Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/ма2022/01999

 

 

 

 

 

 

 

 

2022 8 2 0/МА2022/0 999

 

 

Е ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 83/ШШ2022/02562 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Е ХХК-ийн хариуцагч Г.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,456,3 2 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, Б.А, хариуцагч Г.Л, өмгөөлөгч С.Я, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Зээлдэгч Г.Л нь манай компанитай 20 9 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 660200929 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 23,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай, өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлийн гэрээний .2. -д заасан зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлээ төлөөгүй бөгөөд зээл, хүүгээ төлөхийг манайхаас удаа дараа шаардахад удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Хариуцагчийн зээлийн материалыг судлах явцад үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар барьцаа хөрөнгө Г.Л гийн өмчлөлд байгаа болох нь тогтоогдсон. Эрүүгийн шүүхээс шийдвэр гарсан талаар зээлдэгч болон шүүхээс манайд мэдэгдээгүй, манай компанийг шүүх дээр эрх ашгаа хамгаалах боломж олгоогүй гэж тайлбарласан. Иймд хариуцагч Г.Л гээс үндсэн зээлийн үлдэгдэл 20,532,88 төгрөг, хүү 4,073,2 2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,984,657 төгрөг, нийт 37,456,3 2 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Е ХХК -аас 20 9 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 660200929 дугаар зээлийн гэрээний дагуу 23,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,540,33 төгрөгийг төлсөн. 20 9 оны 0 дугаар сард дэлхий нийтэд ковид- 9 халдварт өвчин тархаж, Монгол улсад бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хатуу хол хорио тогтоосны улмаас санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон. Үүнтэй холбогдуулаад Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газраас авсан зээлийг 202 оны 07 дугаар сарын 0 -ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, төлбөр тооцолгүй хойшлуулахаар шийдвэрлэсэн. Е ХХК -аас зээлийн гэрээний хугацаа дууссан гэж намайг дуудаж уулзахад би 2 ,000,000 төгрөгөөр үлдэгдэл төлбөрийг төлж, зээлийг хаах хүсэлтийг бичгээр гаргасан боловч хүлээн аваагүй. Иймд үндсэн зээл төлөхийг зөвшөөрнө, харин зээлийн хүүг хэт өндрөөр тооцож нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагч Г.Л нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай орон сууцыг 20 9 оны 05 дугаар сард барьцаалж Е ХХК К-аас зээл авсан болохыг иргэн Б.О нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар нэр шилжүүлэхээр очих үед мэдсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь Н.М, Б.О нарын дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд залилан мэхлэх гэмт хэргийн улмаас залилагч этгээдүүдэд болох Ж.Т-ийн нэр дээр 20 7 оны 0 дүгээр сарын 02-ны өдөр, Д.Б-ын нэр дээр 20 7 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, С.Э-ын нэр дээр 20 7 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, Э.Байгалийн нэр дээр 20 7 оны 0 дугаар сарын 28-ны өдөр, С.Э-ын нэр дээр 20 7 оны дүгээр сарын 6-ны өдөр, хамгийн сүүлд тухайн үед мөн хохирогчоор тогтоогдож байсан Г.Л гийн нэр дээр 20 8 оны 02 дугаар сарын 05-ны өдөр шилжиж нэг жилийн хугацаанд 6 өмчлөгч бүртгэгдсэн байна. Б.О нь уг орон сууцны шударга эзэмшигч мөн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 9/ШЦТ/ 3 2 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дах заалтаар Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ХААИС гудамж 2 дугаар байрны тоот хаягт байршилтай, 60 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээсэн, уг тогтоол хүчин төгөлдөр болсон. Зээлийн гэрээ байгуулах үед уг орон сууцны гэрчилгээ Г.Л гийн нэр дээр байсан нь үнэн боловч Б.О нь өөрөө тус орон сууцандаа одоог хүртэл амьдарч байгааг Г.Л мэдэж байсан, өөрийн болгох санаа зорилго агуулаагүй болохоо удаа дараа Б.О өд илэрхийлж байсан. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90. , 94 дүгээр зүйлийн 94. дэх хэсэгт тус тус зааснаар Г.Л нь уг байрыг шударга эзэмшигч Б.О өд буцаан өгөх үүрэгтэй тул мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцаатай холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дах хэсэгт зааснаар улсын бүртгэлийн тэмдэглэлд бүртгэгдсэн нэрийг жинхэнэ эзэмшигч Б.О ийн нэрээр сольж өөрчлөхийг Г.Л-д даалгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45 . , 453 дугаар зүйлийн 453. дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Г.Л гээс үндсэн зээлийн үлдэгдэл 20,532,88 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 4,073,2 2 төгрөг, нэмэгдүүлсэн хүү ,984,657 төгрөг, нийт 37,456,3 2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК -д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56. . , 56.5, 57 дугаар зүйлийн 57. , 75 дугаар зүйлийн 75. дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Е ХХК , Г.Л нарын хооронд 20 9 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан 660200929 дугаартай барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, маргаан бүхий Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн их сургуулийн 2 дугаар байрны тоот, 60 м.кв талбайтай өрөө орон сууцны өмчлөх эрхийг Б.О ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Г.Л-д даалгаж, нэхэмжлэгч Е ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ХААИС гудамж, 2 дугаар байр, тоот орон сууцыг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. . , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. , 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 563,530 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 493,330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е ХХК -д, 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О өд тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын харилцан тохиролцож хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45 . , Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20. дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу 23,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй. Харин ковид- 9 халдварт өвчин тархсантай холбоотойгоор Засгийн газраас 202 оны 07 дугаар сарын 0 -ний өдөр хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, төлбөр тооцолгүй хойшлуулахаар шийдвэрлэсэн тул хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Тухайн үеийг ямар нэгэн нотлох баримтаар нотлох шаардлагагүй, нийтэд ил тодорхой, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй цаг үе байсан. Е ХХК -д ямар нэгэн хохирол учруулалгүй үндсэн зээл болон зээлийн хүүгээс хасалт хийлгэж, төлсөөр ирсэн. Гэрээний хугацаа 202 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд тухайн үед 2 ,000,000 төгрөгөөр зээл хаах хүсэлт бичиж өгсөн боловч хүлээж аваагүй. Е ХХК нь 20 9, 2020, 202 онуудад ковид- 9 цар тахалтай үед зээлийн гэрээг хүүгүйгээр нэг удаа хойшлуулах боломж байсан ба зээлийн гэрээний хугацаанд надаас шалтгаалахгүй халдварт өвчин дэлхий нийтээр тархаж, бүх нийтийн хол хорио болж давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед 2 ,000,000 төгрөгөөр зээлийн гэрээг хаах хүсэлтийг хүлээж авсан бол өнөөдрийн ийм нөхцөл үүсэхгүй байсан. Үүнээс гадна уг хэрэг 2022 оны 0 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, давж заалдах шатны шүүхээр хянагдаж 83/ШШ2022/00063 дугаартай шүүхийн шийдвэр хүчингүй болж дахин анхан шатны шүүх рүү буцсан байдаг. Энэ хугацаанд дахин нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж зөвхөн нэг талд буюу өөрсдөд ашигтай байдал үүсгэж байгааг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 2 ,078,552 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Ковид- 9 цар тахлын улмаас хөл хорионы хугацаа болох 2020 оны дүгээр сарын 0 -ний өдрөөс 202 оны 07 дугаар сарын 0 -ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн зээлдэгч нь цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзээд Г.Л гийн хүсэлтийн дагуу төлбөрийн чадварт нь зохицуулан зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулж боломжоороо төлөх нөхцөлөөр нь хангаж зээлийн эргэн төлөх хуваарийг тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа нэмэгдүүлсэн гэж дурдсан нь үндэслэлгүй. Хуульд зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Мөн зээлийн гэрээний 3.5-д хэтэрсэн хугацааны хүүг зээл эргэн төлөгдөх хүртэл тооцно гэж заасан. Шүүх талуудын нөхцөл байдлаас шалтгаалан шүүх хуралдааныг хойшлуулсан. Давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр хэрэг анхан шатны шүүх рүү буцсан. Е ХХК зээл төлөгдөөгүй хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжлэлийн шаардлагаа тухай бүрд нэмэгдүүлсэн. Хариуцагч нь барьцаа хөрөнгийг өөрийн өмчлөл биш гэдгийг мэдсээр байж санаатайгаар барьцаалан зээл авсан. Түүнчлэн, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй болсон. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг манай талд мэдэгдээгүй. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүн болон хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Е ХХК нь хариуцагч Г.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 37,456,3 2 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О нь хариуцагч Г.Л-д холбогдуулан Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан барьцаатай холбоотой хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дах хэсэгт заасны дагуу улсын бүртгэлийн тэмдэглэлд бүртгэгдсэн хариуцагч Г.Л гийн нэрийг Б.О ийн нэрээр сольж өөрчлөхийг даалгуулахаар шаардлага гаргажээ. Хариуцагч Г.Л нь уг шаардлагыг маргаагүй байна. /хх 5- 6/

 

3. Талууд 20 9 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 660200929 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 23,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Г.Л-д зээлдүүлж, зээлдэгч нь гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна. /хх-9/

4. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 20 9 оны 05 дугаар сарын 07-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ХААИС гудамж, 2 дугаар байрны тоотод байрлах 60 м.кв талбайтай, Г.Л гийн өмчлөлийн өрөө орон сууцыг барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон. /хх- 0, 2/

4.а Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээл болон барьцааны гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж, хэн аль нь гарын үсэг зурсан, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2. , 56 дугаар зүйлийн 56. , 56.2 дах хэсэгт тус тус заасны дагуу хүчин төгөлдөр байна.

4.б Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45 . дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

5. Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн, зээлдэгч Г.Л нь зээл, хүүг хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба 6,540,33 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. /хх-70/

5.а Иймд нэхэмжлэгч Е ХХК нь Иргэний хуулийн 45 дүгээр зүйлийн 45 . , 452 дугаар зүйлийн 452. , 453 дугаар зүйлийн 453. дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Л гээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

6. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 202 оны 2 дугаар сарын 0 -ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 20,532,88 төгрөг, хүү 8,564,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,982 төгрөг, нийт 29,909,888 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн шаарджээ. /хх68-70/

6.а Энэ үеэс хойшхи хугацаанд буюу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2 0/МА2022/00796 дугаар магадлалаар ...барьцааны зүйлийн өмчлөгч Б.О ийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь түүний эрх ашгийг хөндөх эсэхийг талуудаас тодруулаагүй гэх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан үйл баримт тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байгааг хариуцагчийн гэм буруутай холбон үзэх боломжгүй байна. /хх 05- 07/

Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн нь хариуцагчийн хүсэл зоригоос хамаараагүй бөгөөд хугацаа хэтрүүлэх гэдэгт гэрээний нэг талын санаатай, гэм буруутай үйлдэлтэй холбоотой байдаг. Гэтэл гэрээний нэг тал болох хариуцагч Г.Л г 202 оны 2 дугаар сарын 0 -ний өдрөөс хойш санаатайгаар хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэхгүй юм.

6.б Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн хэмжээнд үндсэн зээлийн үлдэгдэл 20,532,88 төгрөг, хүү 8,564,025 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 722,982 төгрөг, нийт 29,909,888 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Е ХХК -д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 9 оны 2 дугаар сарын -ний өдрийн 2 9/ШЦТ/ 3 2 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ДШМ/243 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 9-ний өдрийн 326 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, ХААИС гудамж 2 дугаар байр, тоотод байрлах 60 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь шүүгдэгч Б.Банзрагч, Д.Бүжинлхам нарыг төөрөгдөлд оруулж залилж авсан гэмт хэрэг үйлдэх замаар Г.Л гийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, тус тогтоолын 5 дах заалтаар гуравдагч этгээд Б.О ийн өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрээр тогтоогдсон энэ үйл баримтыг дахин нотлохгүй. /хх-34-4 , 42-48, 49-54/

7. Б.О нь Е ХХК , Г.Л нарын хооронд 20 9 оны 05 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээний оролцогч биш байх бөгөөд уг орон сууцны шударга эзэмшигч, өмчлөгч болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57. дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7.2 Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56. . , 56.6 дах хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчтой биш болсон байгааг залруулах нь зүйтэй.

Учир нь иргэн Б.Банзрагч, Д.Бүжинлхам нар Г.Л г төөрөгдөлд оруулж, маргаан бүхий орон сууцыг залилж авсан гэмт хэрэг үйлдэж, бусдыг хууран мэхэлсэн үйл баримт тогтоогдсон учраас мэхлэгдсэн этгээд болох Б.О нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59. дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.

7.3 Иймд хариуцагч Г.Л , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.О нарын хооронд үүрэг үүсээгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492. . -д зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг Б.О ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

7.4 Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дах хэсэгт хэрэв улсын бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно. гэж зааснаар Б.О нь тухайн бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

8. Түүнчлэн, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн заалтыг тусгахдаа мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29. дэх хэсгийг баримталсан нь буруу байгааг тогтоох хэсгээс хасч өөрчлөн залруулав.

 

9. Хариуцагчийн ...ковид- 9 цар тахалтай үед зээлийн гэрээг хүүгүйгээр нэг удаа хойшлуулах боломж байсан ба зээлийн гэрээний хугацаанд надаас шалтгаалахгүй халдварт өвчин дэлхий нийтээр тархаж, бүх нийтийн хөл хорио болж давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн, төлөхгүй, хугацаа хэтрүүлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь талууд зээл төлөлтийн талаар уулзаж ярилцсан, хуульд заасны дагуу зээлдүүлэгчийн графикт өөрчлөлт оруулсан, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй арга хэмжээнүүдийг авсан байна.

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206. дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээгээр тохирсон хугацаа, хэмжээ, нөхцөлийн дагуу үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргийн зөрчилд нэхэмжлэгчийг буруутгах, ковид- 9 цар тахлын улмаас хариуцагч зээлийг буцаан төлөх хуваарийг зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийн энэ талаарх татгалзал үндэслэлгүй, давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67. .2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 4-ний өдрийн 83/ШШ2022/02562 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн ...29 дүгээр зүйлийн 29. гэснийг хасч, мөн дэх заалтын 37,456,3 2 гэснийг 29,909,888 гэж,

2 дах заалтын ...56 дугаар зүйлийн 56. . , 56.5, гэснийг хасч, ... 75 дугаар зүйлийн 75. гэсний дараа 492 дугаар зүйлийн 492. . -д гэж нэмж,

3 дах заалтын 493,330 гэснийг 307,499 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,230 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3, 72 дугаар зүйлийн 72. дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7 дах тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ЦОГТСАЙХАН