Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Бат-Очирын А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1805043330920  дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн аваад  хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймаг Баянхангай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд зураглаач ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо ..........байр, ..... орц ..... тоотод оршин суух,  Улаанбаатар хот .................. дугаар хороо сургуулийн  дугаар гудамж 496 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Бат-Очирын А-

 

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох дагавар охин Б.А-г зодож 2 гуя, 2 шилбэний цус хуралт гэмтэл буюу  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй”гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

         

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Б.А-гийн “2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр би өөрийн явдаг Есүсийн  цуглаанд оролцох ёстой байсан. Ингээд энэ ээж Бадамхандад хэлтэл ээж маань явахыг зөвшөөрөөгүй юм. Үүнээс болоод би ээжтэйгээ маргалдсан. Би явах ёстой гэж хэлсэн ба ээж явуулахгүй гэж байсан. Ингээд бид хоёрыг маргалдаж байхад аав Б.А- унтаж байгаад сэрсэн. Сэрээд юу болсон бэ гээд босоод ирсэн. Ээж аавд юу болсон талаар хэлж энэ хүүхэд үгэнд орохгүй байна, чи нэг суран бүсээр нэг ороолгож ярилцана байгаа гэхээр нь би уурлаад тэгэхийн бол би 108 хүүхдийн утсанд дуудлага өгнө гэж хэлсэн. Аав миний хөл рүү нэг удаа суран бүсээр ороолгож ээжийнхээ үгэнд орж бай гэж загнасан. Гэхдээ тийм хүчтэй ороолгосон юм байхгүй. ... Аав маань намайг оролдож байсан асуудал байхгүй. Хааяа нэг намайг тоглоомоор гижигдэж барих  асуудал байсан. ...сүм дээрээ байж байгаад оройтоод байхаар нь аав ээж хоёр намайг тийшээ явуулах дургүй хичээлээ хий гээд байдаг юм. ....Энэ А- аав маань миний хойд эцэг юмаа. Би аавтайгаа гэртээ байхад хүндрэлтэй асуудал бол байдаггүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дугаар хуудас/

          Гэрч Г.Бадамхандын “... 2018 оны 08 дугаар сарын 26-ны өглөө манай том охин А- мөн сүмийн цуглаандаа явна гэхээр нь би дургүйцсэн юм. Тэгээд би охиндоо чи одоо сүмд явж яадын сүмд яваад чи 10 дугаар ангидаа орж чадаагүй, мөн сүмд явахаараа чи дандаа оройтдог гэж загнасан. ... Ингээд аав нь хэсэг байж байгаад өргөөн суран бүсээр А-гийн шилбэ рүү хэд хэдэн удаа аажуухан сурдсан. Аавдаа сурдуулчаад охин маань хүүхдийн тусламжийн утас 108 гэж утас байдаг гэсэн би тийшээ залгана гэхэд аав нь А-гийн өөрийнх нь утсыг өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №10479 дугаартай:

          “1. Б.А--н биед 2 гуя, 2 шилбэний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн  зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

          5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

          6. Б.А- нь бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл байна.

          7. Б.А--н охин хальс бүтэн байна.

          8. Б.А- нь цусны АВО системээр А2-р бүлгийн цустай байна.

          9. Б.А--н бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй.

          10. Б.А--д үтрээ болон дотоожинд эр бэлгийн эс тогтоох шинжилгээ  хийх шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 23 дугаар хуудас/

          Б.А-ын яллагдагчаар өгсөн “... Би 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Бадамханд охин 15 настай А- нар хоорондоо Христийн сүмд явна, явуулахгүй гэх шалтгаанаас болон маргалдсаны улмаас би охиныхоо хүмүүжилд хандан эрх чөлөөнд нь халдан өөрийн суран бүсээр охин А-гийн биеийн шилбэ, 2 гуя хэсэг рүү 4-5 удаа ороолгосон нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.

          ... Миний гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, хохирлын маргаангүй байдлыг харгалзан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 41-42 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

          Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.А- гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А- болон Г.Бадамханд нарын “... бид хоорондоо эвлэрсэн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй болно ...” хүсэлт /хэргийн 75 дугаар хуудас/ авагдсан тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.

         

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

         

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Очирын А-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.А-ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.А- торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б.А- торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ