Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/шш2026/00949

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2026/00949

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг *** тоотод оршин суух, ****

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг *** тоотод оршин суух, *** нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Чингэл баг *** тоотод оршин суух, ***-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,250,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч ***

Хариуцагч ***

Хариуцагчийн өмгөөлөгч *** /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч *** шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэл *** нар нь хариуцагч ***-ээс 1,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч *** нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...*** 11 дүгээр хороололд хаусын арматур боох ажлыг өдрийн нэг хүний 150,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцоод ажлыг хийж дуусгаад хүлээлгэж өгсөн боловч 250,000 төгрөг өгөөд үлдэх 1,250,0000 төгрөгийн цалин хөлсийг өгөөгүй тул гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ....*** би бригадын журмаар иргэн ***-ын амины орон сууцыг барих ажлыг гүйцэтгэх үед *** нар нь надтай холбогдож уг орон сууцны арматур зангидах ажлыг өдрийн 150,000 төгрөгөөр хийхээр харилцан тохиролцсон. Гэвч тэд хийж буй ажилдаа хайнга хандаж уг ажлыг орхиж захиалагч талд хүлээлгэж өгөөгүйн улмаас арматурын ажлын хөлс тэр чигтээ хасагдсан. Тэд нийт 5 хоног ажилласан бөгөөд тэдэнд 300,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл цалинг өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу захиалагч талаас ямар ч цалин хөлс авч чадаагүй. Түүнчлэн дээрх 2 хүнд өөрийн танил ***-аас 18,000,000 төгрөгөөр үнэлэгдэх ажлыг 20,000,000 төгрөгөөр үнэлэн авч учир байдлаа тайлбарлан, аман байдлаар харилцан тохиролцож, дундаас нь ямар нэгэн ашиг харалгүйгээр хийлгэхээр болж одоо нэхэмжилж буй 1,250,000 төгрөгийн цалинг илүү ашигтай байдлаар шийдэж өгсөн. Иймд би уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэсэн.

 

4. Зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Хариуцагч *** нь нэхэмжлэгч *** нартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр хороололд хаусын арматур боох ажлыг өдрийн нэг хүний 150,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгч нар тохиролцсон ажлыг хийж дуусгаж хүлээлгэж өгсөн, хариуцагч ажлын хөлснөөс 250,000 төгрөгийг нэхэмжлэгч нарт өгөөд үлдэх 1,250,0000 төгрөгийг өгөөгүй болох нь тогтоогдож байна.

 

6. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нар шаардах эрхтэй байна.

 

7. Хариуцагч *** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа ...нэхэмжлэгч нар ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэж өгөөгүй дутуу хийж гүйцэтгэсний улмаас захиалагч талаас мөнгөө бүрэн авч чадаагүй...мөн өөр ажил олж өгч үлдэгдэл цалин хөлсийг суутгахаар тохирлцсон... гэх үндэслэлүүдээ баримтаар нотлоогүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

8. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийг хүлээж авч иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагчийн хаягийг буруу бичсэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад хүлээж авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох, ...нотлох баримт хангалтгүй, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбартай холбоотой баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр буюу нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэх нь зүйтэй... гэсэн тайлбар дүгнэлт гаргасан.

 

9. Гэвч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хуулийн зохицуулалт байхгүй, мөн талуудын тэгш эрхийн мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэргийг шийдвэрлэх учир шүүх өөрөө санаачлагаараа нотлох баримт бүрдүүлэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй юм.

 

10. Иймд дээрх үндэслэлүүдээр болон хөлсөөр ажиллах гэрээний үүргээ хариуцагч тал биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч ***-ээс 1,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** нарт олгох нь зүйтэй байна.

 

11. Нэхэмжлэгч *** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-ээс улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч ***-ээс 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *** нарт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***-ээс улсын тэмдэгтийн хураамж 34,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *** нарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар 759.3, 7511 дугаар зүйлийн 7511.1-д заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ