2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2026/03859

 

2026              04             09                                                 192/ШШ2026/03859                                    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Д.Даваасүрэн, Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Морингийн гудамж, ******* *******т хотхон, ******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт *******ын ******* /РД:ХК7*******01611/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Морингийн гудамж, ******* ******* хотхон, өөрийн байранд байрлах, ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Гэрээнээс учирсан хохиролд 15 443 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, иргэдийн төлөөлөгч Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй болно.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.******* би Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, морингийн гудамж, ******* *******т хотхон, ******* тоот өөрийн өмчлөлийн таун хаусныхаа 2 давхарын өргөтгөл, дээврийн ажлыг хийлгэхээр ******* Үе ХХК-тай тохиролцон 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил гүйцэтгэх 1 тоот гэрээг байгуулсан. Гэрээний дагуу барилгын ажлыг 2020 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн дотор гүйцэтгэхээр тохиролцсон боловч хугацаандаа хийж гүйцэтгээгүй ба 2020 оны 10 сард ихэнх ажлаа дуусгаж, 20******* оны хавар дээврийн террасны шал, бариул зэргийг хийж дуусгасан юм. Гэвч зуны улирал эхэлж, 6 сарын 24-25-ны өдрүүдэд орсон борооны улмаас 2 давхарын унтлагын өрөө, ажлын өрөө, зочны өрөөний таазнаас ус гоожиж, гипсэн таазнууд хууларч, дээврийн нуруу хотойж, хавтангууд цүлхийсэн, обой хууларч, шал норж завсар гарах зэрэг олон эвдрэл үүсч, хүн амьдрах боломжгүй болсон. Ингээд тухайн компаний захирал Дөлгөөнмөрөнгөөс засч янзалж өгөхийг шаардсан боловч засч өгөхгүй байгаа болно. ХХК-аар эвдрэл гэмтэл, дахин хийгдэх засварын үнэлгээ хийлгэхэд 14 708 000 төгрөгөөр үнэлгээг тогтоосон юм. Иймд *******-Үе Пропертис ХХК-аас үнэлгээгээр тогтоосон 14 708 100 төгрөгийг, үнэлгээний ажлын хөлсөнд төлсөн 735 000 төгрөг, нийт 15 443 100 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа худал мэдүүлэг өгсөн байна. Гэрээний дагуу 2020 оны 08 дугаар сард ажил хийж дуусгасан. Гэрээний шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татгалзлаа илэрхийлсэн. Харин хэргийг дахин шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцааж шинжээч томилсны дараа 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа тухайн д нэхэмжлэгч С.*******ийн эхнэр болох н.Уранчимэг манай оффис дээр ирж дээш сунгах үл хөдлөх эд хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлтэй байна зөвшөөрөл олгооч гэсний дагуу би зөвшөөрөл олгож байсан. Тухайн д миний төрсөн ахтай тохиролцож маш бага үнийн дүнгээр бодож өргөтгөл хийлгэсэн байсан. Энэ хоёр хүний дунд ямар яриа болсныг би мэдэхгүй байна. Эдийн засгийн байдал хүнд байгаа тул 6 400 000 төгрөгөөр тохиролцон эвлэрэх хүсэлтэй байна. Нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.” гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ж. дүгнэлтдээ: Энэ хүний хохиролыг барагдуулж өгөхийг хүсэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, С.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон оршин суугаа хаягийн лавлагаа, ХХК-ийн 20******* оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлан, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ зэргийг,

Хариуцагчаас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол шуудангийн магадлагаа зэргийг нотлох баримтаар өгсөн.

Шүүхээс, Хас үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 15 443 100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагчтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн байшингийн хоёр давхрын өргөтгөл, дээврийн ажлыг гүйцэтгүүлсэн боловч 20******* оны 6 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд орсон борооны улмаас 2 давхрын унтлагын өрөө, ажлын өрөө, зочны өрөөний таазнаас ус гоожиж, гипсэн таазнууд хууларч, дээврийн нуруу хотойж, хавтангууд цүлхийсэн, обой хууларч, шал норж завсар гарах зэрэг олон эвдрэл үүсч, эд хөрөнгөд 14 78 100 төгрөгийн хохирол учирсан. Мөн хохирлын үнэлгээ хийлгэхэд 735 000 төгрөг төлсөн тул хариуцагчаас 15 443 100 төгрөгийг шаардаж байгаа...” гэж тайлбарласан.

 

 4. Хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд тээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 6 400 000  төгрөгийг төлөх талаар шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлжээ.

 

5. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Нэхэмжлэгч С.******* нь Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо, Морин гудамж, ******* тоот амны орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

5.2. ******* ХХК болон С.******* нарын хооронд 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 01 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дугаар давхрын 142 м.кв талбайтай өргөтгөлийн ажлыг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын *******-ний өдрийн дотор чанарын шаардлага хангасан хэмжээнд хийж гүйцэтгэх, захиалагч С.******* нь ажлын хөлсөнд нийт 35 200 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

 

5.3. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарна. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

5.4. Нэхэмжлэгч С.******* нь гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдоно. Энэ нь маргааны зүйл болоогүй. Харин хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байснаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан эсэх нь маргааны зүйл болсон.

 

5.5. Хариуцагч нь Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дугаар давхрын 142 м.кв талбайтай өргөтгөлийн ажил буюу 142 м.кв талбайтай хуучин дээвэр нураах, 23 м.куб блок дүүргэлтийн өрлөг, 142 м.кв талбайтай дээврийн налуу нуруу хийх, дээврийг хар цаас болон төмөрлөх, 142 м.кв талбайтай дотор таазны дулаалга осв хавтан, 7 ширхэг 27 м.кв вакум цонх, 1 ширхэг 1.8 м.кв вакум хаалга, дээврийн террасны шал бариул хийх, 1 давхраас 2 давхарт гарах шат хийх, 2 давхрын гадна фасад хийх ажлыг хийж дуусган, 2020 оны 8 дугаар сараас 10 дугаар сарын хооронд захиалагч С.*******ид хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй болно.

 

5.6. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд валуэшн ХХК-ийн 20******* оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлангаас үзэхэд Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, Таун хаус ******* тоот барилгын 2 давхрын барилгын дээврийн нуруу, дээврийн төмөр хотойсны улмаас 20******* оны 6 дугаар сарын 24, 25-ны өдөр орсон борооны ус нэвтэрч, гипсэн таазнууд хууларч, ОСВ хавтан нэлэнхүйдээ норж хотойн цүлхийж, хана таазны обой норж хууларсан, паркетан шал норж зай завсар гарсан болох нь тогтоогдож байна.

 

5.7. Өөрөөр хэлбэл, хариуцагч хууль болон гэрээнд заасан доголдолгүй ажлын үр дүнг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан. Гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

5.8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн  510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

5.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчээр томилсон бөгөөд шинжээч 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол 12 800 500 төгрөг гэж тодорхойлсон. Зохигчид дээрх үнэлгээг эс зөвшөөрч маргаагүй болно.

 

5.10. Мөн нэхэмжлэгч С.******* нь валуэшн ХХК-аар хохирлын үнэлгээ тогтоолгоход ажлын хөлсөнд 735 000 төгрөгийг төлсөн болох нь 20******* оны 07 дугаар сарын 06-ны өдрийн кассын орлогын ордер гэх баримтаар тогтоогдож байна.

 

5.11. Иймд хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохиролд 13 535 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 907 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

6. Томилогдсон иргэдийн төлөөлөгч “энэ хүний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна” гэж дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

7. Улсын тэмдэгтийн хураамж болон нөхөн төлөгдөх шүүхийн зардлыг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 13 535 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 907 600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 225 625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******ид олгож, шинжээчийн зардал 704 000 төгрөгийг Хас үнэлгээ ХХК-ийн Хаан банк дахь 5063512839 тоот дансанд төлөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

                            

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ

 

                              ШҮҮГЧИД                                 Д.ДАВААСҮРЭН

 

                                                                                Б.МӨНХЖАРГАЛ