| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/01546/И |
| Дугаар | 192/ШШ2026/05693 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 192/ШШ2026/05693
2026 05 19 192/ШШ2026/05693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хэсэг,******* хотхон, Зайсангийн тойруу гудамж, Амины орон сууны******* байр, 1 давхарт оршин суух, ******* ургийн овогтой*******гийн******* /РД:УХ66090718/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, 3 дугаар хэсэг,******* хотхон, Зайсангийн тойруу гудамж, Амины Орон сууцны******* байрны 2, 3 давхарт оршин суух,******* овогт Бат-Эрдэнийн /РД:/-д холбогдох,
Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан гудамж,******* хотхоны******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 726,9 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхарыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрхбилгүүн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжаргал, шүүх хуралдааны нарийнчгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баттулгад холбогдуулан Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан гудамж,******* хотхоны******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 726,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Минийе нь 2011 оны 10 сарын 31-ны өдөр Сипоко ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2011 оны 10 сарын 31 -ны өдөр Хан-уул дүүргийн*******-р хороо, Зайсан гудамж,******* тоот хаягт байрлалтай 325.6 м.кв кв талбайтай Аялал жуулчлалын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж №000170906 дугаартай гэрчилгээ авсан.
Улмаар 2015 оны 04 сарын 01-ний өдөр дээрх хаягт байрлалтай Аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж №000398568 дугаартай гэрчилгээ авсан.
Тухайн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр засаж сэлбэж тохижуулсаар арга буюу мөнгө дутахад 2018 оны 06 сарын 26-ны өдөр Жи-Эс-Би ББСБ-аас 327,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан.
Уг зээлийг минийе төлж чадаагүй тул Жи-Эс-Би ББСБ нь шүүхэд хандаж, минийе 327,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 08 сарын 23-ны өдөр 109,000,000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109,000,000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан, Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн № 183/ШН12019/01225 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Минийе дээрх шүүгчийн захирамжийн дагуу төлбөрийг төлөөгүй учир Жи-Эс-Би ББСБ ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан.
Жи Эс Би Капитал ББСБ-ын холбогдох хүмүүстэй ярилцахдаа уг байр нь 2-3 тэрбум төгрөгийн үнэ ханштай байр юм, таны зээлийн өр төлбөр нь 327 сая төгрөг байна, иймд та байраа манай нэр дээр шилжүүлээд өгчих, тэгээд манайх зээлээ төлөх баталгаатай гэж хүлээж байя, та тэр хооронд 327 сая төгрөгөө олж ирээд байраа буцаагаад шилжүүлээд аваарай, таны 2-3 тэрбум төгрөгийн үнэтэй байрыг 327 сая төгрөгт авах боломжгүй, зөрүү үүснэ, иймд ийм байдлаар тохиролцоё гэж талууд тохиролцож, Хан-Уул дүүргийн*******-р хороо, Зайсангийн аманд байрлах******* хотхоны 4 давхар Амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Жи-Эс-Би ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн.
Улмаар өөрийн өмчлөх эрхийг ББСБ-аас буцаан авахын тулд өөрийн итгэлт дүү Б.Баттулгад хэлжд харилцан тохиролцож миний Жи-Эс-Би ББСБ ХХК -аас авсан зээлийг Б.Баттулга төлөх, Б.Баттулгын төлсөн 327 сая төгрөгт 2020 оны 05 сарын 01 -ны өдрөөс сарын 3 хувийн хүү тооцож өгөхөөр тохиролцож тооцоо нийлж, аль аль нь гарын үсгээ зурж, миний өмчлөлийн 4 давхар орон сууцны өмчлөх эрх Жи-Эс-Би ББСБ ХХК-аас Б.Баттулгын нэр дээр 2020 оны 6 сарын 15-ны өдөр шилжсэн.
Б.Баттулга ББСБ-тай Арилжааны гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 71 м2 орон сууцыг 198 сая төгрөгт, RХ машинаа 47 сая төгрөгт тус тус тооцон, дээр нь 80 сая төгрөг нэмж, уул 327 сая төгрөгийн өрийг барагдуулаад, барилгыг өөрийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харамсалтай нь, Б.Баттулга барилгын өмчлөлийг өөрийн нэр дээр болгомогцоо анхны тохиролцоогоо мартаж, зангаа хувилган надаас зугтаж эхэлсэн бөгөөд барилгыг надад шилжүүлэхээс татгалзаад байгаа юм.
Б.Баттулгад хоёрын хооронд хийгдсэн тохиролцоо нь барилгыг хэсэгчлэн худалдаад Баттулгын өрийг төлөх, хэрэв худалдаж чадахгүй бол барилгын нэг давхрыг түүнд өгөх замаар Баттулгын өрийг барагдуулах тухай байсан. Үүнийг нотлох баримт нь тухайн барилгыг өөрийн нэр дээр бүртгүүлснээс хойш 7 сарын дараа 2021.02.08-ндд хоёр хамтран ярилцаж, үйлдээд, гарын үсгээ зурсан тооцоо нийлсэн баримт байгаа. Энэ баримтаддний хооронд үүссэн бүхий л өр авлагачигдсэн байдаг. Мөнас удаа дараа*******дчсэн цахим шуудангууд чдний хооронд үүссэн энэ өр, авлагыг нотолдог.
Иймд намайг Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо,******* хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 726,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоож өгнө үү. Мөн дурдсанчлан орон сууцны барилгыг өмчлөх эрхийгы нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгаж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагч Б.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тэрээр 2020 оны 04 дүгээр сард над дээр ирж уулзсан. Хан-Уул дүүргийн*******-р хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхоны Амины орон сууцны******* тоот хаягт байрлах 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө Жи Эс Би ББСБ ХХК-д зээлийн барьцаанд тавиад 327,000,000 төгрөгийн өр төлбөрт алдчихсан, хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэгдээ чи энэ үнээр нь худалдаад авчих гэж хэлсэн. Тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Жи Эс Би ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжсэн байсан.
Ж.Мэндсайханы хэлсний дагуу минийе Жи Эс Би ББСБ ХХК-ийн урирдлагуудтай уулзаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авахаар харилцан тохиролцож, 2020-04-29-ний өдөр 0584 дугаартай Арилжааны гэрээг байгуулсан. Уг арилжааны гэрээгээр минийе******* хотхоны Амины орон сууцны******* тоот хаягт байрлах 638.71 м.кв талбайтай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол Улсын гудамж, 207 дугаар байрны 66 тоот хаягт байрлах 71.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199.108,000 төгрөгт тооцож шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрт нь арлын JTJZK10С2413488 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй RХ350 маркийн суудлын автомашинийг тухайн үеийн ханшаар 47,000,000 төгрөгт тооцож, арлын JTJYARBZ4H2056794 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй NХ200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80,892,000 төгрөгөөр тооцож Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д шилжүүлсэн.
Улмаар минийе тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан ба 90 хувийн гүйцэтгэлтэй байсан хөрөнгөд өөрийн зардлаар нэмэлт засвар үйлчилгээ хийж дуусган орон сууцны гэрчилгээгээ 2020-06-15-ны шинэчилж авсан.
Ж.Мэндсайхан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн хүсэлтээр үл хөдлөх эд хөрөнгөө Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлснээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьды өмчлөх эрх дуусгавар болсон.
Харин Б.Баттулга нь Арилжааны гэрээгээр өөрийн үл хөдлөх эд хөрөнгө болон хоёр автомашиныг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-ийн нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж, гэрчилгээ гарснаар өмчлөх эрх Б.Баттулгын нэр дээр үүссэн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Б.Баттулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Ж.Мэндсайхан нь 327,000,000 төгрөгөөр банк бус санхүүгийн байгууллагаас нь худалдаад авчих гэж хэлсний дагуу минийе Жи Эс Би ББСБ ХХК-ийн удирдлагуудтай уулзаж 2020-04-29-ний өдөр 0584 дугаартай Арилжааны гэрээг байгуулж,******* хотхоны Амины орон сууцны******* тоот хаягт байрлах 4 давхар барилгыг авч хариу төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол Улсын гудамж, 207 дугаар байрны 66 тоот хаягт байрлах 71.11 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар 199,108,000 төгрөгт тооцож, арлын JTJZK10С2413488 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй RХ350 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 47,000,000 төгрөгт тооцож, арлын JTJYARBZ24Н2056794 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй 14X200 маркийн суудлын автомашиныг тухайн үеийн ханшаар 80,892,000 төгрөгөөр тооцож, нийт 327,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгүүдийг Жи Эс Би ББСБ ХХК-д шилжүүлж өгсөн.
Ийнхүү минийе Жи Эс Би ББСБ ХХК-тай байгуулсан 2020-04-29-ний өдрийн 0584 дугаар арилжааны гэрээний үндсэн дээр Хан-Уул дүүргийн*******-р хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхоны Амины орон сууцны******* тоот хаягт байрлах 4 давхар бүхий барилгын өмчлөх эрхийг шилжүүлэн авч хууль ёсны дагуу өмчилсөн.
Ж.Мэндсайхан нь маргаан бүхий хөрөнгийг Жи Эс Би ББСБ ХХК-д шилжүүлсэн хэрнээ тухайн барилгын нэгдүгээр давхарт амьдарч байсан бөгөөд намайг тухайн хөрөнгийг шилжүүлж авахад ч мөн адил тэндээ амьдарсаар байсан ба намайг авснаас хойш үргэлж хэл ам, хэрүүл тэмцэл хийдэг байсан тул минийе аргагүйн эрхэнд гэр бүлийн хамтаар өөр газар амьдарч байгаалээ.
Минийе Жи Эс Би ББСБ ХХК-аас авсан байрандаа өөрөө ч амьдарч чадахгүй байхад нь өнөөдрийг хүртэл хугацаанд амьдарсаар байгаа тул Хан-Уул дүүргийн*******-р хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхоны Амины орон сууцны******* тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхарыгы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 726,9 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцны өмчлөх эрхийг Б.Баттулга шударгаар олж аваагүй, уг орон сууцны 100 хувь өмчлөгч нь нэхэмжлэгч учир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.
5. Нэхэмжлэгчээс Барилгад хөрөнгө оруулах тухай 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №08/11 тоот гэрээний хуулбар, Барилгын хөрөнгө оруулалт захиалгын 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №08/11 тоот гэрээний хуулбар, 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар, улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Сипоко ХХК-ийн 17/271 дугаартай тодорхойлолт, эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг, талбайн хэмжилтийн зураг, гэрэл зураг, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ0301180115 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээний хуулбар, барьцаалбарын хуулбар, 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Эвлэрлийн гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2019/01225 дугаартай захирамжийн хуулбар, гарчмэл, Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 4/1142 тоот албанчиг, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны******* дүгээр сарын 22-ны өдрийн 1993 тоот Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 1/2978 тоот Хариу мэдэгдэх хуудас, 2022 оны 03 дугаар сарын 02-ний өдрийн 1/583 тоот Хариу мэдэгдэх хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, даатгуулагч, тэтгэвэр авагчийн мэдээлэл, Үлэмжтайж ричерс ХХК-ийн гэрчилгээний хуулбар, Үлэмжтайж ричерс ХХК-ийн дүрмийн хуулбар, Хяргас нуур ресорт ХХК-ийн гэрчилгээний хуулбар, Хяргас нуур ресорт ХХК-ийн дүрмийн хуулбар, хүндэт иргэний үнэмлэхний хуулбар, Увс аймгийн Засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/63 дугаар захирамжийн хуулбар, газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн нэмэлт гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээний хуулбар, Зээлийн барьцааны гэрээний хуулбар, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар, гэрэл зураг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ний 2024/ШЗ/06 дугаартай захирамжийн хуулбар, 1754 дугаартай итгэмжлэл, 0401 дугаартай итгэмжлэлийг ирүүлсэн.
6. Хариуцагчаас 324 дугаартай итгэмжлэл, Б.Баттулгын иргэний үнэмлэхний хуулбар, улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Арилжааны гэрээний хуулбар, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0425, 0426 дугаар итгэмжлэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гадаад паспортны хуулбар, 1725 дугаартай итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг ирүүлсэн.
7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШЗ2022/12130 дугаартай захирамжийн дагуу нэхэмжлэгчы [email protected], хариуцагч Б.Баттулгын [email protected] хаягнаас харилцсан цахим шууданд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 183/ШЗ2023/08534 дугаартай захирамжийн дагуу Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхон, амины орон сууцны******* тоот хаягт байрлах, 726.99 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг гаргуулан авсан,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2023/12194 дугаартай захирамжийн дагуу эрүүгийн 231100147 дугаартай хэргээс хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай 231100147 дугаартай тогтоолын хуулбар, Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын хуулбар, Дамно ХХК-ийн ЧД1-23-245 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг гаргуулан авсан,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2023/16100 дугаартай захирамжийн дагуу эрүүгийн 231100147 дугаартай хэргээс Ч.Бат-эрдэнэ, Н.Галбадрах нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар гаргуулан авсан, 2017 оны 3-9 сар хүртэлх барилгын дотоод бүрэн засал, цахилгааны монтаж, халаалт, сантехникийн ажлын материалын санхүүгийн анхан шатны баримтад үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 192/ШЗ2025/18144 дугаартай захирамжийн дагуу /Mendsaihan Jajaa/ болон Б.Баттулга /Battulga Bat/ гэсэн хаягаар харилцсан мессеж зурвасанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчы нэхэмжлэл болон хариуцагч Б.Баттулгын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нь, хариуцагч Жи Эс Би Капитал ББСБ ХХК, хариуцагч Б.Баттулгад холбогдуулан, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 638,71 мкв 90 хувийн гүйцэтгэлтэй, 4 давхар үл хөдлөх эд хөрөнгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК руу шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,
Жи Эс Би Капитал ББСБ ХХК-аас Б.Баттулга руу Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 726,71 м.кв талбай бүхий 100 хувийн гүйцэтгэлтэй эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, хариуцагч Б.Баттулгад холбогдуулан, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 726,9 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохоо тогтоолгохоор шаарджээ.
Хариуцагч Б.Баттулга нь Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 726,99 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцны хувьд нэхэмжлэгчийн өмчлөх эрх дуусгавар болсон, гэрээний дагуу өмчлөх эрхийг Б.Баттулга олж авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хариуцагч Б.Баттулга нь Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхоны амины орон сууцны******* байрны 1 дүгээр давхарыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 726,71 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцны өмчлөх эрхийг Б.Баттулга шударгаар олж аваагүй, уг орон сууцны 100 хувь өмчлөгч нь нэхэмжлэгч тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь Сипоко ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 31-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан 20/Ё тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн дугаартай, 325,6 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалтай, 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар тохиролцсон.(1 хавтаст хэргийн 8 дахь талд)
4.2. Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 325.6 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай 70%-ийн гүйцэтгэлтэй дуусгаагүй барилгын өмчлөгчөөрыг бүртгэж, 2011 оны 10 дугаар сарын 31-ны өдөр №000170906 дугаартай гэрчилгээ олгосон.(2 хавтаст хэргийн 120 дахь тал)
4.3. Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байрлах, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ, гүйцэтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орж, 638.71 мкв талбайтай, 90%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөрыг бүртгэж, 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр №000398568 дугаартай гэрчилгээ олгосон.(2 хавтаст хэргийн 137 дахь тал)
4.4. Нэхэмжлэгчы хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай барилгын сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, Гега гранд ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Амины орон сууцны талбайн хэмжилтийн тайлангаар нийт талбайн хэмжээ 726.99 мкв гэж дүгнэсэн.(2 хавтаст хэргийн 180 дахь тал)
4.5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШЗ2019/01225 дугаартай захирамжаар Ж.Мэндсайхан нь 327,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 08 сарын 23-ны өдөр 109,000,000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109,000,000, 2019 оны 09 сарын 23-ны өдөр 109,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоотод байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 638.71 мкв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 99-58 УНС улсын дугаартай Ford edge маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.(2 хавтаст хэргийн 143 дахь тал)
4.6. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, 638.71 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн Жи Эс Би Капитал” ХХК-д шилжүүлэн өгөх тухай хүсэлт гаргасан.(2 хавтаст хэргийн 100 дахь тал)
4.7. Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, 638.71 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Жи Эс Би Капитал” ХХК-г бүртгэж, 2019 оны******* дүгээр сарын*******-ны өдөр №000760781 дугаартай гэрчилгээ олгосон.(2 хавтаст хэргийн 151 дэх тал)
4.8. Хариуцагч Б.Баттулга нь Жи Эс Би Капитал ББСБ ХХК-тай 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 0584 бүртгэлийн дугаартай, "Арилжааны гэрээ” байгуулж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, 638.71 мкв талбайтай, 90%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаартай, Аялал жуулчлалын зориулалттай, 327,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах, хариу төлбөр болгож, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Их Монгол Улсын гудамж, 207 дугаар байрны 66 тоот хаягт байрлах 71.11 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204081209 дугаартай, 3 өрөө орон сууцны зориулалттай, 199,108,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, арлын JTJZK10С2413488 дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, 2020 онд импортлогдсон, цайвар цэнхэр өнгөтэй RХ350 маркийн 47,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, арлын JTJYARBZ4H2056794 дугаартай, 2016 онд үйлдвэрлэгдэж 2020 онд импортлогдсон, хар өнгөтэй NХ200 маркийн 80,892,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг шилжүүлэхээр тохиролцсон.(2 хавтаст хэргийн 154-155 дахь тал)
4.9. Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, 638.71 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Баттулгыг бүртгэж, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр №000777685 дугаартай гэрчилгээ олгосон.(2 хавтаст хэргийн 165 дахь тал)
4.10. Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт орж, 726,99 мкв талбайтай, 90%-ийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Баттулгыг бүртгэж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр №000798819 дугаартай гэрчилгээ олгосон.(2 хавтаст хэргийн 181 дахь тал)
4.11. Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гүйцэтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт орж, 726,99 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Баттулгыг бүртгэж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр №000801778 дугаартай гэрчилгээ олгосон.(2 хавтаст хэргийн 210 дахь тал)
4.12. Нэхэмжлэгч болон Хариуцагч Б.Баттулга нар нь 2021 оны 02 дугаар сарын 08-ний өдөр тооцоо нийлсэн баримт үйлдсэн.(1 хавтаст хэргийн 35 дахь тал)
4.13. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байрлах, 638.71 мкв талбайтай, 90%-ийн гүйцэтгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Жи Эс Би Капитал” ХХК-д шилжүүлсэн тухайд, Жи Эс Би Капитал ББСБ ХХК-аас Арилжааны гэрээний дагуу өмчлөх эрхийг Б.Баттулга шилжүүлэн авсан тухайд зохигчид маргаангүй.
Харин Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 726,9 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй этгээд нь эсэх, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,*******-1 хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах барилгын 1 дүгээр давхарыгы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд маргаантай.
5. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн*******0.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан.
5.1. Нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан 20/Ё тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн дугаартай, 325,6 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалтай, 70%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Сипоко ХХК-тай байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн гэрээний дагуу худалдан авсан байх тул өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байрлалтай, 638.71 мкв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, Аялал жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2015 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр бүртгэгдсэн байх боловч 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээ 726.99 мкв болж нэмэгдсэн, бодитоор 726.99 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон байна.
5.2. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, Аялал жуулчлалын зориулалттай, 638.71 мкв талбайтай, 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д шилжүүлэн өгснөөр 638.71 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг дуусгавар болгосон байна.
Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд тусгагдаагүй 88.28 мкв талбайн өмчлөх эрхийг хамтад нь шилжүүлэн өгсөн гэж үзэх боломжгүй учир тухайн 88,28 мкв талбайг өмчлөхы эрх дуусгавар болоогүй.
5.3. Хариуцагч Б.Баттулга нь 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "Арилжааны гэрээ”-ний дагуу Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 638.71 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-аас шилжүүлэн авсан байх тул уг 638.71 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авсан өмчлөгч юм.
Хариуцагч Б.Баттулга нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө шилжүүлэн авахдаа нэхэмжлэгчы өр төлбөр 327,000,000 төгрөгийг Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д төлөх, хариуцагчийн банк бус санхүүгийн байгууллагад төлсөн 327,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан төлөх хүртэл дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч өмчлөхөөр зохигчид тохиролцсон болох нь тооцоо нийлсэн баримт, талуудын хооронд харилцсан цахим шуудан, фэйсбүүк чатаар харилцсан зурвас зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Баттулгад 327,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээелүүлээгүй байх тул Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 638.71 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх Б.Баттулгын эрх дуусгавар болоогүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, 6 дугаар хэсэг,******* хотхоны амины орон сууц******* тоот хаягт байрлах, 726,9 м.кв талбай бүхий 16 өрөө, 5 давхар амины орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Орон сууцны өмчлөх эрхийгы нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгах шаардлага нь орон сууцны өмчлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх арга, журамд хамаарах тул бүртгэлтэй холбоотой асуудлаар тухайлан дүгнэлт өгөх шаардлагагүй юм.
7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасан.
Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 726,99 мкв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн 88.28 мкв талбайд ногдох хэсгийг өмчлөх нэхэмжлэгчы эрх дуусгавар болоогүй, хариуцагч Б.Баттулгын өмчлөлд бүртгэлтэй, 726,99 мкв талбайд нэхэмжлэгчы өмчлөх эрхтэй 88.28 мкв талбай багтаж байх тул нэхэмжлэгчы эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр, хариуцагч Б.Баттулга нь улсын бүртгэлийн газарт хүсэлт гаргаж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан******* тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 90%-ийн гүйцэтгэлтэй, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж, талбайн хэмжээг 726,99 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байх боловчы өмчлөх эрхтэй 88.28 мкв талбайг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан болох нь тогтоогдохгүй байна.
Иймд Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхоны амины орон сууцны******* тоот байрны 1 дүгээр давхрыгы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Баттулгын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана...” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9. Үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,889,775.38 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.3,*******6,*******8 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн*******0 дугаар зүйлийн*******0.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Баттулгад холбогдуулан гаргасан, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсан гудамж,******* хотхоны******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай, 726,9 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дангаар өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчд холбогдуулан гаргасан, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн тойруу гудамж,******* хотхоны амины орон сууцны 20Ё тоот байрны 1 дүгээр давхарыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай хариуцагч Б.Баттулгын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг үндэслэн хариуцагч Жи Эс Би Капитал ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 14,889,775.38 төгрөгийг, хариуцагч Б.Баттулгын сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2,*******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР