2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2026/06265

 

 

 

 

 

 

 

 

   2026             06              02                                            *******2/ШШ2026/06265

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ш.Отгонбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 01 дүгээр хороо, 120 мянгат дүгээр байр, 23 тоотод оршин суух******* ургийн овогтой*******гийн******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 06 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44-н А тоот байр, 8 тоотод оршин суух******* ургийн овогтой*******ийн Жаргалсүрэн /РД:ЧР61090103/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хүмүүнгуа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Жаргалсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Л.Цогтбаатар би, 2010 оноос эхлэн Ш.Жаргалсүрэнтэй хамт амьдарч байгаад 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Ш.Жаргалсүрэн нь миний ээж Дэмбээ болон******* миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо******* дүгээр хороолол Чингисийн өргөн чөлөө гудамж дүгээр байрны 23 тоот, улсын бүртгэлийн******* дугаарт бүртгэгдсэн******* м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд надтай хамт амьдарч байсан.

Гэтэл Ш.Жаргалсүрэн нь чи ээжийгээ хамтран өмчлөгчөөс хасуулаад намайг хамтран өмчлөгчөөр оруулчих хоёулаа сайхан амьдарна гэж хэлсэн тул би түүнд итгэж ээжийгээ хамтран өмчлөгчөөс хасуулж Ш.Жаргалсүрэнг 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Түүнээс хойш Ш.Жаргалсүрэн нь хоёулаа энэ байрыг зараад томруулж өөр байр авья гэж хэлдэг байсан. Сүүлдээ ааи зангаа хувиргаж намайг байрнаас минь хөөж туудаг болсон.

Тэгээд оны 07 дугаар сард Ш.Жаргалсүрэн нь миний орон сууцыг 106,000,000 төгрөгөөр худалдсан. Дотор нь байсан тавилгуудыг нь 13,527,000 төгрөгөөр зарсан. Миний орон сууцыг зараад надад юг ч төгрөг өгөөгүй.

Намайг орон гэргүй болгочихоод сүүлдээ зан аашаа хувиргаж өөрийнхөө амьдарч байсан байрнаасаа намайг хөөж явуулсан. Уг орон сууцыг бусдад зарж орон сууц худалдсан мөнгийг Жаргалсүрэн нь өөрийнхөө Голомт банкны данс руу шилжүүлж авсан байсан мөртлөө надад нэг ч төгрөг өгөөгүй, намайг орон байргүй болгож хохироогоод хөөж явуулсан тул цаашид хамтран амьдрах боломжгүй. Ш.Жаргалсүрэн бид хоёрын дундаас төрсөн хүүхэд байхгүй.

Ш.Жаргалсүрэн бид хоёр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 2025 оны 07 дугаар сарын 08 ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд Ш.Жаргалсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулж, байрны үнэ болох 106,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй” гэжээ.

 

2. Хариуцагч Ш.Жаргалсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би нэхэмжлэгчтэй 2010 оны намар танилцаж, хамт амьдарсан бөгөөд 2012 оны 2 сарын 17-нд ХУД-т гэрлэлтээ батлуулсан. Тухайн үед бид хоёр сэтгэл санаа нийлж, хамтран амьдрах шийдвэр гаргасан.

Цогтбаатар нь ажил дээр ирж, мөнгө нэхэж агсам тавьдаг байсан учир аргагүйн эрхэнд ажлаасаа гарсан. Үүнээс хойш намайг ажилд орох болгонд дээрхтэй ижил нөхцөл байдал үүсгэж, нэр хүндийг гутааж, хүчирхийлэл үйлддэг байсан тул нэг газар удаан ажиллахад хэцүү байсан.

2011 оны 9 сард би тэтгэвэрт гарсан бөгөөд мөн л 1 жилийн хугацаатай зээл авсан ба уг мөнгийг******* бид хоёр амьжиргаандаа зарцуулсан. Хамтран амьдарч байсан бүхий л хугацаанд Ш.Жаргалсүрэн би ганцаараа ажил хийж, амьжиргааны бүхий л зардал болох байр, хоол, тог цахилгаан, СӨХ-ийн зардлыг төлж байсан.

Дээр дурьдснаар эрхэлсэн ажилгүй байсандаа ч юм уу, зөвхөн миний цалингаар амьжиргаа хүрэхгүй байсан болохоор тэгсэн юм уу байраа барьцаалж, наймаа хийхээр шийдсэн байсан.

Тэгээд “БИД” ББСБ-аас онд 15 сая төгрөгний зээл авч, арилжаа наймаа хийхийн тулд бараагаа судлах, авах зорилгоор хамт Бээжин явсан.

Бөөний төвүүд нь 1000 ширхэгээс дээш бараа зардаг гэсэн бөгөөд тохиромжтой бараа олдоогүй бөгөөд мөнгө нь ч хүрэлцээгүй учир******* ээж Дэмбээгийн захьсан булган шубыг 2,800,000 төгрөгөөр авч, надад 1,400,000 төгрөгөөр булган шуба авч өгсөн бөгөөд өөрөө иж бүрэн хувцаслаж, гар дээрээ 800,000 төгрөгтэй Монголдоо буцаж ирсэн.

Жаргалсүрэн миний бие Хан-Уул дүүргийн 1-р хороонд байрлах СӨХ-д гүйцэтгэх захирлаар сарын 450,000 төгрөгийн цалинтай ажилласан ч гар дээрээ 370,000 төгрөг авдаг, байр, цахилгаан, СӨХ, гэрийн утас, хоол ундны мөнгөнөөс гадна*******ын архи, тамхины мөнгөнд хүрэлцэхгүй байсан учраас зээл төлөх боломжгүй байсан. Санхүүгийн нөхцөл байдал ийм байхад нэхэмжлэгч******* бас л огт ажил хийгээгүй.

Тэгээд нь өөрийн шийдвэрээр ХУД-ийн 1 хороо,******* дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж байр 23 тоотод байрлах орон сууцаа зарж, “БИД” ББСБ-аас авсан байсан зээлийг төлж, хаасан. Үлдэгдэл мөнгөөр нь оны 8 сард нь надтай хамт явж үзээд өөрөө сонгож, ХУД-ийн 2-р хороо, 186 байрны 98 тоот 16м2 орон сууцыг худалдан авсан. нь байрны өмчлөгчөөр өөрийн хүсэлтээр миний нэрийг бичүүлсэн.

2013 онд БИД” ББСБ-аас эмнэлгийн хэрэгслийн наймаа хийхээр 20,000,000 төгрөгийн зээл авч БНХАУ-ын Эрээн хотоос руу явсан бөгөөд даралтын аппарат, нэг хэрэглэдэг улавч, нэг хэрэглэдэг бээлий зэргийг эм, эмнэлгийн бөөний дэлгүүрээс худалдан авч наймаа хийх гэж оролдсоор байсан ч бүтэлгүйтсэн.

“БИД” ББСБ-аас бид хоёрын миний нэр дээр авсан зээлийн хүүг төлж чадахгүйд хүрч, санхүүгийн хүндрэл тулгарсан тул бид хоёр ярилцаж байгаад ХУД-ийн 2-р хороо, 186 байрны 98 тоот байраа зарж, “БИД” ББСБ-д авсан зээл, зээлийн хүүг бүрэн төлж барагдуулсан.

Зээл төлөөд үлдсэн мөнгөнөөс нь ХУД-ийн 15 хороо, Хурд хорооллын 22 байрны 8 тоот 2 өрөө байрыг сард 800,000 төгрөгөөр түрээслэх шийдвэрийг гаргасан. Тухайн байрыг нэхэмжлэгч өөрөө үзэж сонгосон. Эхлээд 1 жилийн төлбөр 9,600,000 төгрөгийг бэлнээр нь өгсөн.

Ингээд дээрх 50 сая төгрөгөөс үлдсэн мөнгөн дээр би цалингийн зээл 4.400.000 төгрөг авч нэмээд******* бид хоёр Улан-Үд явсан. Энэхүү аяллаар яваад өөртөө 1,070,000 төгрөгөөр годон гутал, 240,000 төгрөгөөр саравчтай малгай, надад 300,000 төгрөгөөр булган малгай, 120,000 төгрөгөөр бугуйн цаг авч, Монгол руу ирэхдээ үнэтэй вискинүүд олон ширхгээр нь авсан. Мөн 2014 онд байраа зарсны дараа нь турк нэхий дээл 870,000 төгрөгөөр, мөн дүүгээсээ 1,800,000 төгрөгөөр гоёлын нэхий дээл авсан. Тэрээр өдөрт 2 хайрцаг тамхи татдаг тул байнга худалдан авдаг байсан.

2015 оны 11 сард бид хоёр 10 хороололд охидууд дээрээ амьдрахаар ирсэн.

Би 2018 онд Мичико орчуулгын төвд үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажилд орсон. Цалин 700,000 төгрөг. Энэ үед ч ажил дээр архи тамхины мөнгө нэхэж ирдэг хэвээр. Би энэ ажилдаа 6 сар ажиллаад*******аас болж гарсан.

 Ингээд би ажилд орж чадалгүй удсан. Энэ хугацаанд түүнд зодуулсан, гар хүрсэнд нь гомдсон ч охидууд маань бид хоёрт чадахаараа тусалсан. Тэгээд 2019.06.11-ээс тасралтгүй 3 хоног архи уусан бөгөөд миний бие*******ын архидалт, дарамтаас болж 2019.06.13-нд цус харвасан.

Нэхэмжлэгч нь маш тансаг хэрэглээтэй. Бүх зүйлийг өөрөө сонгон шууд худалдан авдаг байсан. Бид хоёр амьдарч байх хугацаанд биыг хэрэглээний хувьд юугаар ч дутааж байгаагүй. Би сэтгэл санааны дарамтад орж, олон удаа зодуулж, бие сэтгэлээрээ хохирч,  агсам тавих бүрд гайгүй болно гэж итгэж, хамт амьдарсаар ирсэн боловч энэ хүн намайг тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй хэвтрийн хүн болгож орхиод явсан.

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлтийг цуцлахгүй нөхцөл байдал үүссэн тул гэрлэлт цуцлахыг зөвшөөрөхгүй, орон сууцны үнэ 106,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

            3. Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь 2016 оноос хойш буюу надад асаргаа шаардлагатай болсон үеэс эхлэн өнөөдрийг хүртэл нөхрийн хувьд хүлээх үүргээ биелүүлээгүй, нэг ч удаа эргэж ирээгүй, мөнгөн болон бусад хэлбэрийн ямар нэгэн тусламж үзүүлээгүй, гэр бүлийн харилцаагүй болсон.

Миний бие өнөөдрийг хүртэл хөл дээрээ босож чадаагүй, биеийн байдал тааруу, бусдын байнгын асаргаа шаардлагатай хэвтрийн хүн болоод 7 жил болж байна.

Хэвтрийн хүний хувьд эмчилгээ, эм тариа, асаргаа сувилгаа, хоол хүнсэнд их хэмжээний зардал шаардлагатай байдаг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Л.Цогтбаатар би, Ш.Жаргалсүрэнд тусламж дэмжлэг үзүүлж, эм тариа авч өгдөг, эмч хүн болохоор боломжоороо асарч сувилж байсан.

Цогтбаатар би өөрөө даралт харвасан, өндөр настан, Тэтгэврээс өөр орлого байхгүй, тэжээн тэтгэх боломжгүй.

Хариуцагч хүндээр өвчилсөн гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх үед хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдах, эмнэлэгт хэвтэх, хэвтрийн дэглэм зайлшгүй сахих шаардлагатай байх зэргээр гэрлэлт цуцлуулах асуудлыг шүүхээр хэлэлцүүлэхэд өөрийн эрхийг хамгаалах боломжгүй байх нь хамаарах бөгөөд өвчний хувьд эдгэрэшгүй, группэд орсон хэдий ч өвчин ердийн явцтай байгаа нөхцлийг хамааруулахгүй.

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, иргэний тодорхойлолт нь баримтын шаардлага хангаагүй байна.

Гэрлэлтийг цуцлахгүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй, тэжээн тэтгэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхний лавлагаа, 1186 дугаартай итгэмжлэл, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягын бүртгэлийн лавлагаа, бэлэглэлийн гэрээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагааний хуулбар, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийн хуулбар, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцлийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээний хуулбар, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай 00713 дугаартай тэмдэглэл, Голомт банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, нэгтгэсэн үнийн мэдээлэл, үзлэгийн картын хуулбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, Хаан банкны зарлагын мэдүүлгийн баримт зэргийг ирүүлсэн.

 

6. Хариуцагчаас 1757 дугаартай итгэмжлэл, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолтын хуулбар, Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эмчийн дүгнэлт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа, байрны төлбөр төлсөн талаарх Төрийн банкны баримт, фото зураг, оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, төлбөрийн баримтууд, Өвчний түүхийн хуулбар, Эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикризийн хуулбар, төлбөрийн баримтууд, хэвтэн эмчлүүлэгчийн түүх зэргийг ирүүлсэн.

 

7. Шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн*******2/ШЗ2026/10603 дугаартай захирамжын дагуу Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 37/762 дугаартай албан бичиг, хавсралт 119 хуудас баримт,  Цагдаагийн ерөнхий газрын 18г/580 дугаартай албан бичиг, Хил хамгаалах ерөнхий газрын 02-07/810 дугаартай албан бичиг, Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулан авсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.Жаргалсүрэнд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэрлэлтийг цуцлахгүй нөхцөл байдал үүссэн, орон сууц худалдсан 106,000,000 төгрөгийг гэр бүлийн хамтын хэрэгцээнд зарцуулж, дууссан гэж татгалздаг.

 

3. Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь нөхөраар тэжээн тэтгүүлэх, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

 Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, өөрөө даралт харвасан, өндөр настан, тэтгэврээс өөр орлого байхгүй, тэжээн тэтгэх боломжгүй гэж татгалздаг.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Жаргалсүрэн нар гэр бүл болсныг 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлт бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.(хавтаст хэргийн 202 дахь тал)

 

4.2. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* дүгээр хороолол /17030/  Чингисийн өргөн чөлөө дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай,******* мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр, нарыг бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн 64 дэх тал)

 

4.3. 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 827 дугаартай хамтран өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл, 828 дугаартай орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл тус тус байгуулагдсан.(хавтаст хэргийн 65, 66 дэх тал)

 

4.4. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* дүгээр хороолол /17030/  Чингисийн өргөн чөлөө дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай,******* мкв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр, Ш.Жаргалсүрэн нарыг бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн 67 дахь тал)

 

4.5. Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь ББСБ ХХК-тай байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор хамтран өмчлөгчын зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* дүгээр хороолол /17030/ Чингисийн өргөн чөлөө дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай,******* мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.(хавтаст хэргийн 71-73 дахь тал)

 

4.6. Нэхэмжлэгч болон хариуцагч Ш.Жаргалсүрэн нар нь иргэн Ц.Мөнхдагшинтай оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1323 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* дүгээр хороолол /17030/  Чингисийн өргөн чөлөө дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай,******* мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 79 дэх тал)

4.7. Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь иргэн В.Даваасүрэнтэй оны 08 дугаар сарын 05-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* дүгээр хороолол, 18 байрны 98 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 16 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 112 дахь тал)

 

4.8. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* дүгээр хороолол, 18 байрны 98 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 16 мкв талбайтай, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ш.Жаргалсүрэнг бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон.(хавтаст хэргийн 113 дахь тал)

 

4.9. Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь ББСБ ХХК-тай байгуулсан 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах зорилгоор Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* дүгээр хороолол, 18 байрны 98 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 16 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан.(хавтаст хэргийн 116-142 дахь тал)

 

4.10. Хариуцагч Ш.Жаргалсүрэн нь иргэн Д.Оюунтуяатай 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 653 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* дүгээр хороолол, 18 байрны 98 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 16 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг 10,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.(хавтаст хэргийн 146 дахь тал)

 

4.11. 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эмч Ц.Батцэнгэл нь “Ш.Жаргалсүрэн нь тархины цус харвалтын дараах архаг, хүнд явцтай саажилттай, хөдөлмөрийн чадвар бүрэн алдагдсан, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай, хэвтрийн өвчтөн бөгөөд урт хугацааны эмчилгээ, хяналт зайлшгүй шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан.(хавтаст хэргийн 201 дэх тал)

 

4.12. оны 07 дугаар сарын 06-ны өдөр 1323 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцыг Ц.Мөнхдагшинд 106,000,000 төгрөгөөр худалдсан тухайд, оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* дүгээр хороолол, 18 байрны 98 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 16 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авсан тухайд, 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тухайн 98 тоот орон сууцыг бусдад худалдсан тухайд, 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл хамтдаа амьдарсан тухайд, 2019 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа тухайд зохигчид маргаангүй.

 

Харин гэрлэлт цуцлуулах, хариуцагч Ш.Жаргалсүрэнгээс 106,000,000 төгрөг гаргуулах, нөхөраас тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд маргаантай.

 

5. Гэрлэгчид нь гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр, гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрэл амжилтгүй болсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

 

6. Нэхэмжлэгч, хариуцагч Ш.Жаргалсүрэн нар нь хоорондын таарамжгүй байдлаас болж таарч тохирохгүй байгаа, байнгын дарамт, гэр бүлийн хүчирхийлэлтэй, 2019 оны 06 сарын 13-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа зэрэг нөхцөл байдлыг дүгнэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан, болон Ш.Жаргалсүрэн нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэв.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно” гэж заасан.

 

Хариуцагч нь гэрлэлтийг цуцлахгүй нөхцөл байдал үүссэн, хариуцагч хүндээр өвчилсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү татгалзлаа баримтаар нотлоогүй, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт, хариуцагч Ш.Жаргалсүрэнгийн эрүүл мэндийн талаар тодорхойлсон эмч Ц.Батцэнгэлийн дүгнэлтийг ирүүлсэн байх боловч уг дүгнэлтийг хариуцагч хүндээр өвчилснийг нотлосон эмнэлгийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм.

 

Мөн хариуцагч Ш.Жаргалсүрэн нь өөрийн охиныг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, өмгөөлөгч Б.Баттөмөртэй 2026 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлаж болохгүй нөхцөл байдал байхгүй байна.

 

8. Гэр бүлийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1. “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна”, 128.4. “Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй” гэж тус тус заасан.

 

Шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* дүгээр хороолол /17030/ Чингисийн өргөн чөлөө дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай,******* мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиран зарцуулснаас олсон орлогыг гэр бүлийн хамтын хэрэгцээ, хамтын үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь 106,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо,******* дүгээр хороолол /17030/ Чингисийн өргөн чөлөө дүгээр байрны 23 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай,******* мкв талбайтай, 2 өрөө орон сууцыг 106,000,000 төгрөгөөр бусдад худалдаж, уг 106,000,000 төгрөгийг ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний төлбөрт төлсөн, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо,******* дүгээр хороолол, 18 байрны 98 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн дугаартай, 16 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авсан, байр түрээслэсэн, 2019 оны 06 сарын 13-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаандаа хамтын бизнесийн үйл ажиллагаа, хувийн хэрэгцээнд зарцуулж дууссан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчаас 106,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9.  Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1. “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй”, 36 дугаар зүйлийн 36.1. “Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан.

 

Шүүх болон Ш.Жаргалсүрэн нарын гэрлэлтийг цуцалж шийдвэрлэснээр гэрлэлтээр холбогдсон нөхөр, эхнэрийн хүлээх үүрэг дуусгавар болсон тул Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан гэрчлэгчдийн бие биеэ тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болсон байна.

 

Иймд нэхэмжлэгчээс тэтгэлэг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

10. Нэгдүгээр хавтаст хэргийн 6, 8-21, 246-247 дахь тал, Хоёрдугаар хавтаст хэргийн 8-10 дахь талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

11. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,950 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, гэрлэлт цуцлуулах шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж болон 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан******* ургийн овогтой*******гийн******* болон******* ургийн овогтой*******ийн Жаргалсүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагчаас 106,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасныг баримтлан, тэтгэлэг гаргуулах тухай хариуцагч Ш.Жаргалсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2  дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1,******* дугаар зүйлийн*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 687,950 төгрөгийг, хариуцагч Ш.Жаргалсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ш.Жаргалсүрэнгээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчт олгосугай.

 

5. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтээ цуцлуулсан талаар иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдсүгэй.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ОТГОНБАЯР