2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/06625

 

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар *ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч * ХХК-д холбогдох иргэний хэрэгт талууд нэхэмжлэгч* Түлш шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 148,410,164 төгрөгний төлбөртөө эд хөрөнгө үнийн дүнгээр тооцож шилжүүлэн авахыг зөвшөөрч, хариуцагч * эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, авах асуудлыг 2026.06.12-ны өдөр дуусгасан байна гэж тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 900,001 төгрөгөөс 450,001 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 450,001 төгрөгийг, хариуцагчаас 450,001 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН