| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/0140/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/151 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/151
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Ш.*******д холбогдох эрүүгийн 1804000610150 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр ñàðûí 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Ш.******* нар оролцов.
Ìîíãîë óëñûí èðãýí, 1986 оны 7 сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер мэргэжилтэй, аймгийн ******* сумын “ ” ХХК-нд мужаан, жолооч ажилтай, ам бүл ганцаараа /цахим үнэмлэхний хаягаар: Улаанбаатар хот ******* дүүргийн 20 дугаар хороо, “******* ХХК”-ийн ажилчдын гудамж, 1 дүгээр байрны 2-2 тоот/ одоо аймгийн ******* сумын 3 дугаар баг, Баянбулгын А-29 тоотод оршин суух, овгийн гийн ******* /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Ш.******* нь 2017 оны 9 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотын дүүргийн 25 дугаар хороо, 170 дугаар байрны 18 тоотод оршин суух иргэн Г.*******оос 900.000 төгрөгийн үнэ бүхий “*******” маркийн нөтбүүкийг “нөтбүүк дээр чинь авто кад дээр зураг зурах гэсэн юм” гэж хуурч мэхлэн авсан,
Мөн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 68 дугаар байрны 1 тоотод оршин суух С.*******ээс “гал тогооны тавилга хийж өгнө” гэж хуурч мэхлэн 3.690.000 төгрөгийг залилан мэхэлж авсан нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан ãýìò õýðýãт õîëáîãäæýý.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Ш.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2017 оны 9 дүгээр сарын сүүлээр ******* дүүрэгт ирж ******* ахын гэрийнх нь гипсэн таазыг хийж байх үедээ тэднийд гал тогоо, үүдний шкаф, хүүхдийн өрөөний тавилга хийж өгөхөөр тохиролцсон. Ингээд би ******* ахаас 2017 оны 10 сараас 11 сарын хооронд 3.690.000 төгрөгийг 3-4 удаа тасалж авсан. Би өөр ажил хийх болсноо ******* ахад хэлээд аймгийн ******* сум руу явсан. Мөнгөний бололцоогүй байсаар байгаад өдий хүрлээ. ...Би *******той хамт ажилладаг байсан бөгөөд 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод гэрээс нь очиж нөөтбүүкийг нь авсан. Нөөтбүүкийг нь буцааж өгнө гэж бодож явсан. Дэлгэцийг нь гэмтээгээд өгч чадахгүй байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч С.*******ийн мэдүүлсэн: “...Би 2017 оны 10 дугаар сарын дундуур танил Ш.******* гэгчтэй ярилцаж тохиролцоод гэрийн иж бүрэн тавилга хийлгэхээр болсон. Гал тогооны тавилга, үүдний хэсэг, хүүхдийн өрөөний тавилга 3.600.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Ш.******* 2 удаа ирж, хэмжээ авч яаж, ямар загвараар хийх талаараа эхнэртэй ярилцаж тохирсон. Тэгээд урагшаа Эрээн орж материал авчирна гээд 700.000 төгрөг авсан, тэрнээс хойш “мөнгө хэрэг болоод байна” гэж увуулж, цувуулж авсаар байгаад 3.690.000 төгрөг 11 сар хүртэл авсан. Ингээд тавилга ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон. ...Дансны хуулга дээр тодорхой байгаа. Би дугаартай данс руу 3.690.000 төгрөгийг *******д шилжүүлж өгсөн. Би *******тэй гэрээ хийгээгүй...Би *******д өөрийн болон эхнэр ы дансаар 8 удаагийн үйлдлээр 3.690.000 төгрөг шилжүүлсэн. Миний хохирол 3.690.000 төгрөгийг Ш.******* төлж барагдуулсан. Миний хувьд хохирлоо гаргуулаад авчихсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23/
Мөрдөн байцаалтад хохирогч Г.*******ын мэдүүлсэн: “...2017 оны 9 дүгээр сарын сүүлчээр уулзаад “та надад нөтбүүкээ өгөөч, авто кат дээр зураг зурах гэсэн юм” гээд гуйгаад байсан ба 2 хоногийн дараа манай гэрээс авсан байсан. Би *******гээс нөтбүүкээ авчихвал цаашид гаргах гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
Мөрдөн байцаалтад гэрч Г.*******ын мэдүүлсэн: “...2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 100 айлын худалдааны төв дээр *******тэй таарсан. Тэр намайг хохиролгүй болгон гэж хэлээд 88708060 гэсэн утастай байгаа гэсэн. ******* нь намайг хуурч мэхлээд худлаа яриад яваад байна, хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/
С.*******ийн банкны дансны хуулгаар “... гэсэн данснаас Ш.*******гийн гэсэн данс руу мөнгө шилжүүлсэн баримт, “2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 1.700.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 250.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр 160.000 төгрөг нийт 2.710.000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-ийн 11-13/,
С.ы банкны дансны хуулгаар “5750218213 гэсэн данснаас Ш.*******гийн гэсэн данс руу “2017 оны 10 сарын 21-ний өдөр 800.000 төгрөг, 2017 оны 10 сарын 26-ны өдөр 60.000 төгрөг, 2017 оны 10 сарын 30-ны өдөр 120.000 төгрөг нийт 980.000 төгрөг шилжүүлсэн байна” /хх-н 13-14/,
Ш.*******гээс хохирогч С.*******ийн банкны дугаарын данс руу 3.690.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 23/,
Хохирогч Г.*******ын 2018 оны 11 сарын 5-ны өдрийн “ иргэн гийн *******гээс notebook-ийн төлбөр болох 900.000 төгрөгийг Г.*******ын банкны 5024456787 тоот дансаар хүлээн авсан нь үнэн болно. Цаашид ямар нэгэн гомдол саналгүй. Баруун гар гэмтэлтэй тул зүүн гараар гарын үсэг зураг” гэжээ./хх-н 31/,
Эстимэйт ХХК-ын эд хөрөнгийн хохирлын үнэлгээгээр “******* нөтбүүк 870.000 төгрөг, цүнх 30.000 төгрөг нийт 900.000 төгрөг” гэжээ /хх-ийн 45/
Ш.*******гийн зөрчилд холбогдож байсан талаарх лавлагаа /хх-ийн 71-72/
Асап сангийн оргодол эрэн сурвалжлах тухай мэдээлэл /хх-ийн 64-70/
Ш.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагааны санд бүртгэгдээгүй” ãýх óðüä ÿë øèéòãýãäñýí ýñýõèéã øàëãàõ õóóäàñ /õõ-í 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 60/ áîëîí áóñàä áè÷ãèéí íîòëîõ áàðèìòóóäûã òàëóóäûí õ¿ñýëòýýð øèíæëýí ñóäàëñàí áîëíî.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг үндэслэн хянан шийдвэрлэлээ.
I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Ш.******* нь 2017 оны 9 дүгээр сарын сүүлчээр Улаанбаатар хотын дүүргийн 25 дугаар хороо, 170 дугаар байрны 18 тоотод оршин суух иргэн Г.*******оос 900.000 төгрөгийн үнэ бүхий “*******” маркийн нөтбүүкийг “нөтбүүк дээр чинь авто кад дээр зураг зурах гэсэн юм” гэж хуурч мэхлэн авсан, мөн 2017 оны 10 дугаар сарын 5-наас 11 дүгээр сарын 2-ны өдрийн хооронд 8 удаагийн үйлдлээр ******* дүүргийн 1 дүгээр хороо, 68 дугаар байрны 1 тоотод оршин суух С.*******ийн гэрт гипсэн тааз хийх явцдаа, түүнд “тавилга хийж өгнө” гэж хуурч мэхлэн 3.690.000 төгрөгийг авч, нийт 2 удаагийн үйлдлээр бусдад 4.590.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би ******* ахын гэрт гал тогоо, хүүхдийн өрөө, үүдний шкаф хийж өгөхөөр тохиролцоод 3-4 удаа цувуулж байгаад 3.690.000 төгрөг авсан. Би өөр ажил хийх болоод ******* ахад тавилгыг нь хийж өгч чадаагүй. Мөнгө төгрөгний боломжгүй байсан тул өдий хүртэл явчихлаа...Би *******той хамт ажилладаг байсан бөгөөд түүний Notebook дээр зураг зураад өгье гэж хэлээд авсан нь үнэн. Notebook-ийн дэлгэцийг нь гэмтээгээд өгч чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг, хохирогч С.*******ийн “******* нь гэрийн тавилга хийж өгнө гэж хэлээд нийт 3.690.000 төгрөг авсан. Ингээд тавилга ч байхгүй, мөнгө ч байхгүй болсон” гэх мэдүүлэг /хх-н 19-23/, Г.*******ын “******* нь Notebook-ийг хэрэглээд өгье гэж авчихаад намайг хуурч мэхлээд худлаа яриад яваад байна” гэх мэдүүлэг /хх-н 25-26, 28-30/, хохирогч С.******* болон түүний эхнэр С. нарын банкны дансны хуулгууд /хх-н 11-14/, эстимэйт ХХК-ийн эд хөрөнгийн хохирлын үнэлгээ зэрэг áичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Ш.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч С.*******, Г.******* нарын мэдүүлэг, хохирогч С.******* болон түүний эхнэр С. нарын банкны дансны хуулга, эд хөрөнгийн хохирлын үнэлгээ болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба уг гэмт хэргийн арга нь урьдын танил харилцааг ашиглах, худал амлах, хуурамч бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Ш.******* нь хохирогч *******той хамт ажилладаг байсан урьдын харилцааныхаа үндсэн дээр түүний notebook-ийг хэрэглээд өгье гэж хуурч авсан,
Мөн хохирогч *******ийн гэрт гипсэн тааз хийж өгөх явцдаа танилцсан харилцаагаа ашиглан, гэрт нь тавилга хийж өгнө гэж хууран, түүнээс 3.690.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг дансанд шилжүүлэн авч, хохирогч нарын эд хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ. Ш.******* нь шунахайн сэдэлттэй, амар хялбар аргаар мөнгө олох зорилготойгоор үйлдэлдээ ханджээ.
Иймд Ш.*******гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар ç¿éëèéí 1 äýõ õýñýãò заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд нийт 4.590.000 төгрөгийн хохирол учирсан байх ба үүнээс хохирогч С.******* 3.690.000 төгрөгийн, хохирогч Г.*******т 900.000 төгрөгийн хохирол учирчээ. Шүүгдэгч Ш.******* нь хохирогч С.*******д 3.690.000 төгрөгийг өгсөн болох нь хохирогч С.*******ийн мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 23/,
Мөн хохирогч Г.*******т 900.000 төгрөгийг өгсөн болох нь хавтас хэргийн 31 дүгээр талд бичиж ирүүлсэн хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байна. Иймд Ш.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзах нь зүйтэй ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзах нь зүйтэй. Шүүгдэгч Ш.******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх ба уг гэмт хэргийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Мөн Ш.******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч Ш.*******гийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн санал гаргасан ба шүүгдэгч Ш.******* нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулын ялыг зөвшөөрсөн байна. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй ба прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Ш.*******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлсийг үндэслэн уг ялыг 2019 оны 3 дугаар сарын 16-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож шийдвэрлэв.
Ø¿¿ãäýã÷ид õîëáîãäîõ èðãýíèé áè÷èã áàðèìò ø¿¿õýä øèëæèæ èðýýã¿é, ýä õºðºí㺠áèò¿¿ìæëýýã¿é, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч íü энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, ýíý õýðýãò ãàðñàí áàéöààí øèéòãýõ àæèëëàãààíû çàðäлыг òîäîðõîéëж èð¿¿ëýýã¿é áîëíî.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА