2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 192/ШШ2026/06378

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 15,641,654,34 төгрөгөөр багасгаж, хариуцагч "Батгарьд майнинг" ХХК, иргэн * нар нь үлдэх 170,000,000 төгрөгийн шаардлагыг 2026 оны 06-р сарын 25-ны өдрөөс эхлэн 2027 оны 10-р сарын 25-ны өдрийг хүртэл 17 сарын хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 5,000,000 төгрөгийг, 2027 оны 11-р сарын 25-ны өдөр 85,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч * ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,086,160 төгрөгөөс 543,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 503,975 төгрөгийг, хариуцагчаас 503,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН