| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2018/04028/И |
| Дугаар | |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар
2026 04 14 192/ШШ2026/04057
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*,
Хариуцагч: *,
Хариуцагч: *нарт холбогдох,
553,255,839 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч *ийн өмгөөлөгч *, хариуцагч *, хариуцагч *, хариуцагч нарын өмгөөлөгч*, хариуцагч * инк ХХК-ийг төлөөлөн хувьцаа эзэмшигч *, *, тэдний өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жаргалмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өөрчилсөн шаардлагадаа: * банк нь "* инк" ХХК-ийн хүсэлтээр 2012 оны 04 дүгээр сарын 13-ний өдөр 200,000 ам.долларын үнийн дүн бүхий 1 жилийн хугацаатай * тоот эх үүсвэргүй банкны баталгааг "* инк" ХХК-ийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг буюу*-д гаргаж өгсөн болно. Уг баталгааг дахин нэг жилийн хугацаагаар сунгаж өгөх тухай хүсэлтийг "* инк" ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн * болон 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн * тоот албан бичгээр * банкинд ирүүлсэн. Хүсэлтийн дагуу * банкны зүгээс зохих судалгаа, шинжилгээг хийж 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн хорооны хурлын шийдвэрээр баталгааг сунгах шийдвэрийг гаргасан бөгөөд дээр дурдсан * тоот эх үүсвэргүй банкны баталгааны хугацааг 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаагаар сунгасан тухай * тоот нэмэлт, өөрчлөлтийг * болон "* инк" ХХК-д гаргаж өгсөн болно. Ийнхүү хугацаа сунгасан баталгаатай холбоотойгоор *-ээс * банкинд "* инк" ХХК-иас *-д төлбөл зохих төлбөр 292,460,000 төгрөгийг "* инк" ХХК-ийн өмнөөс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэхийг ирүүлсэн ба * банкны зүгээс 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *-ын * банкны * тоот дансанд 292,460,000 төгрөг шилжүүлсэн болно. Ингэхдээ "* инк" ХХК-ийн данснаас 5,851,834.58 төгрөгийг авч, үлдэх 286,608,165.42 төгрөгийг * банкны зүгээс төлсөн болно. Энэ төлбөр хийгдсэн тухай "* инк" ХХК-д тухай бүр мэдэгдэж байсан боловч харилцагч "* инк" ХХК энэхүү төлбөрийг төлөөгүй.
Иймд * банкны зүгээс 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхэд "* инк" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба хэргийн хариуцагч "* инк" ХХК нь нэхэмжлэлд дурьдсан хаяг дээр бүртгэлгүй байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсоны дагуу * банкны зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгч * "* инк" ХХК-ийн оршин суух хаягийг тогтоох хүртэл буюу 2015 оны 03 сарын 10-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, "* инк" ХХК- ийг эрэн сурвалжилж, оршин байгаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Тахарын ерөнхий газар, Эрэн сурвалжлах мөрдөн шалгах газарт даалгасан * тоот захирамж гаргасан.
Харин 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Тахарын ерөнхий газрын мөрдөн шалгах, эрэн сурвалжлах газрын дарга * Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн Тамгын газрын дарга* тоот албан бичиг ирүүлсэн байх ба тус албан бичигт "* инк" ХХК нь үйл ажиллагаа явуулахаа больсон, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ** тоотод оршин суудаг, утасны дугаар нь *, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч * * тоотод оршин суудаг, утасны дугаар нь *, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч * * тоотод оршин суудаг, утасны дугаар нь * болох нь тогтоогдсон талаар дурьдсан.
Улмаар 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүгч *Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл түүнийг хэрхэн засах талаар тусгана" гэснийг үндэслэн "* инк" ХХК-д холбогдох баталгааны төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай *тоот захирамж гаргасан.
* тоот баталгаатай холбоотойгоор * банк болон "* инк" ХХК нь * тоот Банкны баталгааны гэрээ, *-1 Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулсан ба Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу Банк нь Үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс хүлээсэн үүргээ биелүүлж баталгааны төлбөрийг төлсөн тохиолдолд Баталгаа гаргуулагч нь ийнхүү төлсөн тухай мэдэгдсэнээс хойш ажлын 3 хоногийн дотор уг төлбөрийг банкинд төлөх үүрэгтэй. Мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу Баталгаа гаргуулагч нь энэхүү үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэгтэй гэж заасан.
* банк "* инк" ХХК-ийн нэрийн өмнөөс гаргасан баталгааны хүрээнд тус компанийн холбогдох этгээдүүд болох*нартай * тоот Ипотекийн гэрээнүүдийг байгуулж, эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
* банк хууль, гэрээнд заасны дагуу эдгээр барьцаалуулагч нарт холбогдуулан 2016.04.26-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч*ийн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.09.27-ны өдрийн * дугаар захирамжаар *ад холбогдох * дугаартай эрүүгийн хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй" гэсэн шийдвэр гарсан.
Улмаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.12.13-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг түдгэлзүүлсэн хугацаанд түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй гэж үзэн иргэний хэргийг сэргээж, хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. * банкны өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу Нийслэлийн прокурорын газраас 2018.06 14-ний өдөр Эрүүгийн * дугаартай *ад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн хариу өгсөн.
Гэрээний дагуу "* инк" ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар * банкинд баталгааны төлбөр 286,608,165.42 төгрөг, баталгааны гэрээний 1.4-д заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү 53,382,286.71 төгрөг 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс хойш нийт 4 жил 50 хоногт ногдох хоног тутамд бодогдсон алданги 1,285,437,621.91 төгрөг болсныг Иргэний хуульд нийцүүлэн нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болон багасгаж 143,304,082.71 төгрөг, нийт 483,294,534.84 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.
Иймд Хариуцагч "* инк" ХХК-иас * тоот банкны баталгааны төлбөр, баталгааны гэрээний 1.4-д заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү, гэрээний дагуу бодогдсон алданги болох нийт 483,294,534 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.
Ипотекийн гэрээнүүдийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2-т Үүрэг гүйцэтгэгч Баталгааны гэрээний үүргээ биелүүлээгүй бол барьцаалагч барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг үл маргах журмаар хангуулах эрхтэй хэмээн заасны дагуу * тоот банкны баталгааны төлбөр, баталгааны гэрээний 1.4-д заасны дагуу улирал бүр төлөх ёстой шимтгэлийн төлбөр, хүү, гэрээний дагуу бодогдсон алданги болох нийт 483,294,534.84 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөөгүй тохиолдолд барьцаанд байгаа *ипотекийн гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч * банк ХК-ийн нэхэмжлэлийн өөрчилсөн болон нэмэгдүүлсэн шаардлагуудад: * банкны нэхэмжлэлтэй, * Инк ХХК, *, *, * нарт холбогдох иргэний маргаанд нэхэмжлэгч талаас 2018 оны 08-р сарын 09-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаар өнөөг хүртэл нэхэмжилж ирсэн бөгөөд уг хугацаанаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд бидний зүгээс талуудын хооронд байгуулагдсан Банкны баталгааны гэрээний 1.4-д заасны дагуу "Үүрэг гүйцэтгэгч баталгааны шимтгэлд улиралд үнийн дүнгийн 1 хувь төлнө" гэсэн заалтын дагуу шимтгэлд 42,991,224.86 төгрөг нэмж нэхэмжилж байна.
Иймд үндсэн нэхэмжлэлд 286,608,165.42 төгрөг, шимтгэлд 96,373,511.57 төгрөг, алдангид 143,304,082.71 төгрөг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.
Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д "Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан мөн тус банкны баталгааны гэрээний 1.4-д заасны дагуу "Үүрэг гүйцэтгэгч баталгааны шимтгэлд улиралд үнийн дүнгийн 1 хувь төлнө" гэсэн заалтын дагуу нэмэгдүүлэн шимтгэлд 26,970,079.18 төгрөгөөр нэмэгдүүлж байна.
Иймд үндсэн төлбөр 286,608,165.42 төгрөг, шимтгэлд 96,373,511.57 төгрөг, алдангид 143,304,082.71 нийт 553,255,838 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Хамгийн сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 553,255,838.88 төгрөгийг Эйр тревел ХХК- иас гаргуулах, уг төлбөрийг сайн дураараа төлөөлөөгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. * банк банкны баталгааны гэрээг өмнө нь олон дахин хийж байсан. Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа баталгаажуулж эх үүсвэртэй болон эх үүсвэргүйгээр баталгаа гаргасан. Билет зуучийн компани нь ОУ-ын билетийн эрхээ *-аас авдаг. *-аас авсан эрхээ тодорхой үнийн дүнг нэмж билетээ борлуулдаг. Нислэгийн компаниуд заавал төлбөрөө 100 хувь төлж байж нисдэг ч зуучийн компани билет авах болгондоо мөнгөө шилжүүлдэггүй. Мөнгөө өгөхгүй бол банкны баталгааны мөнгөнөөс шууд татдаг.
Баталгааны гэрээнд анхны шаарддагаар үл маргах журмаар биелүүлэхээр заасан. *ээс асуудаггүй, бизнесийн үйл ажиллагаа руу нь ордоггүй. Банк 200,000 төгрөгийн хэмжээнд баталгаа гаргасан бол тэр хэмжээгээр хариуцан төлдөг. Харилцах данснаас нь мөнгө байвал татдаг, байхгүй бол төлөөд буцаагаад компаниас нь шаарддаг. * банк 286,0 сая төгрөгийг * руу шилжүүлсэн. * инк ХХК-ийн дансанд 5,800,000 төгрөг байсныг нь шилжүүлээд үлдэгдлийг нь манайх шилжүүлсэн. Маш бага хүүтэй байдаг. Баталгааны дээд дүн 200,000 доллар хэвээрээ л байгаа. Барьцаагаар хүлээх үүргийн хэмжээг нэмээгүй. 2013 онд гэрээнд өөрчлөлт оруулсан өдөр өөрөө барьцааны гэрээнд гарын үсэг зурсан. Барьцаалагчид мэдэгдэхгүй өөрчлөлт оруулаагүй. Шаардах эрхээ шилжүүлж аваад явж байгаа. Баталгааны гэрээний дагуу 286,0 сая төгрөг шилжүүлчихээд 12 жилийн хугацаанд хариуцагчаас аваагүй явж байгаа нь маш бага хүүтэй гэдэг нь харагдаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
4.Хариуцагч, хариуцагч *инк ХХК-ийн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *тоотод оршин суугч Дашийн * миний бие * банкны 2018 оны 8 дугаар сарын 9-нд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна.
* миний бие 2010 оноос 2014 оны 3 сар хүртэл * Инк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2014 оны 03 сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа миний бие * банкинд удаа дараа хандаж тус банкны баталгаанд байгаа орон сууцуудыг чөлөөлөх, баталгааны хугацааг зогсоох, хүү алдангийг тооцохыг зогсоох хүсэлтийг гаргаж байсан болно. Энэхүү нэхэмжлэлийг * Инк ХХК-д холбогдуулан гаргаж төлбөр тооцоог барагдуулах нь зүйтэй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг барагдуулах санхүүгийн боломжтой талаар * банкны холбогдох албан тушаалтнуудад албан ёсоор уулзан мэдэгдэж байсан.
Одоо * Инк ХХК үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч үүсгэн байгуулагчид болох тухайн үед * компанийн гүйцэтгэх захирал байсан * * компанийн Коммерийн захирал байсан Хоролсүрэн, * компанийн үйл ажиллагааны захирал байсан * нар өөрсдийн дүү, хүүхэд, туслах нарынхаа нэр дээр байгуулж эхний 3 жилийн * банкны баталгааг * нарын үл хөдлөх хөрөнгөөр гаргуулсан байдаг.
* компанийн удирдлагуудын холбогдсон эрүүгийн хэргийн улмаас * банк баталгаа гаргасан* нарын хөрөнгө нь баталгааны шаардлага хангахгүй гэж солихыг шаардсан учир 2013 оны 5 сард иргэн * миний бие эхнэр *, *ын охин /ээж * нь миний төрсөн дүү/ * нарын эзэмшлийн орон сууцуудыг баталгаанд тавьсан болно. Энэхүү баталгааны гэрээ 2014 оны 5 сард дууссан. * банкны зүгээс * Инк компанийг холбогдуулан 2014 оны 12 сард нэхэмжлэл гаргасан боловч компанийн хаяг тодорхойгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаануудаар хэргийг түдгэлзүүлэн улмаар 2015 оны 4 сард хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ үед миний зүгээс * Инк ХХК-ийн *-ын дансанд байршуулсан 200,000 ам долларын барьцаанаас * банкны өглөгийг барагдуулах боломжтой гэдгийг мэдэгдэж байсан боловч * банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнгөрөөсөн байдаг.
Үүний дараа * банкнаас барьцаалуулагч нарт холбогдуулан 2015 оны 9 сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг * миний бие хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ хугацаанд 2 удаа шүүх хурал зарлагдсан боловч * банкны төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд ирээгүйгээс хойшлогдож байсан. 2016 оны 4 сард * Инк ХХК-ийн үүсгэн байгуулагчид миний эсрэг гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан бөгөөд энэ хэрэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар хэрэг үүсгэн шалгаж 4 удаа хэрэгсэхгүй болгосныг нийслэлийн болон Ерөнхий прокурорт гомдол дахин шалгуулах зэргээр өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна. Үүнтэй холбогдуулан шалгаж байсан иргэний хэргийг 2016 оны 9 сард түдгэлзүүлэн, 2017 оны 12 сард хэрэгсэхгүй болгосон.
Энэ хавтаст хэрэгт миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн холбогдогчоор * Инк ХХК -г оролцуулах нь зүйтэй гэж үзэн * банкны гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэсэн тайлбар хүсэлтийг гаргаж байна.
* банкнаас "* Инк" ХХК-ийг хариуцагчаар татан нэхэмжлэлд өөрчлөлт оруулсан байна. "* Инк" ХХК-д гардуулах нэхэмжлэлийг надад гардуулан тайлбар авахаар шийдвэрлэжээ. * миний бие 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс "*" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөн Н.Эрдэнэхишигийг гүйцэтгэх захирлаар томилсон болно. Ингэж гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөхдөө улсын бүртгэлд бүртгүүлэх нь хувьцаа эзэмшигчдийн үүрэг байсан. Би тухайн компанид хувьцаа эзэмшдэггүй, компанийн өмнөөс хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд биш Иймд "* Инк" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хувийг одоогийн Гүйцэтгэх захирал *буюу хувьцаа эзэмшигч *, *, * нарт гардуулах зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлд хариу тайлбар өгөхөөс татгалзаж байна.
* банкны 286,608,165 төгрөг, шимтгэл 96,373,511 төгрөг, алданги 143,991,224 төгрөг гэж нэмэгдүүлсэн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие "* Инк" ХХК-ийг төлөөлөхгүй, нэхэмжлэлд дурдагдсан тоог "* Инк" ХХК-ийн гүйцэтгэх захирал *хүлээн зөвшөөрөх эсэх талаарх шийдвэрийг гаргана.
Би компанийг төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх захирал биш, ямар нэгэн байдлаар тайлбар хэлэхгүй. Барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардлагыг компани мөнгөөрөө төлөх боломжтой байсан.*гэж хүн мөнгийг аваад явчихсан байсан. Байрыг барьцаанаас суллаж өгөх байх гэж бодож байна.
*-с мэдээлэл маш тодорхой ирдэг. Баримтаар нэхэмжлэх ирдэг. Хэдэн төгрөгийн билет бичээд төлбөр төлөгдсөн нь тодорхой байх ёстой. * төлбөр төлөхийг 7 хоног хүлээдэг, эрхийг нь хааж хасч байж компани өөрөө төлдөг, * банк шууд төлдөггүй. *-с бичсэн билет, нийт төлбөрийн талаарх баримтыг гаргуулах хүсэлт өгөөд өөр баримт ирсэн. *-с мэдээлэл огт ирээгүй. Хэдэн төгрөгний нэхэмжлэх ирснийг баталгаажуулах боломжгүй, нэхэмжлэл тодорхойгүй тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй байна гэв.
5.Хариуцагч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *тоотод оршин суугч * миний бие * банкны 2018 оны 8 дугаар сарын 9-нд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байна.
Миний нөхөр * "* Инк ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2014 оны 3 сарын 24-ний өдөр чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа миний бие * банкинд удаа дараа хандаж тус банкны баталгаанд байгаа орон сууцуудыг чөлөөлөх, баталгааны хугацааг зогсоох, хүү алдангийг тооцохыг зогсоох хүсэлтийг гаргаж байсан болно. Энэхүү нэхэмжлэлийг * Инк ХХК-д холбогдуулан гаргаж төлбөр тооцоог барагдуулах нь зүйтэй бөгөөд энэхүү нэхэмжлэлийг барагдуулах санхүүгийн боломжтой талаар * банкны холбогдох албан тушаалтнуудад албан ёсоор уулзан мэдэгдэж байсан.
Одоо "* Инк" ХХК үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч үүсгэн байгуулагчид болох 3 хүний мэдээлэл, утасны дугаар, гэрийн хаяг тодорхой, компанийн бүх хөрөнгийг нүүлгэн авч явсан байхад компанийн тухай хуулийн дагуу * банкны өр төлбөрийг барагдуулах нь тэдний хариуцах асуудал бөгөөд харин бидний байрыг банкны баталгаанаас чөлөөлж өгөх үүрэгтэй болно.
Энэхүү баталгааны гэрээний хугацаа 2014 оны 5 сард дууссан. * банкны зүгээс Эйртравел Инк компанийг холбогдуулан 2014 оны 12 сард нэхэмжлэл гаргасан боловч компанийн хаяг тодорхойгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх шалтгаануудаар хэргийг түдгэлзүүлэн улмаар 2015 оны 4 сард хэрэгсэхгүй болгосон байна. Энэ үед бидний зүгээс * Инк ХХК-н *-ын дансанд байршуулсан 200,000 ам.долларын барьцаанаас * банкны өглөгийг барагдуулах боломжтой тэр барьцаан нь билетийн мөнгө юм гэж нотлох баримт банкны шилжүүлэг, гаргаж өгч мэдэгдэж байсан боловч * банкны зүгээс ямар нэгэн арга хэмжээ авалгүй өнгөрөөсөн.
Үүний дараа хүү алданги 50 хувь болох үед * банк нь барьцаалуулагч нарт холбогдуулан 2015 оны 9 сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг * миний бие хүлээн зөвшөөрөөгүй, * банкны төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд ирээгүйгээс хойшлогдож байсан. 2016 оны 4 сард * Инк ХХК-ийн үүсгэн байгуулагчид Д *ын эсрэг гомдол гарган эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан бөгөөд энэ хэрэг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар хэрэг үүсгэн шалгаж 4 удаа хэрэгсэхгүй болгосныг нийслэлийн болон Ерөнхий прокурорт гомдол дахин шалгуулах зэргээр өнөөдрийг хүртэл эцэслэн шийдэгдээгүй байна.
Миний байрыг барьцаанд гуйж 1 жилийн хугацаатай зээл авахгүй зөвхөн үйл ажиллагаа явуулах эрхийн барьцаанд тавихаар баталгааг * инк ХХК- ийн өмнөөс гаргаж өгсөн бөгөөд * банкны зээлийн эдийн засагч, байн байн ярьж тайлбарлаж найдвартай гэдэг үгийг удаа дараа хэлж би баталгаа гаргуулж байж орой ажил тарсны дараа нотариат хүлээж байгаа очоод гэрээн дээр гарын үсэг зураарай гэж гуйсны дагуу зурсан. Ер нь тэр үед * байр барьцаанд байсан бөгөөд хөрөнгийн лавлагаанд дээр яагаад барьцаанд байгаа 7 өрөө * гараагүйг хавтаст хэрэгт шинжлүүлэх Улсын бүртгэлийн газар ямар аргаар энэ хөрөнгийг оруулаагүй зэрэг ноцтой асуудал байгааг тодруулах, нотлуулах хэрэгтэй байна. Энэ асуудалтай * банк, нотариат, батлан даалт хийсэн эдийн засагч нар хуйвалдаж намайг төөрөгдүүлж хулхидаж барьцаа гаргуулсан нь иргэний хууль зөрчиж байгаа бөгөөд надад гаргаж өгсөн баталгаа харуулж байна.
Иймд * банк компанийн үүсгэн байгуулагч нараас өр төлбөрөө нэхэмжлэх хэрэгтэй бөгөөд би харин барьцааг суллаж өгөхийг удаа дараа шаардсан. Бүр 200,000 доллар байгаа энэ байгууллага цаашид үйл ажиллагаа хямарсан би хөрөнгөөрөө хариуцахгүй арга хэмжээ авна уу гэж Том байгууллагын хэлтсийн дарга Бадрал болон хэд хэдэн хүнтэй уулзсан, албан бичгээр мэдэгдсэн. * банкны зүгээс энэ асуудлыг бидэнд хариулах ёсгүй * инк ХХК- тай харьцана гэж бидэнд өр төлбөрийн талаар мэдээлэл өгдөггүй байсан бөгөөд одоо бидний хөрөнгөөр өр төлбөрийг барагдуулах гэж байгаа нь бидний эрхийг зөрчиж байна. *тэй үгсэн хуйвалдаж барьцаанд байсан байрыг сулласан, *тэр үед ял эдэлж өр төлбөрт орсон энэ хөрөнгө бүртгэлгүй нууж үлдсэнд асуудал байгаа гэв.
6.Хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * болон итгэмжлэгдсэн төлөөлөгч * нарын шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч * банкны хариуцагч * инк ХХК, * нарт холбогдуулан гаргасан 483,294,534.84 төгрөг гаргуулах, барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөс гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувийг гардаж аваад хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * би энэхүү тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч * банк нь хариуцагч * инк ХХК-тай банкны баталгааны гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээнд миний төлөөлүүлэгч гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож өөрийн өмчийн 2 үл хөдлөх хөрөнгөө барьцаалан ипотекийн гэрээ байгуулсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн баримтаар нэхэмжлэгч баталгааны гэрээний хугацаа дуусгавар болсон байхад үүргийг гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгчээс хариуцагчаар *инк ХХК-ийг тодорхойлж байгаагаа хэлсэн ч энэ нь эзэнгүй хариуцагч болсон. *ийн хувьд өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компанийн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор хувийн өмчийг барьцаалахыг зөвшөөрсөн. Компани гишүүдээсээ уучлал гуйх ёстой. Банк эд хөрөнгийн барьцаалагч нарыг гуравдагчаар оролцуулах ёстой байсан. Барьцааны гэрээний хугацаа дууссан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлгүй. *-аас ирсэн баримтаар төлөөлөгчийн газрын данс * банкинд байдаг. Нислэгийн компаниудын тийзийг бичээд 7 хоног бүр баримт үйлдэж тооцоо нийлэх ёстой. *-с ирсэн цахим захидалд гишүүн компаниудын гүйлгээнд алдаа гарлаа л гэсэн бичиг байгаа 2014.06.27-ны өдөр шилжүүлэг хийсэн байгаа. 200,000 долларыг мөнгөн төгрөгөөр тооцон нэхэмжилж байгаа нь 1 өдрийн борлуулалт юм уу, 2 өдрийнх юм уу, *ХХК 06 сарын 27-ны өдөр хүртэл хичнээн ширхэг билетийг борлуулсан юм. Энэ талаарх баримт байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч маань өөрөө өөртэйгээ тэрсэлдсэн тайлбарыг хийж байна. *-ээс ирүүлсэн албан захидлыг үндэслэн төлбөрийг, *ХХК-ийн дансан дахь мөнгийг суутган шилжүүлээд үлдэгдэлийг нь банк шилжүүлсэн гэдэг нь компанийн эрхийг ноцтой зөрчсөн гэв.
7.Хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч мөнгө төл гэж байгаа ч хувьцаа эзэмшигч нар бол хөрөнгөө барьцаанд өгчихсөн учраас хөрөнгөө хамгаалж ирж байхад хөрөнгөө барьцаалаагүй нь гараад явж байгаа. Цогзолмаа, Чинбат нар гуйж байж өөрийнхөө орон сууцыг чөлөөлүүлж авсан. Шийдвэр гаргасан хувьцаа эзэмшигч нар гараад явсан. Хөрөнгөө өөрсдөө чөлөөлсөн. Компанийн үйл ажиллагааг явуулахын тулд хүний хөрөнгийг барьцаалсан Э.Намундарь нар нэг ч төгрөг аваагүй, хувьцаа эзэмшигч нар бас аваагүй, билетийг бичсэн хүн нь*байгаа. *-ээс 06.27-ны өдөр нэхэмжлэх ирээд тэр өдөр нь * банк шилжүүлсэн байдаг. Яагаад заавал 200,000 доллар дээр зогсож байгаа юм. Өмнө нь хэлэх ёстой, нэртэй устайгаа тодорхой байх ёстой. Банкинд хүсэлтээ тавьсан. Анхан шатны баримтыг банк нууц гээд гаргаж өгөөгүй. Банк дээр очиж уулзсан боловч хуулийнхан явж байгаа гээд хариу өгсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Баяраа мэдэж байгаа. * банкнаас анхан шатны баримтыг гаргаж өгөөгүй. Бүгд эзэнтэй байх ёстой. 6 сарын хугацаанд ийм ийм хүн билет авсан байна. Ийм төгрөг болсон байна гэж мэдээлэх ёстой. Компанийн удирдлагад хандахад нууц гэж хариу өгдөг. *-ийн төлөөлөгч * банкнаас дансаа аваад явчихсан. Хэн хэн дээр өр үүссэн юм бэ, төлсөн мөнгийг нь яагаад дамжуулаагүй юм бэ, 200,000 ам.доллар яагаад мөргөөд байгаа юм бэ, математикийн шинжлэх ухаанаар ийм тулгасан анхан шатны баримт байхгүй. Нууц гэдгийг одоо өөрөөр тайлбарлаж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
8. Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:
1.Нэхэмжлэгчээс * банк ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, банкны №* дугаар баталгаа, * дугаартай төлбөрийн баталгааны нэмэлт өөрчлөл, банкны баталгааны гэрээ, банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ,* ипотекийн гэрээ, * ипотекийн гэрээ, * ипотекийн гэрээ, мемориалын гэрээ, шаардах эрх шилжүүлэх гэрээ, * инк ХХК-ийн баталгааны хүү, алдангийн тооцоолол, зээлийн судалгаа, дүгнэлт, * инк ХХК-ийн баалгаа гаргуулах тухай албан бичиг, дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 01 сарын 29-ний өдрийн *дугаартай хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн* дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувь, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн *дугаартай шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэ ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 13-ны өдрийн 1* дугаартай захирамж, Нийслэлийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
2.Хариуцагч *, * нараас хариу тайлбар, хариу тайлбар, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэрэг үүсэх тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, * хувьцаа компанийн цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд хүргүүлсэн мэдээлэл, тооцооны үлдэгдлийн баталгаа, хувьцаа эзэмшигчийн хурлын тогтоол, үндэсний аудитын газрын санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Хариуцагч *иас итгэмжлэл, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хариу тайлбар, итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, * банк ХК-ийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, итгэмжлэл, итгэмжлэл, уулзалтын ярилцлагын тэмдэглэл зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар 2018 оны 12 сарын 07-ны өдрийн *дугаартай хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2018 оны 03 сарын 01-ний өдөр 1* дугаартай хариуцагчийг албадан ирүүлэх захирамж, *ХК-иас, *дийн нийгэмлэгийн төлөөлөгч *аас, * банк ХХК-иас, Нийслэлийн Прокурорын газраас, * Инк ХХК-иас, Улсын бүртгэлийн газраас, гэрчээр *г, ХААН банк ХХК-иас, * банк ХХК-иас, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас, гэрчээр *г, гэрчээр *ыг асуусан, * банк ХХК-иас, Улсын дээд шүүхээс мэдээлэл, орчуулга.мн сайтыг шинжээчээр томилсон, Татварын ерөнхий газраас, * банк ХК нараас тус тус нотлох баримт бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч * ХК нь * инк ХХК, *, *, * нарт холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 553,255,838 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Нэхэмжлэгч * банк ХХК нь хариуцагч * инк ХХК-тай 2012 оны 04 сарын 09-ний өдөр 200,000 ам.долларын үнийн дүн бүхий 1 жилийн хугацаатай * тоот Банкны баталгааны гэрээ байгуулж, тус компанийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг /*цаашид * гэх/-т 2012 оны 04 сарын 13-ны өдөр №* тоот Банкны баталгааг гаргаж өгсөн байна.
Баталгааны гэрээг 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн Банкны баталгааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай №*-1 тоот гэрээгээр хугацааг 2014 оны 04 сарын 09-ний өдрийг хүртэл сунгаж, мөн тус компанийн нэрийн өмнөөс Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг /*цаашид * гэх/-т №* тоот Банкны баталгааг 2014 оны 05 сарын 03-ны өдөр хүртэл сунгаж Төлбөрийн баталгааны нэмэлт өөрчлөлтийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүргүүлсэн байна.
4.Нэхэмжлэгч * банк, хариуцагч * нар нь дээрх банкны баталгааны гэрээний барьцаанд 2012 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр БГ/0399120008 тоот Ипотекийн гэрээ байгуулж, *ийн өмчлөлийн - м.кв талбай бүхий авто зогсоол, хариуцагч *, * нартай 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Ипотекийн гэрээ байгуулж *, * нарын өмчлөлийн * тоот 26 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.
5.Баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д заасан банкны баталгааны гэрээ байгуулагдсан талаар талууд маргахгүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
6.Хариуцагч нар ...2014.03.27-ны өдрөөс хойш компанийг * төлөөлөх эрхгүй болсон..., ... * инк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014.03.27-ны өдрийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар н.*ийг томилсон ... гэх тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Хэрэгт авагдсан * инк ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014.03.27-ны өдрийн шийдвэрээр гүйцэтгэх захирлаар н.Эрдэнэхишигийг томилсон үйл баримт тогтоогдож байгаа боловч Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч компанийг * итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа, улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч * нь хариуцагч * инк ХХК-ийг гэрээ байгуулах үеэс хойш өнөөг хүртэл хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр Н.Эрдэнэхишигийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах талаар болон холбогдох бүхий л ажиллагааг хийж хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан, тэдэнд хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалж оролцох бүхий л боломжийг олгосон боловч ажиллагаанд идэвхтэй байр суурьтай оролцоогүй, энэ нь хуулийн этгээдийн өөрсдийн дотоод зохион байгуулалттай холбоотой тул шүүхээс улсын бүртгэлд үндэслэн хариуцагч * инк ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *ыг оролцуулсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос өөрийн шаардлага, татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч * болон хувьцаа эзэмшигч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бүхий л хугацаанд хуулийн этгээдийн төлөөлөл, гүйцэтгэх удирдлага, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх, маргаантай тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэн тодорхой болгох боломжтой байхад энэ талаарх эрх үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн сонгосон хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар *дийн нийгэмлэгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр * тоот * инк ХХК-ийн тус нийгэмлэгт төлбөл зохих 292,460,000 төгрөгийг тус компанийн нэрийн өмнөөс төлөх үүргээ биелүүлэхийг шаардсан төлбөрийн нэхэмжлэхийг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/ ирүүлсний дагуу * банкны зүгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр *дийн нийгэмлэгийн * банкны *тоот дансанд 292,460,000 төгрөг шилжүүлсэн. /* инк ХХК-ийн данснаас 5,851,834.58 төгрөгийг авч, үлдэх 286,608,156.42 төгрөгийг * банкны зүгээс төлсөн, 1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар тал/ *дийн 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр * инк ХХК болон тус нийгэмлэгийн хооронд 2013 оны 09 сарын 09-ний өдөр байгуулагдсан Зорчигчдын борлуулалтын агентын гэрээний дагуу хураасан мөнгийг шаардах эрхийг * банкинд шилжүүлсэн, төлбөрийн нэхэмжлэлийн нийт дүн 200.000 ам.доллароос хэтрэхгүй гэх /1 дүгээр хавтаст хэргийн 34-38 дугаар тал/ үйл баримтууд тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс банк баталгааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн анхны шаардлагаар үл маргах журмаар биелүүлэх үүрэг хүлээсэн. ...банк *инк ХХК-д мэдэгдэж асуудаггүй, бизнесийн үйл ажиллагаа руу нь ордоггүй..., ...хэдий хугацаанд хэдэн төгрөгийн билет борлуулаад хэдэн төгрөгийн төлбөр төлөгдөөгүй талаарх мэдээллийг бидэнд гаргаж өгдөггүй..., гэж, хариуцагч ...*-ээс мэдээлэл маш тодорхой ирдэг. Баримтаар нэхэмжлэх ирдэг..., ... хэдэн төгрөгийн билет бичээд, төлбөр төлөгдсөн нь тодорхой байх ёстой. хэдэн төгрөгийн нэхэмжлэх ирснийг баталгаажуулах боломжгүй, нэхэмжлэл тодорхойгүй тул нэхэмжлэлийн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.
8.Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.2-т Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүргээ үндсэн гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргээс үл хамааран гүйцэтгэнэ гэж заасан ба Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн №* дугаар тогтоолд үүнийг тайлбарлахдаа банкны хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэгч ямар үүрэг хүлээснээс хамаарахгүй бөгөөд харин үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үндсэн үүрэг болох мөнгөн төлбөрийг баталгааны гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж ойлгоно гэж тайлбарласан байна.
9.Нэхэмжлэгч * банк ХК-д Олон улсын агаарын тээвэрчдийн нийгэмлэгээс баталгааны гэрээний дагуу мөнгөн төлбөр төлөх мэдэгдэл төлбөрийн №* тоот нэхэмжлэхийг 2014 оны 06 сарын 27-ны өдөр ирүүлсний дагуу мөн өдрийн гүйлгээгээр * банкнаас 286,608,165 төгрөгийг шилжүүлсэн.
10.Баталгаа гаргагч банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн гаргасан шаардлага, түүнд хавсаргасан баримт бичиг нь гэрээний нөхцөлд нийцээгүй, эсхүл гэрээнд заасан хугацаанд гаргаагүй бол банк үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахаас татгалзах эрхтэй бөгөөд энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид нэн даруй мэдэгдэнэ гэж Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.9-д заасан байна.
11.*дийн нийгэмлэгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №* тоот * инк ХХК-д төлбөрийн нэхэмжлэх буюу бичгэн шаардлагад Агентийн өр төлбөр болон төлөгдөөгүй өрийн нийт дүн 292,460,000 төгрөг болохыг дурдаад нийт өр төлбөрийн тооцоог өөрийн тус банк дахь * тоот дансанд шилжүүлэх хүсэлтийг гарган, энэхүү мэдэгдэлтэй холбоотой ямар нэгэн асуулт байгаа бол эргэж холбогдох этгээдийг мэдээллийг илгээсэн агуулгатай байна.
Талуудын хооронд байгуулагдсан Банкны баталгааны гэрээний 2.2, 2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч энэхүү гэрээний 1.3-т заасан шаардлагыг банкинд гагасан тохиолдолд уг шаардлагын хувийг үүрэг гүйцэтгүүлэгчид ажлын 3 хоногийн дотор хүргүүлж тухайн шаардлагын асуудлаар тайлбарыг бичгээр авах, үүрэг гүйцэтгэгч өөрийн тайлбараа хийж уг шаардлагыг банкны баталгаагаар хангах тухай хүсэлт бичгээр гаргасан тохиолдолд ажлын 3 хоногийн дотор уг шаардагыг гаргасан баталгааны хэмжээнд хангаж энэ тухайгаа үүрэг гүйцэтгэгчид ажлын 3 хоногийн дотор мэдэгдэх үүргийг банк хүлээсэн байна.
*дийн нийгэмлэгээс 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн №* тоот төлбөрийн нэхэмжлэх нь үүрэг гүйцэтгэгчийн хэдий хугацааны төлөгдөх ёстой төлбөрийг баталгааны гэрээний дагуу шаардаж байгаа нь тодорхойгүй, хавсарган ирүүлсэн баримт байхгүй байхад * банк ХК нь дээрх хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсэн, хариуцагчид мэдэгдсэн, хариу авсан эсэх нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
12.Мөн хуулийн 457 дугаар зүйлийн 457.5-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн баталгаа бүхий үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь баталгаа гаргагч банкнаас мөнгөн төлбөрийг төлөхийг бичгээр болон цахим хэлбэрээр шаардах эрхтэй бөгөөд энэ эрхээ мөн зүйлийн 457.6-д заасан банкны баталгааны гэрээнд заасан хугацаанд гаргах эрхтэй байна.
13.Зохигчид 2012 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр 1 жилийн хугацаатай баталгааны гэрээ байгуулсан, гэрээний хугацааг 2013 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 2014 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл сунгасан талаар талууд маргадаггүй. Мөн өдрөөс хойш баталгааны гэрээний хугацаа сунгагдсан баримт хэрэгт авагдаагүй байна. Гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2014 оны 06 сарын 27-ны өдөр *дийн нийгэмлэгээс №* тоот * инк ХХК-д төлбөрийн нэхэмжлэх буюу бичгэн шаардлагыг ирүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулсан 2012 оны 04 сарын 09-ний өдрийн * тоот Банкны баталгааны гэрээний 2.4-т үүрэг гүйцэтгүүлэгчийн гаргасан шаардлага нь энэхүү гэрээгээр баталгаа гаргасан үндсэн үүрэгт хамааралгүй, эсхүл баталгааны хугацаа дуусгавар болсноос хойш гаргасан бол Банк уг шаардлагаас татгалзах эрхтэй байхаар тохиролцсон байна.
14.Баталгаа гаргагч банкны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болох хэд хэдэн үндэслэлийг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13-т заасан байна. Тухайлбал, Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.13.2-т зааснаар гэрээнд заасан хугацаа дуусгавар болсон нь баталгаа гаргагч банкны үүрэг дуусгавар болох хуулийн үндэслэл болж байна.
15.Баталгаа гаргагч банк үүрэг гүйцэтгүүлэгчээс гаргасан шаардлага, түүнд хавсарсан баримт бичгийг нягталж шалгах үүргээ биелүүлээгүй, түүнчлэн гэрээнд заасан хугацаанд гараагүй шаардлагыг үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр хүлээн авч хангасан бол үүрэг гүйцэтгэгчээс дээрх мөнгийг шаардах эрхгүй.
16.Иймд хариуцагчаас баталгааны гэрээний дагуу төлсөн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үндсэн баталгааны гэрээний хугацаа дууссан тул барьцааны гэрээ мөн дуусгавар болсон, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага мөн хангагдах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1, 457.6, 457.13.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч * инк ХХК, *, *, * нарт холбогдуулан гаргасан баталгааны гэрээний үүрэгт 553,255,838 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай * банк ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,240,129 /2,574,423+372,906+292,800/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН