| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0481/Э |
| Дугаар | 532 |
| Огноо | 2018-11-05 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх /томилолтоор/,
шүүгдэгч Н.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-ийн О-ад холбогдох эрүүгийн 1802003710218 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр УлаанБ- хотод төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркийн жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт СүхБ- дүүрэг 16-р хороо …………… тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт Н-ийн О- /РД: …………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Н.О- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Берлин-Москва-УлаанБ- чиглэлийн ОМ-136 дугаар аялалын онгоцоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа боомтоор Б- овогтой Н-ий хувь хүний мэдээлэл, сери дугаарыг бичигч хэрэгсэл ашиглан гараар бичсэн Т0030211 тоот хуурамч буцах үнэмлэхээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Би Б- овогтой Н-э гэх нэртэй Т0030211 дугаартай Монгол Улсын буцах үнэмлэхийг Москва хотод байрлах Монгол Улсын консулын газраас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авсан. Би Н-э гэдэг хүний иргэний үнэмлэхний хуулбарыг түүний ээж Эрдэнэцэцэгээс авсан. Н-э нь Монгол Улсад байдаг, гадаад улс руу явдаггүй учир би түүний ээжээс гуйж авсан. Н-ий иргэний үнэмлэхний хуулбарыг өөрийн цээж зургийн хамт 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр консулын газар очиж тус газрын ажилтантай уулзаад бичиг баримт өгөхөд “одоо ажлын цаг дуусаж байна. Та маргааш хүрээд ир“ гэхээр нь “эгч нь өвчтэй хүн яаралтай авах хэрэгтэй байна” гэхэд консулын ажилтан зөвшөөрсөн. Би маргааш нь очиж буцах үнэмлэхийг авсан юм. Консулын ажилтан намайг өөр хүний нэрээр бичиг баримт гаргуулж байгаа талаар мэдээгүй. 2018 оны 08 дугаар сарын 09-ний орой Москва-УлаанБ- чиглэлийн онгоцонд суугаад 19 цаг 40 минутанд хөөрч УлаанБ- хотод өглөөний 06 цаг 50 минутанд буугаад заал руу орсон. Хилээр орж байсан хүмүүсийг дуусахыг хүлээгээд зааланд сууж байтал хилийн эрэгтэй ажилтан /Алтангэрэл/ ирээд “та яагаад суугаад байгаа юм бэ, та тийшээ очоод шалгуулаад ор” гэж хэлсэн. Би хилийн шалган нэвтрүүлэгч Ариунтуяа дээр очоод буцах үнэмлэхийг өгсөн. Би шалган нэвтрүүлэгч Ариунтуяад “миний дүү эгч нь өөр хүний нэрээр ороод ирчихсэн юм” гэхэд тэрээр даргаа дуудсан. Дарга нь намайг нэг өрөөнд оруулаад байцаалт авахад учир шалтгаанаа тайлбарлан хэлээд хилээр нэвтэрсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 133-134-р хуудас/,
Гэрч Н.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би Берлин-Москва-УлаанБ- чиглэлийн ОМ-136 дугаар аялалын онгоц буух үед зорчигчийн баримт бичгийн шалгах манааны 10 дугаар кабинд үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд тус онгоцоор ирсэн зорчигчид хилээр шалгуулан гарч дуусч байсан. Сүүлд ирсэн Буцах үнэмлэхтэй байсан бөгөөд шалгах явцад сандарсан байдалтай байсан. Би түүнээс гадаад паспортоо яасан талаар асуухад “гээсэн” гэхээр нь хэзээ, хэрхэн яаж гээсэн талаар асуухад хариулаагүй. Буцах үнэмлэхний регистрийн дугаараар тулгалт хийхэд явсан хугацаа 2006 онд гарсан мэдээлэлтэй, шалгуулж байгаа зорчигч нь 2012 онд Монгол улсаас гарсан гэж хэлсэн нь зөрж байсан. Дахин лавлаж тодруулахад шалгуулж буй зорчигч нь “би үнэнээ хэлье, дүүгийнхээ баримт бичгээр орж ирж байна. Би Оросын Холбооны Улсад 5 жил эмчилгээ хийлгэж амьдарсан” гээд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааг гарган өгсөн. Мэдээллийг шалгахад 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр СүхБ- боомтоор хил нэвтрэн гарсан байсан. Манааны ахлагчийг дуудаж тус зорчигчийг хүлээлгэн өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 91-93-р хуудас/,
Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу өглөө 6 цагийн үед ОМ-136 дугаар аялалын онгоцоор ирсэн зорчигчдын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байх үед нэг эмэгтэй /О-/ зорчигчдын заалны буланд сууж байхыг хараад очиж “Та бичиг баримтаа шалгуулахгүй яагаад энд сууж байна вэ” гэхэд “би буцах үнэмлэхтэй ирж байна. Хамгийн сүүлд орно” гэж хэлсэн. Тухайн үед зорчигчдын хөдөлгөөн шингэрчихсэн, хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусах гэж байсан. Би О-ын бичиг баримтыг аваад дагуулж яваад шалгагч дэд ахлагч Ариунтуяад өгсөн. Улмаар Ариунтуяа холбогдох шалгалтыг хийж бусдын нэрээр хууль бусаар хил нэвтрэх гэж байсан үйлдлийг илрүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-р хуудас/,
Гэрч С.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн: …Б.Н-э гэх хүний бичиг баримтаар буцах үнэмлэх хүсэж байсан иргэн /О-/ 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр консулын хэлтэс дээр ирээд “Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монгол улс руу нисэх гэж байгаа юм. Өөрийн бичиг баримтыг гээгдүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би танай хэлтсээс буцах үнэмлэх авсан. Тус буцах үнэмлэхний хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 12-нд дуусах гэж байгаа болохоор МИАТ-ын ажилтнууд надад билет бичиж өгөхгүй байна. Шинээр буцах үнэмлэх авмаар байна” гэж хүссэн. Тухайн хүнээс манай хэлтсийн ажилтнууд шаардлагатай бичиг баримтуудыг шаардахад “Миний бичиг баримтууд гээгдсэн. 2018 оны 06 дугаар сарын 12-нд авсан буцах үнэмлэх хүссэн материалыг үндэслэн дахин буцах үнэмлэх олгож өгнө үү” гэж хүссэн. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авсан буцах үнэмлэхэд мэдүүлсэн материалуудыг шалгаж үзэхэд Т0030206 дугаартай буцах үнэмлэх авсан байсан. Тус үнэмлэх нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хугацаа нь дуусч байсан. Тус буцах үнэмлэхийг хүсэхдээ Е0354745 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар, УБ0825251 дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг мэдүүлсэн байсан учир шинээр Т0030211 дугаартай буцах үнэмлэхийг олгосон…гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5026 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Т0030211 дугаарын Монгол улсын буцах үнэмлэхний эх ямар нэгэн засваргүй, жинхэнэ байна. Харин хувь хүний мэдээлэл, сери дугаарыг бичигч хэрэгсэл ашиглан гараар бичсэн байна. /хх-ийн 115-117-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5027 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б- овогтой Н-э гэх нэртэй Т0030211 дугаарын Монгол улсын буцах үнэмлэхний 2 дугаар нүүрэн дэх гэрэл зураг нь харьцуулах загвараар авсан УХ68040427 регистрийн дугаартай Н- овогтой О- гэх хүний гэрэл зурагтай тохирно.
2. Нүүрний элементүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. /хх-ийн 118-122-р хуудас/,
Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17, 106-110-р хуудас/,
Хилийн лавлагаа /хх-ийн 24-р хуудас/,
Монгол Улсаас Оросын холбооны улсад суугаа элчин сайдын яамны консулын хэлтэст Буцах үнэмлэх хүсэгчийн анкет /хх-ийн 42-46, 61-69-р хуудас/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 111-р хуудас/,
Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-10-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 18, 139-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 144-р хуудас/, Москва хотын клиникийн эмнэлгийн өвчтний түүх /хх-ийн 146-150-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.О- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Берлин-Москва-УлаанБ- чиглэлийн ОМ-136 дугаар аялалын онгоцоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Б- овогтой Н-ий гэх мэдээлэл бүхий Т0030211 тоот хуурамч буцах үнэмлэхээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн болох нь:
Гэрч Н.А-гийн …Тус зорчигч нь Буцах үнэмлэхтэй байсан. Тэрээр шалгах явцад сандарсан байдалтай байсан. Би гадаад паспортоо яасан талаар асуухад “гээсэн” гэхээр нь хэзээ, хэрхэн яаж гээсэн талаар асуухад хариулаагүй. Тус буцах үнэмлэхний регистрийн дугаараар тулгалт хийхэд явсан хугацаа 2006 онд гарсан мэдээлэлтэй, шалгуулж байгаа зорчигч нь 2012 онд Монгол улсаас гарсан гэж хэлсэн нь зөрж байсан. Дахин лавлаж тодруулахад шалгуулж буй зорчигч нь “би үнэнээ хэлье, өөрийн дүүгийнхээ баримт бичгээр орж ирж байна. Би Оросын Холбооны Улсад 5 жил эмчилгээ хийлгэж амьдарсан” гээд өөрийнхөө иргэний үнэмлэхний лавлагааг гарган өгсөн. Мэдээллийг шалгахад 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр СүхБ- боомтоор хил нэвтрэн гарсан байсан. Манааны ахлагчийг дуудаж тус зорчигчийг хүлээлгэн өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 91-93-р хуудас/,
Гэрч Б.А-ийн …Өглөө 6 цагийн үед ОМ-136 дугаар аялалын онгоцоор ирсэн зорчигчдын шалгалтын үйл ажиллагаа явагдаж байх үед нэг эмэгтэй /О-/ зорчигчдын заалны буланд сууж байхыг хараад очиж “Та бичиг баримтаа шалгуулахгүй яагаад энд сууж байна вэ” гэхэд “би буцах үнэмлэхтэй ирж байна. Хамгийн сүүлд орно” гэж хэлсэн. Тухайн үед зорчигчдын хөдөлгөөн шингэрчихсэн, хяналт шалгалтын үйл ажиллагаа дуусч байсан. Би О-ын бичиг баримтыг аваад дагуулж яваад шалгагч дэд ахлагч Ариунтуяад өгсөн. Улмаар Ариунтуяа холбогдох шалгалтыг хийж бусдын нэрээр хууль бусаар хил нэвтрэх гэж байсан үйлдлийг илрүүлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 94-96-р хуудас/,
Гэрч С.З-ын …Б.Н-э гэх хүний бичиг баримтаар буцах үнэмлэх хүсч байсан иргэн /О-/ 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр консулын хэлтэс дээр ирээд “Би 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монгол улс руу нисэх гэж байгаа юм. Өөрийн бичиг баримтыг гээгдүүлсэн. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр би танай хэлтсээс буцах үнэмлэх авсан. Тус буцах үнэмлэхний хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 12-нд дуусах гэж байгаа болохоор МИАТ-ын ажилтнууд надад билет бичиж өгөхгүй байна. Шинээр буцах үнэмлэх авмаар байна” гэж хүссэн. Тухайн хүнээс манай хэлтсийн ажилтнууд шаардлагатай бичиг баримтуудыг шаардахад “Миний бичиг баримтууд гээгдсэн. 2018 оны 06 дугаар сарын 12-нд авсан буцах үнэмлэх хүссэн материалыг үндэслэн дахин буцах үнэмлэх олгож өгнө үү” гэж хүссэн. 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр авсан буцах үнэмлэхэд мэдүүлсэн материалуудыг шалгаж үзэхэд Т0030206 дугаартай буцах үнэмлэх авсан байсан. Тус үнэмлэх нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хугацаа нь дуусч байсан. Буцах үнэмлэх хүсэхдээ Е0354745 дугаартай Монгол улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар, УБ0825251 дугаартай иргэний үнэмлэхний хуулбарыг мэдүүлсэн байсан учир шинээр Т0030211 дугаартай буцах үнэмлэхийг олгосон…гэх мэдүүлэг /хх-ийн 101-102-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5026 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Т0030211 дугаарын Монгол улсын буцах үнэмлэхний эх ямар нэгэн засваргүй, жинхэнэ байна. Харин хувь хүний мэдээлэл, сери дугаарыг бичигч хэрэгсэл ашиглан гараар бичсэн байна. /хх-ийн 115-117-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн №5027 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б- овогтой Н-э гэх нэртэй Т0030211 дугаарын Монгол улсын буцах үнэмлэхний 2 дугаар нүүрэн дэх гэрэл зураг нь харьцуулах загвараар авсан УХ68040427 регистрийн дугаартай Н- овогтой О- гэх хүний гэрэл зурагтай тохирно.
2. Нүүрний элементүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. /хх-ийн 118-122-р хуудас/,
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б-ын Н-ий Т0030211 дугаартай буцах үнэмлэх,
Тагнуулын Ерөнхий газрын Хилийн 33 дугаар отрядын дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн хилийн зөрчлийн материал /хх-ийн 4-10-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.О-ыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Монгол улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол улсын хилээр нэвтэрсэн үйлдлийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч Н.О- нь Берлин-Москва-УлаанБ- чиглэлийн ОМ-136 дугаар аялалын онгоцоор зорчин ирэхдээ Хилийн 0218 дугаар ангийн шалгалт хамгаалалтын 2 дугаар заставд Б-ын Н-ий Т0030211 дугаартай буцах үнэмлэхээр Монгол Улс хилээр нэвтрсэн болох нь баримт бичгийн шалгалтаар илэрчээ.
Шүүгдэгч Н.О- нь 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Берлин-Москва-УлаанБ- чиглэлийн ОМ-136 дугаар аялалын онгоцоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа боомтоор Б- овогтой Н-ийн мэдээлэл бүхий сери дугаарыг бичигч хэрэгсэл ашиглан гараар бичсэн Т0030211 тоот хуурамч буцах үнэмлэхээр Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хангасан тул шүүгдэгч Н.О-ыг гэм буруутайд тооцов.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Н.О- нь “хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн” гэм буруутай болох нь нотлогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.О-ыг 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч Н.О- нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.О- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 144-р хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч Н.О-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч Н.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн Б- овогт Н-ий буцах үнэмлэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Н-ийн О-ыг хуурамч баримт бичгээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.О- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.О- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн Б- овогт Н-ий Т0030211 дугаартай буцах үнэмлэхийг зохих журмын дагуу шийдвэрлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тэнсэгдсэн этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.О-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР