| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2026/00398/И |
| Дугаар | 157/ШШ2026/00386 |
| Огноо | 2026-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 157/ШШ2026/00386
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч: “******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 856,383 (найман зуун тавин зургаан мянга гурван зуун наян гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Дамдинсүрэн овогтой *******ай 2025 оны 04 сарын 30-ны өдөр 111358 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.
2025 оны 6 сарын 1-ний өдөр 515,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001227903 тоот зээлийг ХААН банк дахь 5946111857 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан.
2025 оны 9 сарын 11-ний өдөр 206,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй z001535016 тоот зээлийг ХААН банк дахь 5946111857 тоот дансанд зээлдэгч ******* нь шилжүүлэн авсан.
Хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2026 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар:
1.1. zOO1227903 тоот зээл 2025 оны 9 сарын 29-ний өдөр дуусч үндсэн зээлээс 139,565 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 375,435 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 358 хоног/зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 238+3 удаагийн сунгалтаар 90 хоног/-ийн хүү 263,568 төгрөг+шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд толсөн 87,363 төгрөгийг хасаж, хүү 176,205, нийт дүн 551,640 төгрөг.
2. zOO1535016 тоот зээл 2025 оны 10 сарын 11-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 206,000 төгрөг, нийт идзвхтэй ашигласан 256 хоног /зээлийн гэрээний 30+хугацаа хэтэрсэн 226 +0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 96,683 төгрөг+шимтгэл 2,060 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж хүү 96,683, нийт дүн 304,743 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 581,435 төгрөг, нийт хүү 272,888 төгрөг, шимтгэл нийлбэр 2,060 төгрөг бүгд нийлээд 856,383 /найман зуун тавин зургаан мянга гурван зуун наян гурав/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.
3.Хариуцагч ******* ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...856,383 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан 856,383 (найман зуун тавин зургаан мянга гурван зуун наян гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 856,383 (найман зуун тавин зургаан мянга гурван зуун наян гурван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 856,383 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
5.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 856,383 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
6.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,103 төгрөгийн тал хувь болох 12,551 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,551 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 12,551 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 856,383 (найман зуун тавин зургаан мянга гурван зуун наян гурван) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,103 төгрөгийн тал хувь болох 12,551 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 12,551 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамж 12,551 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ