| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намширын Нарантуяа |
| Хэргийн индекс | 186/2018/0713/Э |
| Дугаар | 752 |
| Огноо | 2018-10-23 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 752
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарантуяа даргалж, тус шүүхийн тамхимд нээлттэй явуулж, Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Мт холбогдох эрүүгийн 1811011110349 дугаар 186/2018/0713/Э индекстэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1990 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэл-3 ОНӨААТҮГ-т автобусны жолооч ажилтай, гэр бүлийн байдал 3, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Тайж нар овогт Б.М,
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 46 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр Зорчигч тээврийн нэгтгэл-3 ОНААТҮГ-ын эзэмшлийн Deawoo-ВS106 маркийн 17-31 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчин зорчигч Д.Бямбаахүүг хаалгаар хавчсанаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийгээд явж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр хамгийн урд нь шахаад зогсож байгаад хүмүүсээ буулгаж суулгачихаад машиныхаа зүүн талын толинд хөдөлгөөнөө эхлүүлэх гээд хараад байж байтал хажууд нэг эгч ирснээ чи намайг хаалгаар хавччихлаа гэхээр юу болсон талаар асуухад хойшоо яваад өгсөн. Орой ажил тараад гэртээ байж байтал баазаас над руу залгасан. Тухайн үед хохирогч надад юу болсон талаараа хэлсэн бол би эмнэлэг авч явах байсан... гэсэн мэдүүлэг
Хохирогч Д.Бямбаахүү мөрдөн байцаалтын шатанд: ...гэрээсээ гараад 08 цаг 45 минутын орчимд ...Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээрээс Улаанчулуут - МУИС №57 чиглэлийн 3-091 дугаартай шар өнгийн автобусанд суухаар урд хаалган дээр очиход миний урд нэг эмэгтэй хүн ороод дараа нь би ороод шатан дээр дөнгөж зогсонгуут хаалга хаахдаа миний баруун мөрийг цохиод хаачихаар нь “хүүе ээ, чи буухын хооронд хаалга хаачих юмаа” гээд жолоочид хэлсэн чинь юу ч хэлээгүй миний өөдөөс харж байгаад хаалгаа онгойлгоход хоёр эмэгтэй урд талын автобуснаас дамжин орж ирсний дараа хөдөлсөн. Нэг буудал яваад МУИС-ийн буудал дээр буухдаа миний баруун гар өвдөөд цүнхээ барьж чадахгүй байхаар нь зүүн гараараа цүнхээ бариад урд талын хаалгаар буусан. Тэр автобус хүн ихтэй байсан. Ажил дээрээ очоод куртикээ өлгөх гэтэл өвдөөд, өдөржингөө ажил дээр гар өвдөөд байхаар нь орой ажлаа тараад 20 цаг 30 минутад цагдаагийн байгууллагад хандсан… гэсэн мэдүүлэг /хх-19-20/,
Яллагдагчаар Б.М мөрдөн байцаалтын шатанд: ...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийгээд Чиглэл 57, Улаанчулуут гэсэн хаягтай автобусаа жолоодоод явж байсан. ...Тэгээд хүмүүсээ суулгаж дуусаад хаалгаа хаагаад хөдөлж байсан чинь нэг эгч хажууд ирээд чи намайг автобусны хаалгаар хавччихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэнээ эгчээ гэсэн чинь буцаад юм ярихгүй хойшоо яваад өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-51-52/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №4601 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг /хх-35/,
Улаанбаатар Смарт карт компанийн албан тоотод: 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3/382 дугаартай албан тоотын хавсралтад: “Автобус бааз-03, Чиглэл-457, Төлбөр хийгдсэн хугацаа-2018.04.05 08:46:00, 1610-0000-0081-9987 гүйлгээ-ахмад, Автобусны зогсоол-Чингэлтэй дүүрэг, Улсын дугаар-17-31 УНБ” /хх-94-95/,
Техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №389 дүгнэлтэд:
21.1. “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”,
21.2. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Цагдаагийн дэслэгч Ц.Ганболд гэсэн дүгнэлт /хх-40-41/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, хохирлын тооцоо, хохирлын баримтууд /хх-22-28/, 2 талын мөрний үений Компьютерт томографийн шинжилгээ /хх-36/, гэмтэл согог судлалын үндэсний төвийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас, өвчний түүхийн хуулбар /хх-69-76/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: Ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас /хх-53/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-55/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-56/, жолоочийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-57/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-58-59/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-60/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-61/, тээврийн хэрэслийн гэрчилгээний хуулбар /хх-62/, иргэний дэлгэрэнгүй мэдээлэл /хх-63/, захиргааны зөрчлийн бүртгэл /хх-64-65/, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-н захирлын тушаал, албан тоот, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-78-89, 90/ зэрэг нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Улсын яллагч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 46 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр Зорчигч тээврийн нэгтгэл-3 ОНААТҮГ-ын эзэмшлийн Deawoo-ВS106 маркийн 17-31 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчин зорчигч Д.Бямбаахүүг хаалгаар хавчсанаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.М нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Бага насны хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын шаардлага хангажээ.
Хохирогч болон гэрч нарт эрх үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр давхар батлагдаж байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хэргийн үйлдлийг хангалттай нотлож чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотлож байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн нотлох баримтуудыг үнэлж мэтгэлцэгч талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтийг хийв.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 46 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр Зорчигч тээврийн нэгтгэл-3 ОНААТҮГ-ын эзэмшлийн Deawoo-ВS106 маркийн 17-31 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчин зорчигч Д.Бямбаахүүг хаалгаар хавчсанаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “......2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр ажлаа хийгээд Чиглэл 57, Улаанчулуут гэсэн хаягтай автобусаа жолоодоод явж байсан. ...Тэгээд хүмүүсээ суулгаж дуусаад хаалгаа хаагаад хөдөлж байсан чинь нэг эгч хажууд ирээд чи намайг автобусны хаалгаар хавччихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан гэнээ эгчээ гэсэн чинь буцаад юм ярихгүй хойшоо яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Д.Бямбаахүүгийн: ...гэрээсээ гараад 08 цаг 45 минутын орчимд ...Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээрээс Улаанчулуут - МУИС №57 чиглэлийн 3-091 дугаартай шар өнгийн автобусанд суухаар урд хаалган дээр очиход миний урд нэг эмэгтэй хүн ороод дараа нь би ороод шатан дээр дөнгөж зогсонгуут хаалга хаахдаа миний баруун мөрийг цохиод хаачихаар нь “хүүе ээ, чи буухын хооронд хаалга хаачих юмаа” гээд жолоочид хэлсэн чинь юу ч хэлээгүй миний өөдөөс харж байгаад хаалгаа онгойлгоход хоёр эмэгтэй урд талын автобуснаас дамжин орж ирсний дараа хөдөлсөн. Нэг буудал яваад МУИС-ийн буудал дээр буухдаа миний баруун гар өвдөөд цүнхээ барьж чадахгүй байхаар нь зүүн гараараа цүнхээ бариад урд талын хаалгаар буусан. Тэр автобус хүн ихтэй байсан. Ажил дээрээ очоод куртикээ өлгөх гэтэл өвдөөд, өдөржингөө ажил дээр гар өвдөөд байхаар нь орой ажлаа тараад 20 цаг 30 минутад цагдаагийн байгууллагад хандсан…” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №4601 тоот шинжээчийн дүгнэлт, Техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №389 дүгнэлт зэрэг баримтууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн үйлдлийн талаарх дүгнэлт:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 46 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Чингэлтэй дүүргийн автобусны буудал дээр Зорчигч тээврийн нэгтгэл-3 ОНААТҮГ-ын эзэмшлийн Deawoo-ВS106 маркийн 17-31 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.1-т заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино”, 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчин зорчигч Д.Бямбаахүүг хаалгаар хавчсанаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдлоо.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Б.М нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-53/ тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Д.Бямбаахүүд учирсан 1.530.000 төгрөгний хохирлыг төлсөн байна.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.