2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2026/06627

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар * банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрч, хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага 15,993,170 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2026 оны 06 сарын 20-ны өдрөөс эхлэн 2027 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдрийн дотор 1,332,764 төгрөгөөр 12 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваан тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй хугацаа тохирч эвлэрсэн тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 237,916 төгрөгөөс 118,958 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 118,958 төгрөгийг, хариуцагчаас 118,958 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан уг тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН