан тул тус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардлага гаргаж байгааг тайлбарлажээ. Тус шаардлагаас үзвэл 2025.10.06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор бус гэрээ байгуулснаас хойших үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. Иймд тухайн гэрээнд өөрт нь Иргэний хуулийн 56-д заасан шинж байхгүй юм байна. Харин төлбөр төлөх үүргийг биелүүлээгүй тухайд худалдагч нь төлбөрийн үүргийг шүүхэд шаардах эрхтэй юм. Хариуцагчийн хувиар тус гэрээний үлдэх төлбөр төлөх үүргээс татгалзаагүй болно.
Б.Ө болон Д.О нарын хооронд байгуулсан 2023.09.14-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгч тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2025.10.06-ны өдөр эцсийн байдлаар тодорхойлж тодруулахдаа Б.Г , Б.Ө нарын хооронд байгуулсан 2023.07.20-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ байх тул тухайн хэлцэлд үндэслэн хувьцааны өмчлөх эрхийг олж авсны дараа байгуулагдсан тул тухайн гэрээг ИХ-ын 56.1.11-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэжээ. Дээр дурдсанчлан 2023.07.20-ны өдрийн Б.Г , Б.Ө хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-нд иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус шинж байхгүй тул Б.Ө болон Д.О нарын хооронд байгуулсан 2023.09.14-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй юм. гэж маргажээ.
3. Хариуцагч И.Б хариу тайлбартаа: Г ХХК-ийн эрх, хуулийн этгээдийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 947 мкв газрын хамт Д.О ийн нэр рүү шилжсэн. Б.Ө бид нар Г о " ХХК-н эзэмшлийн газар дээр барилга барьсан бөгөөд барилгад хөрөнгө оруулсан этгээдүүдтэй маргаантай байгаа, давхар бүр нь өөр өөр этгээдийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ авсан. Тухайлбал С с ХХК-ийн нэр дээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 5 дугаар хороолол, Нарны зам гудамжны 46/1 дугаартай барилгын 2 дугаар давхрын 552.91 мкв талбай, мөн барилгын зоорийн давхар болон дүгээр давхрын 1137.67 мкв талбай Д О ийн нэр дээр, мөн 3 давхарын 570.01 мкв талбай М Б ийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байдаг. Б нь газар болон барилгад ямар нэгэн хөрөнгө эзэмшээгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлага өөрөө биелэгдэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул зөвшөөрөхгүй байгаа юм. гэж маргажээ.
4. Хариуцагч П.Н хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г нь өөрийн 100 хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Г о ХХК-ийн эрхийг буюу компанийн хувьцааг бүхэлд нь бусдад худалдах, шилжүүлэх хүсэлтэй байсан бөгөөд энэхүү эрхийг П.Н ид олгосны дагуу тэрээр Г о " ХХК-ийг төлөөлөн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн И.Б , Б.Ө нартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээгээр худалдагч нь худалдан авагчид өөрийн эзэмшдэг 5309603 тоот регистрийн дугаартай, 9011189088 тоот улсын бүртгэлийн дугаартай Г о " ХХК-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг нийт 2,000,000,000 төгрөгөөр худалдах харилцааг зохицуулсан бол Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн худалдагдаж байгаа хувьцаанд ногдох эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус эрхийг шилжүүлэхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулсан. П.Н нь Б.Г аас итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд түүний эзэмшдэг компанийн хувьцаа, эрхийг И.Б , Б.Ө нарт худалдан борлуулж, Б.Г ын эрх, хууль ёсны ашиг сонирхолд ашигтай үйлдлийг хийж өгсөн бөгөөд бусадтай байгуулсан гэрээний дагуу компанийн эрхийг шилжүүлсэн талаарх бүртгэл улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Харин компанийг шилжүүлэн авсан Б.Ө , И.Б нар нь гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг нэхэмжлэгч Б.Г т төлсөн хэдий ч үлдэх төлбөрийг төлөлгүй хугацаа алдсан байсан тул Б.Г нь өөртэй нь нэмэлт гэрээ байгуулж, төлбөр болон алданги төлөх талаар П.Н ид мэдэгдсэн байна. Тодруулбал, худалдан авагч нар нь гэрээнд заасан төлбөрийг төлөхгүй удаад байгаа учир чи хариуцлага хүлээж надтай гэрээ байгуул гэх байдлаар П.Н ид шаардлага тавьж, дарамталж, тулган шаардаж, ална гэх байдлаар сүрдүүлж эхэлсэн байна. Аргагүйн эрхэнд П.Н нь нэхэмжлэгч Б.Г ын бэлдсэн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Г о ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ" гэх гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээгээр 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ"-ний хувьцааны үнэ буюу үлдэгдэл төлбөрийг төлөх хугацааг нарийвчлан зааж, хугацаа хэтэрсэн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар тусгасан бөгөөд гэрээ нь өмнө байгуулагдсан гэрээний салшгүй хэсэг байхаар зохицуулж, гэрээний худалдан авагч гэх хэсэгт П.Н ийн гарын үсгийг зуруулсан байна. П.Н нь өмнө байгуулагдсан гэрээний тухайд худалдагч талыг төлөөлж оролцсон бөгөөд тэрээр тухайн гэрээний дагуу Г о ХХК-ийн ямар нэгэн эд хөрөнгө, компанийн хувьцаа буюу эрхийг шилжүүлж аваагүй.
П.Н нь Б.Г ыг төлөөлж, түүнд ашигтай хэлцэл хийн компанийн эрхийг бусдад шилжүүлсэн бөгөөд өөрийн нэр дээр ямар нэгэн эд хөрөнгө, компанийн хувьцаа, эрхийг шилжүүлж аваагүй тул Б.Г т төлбөр төлөх үүргийг хүлээхгүй бөгөөд тэдний хооронд байгуулагдсан 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Г о ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ гэх гэрээ нь ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул Б.Г нь П.Н оос төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй болно. Иймд, нэхэмжлэгч Б.Г аас П.Н ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Г нь 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах хэмээн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон хэдий ч тухайн шаардлагуудыг аль хариуцагчид холбогдуулан гаргаж буй нь тодорхойгүй байдаг. Нэхэмжлэлдээ өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н оор дамжуулан компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б.Ө , И.Б нарт 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000,000 төгрөгөөр худалдсан" талаар тайлбарласан тул тухайн гэрээнээс татгалзах тухай нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь П.Н биш байна. Харин 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр П.Н той байгуулсан гэх нэмэлт гэрээнээс татгалзах тухай шаардлагыг хариуцагч П.Н ид холбогдуулан гаргасан гэж үзэхээр байна.
Б.Г тай байгуулсан гэх 2023 оны б дугаар сарын 21-ний өдрийн нэмэлт гэрээг ч байгуулагдсанд тооцохгүй талаар тайлбарласан бөгөөд тухайн гэрээний дагуу төлбөр мөнгө өгч аваагүй, компанийн хувьцаа, эрхийг шилжүүлж аваагүй болно. Нэгэнт хариуцагч нь уг гэрээнээс татгалзах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тул П.Н ид холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.
5. Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С хариу тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн 23/1 дугаар хурлын протокол, болон мөн өдрийн "Г о ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 23/2 дугаар тогтоолоор И.Бг хасаж, Б.С надад 50 хувийн хувьцааг шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл тухайн үед Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Б.Ө , И.Б нар байсан бөгөөд 2023 оны тогтоол шийдвэр, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ нь Компанийн тухай хууль болон Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т зааснаар хуулийн дагуу 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй болно.
Нөгөө талаас талуудын хооронд байгуулагдсан 2023.05.05-ны 2023.05.06-ны, 2023.06.08-ны, 2023.07.20-ны 2023.09.14-ны өдрийн гэрээ, хэлцэл, итгэмжлэл нь Иргэний хуулийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус тооцох хэлцэл биш байна. Өөрөөр хэлбэл талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Г о " ХХК-ийн 100 хувьцаа нь гуравдагч этгээд Д.О ийн эзэмшилд шилжсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г о ХХК-г 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ", мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Б. Г аас иргэн И.Б , Б.Ө нар нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн №01 шийдвэрийг үндэслэн эрх шилжүүлэгч 2009.06.12-ны өдөр бүртгэгдсэн, 1.000.000 төгрөгийн хөрөнгөтэй 1 гишүүнтэй Г о ХХК-ийн өөрт оногдох 100 хувийг албан ёсоор эрх шилжүүлэн авагч И.Б , Б.Ө нарт 50, 50 хувь буюу 1.000.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг нийт 2.000.000.000 төгрөгөөр худалдсан байна. Улмаар Г о ХХК-ийн №23/01 дугаар 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлын протокол, Компанийн эрх шилжүүлэх гэрээ" "Хувьцаа худалдах худалдан авах гэрээ"-гээр хувьцаа эзэмшигч И.Б нь өөрийн 50% хувьцааг нэг бүрийн 10,000 төгрөг нийт 500,000 төгрөгөөр иргэн Б.С д шилжүүлэн өгсөн байдаг.
Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.10, Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Д.О би Г о " ХХК-ийн хувьцааг дараах байдлаар авсан. Үүнд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1550/ Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-гээр /1551/, Б.Ө ын эзэмшиж буй 10 ширхэг хувьцааг 100,000 төгрөгөөр, мөн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ /1548/ Хувьцаа Худалдах, худалдан авах гэрээ-гээр /1552/, Б.С г-н эзэмшлийн 50 ширхэг хувьцааг 500,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн "Компанийн эрх шилжүүлэх гэрээ" /1969/ "Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-гээр /1968/ Б.Ө ын эзэмшиж буй 40 ширхэг хувьцааг 400,000 төгрөгөөр тус тус худалдан авсан. Өөрөөр хэлбэл миний бие "Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ө , Б.С нараас өөрсдийнхөн хүсэл зоригийн үндсэн дээр Компанийн тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу тус компанийг шилжүүлэн авсан. Тухайн үед "Г о " ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах 947 м.кв газрын худалдан авч байхад энэ газар нь биед байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй байсан бөгөөд миний зүгээс хууль заасны дагуу төлбөрийн төлж, тус компанийн эрхийг шилжүүлэн авсан. Энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар "Г о " ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, тоот хаягт байрлах 947 м.кв газар дээр 2.260 м.кв талбайтай засварын газар гарж зориулалттай 98 хувийн гүйцэтгэлтэй Ү-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан байгаа. энэ нь Д.О би "Г о " ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшиг, тус компанийн хөрөнгийн өмчлөгч юм. Улмаар Г о " ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, * тоот хаягт байрлах 2.260 м.кв талбайтай 3 давхар барилгаас дараах байдлаар өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн. Үүнд: 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 0350 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-гээр Сүхбаатар дүүрэг, * тоот хаягт байрлах 2.260 м.кв талбай 3 давхар барилгаас 552.91 м.кв талбайг иргэн Батсайханы С д, мөн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2.260 м.кв талбай 3 давхар барилгаас 570.01 м.кв иргэн Мөнхбаярын Б ийн өмчлөлд тус тус шилжүүлэн өгч, одоогийн байдлаар 1137.67 м.кв үл хөдлөх эд хөрөнгө Даваа овогтой О миний өмчлөлд байна. Г о ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, * тоот хаягт байрлах 947 м.кв газар дээр 2.260 м.кв талбайтай засварын газар гарж зориулалттай 98 хувийн гүйцэтгэлтэй Ү-* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө баригдсан нь Иргэний хуулийн 205.2, Иргэний хуулийн 205.2.1-т зааснаар тус газар дээр дээрх бүхий 3 давхар үйлчилгээний барилга баригдаж, өөр өмчлөгч нартай болж, газрыг биет байдлын шинж чанараар эргүүлж өгөх боломжгүй байдал үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иргэний хуулийн 205.2.2-т заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлөхөөр хуульчлан зохицуулсан байна.
Иймд нэхэмжлэгч Б.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ...2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ Компанийн эрх шилжүүлэх гэрээ 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Г о ХХК-ийн өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-үүдээс тус тус татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу өгсөн авснаа буцаах тухай... нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэж маргажээ.
6. Хариуцагч М.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай зүгээс нэхэмжлэгчтэй ямар нэг байдлаар эрх зүйн харилцаанд ороогүй. Г о " ХХК-ийн хэрэгжүүлж байгаа төслөөс худалдах худалдан авах гэрээ байгуулсан, өөрийн нэр дээр авсан боловч анхны эзэн Б.Г гэдэг хүн гарч ирсэн. Эцсийн дүндээ Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нь манайд хамаагүй, 4,000,000,000 төгрөгийг бүрэн төлөөд дуусгасан. Манай зүгээс худалдан авсан объектоо ашиглах бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах л байна. Анх Б.Г гэдэг хүн зарахдаа хоосон газар зарсан, одоо хөрөнгө босохоор компаниа буцаана гэж байна. Дээрх нь байгаа хөрөнгө яахын юм бэ, энэ хүний ашиг сонирхол сонин байна. Бид Г о " ХХК-аас л энэ объектыг худалдаж авсан, Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэн байх нь манайд ямар ч хамаагүй, Г о " ХХК-ийн үе үеийн хувьцаа эзэмшигчдэд маш их гомдолтой байна. ...Барилга дутуу баригдсан байсан учраас худалдах худалдан авах гэрээг бага үнээр хийсэн. Төлбөрийг 100 хувь төлж дууссан талаар баримт байхгүй... гэжээ.
7. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Г о ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ, П.Н ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баталгаа, Өмгөөллийн туслалцаа үзүүлэх гэрээ, Итгэмжлэл, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч И.Б , П.Н , Б.Ө нараас Итгэмжлэл, Хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нэхэмжлэгчид гаргасан санал, Өмгөөлөгч оролцуулах хүсэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Б.С гоос Өмгөөлөгч оролцуулах хүсэлт, Хариу тайлбар, Шилжүүлгийн мэдээлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч М.Б оос 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.03.13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г о ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Г о ХХК-ийн автомашины худалдааны төвийн ажлын зураг, Гэрээний хавсралт, Г о ХХК-ийн хүсэлт, Гэрээний дундын төлбөр тооцоо нийлсэн акт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Гуравдагч этгээд Д.О өөс Итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Өргөдөл хүлээн авах хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, хурлын протокол, 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2023.09.14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Г о ХХК-ийн дүрэм, Өргөдөл хүлээн авсан хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн бүртгүүлэх өргөдөл, Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол, Г о ХХК-ийн дүрэм, 2023.07.20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.20-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2023.07.20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Өргөдөл хүлээн авсан хуудас, Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл,Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүргэлд бүртгүүлэх өргөдөл, Г о ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тогтоол, Г о ХХК-ийн хурлын протокол, 2023.06.08-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан гэрээ, Г о ХХК-ийн дүрэм, Өргөдөл хүлээн авсан хуудас, Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол, Г о ХХК-ийн хурлын тогтоол, 2023.05.05-ны өдрийн Итгэмжлэл, Г о ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.05.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Г о ХХК-ийн дүрэм зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2025.09.09-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримт Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Мөнгөн шилжүүлэг, Г о ХХК-ийн хүсэлт, Г о ХХК-ийн Итгэмжлэл, Т.Түшигийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, Г о ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Кадастрын зураг, Хот байгуулалт, хөгжлийн газар тодорхойлолт, Кадастрын зураг, Улсын бүртгэлийн гэрчилгээ, Г о ХХК-ийн Хуулийн этгээдийн гэрчилгээ, Г о ХХК-ийн дүрэм, Архитектор төлөвлөлтийн даалгавар, Барилга байгууламжийн зөвшөөрөл, Техникийн нөхцөл, Суурийн нүх ухсан акт, Цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Краун констракшн ХХК-ийн хүсэлт, Барилга хот байгуулалтын Яам Тусгай зөвшөөрөл, Авто үзэсгэлэнгийн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах гэрээ, Г о ХХК-ийн автомашины худалдааны төвийн ажлын зураг, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төлбөрийн баримт, Г о ХХК-аас Сүхбаатар дүүргийн Улсыг бүртгэлийн хэлтэст гаргасан Хүсэлт, 2023.11.01-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Г о ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г о ХХК-ийн дүрэм, Г о ХХК-ийн аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Кадастрын зураг, 2024.03.13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төлбөрийн баримт, Итгэмжлэл, Гарын үсэг гэрчилсэн үйлдэл, 2024.03.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2024.03.27-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, Төлбөрийн баримт, Д.О ийн хүсэлт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024.09.06-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Б.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Би өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н оор дамжуулан тус Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.Ө , И.Б нарт 2023.05.06-ны өдөр 2,000,000,000 төгрөгөөр худалдсан. Үүний дараа буюу 2023.06.21-ний өдөр нэмэлт гэрээ байгуулсан байдаг. Улмаар 2024.02.05-ны өдрийн байдлаар 780,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийг хариуцагч нар гүйцэтгэсэн, үлдэгдэл 1,220,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. И.Б нь 2023.05.06-ны өдөр Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааг 1,000,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон атлаа дээрх 50 хувийн хувьцааг иргэн Б.С д 500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, улмаар Б.С нь И.Б ас авсан 50 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-ээр иргэн Д.О өд шилжүүлжээ.
Мөн Б.Ө нь Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааны үнийг Б.Г надад төлөөгүй, төлөх үүрэгтэй болохоо сайтар мэдэж байсан атлаа Г о ХХК-ийн 10 хувийн хувьцааг 2023.07.20-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/, үлдэх 40 хувийн хувьцааг 2023.09.14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-ээр тус тус Д.О өд шилжүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсгийг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Г о ХХК-ийн газарт барилга барьж, улмаар барилгын 2-р давхар болох 552.91 м.кв талбайг 2024.03.20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б.С д, 3-р давхрын 570.01 м.кв талбайг 2024.03.20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Б т тус тус 150,000,000 төгрөгөөр шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасны дагуу 2024.03.20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иймд 2023.05.06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2023.06.21-ний өдрийн Г о ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах нэмэлт гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу өгсөн авснаа буцаах, 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Б.Ө нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Г о ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барьчихсан ба уг барилгын давхар бүрийг өөр өөр өмчлөгчтэй байдаг. Тиймээс өнөөдрийн байдлаар уг хуулийн этгээдийн эзэмшигч өмчлөгч нь Б.Ө биш байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдал бий болсон. 2025.10.06-ны өдөр эцсийн байдлаар тодорхойлж тодруулахдаа хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор бус гэрээ байгуулснаас хойших үйл баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ. Иймд тухайн гэрээнд өөрт нь Иргэний хуулийн 56-д заасан шинж байхгүй юм байна. 2023.07.20-ны өдрийн Б.Г , Б.Ө хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-нд иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус шинж байхгүй гэж маргажээ.
4. Хариуцагч И.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Г ХХК-ийн эрх, хуулийн этгээдийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын хамт Д.О ийн нэр рүү шилжсэн. Б.Ө бид нар Г о " ХХК-н эзэмшлийн газар дээр барилга барьсан бөгөөд барилгад хөрөнгө оруулсан этгээдүүдтэй маргаантай байгаа, давхар бүр нь өөр өөр этгээдийн нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээ авсан. гэж маргасан.
5. Хариуцагч П.Н нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэхэмжлэгч Б.Г Г о ХХК-ийн эрхийг буюу компанийн хувьцааг бүхэлд нь бусдад худалдах, шилжүүлэх эрхийг П.Н ид олгосны дагуу Г о " ХХК-ийг төлөөлөн 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр иргэн И.Б , Б.Ө нартай Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан. Харин компанийг шилжүүлэн авсан Б.Ө , И.Б нар нь гэрээний төлбөрийн тодорхой хэсгийг нэхэмжлэгч Б.Г т төлсөн хэдий ч үлдэх төлбөрийг төлөлгүй хугацаа алдсан байсан тул нэмэлт гэрээ байгуулж, төлбөр болон алданги төлөх талаар мэдэгдсэн. Уг гэрээ нь ч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул Б.Г нь П.Н оос төлбөр гаргуулахаар шаардах эрхгүй... гэж маргажээ.
6. Хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь Б.Ө , И.Б нар байсан хуулийн дагуу 50 хувийн хувьцааг шилжүүлэн авсан нь хууль зөрчөөгүй. "Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Ө , Б.С нараас өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр тус компанийг шилжүүлэн авсан. Г о " ХХК-ийн эзэмшлийн 2.260 м.кв талбайтай 3 давхар барилгаас өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн, дээрх бүхий 3 давхар үйлчилгээний барилга баригдаж, өөр өмчлөгч нартай болж, газрыг биет байдлын шинж чанараар эргүүлж өгөх боломжгүй байдал үүссэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж маргажээ.
7. Хариуцагч М.Б ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Г о " ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаан нь манайд хамаагүй, 4,000,000,000 төгрөгийг бүрэн төлөөд дуусгасан. Манай зүгээс худалдан авсан объектоо ашиглах бизнесийн үйл ажиллагаандаа ашиглах л байна. Бид Г о " ХХК-аас л энэ объектыг худалдаж авсан, хувьцаа эзэмшигч хэн байх нь манайд ямар ч хамаагүй, Г о " ХХК-ийн үе үеийн хувьцаа эзэмшигчдэд маш их гомдолтой байна... гэж маргасан.
8. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1 2023.05.05-ны өдрийн итгэмжлэлээр төлөөлүүлэгч Б.Г аас худалдах, бэлэглэх, хувьцаанд ногдох эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, хуулийн этгээдийн бүртгэлийн газарт төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг төлөөлөгч П.Н ид олгожээ. /1хх-136/
8.2 Дээрх итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Б.Г ыг төлөөлж П.Н 2023.05.06-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-г хариуцагч И.Б , Б.Ө нартай байгуулж, уг гэрээгээр Г о ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Г нь өөрийн эзэмшдэг 100 ширхэг хувьцааг нийт 2,000,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нар гэрээний үүргээ шударгаар, бодитоор зохих ёсоор биелүүлэхээр харилцан тохиролцжээ. /1хх-7/
8.3 2023.05.06-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд эрх шилжүүлэгч Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г нь өөрт оногдох 100 хувийн хувьцааг И.Б , Б.Ө нарт албан ёсоор 50 хувь, 50 хувиар шилжүүлэх, компани нь татварын өр төлбөргүй, гэрээний дагуу бусдын өмнө хүлээсэн үүрэг, өр төлбөргүй, хөрөнгө, тусгай зөвшөөрлийн үнэлгээ нь энэ гэрээний дагуу хийгдэж байгаа, Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ-ний 2.4-т заасан төлбөрт багтсан болно гэж дурджээ. /1хх-8/
8.4 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г үндэслэн Г о ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулан гишүүдийн тоо 2, компанийн гүйцэтгэх захирлаар П.Н ийг 2023.05.08-ны өдөр бүртгэсэн бүртгэл хийгдсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байна. /1хх-60/ Тэрээр тус компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсэгт зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах зэрэг чиг үүргийг хүлээжээ.
8.5 Улмаар нэхэмжлэгч Б.Г болон хариуцагч П.Н нарын хооронд 2023.06.21-ний өдөр Г о ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ-г байгуулсан байх ба тус гэрээгээр худалдан авагч тал 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-ний 2.3-т заасан хувьцааны үнийг 2023.07.06-ны өдрийн дотор худалдагч талд төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, мөн 2023.07.06-ны өдрийн дотор хувьцааны үнэ болон алдангийг төлөөгүй тохиолдолд Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг нэн даруй худалдагч талд буцаан шилжүүлэх, ийнхүү татвар, хураамж, төлбөр, зардлыг хариуцан гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг худалдагч талд төлөхөөр тус тус тохиролцжээ. /1хх-10/
8.6 2024.02.05-ны өдөр хариуцагч Б.Ө аас 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-ний үлдэгдэл төлбөр 1,220,000,000 төгрөгийг 2024.04.01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөх, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоногт тутамд 0,1 хувийн алданги төлөхөө илэрхийлсэн баталгаа гэх баримтыг үйлдсэн байна. /1хх-12/
8.7 2023.06.08-ны өдөр хариуцагч И.Б нь Г о ХХК-ийн өөрийн эзэмшдэг 50 ширхэг хувьцааны 100 хувь болох нэг бүрийн үнэ 10,000 төгрөгийн үнэ бүхий 50 ширхэг хувьцааг нийт 500,000 төгрөгөөр Б.С д худалдахаар харилцан тохиролцож, Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулжээ. /1хх116-118/ Хариуцагч Б.С нь дээрх гэрээгээр шилжүүлэн авсан Г о ХХК-ийн 50 ширхэг хувьцааг 500,000 төгрөгөөр 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Д.О өд шилжүүлжээ. /1хх97-100, 115-119/
8.8 Мөн хариуцагч Б.Ө нь 2023.07.20-ны өдөр Г о ХХК-ийн өөрийн эзэмшдэг 50 ширхэг хувьцааны өөрт оногдох 100 хувиас 10 хувийг буюу 10 ширхэг хувьцааг нийт 100,000 төгрөгөөр, үлдэх 40 ширхэг хувьцааг 400,000 төгрөгөөр тус тус 2023.09.14-ний өдөр Д.О өд худалдахаар Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулсан үйл баримт тогтоогдсон. /1хх102/
9. 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ-нд Г о ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Г нь өөрийн эзэмшдэг нэг бүрийн 10,000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг нийт 2,000,000,000 төгрөгөөр И.Б , Б.Ө нарт худалдсан, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ-нд эрх шилжүүлэгч Г о ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г нь өөрийн эзэмшдэг 100 хувиас 50, 50 хувийг И.Б , Б.Ө нарт албан ёсоор тус тус шилжүүлсэн талаар дурдсан байх ба эдгээр гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хороонд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэлээ.
Зохигчид Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх, өмчлөлдөө шилжүүлэн авах хүсэл зориг байсан, түүнийгээ илэрхийлснийг баталгаажуулсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан байх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.
10. Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-т Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна., мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдагч Б.Г нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч нарын өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний лавлагаа баримтаар тогтоогдсон гэж үзнэ. /1хх-60/
Талуудын хооронд 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргээс хариуцагч нар 780,000,000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй.
11. Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх, 208.2-т үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэхээр заасан бөгөөд хариуцагч И.Б , Б.Ө нар гэрээгээр хүлээсэн үүргийн 2,000,000,000 төгрөгөөс 780,000,000 төгрөгийг төлж, үлдэх 1,220,000,000 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй нөхцөл байдал талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.
12. Нэхэмжлэгч Б.Г аас Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч И.Б , Б.Ө нарт шилжүүлж, улмаар 2023.05.08-ны өдөр Г о ХХК-ийн гүйцэтгэх захирлаар П.Н ийг томилсныг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлтөөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1хх-60/
Хэрэгт авагдсан 2023.06.21-ний өдрийн Г о ХХК-ийн Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний нэмэлт гэрээ, мөн хариуцагч Б.Ө аас 2024.04.01-ний өдрийн дотор гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг илэрхийлсэн баталгаа гэх баримтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч нараас 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний үүрэгт хувьцааны төлбөрийг шаардаж нэмэлт хугацаа тогтоосон байх ба эдгээр хугацаа дууссан, төлбөр төлөх хугацаа сунгах хүсэлт гаргаагүй, худалдан авсан хувьцааны үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч төлбөр төлөх талаар хариуцагч И.Б , Б.Ө нарт үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа олгосонтой адилтгаж үзэх нь зүйтэй.
13. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч нараас буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.
14. Хариуцагч И.Б , Б.Ө нар Г о ХХК-ийн өөрийн эзэмшдэг нийт 100 хувийн хувьцааг 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдөр тус тус Б.С болон Д.О нарт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба хариуцагч нар эдгээр гэрээг байгуулах болсон хүсэл зоригийн илэрхийллээ дараах байдлаар тайлбарласан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Б.Ө аас ...Ер нь бол Г о ХХК-ийн хувьцааг зараагүй. Санхүү хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод амаар С той хамтарч барилга барихаар болсон. Б.Г ахын гаргасан байсан 2 давхар барилгын зураг төсөл нь 5,750,000,000 төгрөг байсан, үүнд би В1 болон дээр нь 1 давхар нэмээд барьсан, газрын өртгөөс гадна гарч байгаа зардал нь 8 тэр бум төгрөг болсон. Компанийн газар дээр Б.С той нийлж барилга барихаар болсон. Манай компанийн бүх мөнгө И.Баттулгын дансаар орж гарч байсан, Б.С гоос шилжүүлсэн мөнгө нь барилгын санхүүжилтэд орсон. Б.С той барилга хамтарч барихаар хэлцэл хийсэн. Д.О рүү шилжүүлсэн хувьцааны төлбөр надруу огт орж ирээгүй. Д.О тэй компанийн хувьцаа худалдах тохиролцоо хийгээгүй, Б.С той хийсэн. Г о ХХК-ийн хувьцааг Д.О өд худалдах санаа зорилго байгаагүй, яг худалдаж худалдан аваад байгаа зүйл байхгүй, санхүүжилтаа нэг талдаа л гаргая гээд шилжүүлсэн... гэх,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч И.Б ас: ...Г о " ХХК-ийн хувьцаагаа Б.С д 500,000 төгрөгөөр худалдаагүй, 20 тэр бум төгрөгөөр худалдсан, Е-Mongolia-гийн архивын лавлагаа дээр байгаа, энэ баримт нь байгаа... гэх,
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.С гоос: ...Д.О манай эхнэр. Д.О хувьцаа худалдаж авах, барилга барихаар И.Б , Б.Ө нартай тохиролцсон зүйл байхгүй. 2023.05.10-ны гэрээ байгаа, барилга бариад хөрөнгө оруулаад тэр барилгынхаа 50 хувийг эзэмшихээр 2 тэр бум төгрөгийн гэрээ байгуулсан, бартерт нь машин тэрэг, бэлэн мөнгөөр авсан. Б ас 500,000 төгрөгөөр 50 хувийн хувьцаа аваагүй, гол зорилго нь төсөл хэрэгжүүлэх хөрөнгө оруулъя гэсэн нь үнэн. Д.О ерөөсөө очиж байгаагүй, гэр бүлийн хүн учраас найдвартай гэдэг утгаар нь эхнэртээ шилжүүлсэн. Д.О өд энэ компанийн хувьцааг авах хүсэл зориг байгаагүй нь зөв. Би нийт 4 тэр бум төгрөгийг барилга руу оруулсан. Өмнө И.Б , Б.Ө нарт өртэй байсан учраас хувьцаа шилжүүлэхээс өмнө мөнгө шилжүүлж байсан. Би барилга руу хөрөнгө оруулалт хийж байгаа учраас итгээд мөнгө хийсэн. Зорилго нь хамтран ажиллах хөрөнгө оруулах байсан... гэх тайлбарыг тус тус гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан.
15. Талуудын маргаж буй Г о ХХК-ийн хувьцааг И.Б , Б.Ө нараас Б.С , Д.О нарын өмчлөлд шилжүүлсэн нь талуудад хүсэл зориг байсан эсэх хувьцаа худалдах-худалдах авах гэрээний дагуу шилжүүлсэн эсвэл хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний үүрэгт хөрөнгө оруулалтын баталгаа болгох зорилгоор шилжүүлсэн эсэх, гэрээнүүд хүчин төгөлдөр эсэх, хэлцэл хийх журмыг зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.
16. Хариуцагч И.Б болон Б.С нарын байгуулсан 2023.06.08-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.С болон Д.О нарын байгуулсан 2023.07.20-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Б.Ө болон Д.О нарын 2023.07.20, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох эдийн болон эдийн бус баялаг иргэний эрх зүйн харилцааны объект байна гэж, мөн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох буюу шаардлага нь эдийн бус хөрөнгөд хамаарна гэж тус тус зааснаар Г о ХХК-ийн хувьцаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болохын хувьд талуудын худалдах худалдан авах гэрээний зүйл болжээ.
Зохигчийн тайлбар, хэргийн баримтаас үзвэл, нэг талаас Б.С , Д.О нар Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авч, улмаар эзэмших эрх зөвшөөрөл бүхий газарт барилга барьж үйл ажиллагаа явуулж ашиг олох хүсэл зориг, нөгөө талаас тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Ө , И.Б нар хувьцаагаа худалдах хүсэл зориг байгаагүй нь тус тус тогтоогдож байгаа бөгөөд эдгээр этгээдүүдийн хооронд хувьцаа авах хүсэл зориг нэгдсэн буюу гэрээний гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэх үндэслэл бүрэн тогтоогдохгүй байна.
Тодруулбал, хариуцагч И.Б ас маргаан бүхий Г о ХХК-ийн 50 ширхэг хувьцааг нийт 500,000 төгрөгөөр Б.С д шилжүүлсэн, уг хувьцааг Б.С гоос 500,000 төгрөгөөр Д.О өд, мөн Б.Ө аас дээрх компанийн өөрийн эзэмшлийн 50 ширхэг хувьцааг нийт 500,000 төгрөгөөр Б.О өд шилжүүлсэн ба уг гэрээний дагуу хувьцааны үнэ төлөгдсөн гэх боловч энэ талаар баримтгүйгээс гадна хариуцагч Б.С гоос 1,824,098,000 төгрөгийг so, soyoloo, so-mo, armatur, marker, gannyam oil гэх гүйлгээний утгаар И.Б , Б.Ө т нарт дансаар шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон ба хариуцагч нарын ...барилгад хөрөнгө оруулсан хамтран ажиллахаар тохиролцсон, ... ер нь бол Г о ХХК-ийн хувьцааг зараагүй, ... яг худалдаж, худалдан аваад байгаа зүйл байхгүй, санхүүжилтаа нэг талдаа л гаргая гээд шилжүүлсэн, ...Д.О өд энэ компанийн хувьцааг авах хүсэл зориг байгаагүй нь зөв, ...Д.О ерөөсөө очиж байгаагүй, оролцоо байхгүй... гэх тайлбар зэргээр хариуцагч Б.Ө , И.Б , Б.С нарын хооронд Хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээг баталгаажуулах зорилгоор 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдөр Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг халхавчлан байгуулсан нь илүү бодитой тогтоогдсон. /2хх212-245/
17. Зохигчийн хооронд дээрх гэрээнүүдийг байгуулах санал, түүнийг хүлээн авсан гэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй бол тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Хэлцэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхийн тулд хүчин төгөлдөр байх шаардлагатай бөгөөд дүр үзүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл аль аль нь хүчин төгөлдөр бус байх учир хэлцэлд заасан үүргийг биелүүлэхгүй, эсвэл нөгөө тал үүргийг шаардах эрх үүсэхгүй буюу эрх зүйн үр дагавар үүсэхгүй юм. Иймээс эрх ашиг нь хөндөгдсөн нэхэмжлэгч түүнийг арилгуулахаар шаардах эрхтэй.
Дээрх хэлцлүүд аль аль нь уг хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор байгуулагдсан нийтлэг шинжтэй ба өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийнхээ нэг төрөл нь болдог байна.
Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй. Ийнхүү энэ хэлцлүүдийн дагуу Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэх тухай тохиролцоог хүчингүй гэж үзнэ. Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын хүрээнд дүр үзүүлэн хийсэн хэлцлийн талаарх шаардлагыг шийдвэрлэж, харин талууд халхавчлагдаж байгаа хөрөнгө оруулах хамтран ажилласантай холбоотой маргаанаа тусдаа шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ.
18. Нөгөөтэйгүүр Г о ХХК-ийн хувьд Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт зааснаар хувьцаа худалдан авах эрх нь хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигчийн санал болгосон үнээр бусад хувьцаа эзэмшигч худалдан авахаас татгалзсан нөхцөлд хэрэгжих бөгөөд хувьцаа худалдан авах эрх шууд үүсэхгүй болно. Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дах хэсэгт хувьцаагаа худалдахаар санал болгож байгаа хувьцаа эзэмшигч нь уг саналаа компанид мэдэгдэх бөгөөд энэ тухай компани нь бусад хувьцаа эзэмшигчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ гэж заасан. Дээрх зохицуулалтаас үзэхэд тухайн хувьцааг эхлээд одоо байгаа хувьцаа эзэмшигчид санал болгох буюу худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой байна. Гэтэл УБЕГ-аас ирүүлсэн Г о ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт орсонтой холбогдох бүх баримт болон 2023.05.06-ны өдрийн, 2023.06.08-ны өдрийн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Г о ХХК-ийн дүрмийн 3.12-т зааснаас үзэхэд хувьцаа эзэмшигч И.Б , мөн Б.С нар тус тус хувьцаагаа худалдахаар компанид мэдэгдсэн эсэх дээрх хууль болон дүрэмд заасныг хэрэгжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байна. /1хх62-148, 145/
Ийнхүү хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгах учиртай. Өөрөөр хэлбэл, 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тус тус тооцож, хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
19. Нэгэнт тус тохиролцоо хүчингүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулснаар тухайлан 2024.03.20-ны өдрийн Г о ХХК болон Б.С , 2024.03.20-ны өдрийн Г о ХХК болон М.Б нарын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэстэй. Өөрөөр хэлбэл, үндсэндээ уг хэлцэл нь хийсэн үеэсээ буюу ex nunc хүчин төгөлдөр бус болох бөгөөд эрх зүйн шинжлэн ухаанд хүчин төгөлдөр бус хэлцлийг засах, шинэчлэх биш харин үгүй болгох үр дагавар үүсдэг байх тул зохигчдын хооронд байгуулагдсан уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ. Харин тус хүчин төгөлдөр бус тохиролцооны үр дагаврыг арилгуулах эрх зохих этгээдэд нээлттэй.
20. Түүнчлэн, хариуцагч Б.С гоос ... Г о ХХК-ийн 50 хувийн хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр худалдан авч, барилга барих хөрөнгө оруулах хамтран ажиллах гэрээ, байгуулсан. Гэрээг батлуулах үед нотариатч орон алдаад 20,000,000,000 төгрөг гэж бичсэн байсан... гэх, харин хариуцагч И.Б ас ...хувьцаагаа 500,000 төгрөгөөр худалдаагүй, 20,000,000,000 төгрөгийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан... гэж харилцан зөрүүтэй тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. Хариуцагч И.Баттулгын өмгөөлөгчөөс шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд дээрх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч хариуцагч нар татгалзлаа нотолсон баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх бүрэн боломжтой байсан, энэ тохиолдолд шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрсэн гэж үзэх боломжгүй, мөн талууд бодит үйл баримтыг тогтооход тухайн баримтыг шаардлагагүй гэж тайлбартаа дурдсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасантай нийцээгүй.
21. Иймд дээр дурдсанаар 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д "хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г нь 2023.05.06-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, Г о ХХК-ийн 100 хувийн хувьцааг хариуцагч Б.Ө , И.Б нараас шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч нь тухайн гэрээний дагуу шилжүүлэн авсан 780,000,000 төгрөгийг хариуцагч Б.Ө , И.Б нарт буцаан шилжүүлж, хариуцагч И.Б ас Г о ХХК-ийн хувьцааны 50 хувийг, хариуцагч Б.Ө аас 50 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Г т олгох үндэстэй. Ингэснээр тус компанийн 100 хувийн хувьцааны эзэмшил бүрдэх юм.
22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,085,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ө аас 5,094,652 төгрөг, хариуцагч И.Б ас 5,094,652 төгрөг, хариуцагч Б.С гоос 923,600 төгрөг, хариуцагч М.Б оос 907,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5, 56.1.10 дах хэсэгт заасныг баримтлан 2023.06.08-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.07.20-ны өдөр, 2023.09.14-ний өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцааж, хариуцагч И.Б ас Г о ХХК-ийн хувьцааны 50 хувийг, хариуцагч Б.Ө аас Г о ХХК-ийн хувьцааны 50 хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Г т олгож, 2024.03.20-ны өдрийн Г о ХХК болон Б.С , 2024.03.20-ны өдрийн Г о ХХК болон М.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12,085,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Ө аас 5,094,652 төгрөг, хариуцагч И.Б ас 5,094,652 төгрөг, хариуцагч Б.С гоос 923,600 төгрөг, хариуцагч М.Б оос 907,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ