2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/03855

 

2026              0*******             0*******                                                 1*******2/ШШ2026/03855                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, Горькийн *******-******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ЧН61*******0577/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр xopoo, *******-р хэсэг вилла дүнжингарав гудамж, байр 1******* тоот хаягт оршин суух, овогт ын /РД:ПЮ760*******1817/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, машины төлбөрт өгсөн 60 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г. /ШТЭҮД:3**************8/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Б.Одмаа гэх хүний Оогий гэх хаягаас 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр unegui.mn цахим сайтад "2015 онд үйлдвэрлэгдсэн, **************,085 км гүйлттэй, бүх үйлчилгээ хийгдсэн, унаад явахад бэлэн, маш сайн тэрэг зарна" гэсэн зар тавьсан байсан бөгөөд үүний дагуу тэдний автомашин борлуулдаг Тop Rides Hub Showroom нэртэй худалдааны зааланд очиж Ford Explorer маркийн арлын дугаартай автомашиныг унаж үзэлгүйгээр нүдээрээ үзэж хараад худалдан авахаар болсон. Улмаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг тухайн өдрөө хийж автомашины төлбөр болох 6******* 000 000 төгрөгийг Б.Одмаа гэх хүний Хаан банкны 5030*******2612 гэсэн данс руу бүрэн төлсөн. Дээрх гэрээ нь Нотариат дээрх бэлэн гэрээ байсан бөгөөд дээр нь нэмж заалт оруулж болохгүй гэсэн тул Мотор, Кропны 3 сарын баталгааг гараар бичүүлж авсан. Гэвч 202******* оны 06 дугаар сарын 23-ны өдрийн буюу гэрээ хийсний маргааш өглөөний 08:00 цагийн үед тухайн машины доороос тос гоожсон байдалтай байсан тул гаалийн бичиг болон бусад дагалдах бичиг баримтыг шалгаж үзэхэд 2015 онд үйлдвэрлэсэн гэх машин нь 201******* онд үйлдвэрлэгдсэн байсан. Мөн нүдэнд ил харагдах шил арчигч усны сав эвдэрхий, 2 дугуйны шпилк дутуу, 3 дугуйны мэдрэгч дутуу, жолооч талын суудлын таг байхгүй байсан тул гэх хүн рүү залгахад "наймаа бол наймаа" гээд утсаа салган утсыг минь блоколсон ба Б.Одмаа гэх хүн рүү дахин дахин залгасны эцэст арай гэж уулзсан. Улмаар дээрх дутуу зүйлсийг олж өгөхөөр тохиролцсон ба машины үйлдвэрлэсэн он 201******* байсан тул ******* 000 000 төгрөгийг буцаан авахаар тохиролцож, буцаан авсан. Хариуцагч талаас 2 хоногийн дотор дугуйны дутуу мэдрэгч болон шпилкийг өгсөн боловч машины кропноос сальник гоожсон байсан тул энэ талаар хэлэхэд Одмаа гэх хүн өөрийн таньдаг Баяраа гэх засварчин дээрээ очиж сальникийг солиулж өгсөн боловч дахин тос гоожсон байсан бөгөөд дахин өөр засварын газарт очсон ч тус доголдол арилаагүй. Үүнээс хойш тус машиныг хөдөлгөөгүй ба энэ талаар Б.Одмаа гэх хүнд дахин хэлэхэд "одоо битгий давар", "наймаа бол наймаа" гэсэн. Ослын түүхийн нээлттэй мэдээллийн үйлчилгээнээс мөн автомашины хайхад тус машин нь БНСУ-д 2 удаа осолд орсон байх www.carhistory.or.kr цахим хуудсаар бөгөөд ашиглах боломжгүй гэх тэмдэглэл хийж бүртгэлээс хасагдсан байсан. Хариуцагч нь энэ талаар огт мэдээлэл өгөөгүй байхаас гадна эд хөрөнгийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн хэмээн анхнаасаа бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулах, хэлцлийн нэг талыг санаатайгаар хууран мэхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал, автомашин 201******* онд үйлдвэрлэгдсэн, Км-ийн гүйлт нь **************,085 км биш 133,000 км явсан, эвдрэл гэмтлийг нуун дарагдуулсан буюу доголдолтой байсан зэрэг болно. Дээрх байдлаар хууран мэхэлж хэлцэл хийсэн болох нь нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, машины одоогийн байгаа нөхцөл байдал зэргээр нотлогдож байх тул 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1-д заасны дагуу Хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоон хүчин төгөлдөр бусад тооцож, машины төлбөрт өгсөн 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгуулж өгнө үү.” гэв.

 

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр unegui.mn цахим сайтад оогий гэх хаягаас "2015 онд үйлдвэрлэгдсэн, **************,085 км гүйлттэй, бүх үйлчилгээ хийгдсэн, унаад явахад бэлэн, маш сайн тэрэг зарна" гэсэн зар тавьсан байсан бөгөөд үүний дагуу тэдний автомашин борлуулдаг Тор Rides Hub Showroom нэртэй худалдааны зааланд очиж Ford Explorer маркийн арлын дугаартай автомашиныг унаж үзэлгүйгээр нүдээрээ үзэж хараад худалдан авахаар болсон. Улмаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг тухайн өдрөө хийж төлбөр болох 6******* 000 000 төгрөгийг бүрэн төлсөн. Тухайн үед салонд байсан учраас унаж үзэхгүйгээр авсан. Мөн нотариат дээр гэрээ хийх гээд сууж байхад н.Одмаа гэдэг хүнтэй яриад мөнгө төгрөгөө шилжүүлээд сууж байхад гаднаас н. гээд хүн гаалийн бичиг баримтыг гэрээ хийх үед авчирч ирж өгөөд нотариат дээр байдаг бэлэн загвараар гэрээ хийсэн. Гэрээ хийх үед мотор кропны заалт нотариатын бэлэн гэрээн дээр байдаггүй учраас талууд гараараа мотор кропны 3 сарын баталгаа бичиж өгсөн байдаг. Энэ гэрээ нь оройны 7 цаг өнгөрч байх үед хийгдсэн гэрээ. Тэр өдөр нь 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрөө буюу хагас сайн өдөр байж таарсан. Маргааш өглөө нь бүтэн сайн өдрийн өглөө 8 цагийн үед босоод харахад машины доороос тос гоожсон байдалтай байсан. Ингээд тухайн машиныг худалдсан н. болон анх утсаар ярьж зар оруулсан н.Одмаа гэх хүн рүү залгахад аль аль нь утсаа аваагүй н.Одмаа гэх хүн рүү мессеж бичиж хойноос нь холбогдсоор байгаад Саппорогийн тэнд очиж уулзсан. Машинаас сальник гоожоод асуудалтай байсан учраас гаалийн бичиг баримтыг шалгаж үзэхэд 2015 онд гэж зарсан машин нь 201******* онд үйлдвэрлэсэн байж таарсан. Ингээд нэг оны зөрүү дээр үнийн зөрөө ч гэсэн гарах байсан гэдэг шалтгаан болоод тос гоожсон байдлыг хэлээд ******* цаг өнгөрөөд Саппоро дээр уулзахад н.Бадмаа гэх охин оны зөрүүд ******* 000 000 төгрөгийг буцаая гээд анх төлсөн 6******* 000 000 төгрөгөөс ******* 000 000 төгрөгийг буцаасан байгаа. Үлдсэн 60 000 000 төгрөгт дугуйны шипилк дутуу байна, шил арчигч усны сав хагарсан байгаа учраас сольж өгье, яг юунаас болоод тос масло гоожоод байгаа юм бэ гэдэг асуудлыг үзүүлье гээд энэ хугацаанаас хойшоо 7 дугаар сарын 1*******-ний өдрийг хүртэл 20 хэд хоногийн хугацаанд талууд уулзаж 2-3 удаагийн авто засварын газруудаар орж явсан байгаа. Хамгийн сүүлийн авто засварын газар ороход одоогийн байдлаар тос гоожихгүй байгаа ч гэсэн нэхэмжлэгчийн хэлснээр 20, 30км- ээс дээшээ 50, 60км-ээс дээшээ унаад явах үед машин салгалж чичрээд улайм цайм энэ мэт доголдол илрээд байгаа учраас машиныг буцаая гэдэг шаардлага тавихад наймаа бол наймаа давар гэж хэлээд дахиж утсаа авахаа больсон. н. гэдэг хүн анхны гэрээ хийсэн 202******* оны 06 дугаар сарын 23-ны өглөө залгахад утсыг нь блоклоод дахиж огт холбогдоогүй. Ингээд 8 сард анх нэхэмжлэл гаргаад явчихсан. Нэхэмжлэл гаргаад явснаас хойш ямар баримтууд бүрдүүлсэн бэ гэхээр Форд машиныг Монголд засварладаг Эм Эс Эм гээд албан ёсны эрхтэй газар байдаг юм байна лээ. Тэр газар очоод үзүүлэхэд ийм ийм доголдлууд байна гэдгээ хэлсэн. Мөн талууд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх шинжилгээний байгууллагаар мөн дүгнэлт гаргуулсан. Гэхдээ хэзээ гарсан доголдол вэ гэдгийг тогтоох боломжгүй гэж дүгнэлт гарсан. Одоогийн байдлаар доголдол байна гэдэг нөхцөл байдлыг тухайн оношилгооны газар болон шүүх шинжилгээний байгууллагаас яг доголдолтой байгаа зүйлүүдийг адилхан илэрхийлсэн байдаг. Ингээд анхан шатын шүүхээс энэ хууран мэхэлсэн хэлцэл юм байна, учир нь анх зар дээрээ маш сайн тэрэг асуудалгүй гэж хэлсэн гэдэг утгаар нь хурим эхэлсэн гэж үзсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүх дээр болохоор зэрэг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа болохоор анхан шатаар дахин хэлэлцүүлье гээд анхан шатны шүүх дээр дахин хэлэлцүүлэгдэж байгаа. Үүнээс хойш нэхэмжлэгчийн зүгээс авто тээврийн үндэсний төв болоод Улаанбаатар хот дахь гаалийн газраар явж яг энэ машиныг анх оруулж ирэхэд ямар архивын баримт материал бүрдүүлж байсан юм бэ гэдгийг авч үзэхэд Солонгос улсад улсаас явж байгаа машиныг бүртгэхдээ автомашины бүртгэлийн гэрчилгээ гэдэг нэг бүртгэл хөтөлдөг юм байна. Тэр нь дээр анхны эзэмшигчээс дараагийн эзэмшигч рүү тухайн машин шилжихдээ хэдэн километр явж байхад нь шилжүүлсэн юм гээд 2 хуудас автомашины гэрчилгээ гэсэн Солонгос хэл дээрх баримт байсан нэг хуудас баримтыг нь Улаанбаатар хотын гаалийн газарт өгөөд нэг хуудас баримтыг нь Авто тээврийн үндэсний төвд өгчихсөн байсан. Авто тээврийн үндэсний төвд өгсөн баримтыг н. гэдэг хүн гаалийн бичигтэй хамт нотариат хийхэд анх өгөхөд нь бид нарт нэг л хуудас баримт байсан учраас хамгийн сүүлийн байдлаар энэ 133 км машин явсан юм байна. Яагаад Бүртгэл дээрээ 1*******7,000 гээд биччихсэн байгаа юм бол гээд гайхаж байсан чинь Улаанбаатар хот дахь гаалийн газар дээрээс тухайн гэрчилгээний 2 дахь хуудас гарч ирсэн. Гэхдээ тэр газарт эхний хуудас нь байхгүй байгаа шүү. Ингээд 2 дахь хуудсыг орчуулгын төв орчуулаад үзэхэд 133 км яваад дараагийн хүн рүү шилжээд нийтдээ 1*******7,000 гаруй километртэй явж байхад тэр машиныг ашиглахаа больё ашиглахаа больсон гэдэг тийм байгууллагад өгсөн гэдэг бүртгэл гарч ирсэн. Анх гаалиар орж ирж байгаа бичиг дээр **************,065 километртэй явж байгаа гэдэг бүртгэл орж ирсэн боловч Солонгос дахь тухайн машины бүртгэлийг хийдэг улсын байгууллагын бүртгэл дээр 1*******7,000 км явсан байгаа. Мөн Улаанбаатар хотын гаалийн тэмдэглэгээ болоод смарт машины бүртгэл дээрээс энэ машин анх орж ирэхдээ хажуу талаасаа мөргөлдөөд хонхойчихсон, бүртгэл дээр нь баруун талын бул, зарим юм нь эвдрэлтэй байна гэдэг бүртгэлүүд байгаа. Энийг нотлох баримт шинжлэн судлахдаа давхар дэлгэрэнгүй тодорхой судлуулъя. Хариуцагчийн зүгээс анхнаасаа энэ машиныг эвдрэлтэй байсан Монголд оруулж ирээд тодорхой зүйлүүдийг нь засаж байгаад үйлчилгээ хийгээд зарсан. Гэхдээ ийм эвдрэлтэй байсан гэдэг зүйлийг мэдэж байсан хэр нь худалдан авагч талд мэдээлэх үүргээ биелүүлээгүй. Мөн шууд унаад явахад бэлэн сайн машин байсан гэдэг зүйл ерөөсөө байгаагүй. Худалдаж аваад 2******* цаг болоогүй 7 цаг өнгөрч байхад аваад маргааш өглөөний 7 цаг гээд босоод ирэхэд доороос нь тос гоожсон байдалтай байсан. Засаад өгье гэж хэлсэн боловч бүрэн гүйцэт засаж өгөөгүй. Иймд Иргэний хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1-д заасны дагуу энэ хууран мэхэлж хийсэн хэлцэл байна гэдгийг тогтоож, машины төлбөрт өгсөн 60 000 000 төгрөгийг буцаан олгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хууран мэхэлж хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байна. Ингэж тайлбарлахдаа 2 үндэслэлийг хэлж байна. Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед нэхэмжлэгч маань тухайн машиныг шалгаж, бүрэн бүтэн бүх нөхцөл байдлуудыг шалгаж авсан. Энэ үйл баримт зохигчийн өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон машиныг нэр дээрээ шилжүүлж авснаас хойш 6 дугаар сарын 22-ны өдрөөс хойш өөрийн нэр дээр энэ машиныг шилжүүлж авах хүртэлх хугацаанд шалгаж аваад өөрийнхөө нэр дээр тухайн машиныг албан ёсны улсын дугаарыг авч ашиглаж эхэлсэн. Гэтэл нэхэмжлэгчийн яриад байгаа тэр он нь 201******* он байсан юм байна лээ. Бид тухайн үед хэлцэл хийхдээ 201******* оныг 2015 он гэсэн байдаг. Тухайн үед бид нар ч гэсэн автомашины оныг мэдээгүй учраас 1 оны зөрүү төлбөр ******* 000 000 төгрөгийг буцаагаад өгчихье гээд асуудлыг шийдвэрлээд тухайн үедээ асуудлаа ярилцаад нэхэмжлэгч маань гэсэн энэ үйлдлийг хууран мэхэлсэн үйлдэл биш байна гэдгийг ойлгоод оны зөрүү төлбөрт ******* 000 000 төгрөг өгсөн. Мөн машины тос гоожсон асуудал дээр зөвхөн тосыг гоожоод байгаа тэр сальникийг нь солиулаад тос гоождог зүйл нь зүгээр болсон гэдгийг сүүлд нэхэмжлэгч М.*******тай уулзаад танайх машины чинь тос гоожихгүй байгаа юм уу гоожиж байгаа юм уу гээд бүгдээрээ тойрч үзээд энэ асуудлыг тохироод янзлуулаад асуудал дууссан. Тэгэхээр хуурч хэлцэл хийсэн гэдэг нэхэмжлэгчийн тайлбар нотлогдохгүй байна. Үйлдвэрийн оны зөрүү буюу гаалийн мэдүүлгийг мэдүүлээгүйгээс болж бид нарыг хууран мэхэлчихлээ гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна. Тэгэхээр М. гэдэг хүн анх энэ машиныг Солонгос Улсаас яасан ийсэн талаар бүх мэдээллийг мэдэх боломжгүй болсон. Яагаад гэвэл тийм зүйлээс биш нөгөө дуудлага худалдааны баримтыг авсан. Тэгэхлээр тэр хуучин машиныг Солонгос Улсаас нэхэмжлэлийн дагуу мөнгөө төлөөд л авч ирээд Монгол Улсын гаалиар орохоос нь өмнө гаалийн хил мэдүүлгээр Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн төрийн эрх бүхий байгууллага нь шалгалтын дагуу шалгуулаад гаалийн мэдүүлгээ аваад М.******* гуайтай худалдах худалдан авах гэрээгээ хийхдээ нотариатаар баталгаажуулсан хавтаст хэрэгт авагдсан гэрээнд хавсаргаж өгөөд яг мэдээлэлтэй машинууд 6******* 000 000 төгрөгөөр зарж байгаа шүү гээд тухайн үеийн хэлцэл хийх үед ийм л баримт байсан. Тэр баримтаа л үзүүлсэн. Гэтэл тухайн үед хэлцэлд авагдаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанаас хойш баримтыг бүрдүүлж ирчхээд хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ тухайн үед хил гаалийн бүрдүүлэлтийн мэдээллийг худалдагч тал өөрөө мэдээгүй байсан юм байна лээ. Гаалийн мэдүүлэг буюу төрийн байгууллагын албан ёсны баталгаажсан хяналт шалгалтаар орсон мэдүүлгийг нь өгөөд нэхэмжлэгчид харилцан тохиролцсоны дагуу 6******* 000 000 төгрөг өгсөн. Тэгэхээр гаалийн бүх бичиг баримт, холбогдох мэдээллийг энэ хүн бүрэн шилжүүлж өгсөн. Ингээд дараа нь энэ хүн мэдээ авсныхаа дараа өөрийнхөө нэр дээр шууд шилжүүлээгүй буюу тодорхой хугацаанд шилжүүлэг хийгдээгүй байсан. 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр авчхаад тээврийн хэрэгсэл шилжсэнээс хойш 6, 7 хоногийн дараа тээврийн хэрэгслийг шилжүүлж аваад улсын байгууллага авсан байна. Энэ хугацаанд смарт кар гэж яриад байгаа мэдээлэл дээр бүртгэл дээр яг гаалиар оруулж ирсэн гүйлгээ байж л байгаа. 1 000 000 төгрөгөөр засвар уг машины сальник муудсанаас хойш тос гоожсон нь зүгээр болчихсон тодорхойлолтыг нь бид нар хавтаст хэрэгт гаргаад өгчихсөн байгаа. Өөрөөр хэлбэл **************,000 км-тэй авсан машиныг *******00 км явснаас хойш яриад байгаа эм эн эсийн бул солиулах лац буюу явах эд ангийн бүрэлдэхүүн нь доголдолтой, өөр боолтоор боочихсон учраас ийм байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар нэхэмжлэгчийн яриад байгаа татгалзлын үндэслэлийг няцаах зорилгоор машиныг оношлуулахаар өөрсдөө шинжээч томилуулъя гэдэг хүсэлтийг гаргасан байдаг. Үүний дагуу шинжээч томилсон. Ингээд шинжээчийн дүгнэлтээр явах эд анги бүрэн бүтэн байна гэдэг дүгнэлт гаргасан. Хавтаст хэргийн 6-аас 13 дугаар хуудсанд авагдсан бүх явах эд ангийн зургуудыг бэхжүүлээд гаргачихсан байгаа. Эм эн эсийн доголдол эвдрэлтэй байгаа гэдэг зүйл шинжээчийн дүгнэлтэд тодруулга ч гарч ирээгүй. Өөрөөр хэлбэл тэр эм эн эс засвар хийх ёстой шаардлагатай байна гэдэг доголдол ч байхгүй байсан. Тэгэхээр бид нар юун дээр тэр доголдолтой байна гэхээр 1*******-16 дугаар хуудаст авагдсан зурагт харагдаж байгаагаар зөвхөн тэр булны сальник муудсанаас болж тос гоожсон үйл баримт байдаг. Үүнээс болж хуурч мэхэлж хэлцэл хийсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Бид нарын зүгээс нэгэнт олон жил машин зарж худалдан борлуулж байсан. Бид нараас машин авсан хүмүүст гомдол байгаа учраас үнэхээр тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл, солиулах эд анги байгаа бол байгаа юмаараа солиод өгье гэж байгаа. Бид нар бүрэн ашиглах боломжгүй доголдолтой машин зараагүй. Нэхэмжлэгч өөрөө 0 километртэй машин авчихлаа гэж ойлгосон хүлээлтээсээ болж хуучин тээврийн хэрэгсэл авснаа бид нарыг хуурчихлаа, мэхэлчихлээ, хуучин ашиглах боломжгүй доголдолтой бүтэн эд анги байхгүй машин зарчихлаа гэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч тухайн машиныг ойн баяраараа унах гэж авсан байдаг. Тэгэхээр аль хэдийн хэрэгцээ шаардлага дуусчихсан учраас тухайн машиныг буцааж өгөх гээд байгааг үгүйсгэхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн яриад байгаа зүйлийн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн өөрийнхөн тайлбараар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

*******. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, М.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 202******* оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Авто тээврийн хэрэгслийн даатгалын баталгааны хуулбар, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, фото зураг, 2023 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн Автомашины бүртгэлийн гэрчилгээ, МСМ групп ХХК-ийн төлбөрийн баримт, хяналтын гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, татвар төлсөн баримт, Гадаад төлбөрийн даалгавар, хилээр нэвтрэн орж ирэх үеийн мэдээлэл, Автомашины бүртгэлийн гэрчилгээ, худалдааны нэхэмжлэл, баглаа боодлын жагсаалт, Тээврийн хэрэгслийн түүхийн тайлан, Тээврийн хэрэгслийн гэмтэл зэргийг,

Хариуцагч талаас, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Бигсити хэлпэрХХК-ийн 202******* оны 0******* дүгээр сарын 1*******-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, Хаан банкны 202******* оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны 202******* оны 07 дугаар сарын 1*******-ний өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны 202******* оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Хаан банкны 202******* оны 07 дугаар сарын 02-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний хуулбар, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, фото зураг, хариу тайлбар, Давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл зэрэг баримтыг нотлох баримтаар өгсөн.

Шүүхээс, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0225/5************** дугаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн, үзлэг хийх, гэрч асуух ажиллагаа хийсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.т холбогдуулан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу төлсөн 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...2015 онд үйлдвэрлэгдсэн, **************,085 км гүйлттэй, бүх үйлчилгээ хийгдсэн, унаад явахад бэлэн, маш сайн тэрэг зарна гэсэн зарын дагуу Ford explorer автомашиныг худалдан авсан боловч тухайн автомашин нь 133,000 км явсан, 201******* онд үйлдвэрлэсэн, доголдолтой хөрөнгийг анхнаасаа бодит үнэн нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж хийсэн хэлцэл  тул хүчин төгөлдөр бусад тооцож, гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарласан.

 

*******. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу өөрийн зардлаар жижиг доголдлыг засварлуулж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон доголдлыг арилгаж өгөх боломжтой бөгөөд үйлдвэрлэгдсэн оны зөрүүг талууд хэлэлцэн тохиролцож ******* 000 000 төгрөгөөр үнийг буруулсан байдаг. Автомашины мэдээлэл, техникийн байдлын талаарх мэдээллийг бүрэн өгсөн, нуун дарагдуулсан зүйлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Талуудын хооронд 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр Б. нь арлын дугаартай, гаалиар 202******* оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орж ирсэн, цагаан өнгөтэй 201******* онд үйлдвэрлэгдсэн Ford Explorer маркийн автомашиныг М.*******ийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч М.******* нь хэлэлцэн тохирсон үнэ 6******* 000 000 төгрөгийг худалдагч Б.т төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

5.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарна.  Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

5.3. Худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ 6******* 000 000 төгрөгийг хариуцагчид төлсөн бөгөөд хариуцагчаас 202******* оны 06 дугаар сарын 23-ны өдөр ******* 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-25/

 

5.*******. Дээрх гэрээ нь хүчин төгөлдөр эсэх нь маргааны зүйл болсон.

 

5.5. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар мөн хуулийн 5******* дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байна.

 

5.6. Тодруулбал, Иргэний хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.2-т хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

5.7. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэл, гэрч Б.Одмаагийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар гэрээгээр хэлэлцэн тохирсон үнэ 6******* 000 000 төгрөгийг бууруулж, 60 000 000 болгон хариуцагчаас нэхэмжлэгчид ******* 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үндэслэл нь тээврийн хэрэгслийн үйлдвэрлэсэн оны зөрүүтэй холбоотой болох нь тогтоогдож байна тул хариуцагчийн “үйлдвэрлэгдсэн оны зөрүүг талууд хэлэлцэн тохиролцож ******* 000 000 төгрөгөөр үнийг буруулсан” гэх тайлбар үндэслэлтэй байна. /хх-ийн 25, 78-81, 8-83/

 

5.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн “201******* онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийг 2015 онд үйлдвэрлэсэн гэж хуурч мэхэлсэн” гэх шаардлагын үндэслэл няцаагдаж байна гэж үзнэ.

 

5.*******. Түүнчлэн, 0317*******3 дугаартай 2023 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн Автомашины бүртгэлийн гэрчилгээ гэх орчуулгын баримтад тээврийн хэрэгслийн явсан км 133,000 гэж, мөн 1*******7,278 гэж тус тус зөрүүтэй тэмдэглэсэн. Харин 2025 оны 01 сарын 05-ны өдрийн Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тээврийн хэрэгслийн гүйлтийг **************065.2 гэж, шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд Автомашины хянах салбар ажиллаж байна, *********************0*******.1 км гүйлттэй байна гэж тус тус дүгнэжээ.

 

5.*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1-д нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн орчуулгын баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй бөгөөд харин шинжээчийн дүгнэлт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримтыг үндэслэн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үед гүйлт нь **************,065.2 км байжээ гэж дүгнэлээ. 

 

5.*******. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн гүйлт болон үйлдвэрлэсэн оны талаарх бодит нөхцөл байдлыг нуун дарагдуулж, хуурч мэхэлж хийсэн гэх  шаардлагын үндэслэл үгүйсгэгдэж байна.

 

5.12. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан 202******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ нь хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул хэлцийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, 60 000 000 төгрөг буцаан гаргуулах нэхэмжлэгч М.*******ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 

 

5.13. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 18******* дугаар зүйлийн 18*******.1-д заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ тул гэрээний талуудын хэн аль нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрх нь нээлттэй юм. Тодруулбал нэхэмжлэгч нь гэрээний зүйлийн доголдолтой холбоотой шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

5.1*******. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******63 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 2*******3 дугаар зүйлийн 2*******3.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.*******ийн хариуцагч Б.т холбогдуулан гаргасан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 60 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  *******63 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2, **************.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ