| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0133/Э |
| Дугаар | 142 |
| Огноо | 2018-10-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 142
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.юунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******-т холбогдох эрүүгийн 1804002130141 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
охирогч *******
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч:
******* улсын иргэн, оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овгийн -
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар :
Яллагдагч *******- нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө *******агануур дүүргийн бусадтай “миний гар утасыг авч шидлээ” гэж маргалдаж улмаар ширээний дор байсан архины шил авч түүний толгойн тус газарт нэг удаа цохиж зулайн хэсэгт язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ДРЙЛ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“*******и 2018 оны 9 дүгээр сарын 20-нд шөнийн 04 цагийн үед найз ******* гарч найз *******-д очиход тэнд , , , нар архи уугаад сууж байсан. *******ид нийлээд 2.5 л пиво, нэг шил архи уусан. Намайг уг айлын 1 даврын коридорт /хонгилд/ утсаар ярьж байтал гарч ирээд миний утсыг аваад газар шидчихсэн. *******и буцаж ороод аас утсаа нэхэхэд сим картыг нь сэргээж өгье гээд байсан ба түүнээс болж маргалдсан. *******и ширээн дор байсан архины шил аваад түүний толгой руу цохисон. Өглөө 6 цаг болох гэж байхад гарч яваад 7 цаг болж байхад ахтайгаа буцаж орж ирсэн. Ах нь *******ын толгойг ыг цохиж хагалсан гээд уурласан. эгэхэд нь би цохисон гэдгээ хэлээд аас мөнгө зээлж эм авч өгсөн. толгойдоо оёдол тавиулсан гэсэн. ийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-12, 23 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/
охирогч *******ын мөрдөн байцаалтын үед өгсөн:
“...би утас барьж байснаа мэдэж байна харин шидсэн шидээгүйгээ мэдэхгүй байна. олгойгоо шилээр цохиулснаа ч мэдэхгүй байна. олгойдоо оёо тавиулж 3-4 удаа боолт хийлгэсэн. - надад 20 000 төгрөг өгсөн, надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.*******атсуурийн мөрдөн байцаалтад өгсөн:
“ ...- өвсгөлөөс ирсэн гэх залуутай шөнийн 3-4 цагийн үед хэрэлдэж маргалдаад байсан. *******и”та хоёр айлд ирчихээд хэрэлдээд байх юм боль” гэж хэлэхэд - шил аваад ын толгой руу цохисон бөгөөд цус гарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дахь тал/,
Гэрч М.*******аттуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:
“ ..., - нар гарч тамхи татаад орж ирэхдээ хэрэлдээд орж ирсэн. - миний утсыг шидчихсэн гэж байсан. эгээд - ширээн дор байсан архины шилээр ын толгой руу цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дэх тал/
Шинжээчийн 09 шэ/335 дугаартай дүгнэлтэд:
“*******ын биед зулайн дунд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 14 дэх тал /
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч гэм буруугаа хүлээсэн, үйлдсэн хэрэг нь нотлогдсон тул 450 000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулах саналтай гэв.
Шүүгдэгч дүгнэлтдээ: *******и өөрийгөө өмгөөлж оролцож байгаа ба гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. 450 000 төгрөгийн торгуулийг төлөхөөр прокурор дээр тохиролцсон гэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Яллагдагч *******- нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны шөнө *******агануур дүүргийн *******тай “миний гар утасыг авч шидлээ” гэж маргалдаж улмаар ширээн дор байсан архины шил авч түүний толгойн тус газарт нэг удаа цохиж зулайн дунд хэсэгт 3x0,2 см 2 ширхэг оёдол бүхий гэмтэл учруулсан нь
шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “*******и 2018 оны 9 дүгээр сарын 20-ны шөнийн 04 цагийн үед тай гар утаснаас болж маргалдаад би түүний толгой руу ширээн доор байсан архины шил аваад цохиж хагалсан гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэг болон хх-12,23 тал/
хохирогч *******ын “нэг ухаан ороход миний толгойноос цус гарсан байсан ба - гэдэг эмэгтэй миний толгой руу шилээр цохисон гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8/,
гэрч Д.*******атсуурийн мөрдөн байцаалтад өгсөн “- өвсгөлөөс ирсэн гэх залуутай шөнийн 3-4 цагийн үед хэрэлдэж маргалдсан. - ын толгой руу шил аваад цохисон бөгөөд цус гарсан”,
гэрч М.*******аттуяагийн “...- ширээн дор байсан архины шилийг авч ын толгой руу цохисон” гэсэн мэдүүлгүүд /хх-ийн 10-11/,
шинжээчийн 09шэ/335 дугаартай “*******ын биед зулайн дунд хэсэгт 3x0,2 см 2 ширхэг оёдол бүхий 2 ширхэг оёдол бүхий зүсэгдсэн шархтай байх ба дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлсон хэргийн байдалтай нийцжээ.
эргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг гаргуулахдаа үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу гаргуулж бэхжүүлсэн, гэрч хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалж тогтоогдсон, мэдүүлгүүд хоорондоо зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон, дүгнэлтийг талууд маргаагүй, дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэлээ.
*******- нь хохирогчийг цохьсон үйлдэлдээ санаатай хандсан ба энэ үйлдлээрээ хохирогчийг эрүүл мэндийн хохиролд зориуд хүргэжээ. охирогчийн бие махбодид учирсан гэмтэл нь эрүүл мэндийн хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон.
Шүүгдэгч *******-ийн үйлдэл нь иргэн *******ын ******* Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, үний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-д халдсан байна.
Иймд *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлгээр өгсөн мэдүүлэг, өөрийгөө өмгөөлж хэлсэн дүгнэлт зэргээр нь батлагдаж байна. охирогч ******* нь 20 000 төгрөгийн эмийн зардлыг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэе. Иймд *******-т хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар гаргасан прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэвэл зохино.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Г нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЮУН*******А