Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/140

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б.*******өд холбогдох эрүүгийн 1804002280145 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар ñàðûí 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

  бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                              Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                 Б.******* нар оролцов.

 

Ø¿¿ãäýã÷: Ìîíãîë óëñûí èðãýí, 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ******* хайрхан ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 5, хамтран амьдрагч Ж.*******, 1 нас 5 сартайгаас 12 насны 3 хүүхдийн хамт /оршин суугаа хаягийн тодорхойлолтоор: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, *******, цэций уул 5 дугаар гудамжны 13 тоот/ одоо ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, овгийн ын ******* /РД:/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б.******* нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 2 дугаар гудамжны 10 тоот хашаанд байрлах монгол гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Ж.Оюун-Эрдэнийн биед хүч хэрэглэн халдаж, үснээс нь зулгааж, зүүн нүдэн тус газарт 2-3 удаа гараараа цохьсоны улмаас зүүн нүдний салстын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт гэмтлүүдийг үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би тухайн өдөр гэр орноо дулаалж байхдаа найзтайгаа архи уусан. Манай эхнэр хамаг ажил зуун задгай байхад архи уулаа гэж уурлаж байгаад унтсан. Тэгэхээр нь би “босоод ир одоо хийе” гээд орон дээрээс үснээс нь зулгааж босгож ирээд нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохьсон. Одоо гэр бүлийн харилцаа хэвийн байгаа, бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Оюун-Эрдэнийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр нөхөр *******ийн найз Бат-Эрдэнэ, түүний найз гэх нэг танихгүй залуу орж ирээд хамт архи уусан. Манай нөхөр найзыгаа гаргаж өгчихөөд орж ирээд “гэр орноо эмхэлж цэгцэлье босоод ир” гэхээр нь би “чи одоо архи уучихаад шөнө болсон хойно яах гэсэн юм бэ?, маргааш өглөө эртхэн босоод  янзалъя” гэж хэлсэн чинь “чи намайг хүндэлсэнгүй, ор засч өгсөнгүй бос” гээд татаж чангаагаад “босоод ир” гээд байсан. Тэгснээ намайг татаж чангаасаар байгаад үснээс зулгаан орноос газар унагаасан. Тэгснээ миний нүүр лүү цохьчихоор нь цагдаад дуудлага өгөхөөр залгахад барьж аван дахиад 2-3 удаа нүүр рүү цохьсон. ******* миний нүүр рүү цохьсоны улмаас миний зүүн нүдний доод зовхи хавдаж хөхөрсөн байдалтай болсон. Надад *******өд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/

Гэрч Ж.гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 13-ны оройн 22 цаг өнгөрч байхад *******, ******* нар хоорондоо маргалдаад гэрээсээ ороод ирсэн. Манай дүү Оюун-Эрдэнийн зүүн талын нүд цохиулсан бололтой хавдсан байсан. ******* архи уугаагүй, эрүүл байсан. Харин ******* нилээн их хэмжээгээр согтсон байдалтай байсан. ******* надад хэлэхдээ “би *******ийг унтаж амар гэсэн чинь үгэнд орохгүй маяглаад намайг цохьчихсон” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн №09шэ/359 дугаартай дүгнэлтэд: “Ж.Оюун-Эрдэнийн биед зүүн нүдний салстын шарх, зүүн нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 18/,

Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Уг гэмтэл нь хоёр удаагийн хатуу мохоо хүчин зүйл болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Аюулгүйн зэргийн үнэлгээгээр “бага” гэжээ. /хх-ийн 48-49/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 51-55/

Ж.*******д учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17/

Шүүгдэгч Б.*******ийн гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан талаарх тэмдэглэлүүд /хх-ийн 39-47/

Шүүгдэгч Б.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” ãýх ÿë øàëãàõ õóóäàñ  /хх-н 36/ иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 35/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, саналын хамт ирүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө 22-23 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ы 2 дугаар гудамжны 10 тоотод буюу өөрийн гэртээ хамтран амьдрагч Ж.Оюун-Эрдэнийг орон дээр хэвтэж байхад нь “босоод ир одоо гэр орноо янзалъя” гэж хэлээд үснээс нь зулгаан татаж босгоод зүүн нүдэн тус газарт 2-3 удаа гараараа цохьсоны улмаас зүүн нүдний салстын шарх, зүүн нүдний дээд, доод зовхи зөөлөн эдийн гэмтэл, салстад цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн мэдүүлсэн “манай эхнэр намайг хамаг ажил зуун задгай байхад архи уулаа гээд байхаар нь тэгвэл одоо гэр орноо янзалъя гэж хэлээд түүнийг орон дээрээс үсдэж босгож ирээд нүүрэнд нь гараараа 2-3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Оюун-Эрдэнийн мэдүүлсэн “намайг татаж чангаасаар байгаад үснээс зулгаан орноос газар унагааж байгаад нүүр лүү 2-3 удаа цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-12/, гэрч Ж.гийн “Манай дүү Оюун-Эрдэнийн зүүн талын нүд цохиулсан бололтой хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шинжээчийн 2018 оны 10 сарын 15-ны өдрийн №09шэ/359 дугаартай дүгнэлт /хх-н 18/, Аюулгүйн зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдог тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б.******* нь согтуурхаж, эхнэрийнхээ тавьсан зүй ёсны шаардлагыг дургүйцсэн уурандаа хохирогчийг үсдэж байгаад цохьсон үйлдэл болон үр дагавартаа шууд санаатай ханджээ. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Б.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Ж.*******, гэрч Ж. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байх боловч 2010 оноос эхлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа хамтран амьдрагч нар байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд хамааруулахаар тодорхойлсон, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор хуульчилжээ. Хохирогч Ж.*******, шүүгдэгч Б.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн нэг хэлбэр болох бие махбодын хүчирхийлэл үйлдэх гэдгийг “хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан үйлдэл, эс үйлдлийг” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч Б.******* нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Ж.Оюун-Эрдэнийн бие махбодид халдаж түүнийг зодсон үйл баримт тогтоогдов.

Иймд шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хамтран амьдрагч Ж.Оюун-Эрдэнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов. Уг хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “ гэж тодорхойлжээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Ж.******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. /хх-н 69/ Иймд шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.*******ийг нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Б.*******өд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2019 оны 2 дугаар сарын 29-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.

Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч овгийн ын *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрýã үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасíààð шүүгдэгч овгийн ын *******ийг  500 /    таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ÿë øèéòãýñ¿ãýé. 
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг 2019 оны 2 дугаар сарын 29-ний дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.*******өд мэдэгдсүгэй.
  4. Хохирогч Ж.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******өд óðüä àâñàí хувийн баталгаа гаргах òàñëàí ñýðãèéëýõ àðãà õýìæýýã хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Б.*******өд õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, öàãäàí õîðèãäñîí õîíîãã¿é, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ýä õºðºí㺠áèò¿¿ìæлэгдэýã¿é, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëæ èð¿¿ëýýã¿é áîëîõûã òóñ òóñ äóðäñóãàé.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА