2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2026/03274

 

2026              03             25                                                 12/ШШ2026/032*******4                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, Бээжингийн гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:ЧК6210**************0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн дугаар хороо, Дөрвөн улирлын цэцэрлэг хотхон, барилга, давхарт байрлах, ХХК /РД:256113/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 1 *******86 8******* 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Интернешнл ХХК нь надтай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу 686 30******* ам долларыг Хас банкны эскроу дансанд байршуулсан билээ. Энэхүү хэлцлийн дагуу 200 000 ам долларыг хүүгүй зээлэх, хугацаандаа төлөхгүй бол алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд харин 200 000 ам долларыг хэлцлийн дагуу 2018 оны 6 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсоноо баталгаажуулсан болно. Хариуцагч Интернешнл ХХК-ийн захирал Б.Чулуунбаатар нь эскроу дансанд байршуулсан төлбөрөөс нийт *******0 000 ам.долларыг төлөөгүй болно. Иймд,

1. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлийн дагуу зээлүүлсэн 200 000 ам доллар.

2. 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 200 000 ам долларыг 6 сарын хугацаатай хүүгүй зээлүүлсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй тул зээлийн гэрээний 2.5 зүйлийн 2.5.2-т заасны дагуу алданги 100 000 ам доллар, нийт 300 000 ам.доллар. (алдангийг Иргэний хуулийн 232.4-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно)

Нийт 500 000 ам долларыг буюу монгол банкны 2025 оны 06 дугаар сарын 0-ний өдрийн 35*******3,6 төгрөгийн ханшаар, нийт 1 *******86 8******* 000 (нэг тэрбум, долоон зуун наян зургаан сая, найман зуун дөчин таван мянган) төгрөгийг, тэмдгийн хураамж болох 02 1*******5 (есөн сая, ерэн хоёр мянга, нэг зуун далан таван) төгрөгийн хамт ХХК -аас гаргуулж Ж.******* надад олгож өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.******* нь байж боломжгүй их хэмжээний мөнгийг буюу 500,000 ам.доллар буюу 1 *******86 8******* 000 төгрөгийг холбогдох нотлох баримт, хууль зүйн үндэслэлгүйгээр хариуцагчаас нэхэмжилсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Интернэшнл ХХК нь ийм хэмжээний мөнгийг нэхэмжлэгч Ж.*******гаас хүлээн аваагүй бөгөөд түүнд өнөөдрийн байдлаар ямар ч өр төлбөргүй болно. Нэхэмжлэлд нотлох баримтаар ирүүлсэн хэлцэл гэх баримт нь нотариатчаар эх хувийг батлуулаагүй, ямар учиртай тоо баримттай нь ойлгомжгүй, хэзээний ямар баримтаар юу нэхээд байгааг үл ойлгож байна. Өмнө нь Ж.*******гийн нэхэмжлэлтэй Интернэшнл ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дугаар шүүгчийн захирамжаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Энэхүү хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийвэр гүйцэтгэх ажиллагаа нь 2024 онд дуусгавар болж байсан. Манай компани өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч Ж.*******тай ямар ч гэрээний харилцаа байхгүй, түүнд өр төлбөргүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1- д "Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: гэж, мөн зүйлийн 65.1.6.-т “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" зааснаар нэхэмжлэлд дурдсан маргааны өмнө нь 2021 онд шийдвэрлэгдсэн болно. Мөн Иргэний хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна." гэж, *******5.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:" гэж, *******5.2.1-д "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;" гэж тус тус хуульд заасан. Мөн хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д "Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно." гэж, 82 дугаар зүйлийн 82.1-д "Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй." гэж зааснаар манай компани Ж.*******д ямар ч өр төлбөргүй болохыг үүргээр мэдэгдэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.1-д "Энэ хуулийн 65.1.-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж зааснаар энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцэл, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 12/ШЗ2025/25363 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2020 оны 0 дүгээр сарын 2-ний өдрийн итгэмжлэл, 2024 оны 01 дүгээр сарын 2-ний өдрийн итгэмжлэл, Ж.*******гийн од групп ХХК-ийн захирал Люси Жао Онгид хүргүүлсэн хүсэлт, Хас банкны төлбөрийн баримт, 2021 оны 01 дүгээр сарын *******-ний өдрийн Эвлэрлийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 2-ний өдрийн Ж.*******гийн интернэшнл ХХК-д гаргасан хүсэлт, Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр групп ХХК-ний %-ийн хувьцаа эзэмшигчээс Д., Ж.******* нар хасагдсан тухай цахим баримт, 2024 оны 03 дугаар сарын 2*******-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ, Хас банкны шилжүүлгийн баримт, 2014 оны ******* дүгээр сарын 06-ны өдрийн 5001224*******3 дугаар Эксроу дансны үйлчилгээний гэрээ, 2014 оны ******* дүгээр сарын 1*******-ны өдрийн гэрээ дүгнэсээн акт зэргийг,

Хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, 2024 оны ******* дүгээр сарын 1-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, ХХК-ийн төлөөлөгчөөсөө татгалзах тухай албан бичиг, А.д олгосон итгэмжлэл зэргийг нотлох баримтаар өгсөн.

Шүүхээс, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас од групп ХХК /РД:20*******6284/-ийн Ж.*******гийн эзэмшиж байсан хувьцааг бусдад шилжүүлэн бүртгүүлэхэд үндэслэл болсон хэлцлийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан 1 *******86 8******* 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шаардлагын үндэслэлээ “...миний бие од групп ХХК-ийн хувийн хувьцааг интернэшнл ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр 4 000 000 ам.доллароор худалдахаар тохирсон. Уг хэлэлцэн тохирсон үнээс 686 30******* ам.долларыг хариуцагч дундын буюу эскроу дансанд байршуулахаас 355 268 ам.доллар байршуулсан байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хэлцлээр 200 000 ам.долларыг надад төлөхийг зөвшөөрсөн байдаг. Түүнчлэн бид мөн өдрөө 200 000 ам.долларыг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлэхээр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги төлөх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулсан. Хэлцэл болон зээлийн гэрээний үүрэгт *******0 000 ам.доллар, хугацаа хэтрүүлсний алданги 100 000 ам.доллар, нийт 500 000 ам.долларыг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Мөн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өмнө шүүхээр шийдвэрлэгдсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. од групп ХХК-ийн үүсгэн байгуулагч, нийт хувьцааны хувийг эзэмшигч Ж.*******, интернэшнл ХХК-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатар нарын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Ж.******* нь өөрийн эзэмшлийн хувийн хувьцааг худалдан авагч интернэшнл ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь 4 000 000 ам.долларыг худалдагчид төлөхөөр тохиролцсон байна.

 

4.2. Улмаар талууд 2014 оны ******* дүгээр сарын 1*******-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, хавсралт №1-ээр гэрээний дагуу төлбөр төлсөн жагсаалт үйлдсэний дотор Хасбанк 500122*******0 тоот дансанд 686 30******* ам.доллар байршуулсан болохоо баталгаажуулжээ.

 

4.3. Маргааны эрх зүйн баримт бичиг болох 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Хэлцэл” гэх баримт дээрх Хасбанкны 500122*******0 тоот дансанд 686 30******* ам.доллар байхаас 355 268 ам.доллар байгаа гэдгийг талууд мэдэж байгаа болно гээд А тал буюу Ж.******* нь Б тал болох интернэшнл ХХК-д 250 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай зээлүүлэх, зээлийн гэрээг тусад нь бичгээр байгуулахаар, Б тал А талд 200 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд Эскроу дансанд Б талын шилжүүлэх ёстой байсан үлдэгдэл дүн болох 200 000 ам.долларыг 2018 оны 06 дугаар сард багтаан, тэнцүү хуваан төлнө. Хүүгүй зээлийн гэрээг тусад нь байгуулна гэж тохиролцжээ.

 

4.4. Талууд мөн өдрөө буюу 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ж.******* нь зээлдэгч интернэшнл ХХК-д 200 000 ам.долларыг хүүгүй, 6 сарын хугацаатай шилжүүлэх, зээлдэгч нь хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0,1 хувийн алданги төлөх нөхцөлийг тохирсон байна.

 

4.5. Өөрөөр хэлбэл, талууд өмнө нь байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохиролцсон. Өмнөх худалдах, худалдан авах үүргийн харилцаа Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар дуусгавар болсон байх тул хариуцагчийн зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй гэх татгалзал үндэслэлгүй болно.

 

 4.6. Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба талуудын хооронд үйлдэгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Хэлцэл, Зээлийн гэрээгээр тус тусдаа 200 000 ам.доллар төлөх үүрэг хариуцагч интернэшнл ХХК-д үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

4.*******. Тодруулбал, хэлцлийн 2.3-т “...Б тал буюу интернэшнл ХХК нь А тал болох Ж.*******д 200 000 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн, Эскроу дансанд Б талын шилжүүлэх ёстой байсан үлдэгдэл дүн болох 200 000 ам.долларыг 2018 оны 06 дугаар сард багтаан, тэнцүү хуваан төлнө. Хүүгүй зээлийн гэрээг бичгээр байгуулна...” гээд мөн өдрөө Зээлийн гэрээг бичгээр байгуулж, 200 000 ам.долларыг хүүгүй,  6 сарын хугацаатай тэнцүү хуваан төлөх нөхцөлийг тохирсон байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Ж.*******гийн хариуцагч интернэшнл ХХК хэлцэл болон зээлийн гэрээний дагуу тус тусдаа 200 000 ам.доллар буюу *******0 000 ам.доллар төлөх үүрэгтэй гэх тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4.8. Өөрөөр хэлбэл, талууд худалдах, худалдан авах гэрээний үүргээ 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүргээр сольсон. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд нийцсэн. Хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.10. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ж.******* нь Хэлцлийн 2.1-д заасан 250 000 ам.долларыг 1 жилийн хугацаатай зээлүүлнэ. Зээлийн гэрээг тусад нь байгуулна гэх тохиролцооны дагуу мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр талуудын хооронд 250 000 ам.долларын зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээний үүргийг шаардаж Ж.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ/2021/00056 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн байна.

 

4.*******. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2024 оны ******* дүгээр сарын 1-ны өдрийн 24-12/4 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болжээ. Баримтаас үзэхэд хариуцагчийн “...нэхэмжлэлд дурдсан маргааны өмнө нь 2021 онд шийдвэрлэгдсэн...” гэх татгалзал үндэслэлгүй.

 

4.12. Хариуцагч интернэшнл ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 200 000 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4.13. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 222 дугаар зүйлийн 222.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасан ба хариуцагч нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон.

 

4.14. Зээлийн гэрээний 2.5-д “...үндсэн төлбөрийг төлөх үүргээ зээлдэгч биелүүлээгүй бол зээлдүүлэгч нь төлөх ёстой төлбөрийн дүнгийн 0,1 хувиар тооцож, хоног тутамд алданги авах эрхтэй.” гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, гэрээг бичгээр байгуулсан тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцон гаргуулах нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

4.. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч интернэшнл ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 200 000 ам.доллар, алданги 100 000 ам.доллар, нийт 300 000 ам.доллар шаардах эрхтэй.

 

4.16. Иргэний хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шаардах эрхээ хуульд заасан хугацааны дотор хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

4.1*******. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2025 оны 06 дугаар сарын 0-ний өдрийн Монголбанкнаас зарласан ам.долларын төгрөгтэй харьцах ханш 35*******3,6 төгрөгөөр тооцон шаардлага гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцно гэж заасантай нийцнэ.

 

4.18. Дээрх үндэслэлээр хариуцагч интернэшнл ХХК-аас 1 0*******2 10******* 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******14 *******3 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч интернэшнл ХХК-аас 1 0*******2 10******* 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******14 *******3 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 02 1*******5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч интернэшнл ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5 518 485 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2, *******.*******, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ