| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ш.Отгонбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/08076/И |
| Дугаар | 192/ШШ2026/05901 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2026/05901
2026 05 ******* 192/ШШ2026/05901
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг,******* дугаар хороо,**************-18 тоот хаягт оршин суух,******* овогтой*******ы******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг,******* дугаар хороо,******* 6-25 тоот хаягт оршин суух, Башигт овогтой Сумъяагын Батсайхан /РД:УХ85061815/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Лхагважаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Чимэдрэгзэн, хариуцагч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Лхагважаргал нь хариуцагч С.Батсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “ Ж.Лхагважаргал миний бие 2005 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.С.Батсайхантай 20 жил хамт амьдраад дундаасаа 6 хүүхэдтэй болсон. Гэвч гэр бүлийн харилцаа анхнаасаа муу. Энэ 20 жилийн хугацаанд байнга архи уудаг байсан. Архи уухаараа агсам, согтуу тавьдаг, дошгин ааштай болдог. 4 охинтой байсан учраас хүүтэй болохоор архи уух, агсам тавих нь гайгүй болох байх гэж бодсон боловч зүгээр болоогүй. Байнга засран өөрчлөгдөх болов уу гэж байнга найддаг байсан. Нөхөр архи ууж, айлган сүрдүүлж, хүчирхийлэл нь байнга үргэлжилж, заримдаа гар хүрдэг. Тэр намайг болон өөрийгөө ална, амиа хорлоно, үхнэ гэх мэтээр айлгаж сүрдүүлдэг. Энэ нь миний болон хүүхдүүдийн сэтгэл санаа, бие махбодийн аюулгүй байдалд заналхийлэл учруулж байна. Салах болсон шалтгаан бол нэгдүгээрт архидалт, хоёрдугаарт хардалтаас болсон. Энэ хугацаанд байнга салж нийлдэг байсан, шүүхэд хандаж байгаа нь анхных. Энэ нөхцөлүүдээс болж салах шийдвэр гаргасан. Гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна” гэжээ.
Хариуцагч С.Батсайхан нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2 сүүлийн 2, 3 жил таарамжгүй байгаа. 20 жил архи уусан гэж ярьж байна. Би архи уудаг нь үнэн ч гэсэн 20 жил уугаагүй, би 2, 3 хоног архи уугаад хордлогод ордог. Манай эхнэр нэг шашин шүтдэг болсон. Тэр шашинд нь 4 цагаас яваад өглөө 6 цагт ирдэг болсон. Надад хэлээгүй нууцаар явсан байсан. Сүнстэй харилцдаг хүн учраас амиа хорлох магадлалтай гэж хэлсэн. Сүүлийн 8 сар ямар ч мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Тэгэхээс биш энэ хугацаанд би эр хүнийхээ үүргийг биелүүлдэг байсан. Хүүхдүүдэд маань маш дарамттай байгаа. Гэртээ ирэлгүй 72 цаг болж байгаа хүнийг хардахгүй байх үндэслэл байхгүй, хэдэн өдрөөр хүүхдүүдээ хаяж явдаг. Миний хүүхдийг түлсэн байсан. Эмнэлгийн тусламж үзүүлж байгаагүй, өөрөө шашны аргаар эмчилсэн гэсэн. Том охинтойгоо нийлж вип татдаг болсон. Энэ асуудлууд бол маш муу гэж үзэж байна. Миний хувьд хүүхдүүдээ бодоод шийдвэр гаргаасай. Гэрлэлт цуцлахыг зөвшөөрнө, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Цэцэн хайрхан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн тодорхойлолт, Нийслэлийн 170 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 00819 дугаартай тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргий Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн дуудлага, мэдээллийн жагсаалт, иргэний үнэмлэхний лавлагаа, Юбикаб ХХК-ийн тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 1416 дугаартай итгэмжлэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн*******60 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, дүрс оношилгооны маягт, дүрс оношилгооны шинжилгээний хариу, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношилгооны баримт, рентген зураг, эмчийн гар бичмэл, Түр карт, Хас банкны дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, фото зураг зэргийн нотлох баримтаар ирүүлсэн.
Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн 2026 оны дугаар сарын-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар бүрдүүлсэн, хүүхдийн саналыг асуусан.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Ж.Лхагважаргал нь хариуцагч С.Батсайханд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Батсайхан нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, бусад шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалздаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Ж.Лхагважаргал болон хариуцагч С.Батсайхан нар гэр бүл болсныг 2005 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.(хавтаст хэргийн 4 дэх тал)
3.2. Гэрлэгчдийн дундаас 2005 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин Б.Энххүсэл, 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин, 2013 оны дугаар сарын*******-ны өдөр охин, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр охин, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү нар төрсөн. (хавтаст хэргийн 6-10 дахь тал)
3.3. Зохигчын хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч эвлэрлэл амжилтгүй болсон.(хавтаст хэргийн 21 дахь тал)
3.4. Зохигчид тусдаа амьдарч, охин Б.Энххүсэл,,,,, нар нь эх Ж.Лхагважаргалтай хамт амьдарч байгаа, том охин Б.Энххүсэл нь 2005 оны 06 дугаар сарын 01-ны өдөр төрсөн бөгөөд******* насанд хүрсэн тухайд, цуцлуулах шаардлагын тухайд маргаангүй.
Харин хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд маргаантай.
4. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр, гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Нэхэмжлэгч Ж.Лхагважаргал, хариуцагч С.Батсайхан нар зан харилцааны таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа, гэр бүлийн хүчирхийлэлтэй, сүүлийн 2 жил тусдаа амьдарч байгаа гэх тайлбар гаргаж, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэнийг хариуцагч нь зөвшөөрсөн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Ж.Лхагважаргал болон С.Батсайхан нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин, 2013 оны дугаар сарын*******-ны өдөр төрсөн охин, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү нарыг эх Ж.Лхагважаргалын асрамжид үлдээхээр шийдвэрлэв.
7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол******* нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,,, нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол******* нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг С.Батсайханаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
8. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2. “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй”, 26.4. “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасан тул эцэг С.Батсайхан нь насанд хүрээгүй хүүхдүүд болох охин,,, хүү, Э.Нэгүнхүсэл нартай уулзах, дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Ж.Лхагважаргалд даалгав.
9. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогтой*******ы******* болон Башигт овогтой Сумъяагын Батсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 6 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Батсайханы Ариунхүсэл, 2013 оны дугаар сарын*******-ны өдөр төрсөн охин Батсайханы Гэгээнхүслэн, 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин Батсайханы Нандинхүсэл, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Батсайханы Эрхэмхүсэл, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Батсайханы Нэгүнхүсэл нарыг эх Ж.Лхагважаргалын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн тавин хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол******* нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр,,, нарыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол******* нас/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг С.Батсайханаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг С.Батсайхан нь охин,,, хүү, Б.Нэгүнхүсэл нартай уулзах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямар нэгэн саад учруулахгүй байхыг эх Ж.Лхагважаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Батсайханаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Лхагважаргалд олгосугай.
6. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР