Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2026/00929

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 312/ШШ2026/00929

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Чандмань багт байрлах ...../-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг ...тоотод оршин суух, ...../-т холбогдох

 

Зээлийн төлбөр 14,493,502.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 09-нд иргэний хэрэг үүсгэж тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, *******,

Хариуцагч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн Орхон салбар нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн төлбөр 14,493,502.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг *******ээр солих хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Зээлдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-нд ******* *******наас МN480034130001879534 тоот зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд цалин болон өөрийн эзэмшлийн гэрийн тавилга хөдлөх хөрөнгө зэргийг тавьсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.2.1 6.2.1 заалтыг зөрчиж, хуваарийн дагуу төлөхгүй удаа дараа шаардуулсаар байсан бөгөөд *******ны зүгээс удаа дараа утсаар ярьж, мөн зээл төлөх гэрээний үүргээ биелүүлэх мэдэгдэл 5 удаа өгсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан тул түүний эхнэр ******* нь зээлдэгчийн эхнэр бөгөөд өв залгамжлагч нь тул өвлөгч өвлөн авсан эд өхрөнгийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэж заасны дагуу түүнээс *******ын зээлийн үндсэн төлбөрийн өр 13,635,479.65 төгрөг, зээлийн хүүгийн өр 845,538.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,483.99 төгрөг, нийт 14,493,502.25 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

4. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: ... манай нөхөр ******* ******* *******тай 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цахим цалингийн зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, ******* *******инд хэлж зээлийн хүүг зогсоохыг хүсч өргөдөл бичиж өгсөн боловч зогсоогоогүй, ...зээлийг авахад би зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, ...нөхрийгөө нас барснаас хойш хоёр, гурван удаа зээлийн төлбөрийг боломжоороо төлсөн боловч өөрөө бас *******ны зээлтэй учир давхар энэ зээлийг төлөх боломжгүй болсон, иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.

 

5. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6. Зээлдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 09-нд ******* *******наас МN480034130001879534 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн цалин барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан бөгөөд зээлдэгч ******* нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барснаар зээлийн гэрээний төлбөр төлөгдөх боломжгүй болсон байна.

 

7. Хариуцагч ******* нь зээлдэгч ******* /нөхөр/-ыг нас барсны дараа 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ******* *******инд дээрх зээлийн гэрээний хүүг зогсоох хүсэлт гаргасан боловч ******* ******* зээлийн хүүг зогсоогоогүй, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 13,635,479.65 төгрөг, зээлийн хүү 845,538.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,483.99 төгрөг, нийт 14,493,502.25 төгрөгийг гаргуулахаар нас барсан зээлдэгч *******ад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч *******ыг түүний эхнэр *******ээр солиулах хүсэлтийг шүүхэд гаргаж түүнээс дээрх зээлийн төлбөрийг нэхэмжилсэн.

 

9. Хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр,... гэж зааснаар зээлдэгч *******ын хууль ёсны өвлөгч нь хариуцагч ******* мөн байна.

 

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээний 3.2.4-т Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /зээлдэгч нас барах... зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч нь энэ гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлтэй холбогдон гарсан бусад төлбөр зардлыг бүрэн хариуцан барагдуулах гэх заалт болон Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. гэж заасанд үндэслэн нэхэмжлэгч ******* ******* ХК нь ******* ******* ХК болон нас барагч ******* нарын хооронд 2024 оны 10 дугаар сарын 09-нд байгуулагдсан зээлийн төлбөрийг хариуцагч *******ээс шаардсан.

 

11. Гэвч Иргэний хуульд заасны дагуу өвлүүлэгч буюу зээлдэгч, нас барагч *******ын өвлөгдөх эд хөрөнгийг хариуцагч ******* хүлээж авсан эсэх, түүний эд хөрөнгөтэй холбоотой бичиг баримт болон өв хөрөнгө хүлээж авсантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна.

 

12. Өөрөөр хэлбэл зээлдэгч *******ын *******ны өмнө хүлээсэн үүргийг түүний эхнэр болох өвлөгч ******* ямар хэмжээгээр хүлээх нь тодорхойгүй байна.

 

13. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч ******* гарын үсэг зураагүй бөгөөд *******ын ирээдүйд авах цалин орлогыг барьцаалж олгосон зээл байх тул уг зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 240 дугаар зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч .... түүнчлэн нас барсан, ... гэсэн үндэслэлээр дуусгавар болсон байна.

 

14. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 14,493,502.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

15. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,418 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 515 дугаар зүйлийн 515.2, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т заасныг нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр 14,493,502.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,418 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ