| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2026/00007/И |
| Дугаар | 312/шш2026/00896 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 312/шш2026/00896
| 2026 оны 03 сарын 12 өдөр | Дугаар 312/ШШ2026/00896 | Орхон аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 2-р хороо өөрийн байранд байрлах ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг *** тоотод оршин суух, ***-д холбогдох
24,044,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн MN950030003095039581 тоот цахим зээлийн гэрээ байгуулан 24,524,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, зээлийн хүү жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч *** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа зөрчиж байгаа тул зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 22,362,985 төгрөг, зээлийн хүү 1,668,641 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,004 төгрөг, нийт 24,044,630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч *** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ***-ийн нэхэмжилж байгаа 24,044,630 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***-оос зээлийн төлбөр 24,044,630 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч *** төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,173 төгрөгийн 139,086.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч ***-оос улсын тэмдэгтийн хураамж 139,086.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлага 24,044,630 төгрөгийг хариуцагч *** төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,173 төгрөгийн 139,086.5 төгрөгийг төрийн сангаас, хариуцагч ***-оос улсын тэмдэгтийн хураамж 139,086.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ