| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0087/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/145 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 äýõ хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Э.*******д холбогдох эрүүгийн 1804000580087 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар ñàðûí 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.*******
Өсвөр насны шүүгдэгч Э.******* нар оролцов.
Ìîíãîë óëñûí èðãýí, 2000 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* *******ийн их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ******* дүүргийн 3 дугаар хорооны 61 дүгээр байрны 38 тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Э.******* нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, н нийтийн байрны орцонд өсвөр насны С.тэй “манай найзыг хэл амаар доромжилсон байна” гэж уурлаж хэрэлдэж улмаар түүний нүүрэн тус газар алгадаж, толгойн үснээс нь зулгаан зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Э.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би *******, нарын хамт 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр н нийтийн байранд амьдардаг найзтайгаа уулзаад гарах гээд явж байхдаа орцонд гэдэг охинтой таарсан. Гэтэл ******* надад “өчигдөр энэ тэй муудалцсан” талаараа хэлсэн. Энэ яриаг сонсоод “өөрөө юу гэнээ, яасан гэнээ” гээд бид нар дээр хүрээд ирсэн. Эхлээд бид хоёр үснээсээ зулгаахад ******* салгасан. Тэгээд дахин тэй барьцалдаж аваад зодолдож байхад эгч нь гарч ирсэн. Би зодооныг эхлүүлж алгадсан нь үнэн...” гэх мэдүүлэг ,
Мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч С.гийн мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 19 цагийн үед найз ын хамт гэрээсээ гараад дээд давхарт байдаг гэдэг найзындаа орохоор явж байтал шатны тавцан дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэд тамхи татаад үнсэлцээд зогсож байсан. Би хажуугаар нь гарахдаа “заваарсан юм” гэж хэлчихээд өнгөрсөн. Тэгээд найзындаа орчихоод эргээд гэртээ орох гэж байтал нөгөө орцонд зогсож байсан 2 ирээд эмэгтэй нь “чи яасан том дуутай юм, янхан минь араа мэдээрэй” гэх мэтээр над руу дайрч давшлаад байсан. Тэгэхээр нь би “би яасан юм, үнэнийг чинь л хэлээ биз дээ” гэж хэлчихээд гэртээ орсон. Маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 15 цагийн үед сургуулиасаа гэр лүүгээ ирж байтал байрны орцонд өчигдөр таарсан эрэгтэй, эмэгтэй 2, өөр 2 эмэгтэй хүүхдүүдтэй зөрж өнгөрснөө “нөгөө нэг өчигдрийн охин мөн байна ш дээ” гэж хоорондоо ярьснаа намайг дуудахаар нь би очсон чинь хамт явсан эмэгтэй нь “чи өчигдөр манай найзыг яасан юм бэ?” гэхээр нь би “зүгээр заваарсан юм гэж хэлсэн биз дээ” гэсэн чинь “манай найз яаж явах нь чамд ямар хамаатай юм, яг цагаа тулаад ирэхээр чи бидний насан дээр энэнээс илүү явна шүү, янхан минь, танай найз чинь өчигдөр манай найзын татсан тамхины ишийг түүгээд татсан юм уу?, алга болсон байна” гэхээр нь би “манай найз та нар шиг тамхи татдаггүй” гэсэн чинь “чи юу яриад байгаа юм бэ?” гээд над руу ойртохоор нь би өөдөөс нь түлхсэн тэгсэн чинь нөгөө охин нь миний үснээс зулгааж давхар намайг цохьсон. Би тэр охины үснээс нь зулгаасан чинь хамт явсан эрэгтэй хүүхэд нь хүрч ирээд миний гарыг тавиулаад орцны хаалга руу түлхсэн, тэгсэн чинь нөгөө охин нь миний үснээс зулгааж, давхар намайг цохьсон. Би унаад босоод ирсэн чинь тэр эрэгтэй нь өөдөөс орцны хаалга хаагаад дараад байсан. Тэгээд хаалга дарахаа болихоор нь гарч ирээд би тэр 2 охинтой хэрэлдээд зогсож байсан чинь манай эгч гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. ******* гэдэг охин нь намайг эхлээд хацар луу алгадсан, дараа нь үснээс зулгаагаад толгой руу цохьсон. Толгой олон газар хавдсан, үс маш их унасан, хүзүү, мөр, нуруу хөдөлж чадахгүй хөндүүр болсон тархи хөдөлсөн бололтой дотор муухайраад байна. Намайг ******* үснээс зулгааж цохьсон, өөр хүн зодоонд оролцоогүй. Урд өдөр нь таарсан ******* нөгөө эрэгтэй 2 биднийг салгаж хамт явсан охин нь бүүр цаана хараад зогсож байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид нар эвлэрч учраа олсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,
Мөрдөн байцаалтад гэрч С.ийн мэдүүлсэн: “...Би тухайн өдөр нийгмийн даатгал орох гээд гарч явсан чинь шатан дээр “доор эгч нар зодолдоод байна” гэж нэг жаахан охин яриад байхаар нь доошоо 1 давхарт буугаад очсон чинь манай дүү 2 охины хамтаар зогсож байсан. Би дүүгээ харсан чинь манай дүү гийн үс нь сэгсийгээд, нүүр ам нь улайгаад, хувцас хунар нь нил шороо болчихсон байхаар нь би “яаж байгаа юм бэ” гэхэд ******* гэх охин надад хандаж “танай дүү чинь намайг янз бүрээр хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь би “юу гэсэн үг вэ, яадаг байсан ч гэсэн та нар ингэж болохгүй, цагдаа явъя” гэсэн чинь тэдгээр хүүхдүүд бид нар явахгүй гээд яваагүй. Намайг гарч ирэхэд тэд нар тусдаа барьцалдаж зууралдсан зүйлгүй хэрэлдээд байгаа бололтой зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Э.гийн мэдүүлсэн: “...Тэр өдөр би найз *******, *******, бид нар хамт н нийтийн байрны үүдэнд юм яриад сууж байсан чинь өмнөх өдөр нь ******* бид хоёрыг н нийтийн байрны орцонд хүн хүлээгээд зогсож байхад доороос нэг эрэгтэй хүүхэдтэй гарч ирээд “орцонд шаалцчих юм байна л даа” гэхээр нь ******* “юу гэнээ” гэсэн чинь “юу ч гэсэн яадаг юм, хачин янхан царайлчихаад” гэж хэлж муудалцсан охин орц руу орж явсан. Тэгээд ******* тэр охиныг дуудаад “чи манай найзыг юу гэсэн гэнээ” гэж асуусан чинь нөгөө охин “юу гэсэн ч яадгийн гээд тэр хоёрыг бас дахиад янхан гичий” гэж доромжлоод хэрэлдээд эхэлсэн. Тэгээд ******* тэр охиныг “чи өчигдрийн явдалдаа уучлалт гуйчих” гэсэн чинь тэр охин “би үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө уучлалт гуйхгүй” гэж хэлсэн тэгээд Заяаг түлхээд *******гийн үснээс нь зулгаагаад гараараа цохьсон. Тэгэхээр нь би тэр охины гарыг нь тавиулаад дотор хаалгаар түлхэж оруулаад хаалгыг нь хаасан чинь намайг бас элдвээр хэлээд хаалга түлхээд байсан. Тэгээд би хаалгыг дарахаа больсон чинь дотроос гараад ирсэн тэр үед эгч нь гарч ирээд “та нар миний дүүг бөөнөөрөө нийлж зодсон байна, цагдаа дуудна” гэж загнаад байсан бид нар учраа хэлсэн чинь цагдаад мэдэгдэнэ гээд яваад өгсөн. *******г үсдэхээр нь ******* өөдөөс нь бас үснээс нь зулгаасан. Өөр цохиж зодож байгааг хараагүй. Би гарыг нь тавиулаад орцны дотор хаалгаар түлхэж оруулаад гаднаас хаалгыг нь дарж зогссон. ******* салгах гэж ноцолдож байсан, цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,
Мөрдөн байцаалтад өсвөр насны гэрч Л.*******гийн мэдүүлсэн: “...2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр би найз Э.*******, Э., С. нарын хамт 17 цагийн үед н нийтийн байрны гадаа гэдэг найзыгаа хүлээгээд сууж байтал урд өдөр нь надтай хэрэлдэж муудалцсан гэдэг охин орцоор орсон. Тэгэхээр нь би энэ охин өчигдөр намайг элдвээр доромжилсон гэж хэлсэн чинь ******* “царайг нь харъя” гэж хэлсэн чинь нөгөө охин “юу гэнээ, яасан гэнээ” гээд эргээд гараад ирсэн. Тэгэхээр нь ******* тэр охинд “чи өчигдөр манай найзыг элдвээр хэлсэн болохоор уучлалт гуйчих, тэгээд асуудалгүй салъя” гэсэн чинь тэр охин “би үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө яахаараа уучлалт гуйх ёстой юм бэ, тэгээд ч чам шиг янхнаас уучлалт гуйхгүй” гээд гараараа миний мөр лүү түлхсэн. Тэгтэл ******* тэр охиныг хажуунаас нь алгадсан. Тэгээд тэр 2 бие биенийхээ үснээс нь зулгаагаад доош нь дарсан тэгэхээр нь би тэр охиныг салгах гэсэн чинь дийлээгүй. ******* тэр хоёр үснээсээ зулгаацалдаад бие биенийхээ хөл гар, гуя хэсэг рүү нь гараараа цохьсон. Тэр үед тэр охиныг салгаад орц руу оруулаад гаднаас хаалгыг нь хаачихсан. Тэгтэл тэр охин эргэж гарч ирээд ******* бид хоёр луу дахиад дайраад байсан. Тэгээд байж байтал дээрээс эгч нь буугаад ирсэн. Тэр охин *******тэй үснээсээ зулгаалцаж өшиглөсөн. ******* хөнгөн гэмтэл учруулсан. ******* тэр охиныг эхлээд алгадсан дараа нь тэр охин *******гийн үснээс нь зулгаагаад ******* өөдөөс нь үсэдсэн тэгээд тэр үед бие биенээ хөл рүү нь 1-2 удаа өшиглөсөн байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,
Мөрдөн байцаалтад гэрч Ж.гийн мэдүүлсэн: “...******* ангидаа хамт олонтойгоо их эвтэй байдаг сэргэлэн цовоо зантай ямар ч хүнтэй нээлттэй харилцдаг, гэр бүлийн хүмүүжил их сайтай хүүхэд. Гэртээ аав, эж, дүүгийн хамт амьдардаг, аав, ээж нь Улаанбаатар хотод ажил хийгээд ирэн очин байгаа болохоор сүүлийн жилд эцэг эхийн анхаарал халамж жаахан суларсан. ******* урьд нь хүүхэдтэй хэрүүл маргаан хийж байгаагүй, хэрэг зөрчилд холбогдож байсан гэж мэдэгдэж байгаагүй. Ангидаа дотно нийлдэг найз нөхөд байдаггүй, Боловсрол цогцолбор сургуулийн хүүхдүүдтэй найзлаад нийлээд байх шиг байдаг тэр хүүхдүүдийг нь танихгүй. 2018 оны 3 дугаар сард *******г хичээлдээ ирэхгүй болохоор нь асуухад нэг хүүхэдтэй муудалцаад түлхчихсэн чинь эгч нь цагдаад гомдол гаргаад цагдаад шалгагдаж байгаа гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №09шэ/108 дугаартай дүгнэлтэд: “С.гийн биед тархины доргилт, зулайн зөөлөн эдийн гэмтэл, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 32/,
Хохирогч С.гийн төрсний гэрчилгээний хуулбараар “ овгийн ын нь 2003 оны 1 сарын 9-ний өдөр төрсөн” гэжээ. /хх-н 8/
Шүүгдэгч Э.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаагаар “ ******* овгийн *******ын ******* нь 2000 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн” гэжээ./хх-н 54/,
Гэмт хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 3 сарын 2-ны өдрийн нас тоолсон тэмдэглэлээр хохирогч С. “15 нас 2 сар 21 хоногтой” харин шүүгдэгч Э.******* “17 нас 3 сар 19 хоногтой” гэжээ. /хх-н 9,45/
Шүүгдэгч Э.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 56/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 54/ нас тоолсон баримт /хх-ийн 45/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Өсвөр насны шүүгдэгч Э.******* нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед ******* дүүргийн 3 дугаар хороо, н нийтийн байрны орцонд өсвөр насны С.тэй “манай найзыг хэл амаар доромжилсон байна” гэх шалгаанаар түүнийг дуудан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг алгадах, үснээс нь зулгаах, толгой руу нь цохих зэргээр зодож, биед нь тархины доргилт, зулайн зөөлөн эдийн гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би эхлээд г алгадсан. бид хоёр үсдэлцэж байгаад зодолдсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад өсвөр насны хохирогч С.гийн “******* намайг эхлээд хацар луу алгадсан. Миний үснээс зулгааж толгой руу цохьсон” талаарх мэдүүлэг /хх-н 10-11/, өсвөр насны гэрч Э.гийн “******* тэр охиныг дуудсан. *******г үсдэхээр нь ******* өөдөөс нь бас үснээс нь зулгаасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, өсвөр насрны гэрч Л.*******гийн “...******* тэр охиныг хажуунаас нь алгадсан. Тэгээд тэр 2 бие биенийхээ үснээс нь зулгаагаад доош нь дарсан. ******* тэр хоёр үснээсээ зулгаад бие биенийхээ хөл, гар, гуя хэсэг рүү нь гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, гэрч С.ийн“...Би 1 давхар луу буугаад очсон чинь манай дүүгийн үс нь сэгсийгээд, нүүр ам нь улайгаад, хувцас хунар нь нил шороо болсон байсан. Намайг гарч ирэхэд тэд нар хэрэлдсэн бололтой зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/, хохирогчийн биед үзлэг хийж, хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №09шэ/108 дугаартай дүгнэлт /хх-ийн 32/ нас тоолсон тэмдэглэлүүд /хх-ийн 9, 45/ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болно. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь өсвөр насны хохирогч С., гэрч Э., Л.*******, С. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Э.******* нь найзыгаа өмөөрч, хохирогч С.г дуудан хэрүүл маргаан хийж улмаар түүнийг алгадах, үсдэх зэргээр зодсон үйлдэлдээ санаатай хандсан. Уг гэмт хэрэг гарахад өсвөр насны хүүхдүүдийн бие биенээ үл ойлгох, хүндэтгэх зэрэг хувийн таарамжгүй харилцаа нөлөөлжээ.
Иймд Э.*******гийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч талаас хохирогчийн эмчилгээний зардалд 237.000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.ийн хүсэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 72/ Иймд өсвөр насны шүүгдэгч Э.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Ø¿¿ãäýã÷ийн ¿éëäñýí Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñàí ãýìò õýðýãт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан. Уг гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Ýð¿¿ãèéí õóóëèéí åðºíõèé àíãèéí 2.6 äóãààð ç¿éëèéí 2 äахь õýñýãò çààñíààð õөнгөн ãýìò õýðãèéí àíãèëàëä õàìààðàãдаж байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас Э.*******д Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт çààñнаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 жилийн хугацаагаар авахуулах дүгнэлтүүдийг гаргаж мэтгэлцсэн.
Э.******* нь хэрэгт холбогдох үедээ ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг байсан, одоо ******* Урлагийн Их Сургуулийн 1 дүгээр курсын оюутан, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Мөн Э.******* нь 2000 оны 11 сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 3 сар 19 хоногтой, харин өнөөдрийн байдлаар 17 нас 11 сар 25 хоногтой болох нь нас тоолсон тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-н 45, 54/ Өөрөөр хэлбэл Э.******* нь гэмт хэрэг үйлдэх болон шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрээгүй байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүхээс өсвөр насны ш¿¿ãäýã÷ Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас болон нийгэмд өөрийн байр суурийг олж, цаашид боловсрол, мэргэжил эзэмших, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгож ухамсарлуулахад чиглүүлсэн бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Э.*******г анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээр дурдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасíààð хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ àâ÷ шийдвэрлэх нь зохимжтой гэж шүүх дүгнэв.
̺í өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, äàõèí ãýìò õýðýã ¿éëäýõýýñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ зорилгоîð Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлèéí 2 äàõü õýñãèéí 2.2 äахь çààëòàä заасíààð зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулâàë çîõèíî.
Õóóëü ¸ñíû òºëººëºã÷ийн ø¿¿õ õóðàëäààíä гаргасан хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлèéí 3, 4 äýõ õýñã¿¿äýä заасíààð хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авñàí õóãàöààíä õàðàà õÿíàëòàíäàà áàéëãàæ õ¿ì¿¿æ¿¿ëýõèéã ò¿¿íèé төрсөн эх Г.*******д äààëãàæ øèéäâýðëýв.
Өсвөр насны ш¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА