| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2018/0135/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-11-06 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 146
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, шүүгч А.Бямбажав Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1804001730129 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Иргэдийн төлөөлөгч Б.Ёндондаш
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч: *******-
Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******
Шүүгдэгч *******
Гэрч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, тоот хашаанд оршин суух Б- овгийн ******* *******
Прокурорын яллах дүгнэлтэд:
Яллагдагч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн орой Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миний нутаг” нэртэй хүнсний дэлгүүрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд *******-г “утсаар ярьж хардлаа” гэж уурлан түүний нүүрэн тус газарт гараараа 1 удаа алгадаж унагасны улмаас *******-гийн биед зүүн талын зулайн дэлбэнгээс доош даган хөхлөг сэртэн дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, тархины эдийн няцрал, тархины баруун талын дух ба зулай хэсэгт цусархаг няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн талаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд Үүнд:
Хохирогч *******-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа 19 цаг гээд буух байсан боловч манай захирал намайг нэг худалдагчийнхаа оронд ажилла гээд ажиллуулсан. Тэр өдөр их бухимдалтай байсан бөгөөд хамаг уураа нөхөртөө гаргасан. Намайг явъя гэхээр нь би яахаараа явдаг юм бэ? явахгүй гээд нөхрөө элдэв бусаар хэлж уурласан. Бүх зүйл надаас болсон маш их харамсаж байгаа. Одоо биеийн байдал зүгээр болсон. Би хувийн байгууллагад ажилладаг тул өглөө гараад орой ирдэг ар талыг манай нөхөр авч явдаг. Би нөхөр лүүгээ хашгирч загнасан. Намайг манай нөхөр нэг удаа алгадсан. Миний ард ундааны хөргөгч байсан бөгөөд би унахдаа тэр хөргөгчний хаалгыг мөргөсөн. Миний зүүн талын хацар руу алгадсан. Тэрнээс хойш болсон үйл явдлыг мэдэхгүй байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогч *******-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “миний нутаг” хүнсний дэлгүүрт ажил үүргээ гүйцэтгэж байсан юм. Тухайн өдрийн орой /цагийг нь санахгүй байна/ би нөхөр ******* рүү утсаар ярьж маргалдаж байсан бөгөөд үхсэнээ хийгээд гадуур тэнэж архи уугаад байгаа юм бэ гэж хэлээд загнаж байснаа санаж байна. Түүнээс хойш ******* хэзээ ажил дээр ирж, хэзээ намайг цохиж зодсоныг санахгүй байна. Би 2018 оны 7 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт ухаан орсон. Би болсон хэргийн талаар юу ч санахгүй байна. ******* бид хоёр гэрлэлтийн баталгаагүй, хамтран амьдраад 10 жил болж байгаа бөгөөд дундаасаа 2 охинтой болсон. 2018 оны цагаан сарын үеэр бид хоёр маргалдаж манай нөхөр миний хацар луу алгадаж байсан өөрөөр зодож байгаагүй. Би ажил хийж сардаа 350.000 орчим төгрөг, ******* хувиараа хот хооронд таксинд явж сардаа 450.000 орчим төгрөгийг олдог. Бид хоёр нийлээд сардаа 800.000 төгрөгийн орлоготой. Манай нөхөр түргэн ааштай, би ч мөн түргэн ууртай хүн байгаа юм. Түргэн зангаасаа болж бид хоёр хааяа хэрэлдэж маргалддаг. ******* бид хоёр одоо хамтран амьдарч байгаа, бидний харилцаа хэвийн байгаа. Миний эмчилгээнд ойролцоогоор 800.000 орчим төгрөгийг зарцуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-н 11-16 хуудас/,
Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэрлэн худалдааны төвийн тэнд олон жил уулзаагүй найзтайгаа таараад бид хоёр ганц нэг пиво уухаар болоод машинаа мэргэжлийн хяналтын урд талбайд байрлуулж тавьчихаад 50 дугаар байрны орчим бид хоёр пиво уусан. Орой 19 цагийн үед манай эхнэр над руу утсаар залгаад “хаана байна” гэхээр нь би “хөдөөнөөс ирсэн найзтайгаа уулзаад ганц нэг пиво уугаад байж байна” гэсэн чинь уурлаад “хаана хэнтэй юу хийгээд байгаа юм бэ? хүүхэнтэй байна” гээд дарамтлаад хардаад байсан. Тэгэхээр нь би “тийм юм байхгүй” гэж учирлаж зөндөө тайлбарласан юм. Гэтэл намайг ойлгохгүй байхаар нь найзаасаа салаад 19 цаг 40 минутын орчим эхнэрийнхээ ажил дээр очоод эхнэрийгээ “ажил чинь тарж байгаа юм чинь гэртээ харих уу?” гэсэн чинь намайг элдэв бусаар доромжлоод байсан. Эхнэрийгээ уурандаа ганц удаа алгадсан. Эхнэр маань унахдаа хөргөгчний хаалга мөргөөд унасан. …Улаанбаатар хотод 7-8 хоног хэвтэн эмчлүүлсэн. Хэрэг болдог шөнө хийсэн хэрэгтээ гэмшээд гэртээ очоогүй машиндаа хоносон. Маргааш нь хэрэг явдал ийм болсныг мэдээд эмчилгээний мөнгө төгрөг дансаар шилжүүлээд, маргааш нь хот явж эхнэрээсээ уучлалт гуйгаад сахиж хоноод эм тариа гаднаас авч эмчилгээ хийлгэсэн. Одоо хүртэл эхнэрээ асарч сувилж байгаа. Эхнэртэйгээ 10 жил хамт амьдарч байна. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. Ганц алгадсанаас болж ийм айхтар гэмтэл учирна гэж би бодоогүй…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлэл/
Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “… “2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 19 цагийн үед манай найз Цэнд Хэнтий аймгийн төвөөс Багануур дүүрэгт ирсэн. Тэгээд найзтайгаа уулзаад Багануур дүүргийн 1 дүгээр хороо Ирвэсийн зогсоол дээр машин дотроо 2 литрийн 1 ширхэг пиво хувааж уусан. Удалгүй манай найз хөдөө явлаа гээд явсан. Тэгээд гэртээ харих гэж байхад манай эхнэр над руу залгаад “хүүхэнтэй хамт байгаа юм уу” гэж хардаж бид хоёр маргалдсан. Ингээд 21 цагийн үед манай эхнэр над руу залгахаар нь “би гэртээ харилаа”, чи харих болж байна уу? гэж асуухад манай эхнэр “би ажил ихтэй байна харих болоогүй” гэж ууртай хэлсэн. О-гийн ажил болох Миний нутаг хүнсний дэлгүүр лүү очиж үүдэнд байсан кассчин эмэгтэйгээс О-г хаана байгааг асуухад хаана байгааг хэлж өгсөн. Намайг очиход О- дэлгүүрийн заалны хойд хэсэгт ажлаа хийгээд зогсож байсан бөгөөд гэртээ харъя гэж хэлэхэд харихгүй гэсэн. Тэгэхээр нь би О-г 1 удаа алгадсан бөгөөд О- плитан шалан дээр толгойгоороо унасан. Би дэлгүүрээс гараад дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн урд зогсоол дээр очиж машин дотроо хоносон…” гэсэн мэдүүлэг / хх-50-51-р хуудас /
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн оройн 22 цагийн үед манай охиныг нөхөр нь ухаан алдтал нь зодчихлоо гээд ажлын газрынх нь нэг эмэгтэй утсаар ярьсан. Би эмнэлгийн хүлээн авах руу яваад очтол манай охин О-гийн зүүн чихнээс цус гарсан, толгойн зүүн талд хавдсан байдалтай ухаан нь орж гараад толгой, толгой гээд орилсон байдалтай байсан. Эмч нар үзээд Улаанбаатар хот руу авч явах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрч тэр шөнөдөө эмнэлгийн машинаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн. Өглөө нь шинжилгээ хийлгэхэд О-гийн толгойд цус хуралт гэмтэл ихтэй, зүүн чихний арын яс хугарсан байна гэсэн онош тогтоогдсон. О- ******* хоёр 2008 оноос хойш хамтран амьдарч байгаа бөгөөд дундаасаа хоёр охинтой болсон. Миний санаж байгаагаар 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр О-гийн хацар нь хөхөрч цус хурсан байдалтай манайд ирсэн. Би юу болсон талаар асуухад юм мөргөчихсөн гэж хэлж байсан. Мөн 2009 онд ******* О- хоёр маргалдаж муудалцсан бөгөөд манай бага хүү Батзаяа эгчийгээ өмөөрч *******тэй муудалцсан байсан. Гэтэл дараа нь ******* манай гэрт согтуу орж ирээд Батзаяаг зодох гэж дайраад манай гэрийн цонхыг хагалж байсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Үүнээс болоод ******* надад дургүй болчихсон бөгөөд цагаан сараар ирж золгодоггүй, гудамжинд тааралдсан ч дуугардаггүй. Би *******, О- хоёртой хамт амьдардаггүй болохоор байнга зодож дарамталдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...******* нь манай хүргэн болоод 10 жил болж байна. Манай охины бие муудлаа гэхэд эмнэлэг дээр очиход охины чихнээс цус гарсан байсан бөгөөд эмчтэй нь уулзсан чинь хот явахаар болоод охиноо аваад шөнө 01 цагийн үед хот руу явсан. Шөнийн 03 цагт гэмтлийн эмнэлэг дээр очсон. Маргааш нь ******* эмнэлэг дээр ирээд миний буруу гээд уучлалт гуйсан. Эмнэлэгт хэрэглэсэн бүх эм тариаг ******* авсан. Хүргэн бид хоёр ээлжилж сахисан, цэргийн эмнэлэгт 7 хоносон нийтдээ эмнэлэгт 17-18 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмчээс асуусан чинь тархиндаа няцралт өгсөн байна цаашдаа эдгэрнэ, өөр зовиургүй гэж хэлсэн. Манай хүргэн ******* нь гэр орноо авч явдаг. ******* хүүхдүүдээ хараад таксинд яваад ар гэрээ тэжээдэг. Манай хүргэн чинь эцэггүй эхтэйгээ өссөн учраас их өр зөөлөн хүн байгаа юм. Эмэгтэй хүнийг хайрлах сэтгэлтэй, өөрөө хоёр охинтой хүн. Манай охины буруу байсан. Би тэр үед үнэхээр уур хүрээд охиноо тийм болсон гэдгийг сонсоод хашраах гэж тийм мэдүүлэг өгсөн. Санаатай бол цохиогүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Миний нутаг дэлгүүрт ажлаа /худалдагч/ хийгээд байж байхад манай ажлын нөхөр ******* архи уучихсан халамцуу орж ирээд О-г асуусан. О-г бараа өрж байгаа гэж хэлээд байгаа газрыг нь зааж өгсөн. Тэгээд тас няс хийх чимээ гарсан ба эргээд хартал О- шалан дээр уначихсан хоёр гар нь татаж байсан. Түүнийг газарт унасан байхад нөхөр ******* нь цээж хэсэг рүү нь олон удаа өшиглөж байсан, тухайн үед сандарсан байсан болохоор ******* яг хэдэн удаа өшиглөснийг анзаараагүй. Тэгээд болиоч гэж орилоход ******* эхнэрээ зодохоо болиод дэлгүүрийн хаалга руу алхсан. *******ийн араас “чи ямар аймар юм бэ” эхнэр чинь ухаан алдчихлаа шүү дээ гэж хэлэхэд ******* эр эмийн асуудал чамд хамаагүй гэж надад хэлээд атгасан гараараа миний толгойн зүүн хэсэг рүү 1 удаа цохьчихоод гараад явсан. Тухайн үед ******* О- хоёр хэрүүл маргаан хийгээгүй бөгөөд хоромхон зуур л болоод өнгөрсөн. *******ийг орж ирэхээс өмнө О- нэг хүнтэй “дандаа архи уух юм, би амьдралынхаа төлөө зүтгэж байхад” гээд утсаар ярьж маргалдаад байсан. Би О-тай 8 жил хамт ажиллаж байна. О- байнга л нөхөртөө зодуулаад нүд ам нь хөхөрчихсөн явж байдаг. Нөхрийгөө зоддог талаар О- надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/
Гэрч Э.Золзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний дүү О-гийн хувьд даруухан тайван зантай эмэгтэй. Харин *******ийн зан байдлын талаар сайн мэдэхгүй байна. Учир нь бид нар ойр дотно байдаггүй юм. 2016 оны мартын 8-ны өдөр О-гийн хацар нь хөхөрчихсөн байсан бөгөөд О- юм мөргөөд хөхөрчихсөн гэж надад хэлж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 22 хуудас/,
Гэрч С.******* мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хүү ******* эхээсээ ганцаараа бөгөөд 1990 онд Өвөрхангай аймгаас шилжин ирж өнөөг хүртэл амьдарч байна. Миний хүү багаасаа л даруухан томоотой хүүхэд байсан. ******* О- хоёр 2009 оноос манай хашаанд хамт амьдарч байгаа бөгөөд амьдрах хугацаандаа айхтар муудалцаж зодолдож байгаагүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 /
Гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн: “...******* О- хоёр 2009 онд нэг гэрт орж хамтран амьдарсан цагаасаа эхлэн манай хашаанд хөрш болон амьдарч байна. Уг хугацаанд энэ хоёр хэрэлдэж маргалдахгүй эвтэй амьдарч байсан. ******* дээд сургууль төгсөж Багануурын зам ангид мастерийн ажил хийж байсан. Дуу цөөтэй, ажилдаа нямбай хүн, хүнтэй хэрэлдэж маргалдаад байх түргэн зантай хүн биш. Эхнэр О-гийн хувьд амьдрахын төлөө зүтгэдэг, хань ижил, үр хүүхэдтэй халамжтай, илүү дутуу муу зуршилгүй сайн эмэгтэй байгаа юм... ” гэх мэдүүлэг /хх-ийн 25 /
Шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 09шэ/299 тоот дүгнэлтэд:
Шинжээч Ө.Шаарийбуугийн өгсөн: “...*******тгонзаяагийн биед үүссэн гэмтэл нь хатуу мохоо биет хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайлбал хохирогч ар дагз хэсгээрээ хатуу биет зүйл дээр хүчтэй унах, хатуу биет зүйлээр дагз хэсэг рүү цохих, цохигдох үед дээрх гэмтэл үүснэ. Уг гэмтэл нь нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Артефакт гэсэн ойлголт нь гэмтэл, өвчинтэй холбоогүй тухайн багажийн шинжилгээний техникийн алдаа өөрчлөлт гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хохирогч ухаангүй болон хэт их хөдөлгөөнтэй үед шинжилгээ хийх үед дээрх өөрчлөлт гардаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/,
Гэмтэл согог судлалын үндэсний төвд хийгдсэн Өвчний түүх: “…Зүүн талын духны дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдэд 2х1.6х0.9см орчим хэмжээтэй гиподенси өөрчлөлт тодорхойлогдоно. /артефакт байхыг үгүйсгэхгүй/. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Дунд шугам хазайлтгүй...” гэжээ /хх-ийн 35/
Хэргийн газрын үзлэг хийсэн: ”...Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Миний нутаг нэртэй хүнсний дэлгүүрт болсон байна. Дэлгүүрийн үүдээр ороход зааланд 5 эгнээ хүнсний зүйл өрсөн тавиурууд байх бөгөөд зүүн талд ногооны тасагт 2 ширхэг нимгэн нүүртэй хөргөгч, улаан өнгийн шилэн нүүртэй хөргөгчүүдийг хананд тулгаж байрлуулсан гэрч Ж-ийн зааснаар хохирогч О- улаан өнгийн шилэн нүүртэй хөргөгчний урд талд ухаан алдаж унасан байсан гэх газрыг 1 гэсэн тэмдэгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв....” гэсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/
Түргэн тусламжийн бүртгэлийн “...8 дахь дараалалд О-, 31 настай, эмэгтэй, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 21 цаг 10 минут....” гэж бичигдсэн байна... /хх-н 29-р хуудас/
Яаралтай тусламжийн “... О- зүүн чихнээс цус гарсан, толгой өвдөх зовиуртай, биеийн байдал хүнд, гэмтэл согог судлалын үндэсний төвд яаралтай шилжүүлэх...” гэсэн хуудас /хх-н 30-31 хуудас/
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ¹09498 дугаартай “... О- 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр нөхөртөө зодуулсан 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр түргэнээр гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн. Зүүн чихний сувгаас цус гарна, бөөлжинө, толгой өвдөнө гэсэн зовиуртай....” гэсэн өвчний түүх /хх-н 32-33 хуудас/
Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн “...Гавал яс болон тархины эдийн 0.75 мм нарийвчлалтай гурван тэнхлэгийн дагуу /аксиаль, крональ, сагиталь/ зүслэгүүд болон ясны 3D компьютерт томографийн шинжилгээ хийсэн болно. Шинжилгээнд: Зүүн талын духны дэлбэнгийн суурь хэсгийн тархины эдэд 2,0х1,6х0,9см орчим хэмжээтэй гиподенси өөрчлөлт тодорхойлогдоно. /артефакт байхыг үгүйсгэхгүй/...” гэсэн шинжилгээ /хх-н 35-р хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн “…1 дугаартай камерийн бичлэгт үзлэг хийсэн талаар: Миний нутаг дэлгүүрийн үүдээр 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 50 минут 05 секунтэд ******* улаан хүрэн өнгийн цамц өмссөн орж ирээд 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 51 минут 48 секунтэд гарч явж байна. 3 дугаартай камерийн бичлэгт үзлэг хийсэн талаар: Мөн өдрийн 20 цаг 50 минут 16 секунтэд ******* бараа өрсөн 2 лангуунуудын дундуур дэлгүүрийн үүдний зүгээс ирж ногооны тасгийн зүгт алхаж байна. 20 цаг 50 минут 19 секунтэд хохирогч *******- гартаа бараа барьсаар ногооны тасгийн зүгээс гарч ирээд дэлгүүрийн агуулахын хаалгаар орж байна. 20 цаг 50 минут 26 секунтэд хохирогч *******- дэлгүүрийн агуулахын хаалгаар гарч ирээд гартаа гар утсаа барьсан ногооны тасгийн зүг алхаж байна. 20 цаг 50 минут 09 секунтэд кассчин Ж- дэлгүүрийн кассны зүгээс гарч ирээд ногооны тасгийн зүгээс лангуунуудын дундуур ороод дэлгүүрийн үүдний зүгт алхаж байхад түүний араас кассчин Ж- алхаж байна. 8 дугаартай камерийн бичлэгт үзлэг хийсэн талаар: Мөн өдрийн 20 цаг 46 минутад кассчин Ж- касс дээр үүргээ гүйцэтгэж байв. 20 цаг 50минут 12 секунтэд дэлгүүрийн үүд талаас ******* дэлгүүрт орж ирээд кассчин Ж-ын урдуур алхаад өнгөрч байна. Касс дээр Ж- цагаан цамцтай эрэгтэй, хар өнгийн цамцтай эмэгтэй хүнд үйлчилж байв. 20 цаг 50 минут 33 секунтэд дэлгүүрийн архины тасгийн дундаас ******* гарч ирээд дэлгүүрийн үүдний зүгт алхаад буцаад дэлгүүрийн архины тасаг дундуур орж алхаж байна. 20 цаг 51 минутад Ж- касс дээрээс босч ногооны тасгийн зүгт гүйв. Кассан дээр үйлчлүүлж байсан хүмүүс бүгд ногооны тасгийн зүгт зэрэг харж байна. 20 цаг 51 минут 24 секунтэд Гансүх ногооны тасгийн зүгээс гарч ирээд дэлгүүрийн үүдний зүгт алхаж байна. 20 цаг 51 минут 32 секунтэд Ж- ногооны тасгийн зүгээс гарч ирж байна. Тэр үед ******* дэлгүүрийн үүднээс буцаж ирээд архины тасгийн хажууд кассчин Ж-ыг шахаж байгаад баруун гараараа түүний толгой орчимд 1 удаа цохиод дэлгүүрээс гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн байсныг тэмдэглэл болгон бичив...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/
*******ийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгахад: “...Ял шийтгэлгүй...” лавлагаа /хх-ийн 60-р хуудас/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 62-71-р хуудас/
Аюулын зэргийн үнэлгээний: ”...эрсдлийн түвшин бага...” гэсэн маягт /хх-н 83-84-р хуудас/ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул *******ийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “…******* гараараа ганц удаа цохиход тархины яс цуурахгүй. Хүний гар хатуу ч гэлээ ийм гэмтэл учрахгүй, мөн хохирогч өөрөө хөргөгчний хаалга мөргөөд хүчтэй унасан гэдгээ тодорхой мэдүүлээд байгаа. Тохиолдлын чанартай үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж зүйлчилж болохгүй. *******эд сонсгосон зүйл ангийг 11.1 дүгээр зүйлд заасан гэм хэрэгт үйлдсэн гэж зүйлчилж зүйл ангийг өөрчилж өгнө үү…” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцжээ.
Иргэдийн төлөөлөгч Б. дүгнэлтдээ“…Шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэж байна. Шүүгдэгч тухайн үед уур бухимдлаа барьж чадаагүйгээс ийм зүйл болсон байна. Хэнд ч ийм зүйл тохиолдож болно…” гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны орой 20 цаг 50 минутийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Миний нутаг” нэртэй хүнсний дэлгүүрийн зааланд хамтран амьдрагч *******-г “утсаар ярьж хардлаа” гэж уурлан түүний зүүн талын хацарт гараараа 1 удаа алгадаж унагасны улмаас *******-гийн биед зүүн талын зулайн дэлбэнгээ доош даган хөхлөг сэртэн дайрсан үргэлжилсэн шугаман хугарал, баруун талын дух, зулайн тархины өнгөц холтослог давхаргад 1.3х0.7см гадаргуунд цэгчилсэн цус хуралт ба няцралын голомт үүссэн, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь *******ийн “...эхнэрээ цуг явъя гэсэн чинь явахгүй гээд намайг элдвээр хэлээд уурлаад загнаад байхаар нь эхнэрээ нэг удаа алгадсан. Эхнэр шалан дээр хальтраад унахдаа хөргөгч мөргөж унасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 50-53/, хохирогчийн “...Би нөхөр лүүгээ хашгирч загнасан. Намайг манай нөхөр нэг удаа алгадсан. Миний ард ундааны хөргөгч байсан бөгөөд би унахдаа тэр хөргөгчний хаалгыг мөргөсөн. Миний зүүн талын хацар луу алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 20-21/, гэрч “… нөхөр ******* архи уучихсан халамцуу орж ирээд О-г асуухаар нь зааж өгсөн. Тэгээд тас няс хийх чимээ гарсан ба эргээд хартал О- шалан дээр уначихсан хоёр гар нь татаж байсан. ******* нь цээж хэсэг рүү нь олон удаа өшиглөж байсан…” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг болон хэрэгт авагдсан дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Шүүгдэгч нь яллагдагчаар мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь бусад баримтуудаар давхар батлагдсан, шинжээчийн эмчийн 09шэ/299 тоот дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй тул дээрхи нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Хохирогч *******-гийн бие махбодид учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халджээ.
Шүүгдэгч ******* согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагчтайгаа утсаар маргалдсан нь түүний хамтран амьдрагчдаа хүч хэрэглэх сэдэлт болжээ. Энэ сэдэлтийн улмаас уурлаж хамтран амьдрагчийнхаа биед халдан, хүч хэрэглэсэн үйлдэлдээ санаатай ханджээ. Гансүхийн хамтран амьдрагчаа зодсон санаатай үйлдэл нь *******-гийн амь насанд аюултай хүнд гэмтэлд хүргэжээ.
Монгол улсын гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт ”...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд…” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт ”… “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний …бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг…” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “…бие махбодын хүчирхийлэл…” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ…” гэж тус тус хуульд тодорхой зааснаар хохирогч шүүгдэгч нар хамтран амьдраад 10 жил болж байгаа тухайн үед шүүгдэгч ******* нь эхнэрийнхээ /хамтран амьдрагч/ бие махбодид халдан зодож хүнд гэмтэл учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдож байна.
Иймд *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн хорих ялын хэмжээ нь таваас арван хоёр жил байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Шүүгдэгч Н.Гансүх нь хохирогчийн эмчилгээний зардалд 800.000 төгрөгийг төлсөн, хохирогч нь хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй болох нь шүүгдэгчийн “…Эхнэрийн эмчилгээнд 800.000 төгрөгийг төлж эмчлүүлсэн. Одоо бие нь зүгээр болоод ажлаа хийж байна…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…эмчилгээний зардал бүгд нийлээд 800.000 төгрөг болсон, манай нөхөр өгсөн. Одоо бие гайгүй болсон, би ажлаа хийж байгаа…” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирол төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Н.Гансүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт хамаарах зардал төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршиг төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасныг баримтлан хорих ял оногдуулж, дээрхи үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-ыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ
ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ
ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА