| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 192/2025/09874/И |
| Дугаар | 192/ШШ2026/06289 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2026/06289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, давхарт байрлах "Т " ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан- Уул дүүрэг тоотод оршин суух, Ө овогт Э С/РД: /,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, С овогт Ж Б/РД: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 95,909,579 төгрөг гаргуулж, баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, хариуцагч Э.сн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өсөхбаяр нар оролцов.
(Хариуцагч Ж.Б шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч "Т " ББСБ ХХК нь хариуцагч Э.С , Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 71,562,771 төгрөг гаргуулж, баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.С , Ж.Бнар нь Т ББСБ-тай 114011220031 дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 2,85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж, зээлдэгч барьцаа хөрөнгөөр Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, * тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай Ү-* дугаар гэрчилгээтэй хувийн сууц, мөн тус хаягт байршилтай 551 м.кв талбайтай Г-* дугаар гэрчилгээтэй гэр бүлийн хэрэгцээний газар, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 8,500,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн эд хогшил тус тус бүртгүүлэн, барьцаалж хариуцагч нар мөнгийг хүлээн авч зохигчдийн хооронд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн төлөлтийг хийгээгүй бөгөөд 1 удаагийн гүйлгээгээр дутуу төлөлтийг хийж өнөөдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 17,906,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,581,262 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 5,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг буюу нийт 71,562,771 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Э.С , Ж.Бнараас үүрэг гүйцэтгэх хугацааг 398 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн. Зээлдэгч зээл авсан өдрөөс хойш 1 удаагийн гүйлгээгээр төлөлтийг дутуу хийж, 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлөлт хийснээс хойш дахин төлөлт хийлгүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хийх талаар удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч ямарч үр дүнд хүрээгүй тул зээлийн хугацаа хэтрэлтийн талаар хэлэлцэж 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож, зээлдүүлэгч талын санаачлагаар гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргах шийдвэр гарсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2028 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болно. Мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох гэрийн эд хогшил бодитоор байгаа эсэх нь тодорхойгүй байгаа тул уг гэрээний зүйлээс татгалзаж байна. Зээлдэгч нарын гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, материалыг шүүхэд шилжүүлсэн боловч хаягтаа амьдардаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 06189 дугаар шүүхийн шийдвэр гарсан бөгөөд Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн сурвалжилж олж тогтоосон тул дахин шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч Э.С , Ж.Бнараас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114011220031 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 17,906,309 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,581,262 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 5,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг буюу нийт 71,562,771 төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Э.С ын нэр дээр бүртгэлтэй дээр дурьдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
1.2 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: ...Хариуцагч талаас хашаа байшин худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.О тай хийж, гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар Т ББСБ-аас олгох зээлийн төлбөрийг Б.О дансанд шилжүүлэхээр тохиролцсоныг үндэслэн зээлийн төлбөрт олгосон 50,000,000 төгрөгийг Б.О гийн дээрх дансанд Т ББСБ-аас Э.С50,0 сая зээл Г-114011220031 гэсэн утгатай шилжүүлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож хавсралтаар баталсан боловч зээлдэгч уг хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд уг төлбөрөөс 998,691 төгрөгийг хүүнээс, 1,309 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнээс тооцож хассан, 2026.04.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 38,195,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,639,063 төгрөг, нэг талын үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардалд 5,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг буюу нийт 95,909,579 төгрөгийн үлдэгдэлтэй тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Э.С ын нэр дээр бүртгэлтэй дээр дурьдсан баталгаат ипотекийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. гэжээ.
2. Хариуцагч Ж.Б хариу тайлбартаа: Миний бие Т ББСБ ХХК тухайн энэ зээлд хамтран зээлдэгчээр орсон боловч энэ зээл надад ямар ч хамааралгүй, нэхэмжилж байгаа мөнгө надад хамааралгүй болохыг тайлбарлаж байна. гэж маргажээ.
3. Хариуцагч Э.С ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Т ББСБ нь Э.С д 50.000.000 төгрөгийн хэрэглээний зээл олгохоор 2024 оны 1 сарын 8-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан боловч тус байгууллага уг гэрээнийхээ заалтуудыг хэрэгжүүлээгүй буюу гэрээнд заасан зээлээ олгоогүй хэрнээ зээл төл гэж 2 удаа шаардсан. Улмаар гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулгасанд тооцно гэж заасан бөгөөд хариуцагчид зээлийг олгоогүй. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
4. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Иргэний үнэмлэхийн лавлагаа, Сануулах хуудас, Эрдэлтэй зээлдэгчийн маягт, Мэдэгдэх хуудас, Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай, Монголын Нотариатчидын танхимын мөнгөний тасалбар, Зээл, зээлийн хүүний тооцоо, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.07.24-ний 06189 шийдвэр, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Зээл, хүүний тооцоолол, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд, Б.Оюунтуяагийн Иргэний үнэмлэхийн хуулбар, Барьцаа хөрөнгийн үнэлгээний маягт, Фото зураг, Шилжүүлгийн баримт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Ж.Болдбаатараас Хариу тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч Э.С аас Иргэний үнэмлэхийн лавлагаа, Итгэмжлэл, Харилцах дансны харилцагчийн хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч "Т " ББСБ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Э.С , Ж.Бнартай 114011220031 дугаар Зээлийн гэрээ, Баталгаат ипотекийн гэрээ, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 2,85 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч талаас хашаа байшин худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б.О тай хийж, гэрээний 3.5 дахь хэсэгт зааснаар Т ББСБ-аас олгох зээлийн төлбөрийг Б.О дансанд шилжүүлэхээр тохиролцсоныг үндэслэн зээлийн төлбөрийг олгосон. Зээлдэгч нар хуваарийн дагуу төлөлтийг хийгээгүй бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 1 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөгийн төлөлтийг хийсэн бөгөөд 2026.04.15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 38,195,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,639,063 төгрөг, нотариатын зардалд 5,000 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг буюу нийт 95,909,579 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Э.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Зээлийн гэрээ байгуулсан боловч тус байгууллага уг гэрээнийхээ заалтуудыг хэрэгжүүлээгүй буюу гэрээнд заасан зээлээ олгоогүй. Мөн Б.О нь хашаа байшинг хүлээлгэж өгөөгүй, хүнд түрээслүүлсэн байгаа. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
4. Хариуцагч Ж.Бнэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Т ББСБ ХХК тухайн энэ зээлд хамтран зээлдэгчээр орсон боловч энэ зээл надад ямар ч хамааралгүй, нэхэмжилж байгаа мөнгө надад хамааралгүй болохыг тайлбарлаж байна. гэж маргажээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч Э.С , Ж.Бнартай 114011220031 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 2,85 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч Э.С , Ж.Бнар зээлийг тохирсон хугацаанд төлж барагдуулах үүргийг хүлээн харилцан тохиролцсон байна. /хх7-9/
5.2 Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баталгаат ипотекийн гэрээ-г байгуулж, зээлдэгч Э.С ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, орбит 70 гудамж, 33в тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, * тоот хаягт байршилтай, 551 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх10-13,17-19/
5.3 Хэрэгт мөн хариуцагч Э.С болон Ж.А /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О / нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдаж, уг гэрээгээр Ж.А өмчлөлийн дээрх хаягт байршилтай 551м.кв талбайтай газрыг 33,000,000 төгрөг, мөн хаягт байршилтай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,000,000 төгрөгөөр тус тус Э.С д худалдах, худалдан авагч Э.СББСБ-ын зээл батлагдмагц урьдчилгаа төлбөрт газарт 8,000,000 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгөд 5,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл нийт 50,000,000 /25,000,000 газар+25,000,000 хувийн сууц/ төгрөгийг Т ББСБ ХХК-ийн зээлээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцжээ. /хх67-73/
5.4 Дээрх гэрээний 3.5-д ...Т ББСБ ХХК-ийн зээлээр бүрэн төлж барагдуулахаар тохиролцов. Хаан банк-5042072979 /Ж.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Б.О гэсэн байх бөгөөд улмаар 2024.01.09-ний өдөр нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь зээлдэгч Э.С , Ж.Бнартай байгуулсан зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн нэрлэн заасан Б.О д 50,000,000 төгрөгийг Э.С50,0 сая зээл Г-114011220031 гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /хх-74/
6. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь нэхэмжлэгчээс зээл авах хүсэл зориг байсан эсэх, энэхүү хүсэл зоригийг хэрхэн илэрхийлэгдсэн болохыг тогтоох шаардлагатай. Хариуцагч Э.Снь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор хэрэглээний зээл авахыг хүсч талууд зээлийн гэрээг байгуулжээ. Хариуцагч Э.Сболон Ж.А нар 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулж, тус гэрээнд төлбөрийг Т ББСБ ХХК-ийн зээлээр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байх ба улмаар энэхүү гэрээний дагуу худалдан авсан газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар түүний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болж, хуульд заасан эрх, үүрэг үүссэн гэж үзнэ./хх28-41, 2хх37-40/
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-т заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэлээ.
7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар зээлийн 50,000,000 төгрөгийг 2024.01.09-ний өдөр хариуцагчийн нэрлэн заасан Б.О гийн дансанд Э.С50,0 сая зээл Г-114011220031 гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж, үүргээ зохих ёсоор, шударгаар бүрэн биелүүлжээ.
8. Хариуцагч Ж.Бнь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114011220031 тоот зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээний оролцогч болсны хувьд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, гэрээний хугацаанд үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байна.
9. Нэхэмжлэгчээс дээрх зээлийн гэрээний үүргээс хариуцагч нарыг 1,000,000 төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд хариуцагч нар үндсэн зээл, хүүг төлөөгүй, зээлийн гэрээний 3.2, 3.5, 4.2.3, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ зохих ёсоор, шударгаар биелүүлж чадаагүй, зээлийн график зөрчигдсөн байх ба гэрээний үүргээ биелэгдээгүй болох нь хэрэгт авагдсан 2024.03.27-ны өдрийн Сануулах хуудас, Зээлдэгчтэй уулзсан тухай тэмдэглэл, 2024.10.17-ны өдрийн Мэдэгдэх хуудас, 2024.12.09-ний өдрийн Үүргээ гүйцэтгэхийг шаардах тухай зэрэг баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон.
10. Талуудын хооронд урт хугацаатай гэрээ байгуулагдсан, хариуцагч нар нь эргэн төлөх хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх гэрээний үүргийг зөрчсөн болох нь хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдсон, үүрэг гүйцэтгүүлэгчээс зөрчлийг арилгуулахаар сануулан шаардсан боловч зөрчлийг арилгаагүй үндэслэлээр зээлдүүлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно, гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.1, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3 дах хэсэгт тус тус заасантай нийцсэн.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Э.С , Ж.Бнарын гүйцэтгэх үүргийг нийт 71,487,571 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114011220031 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 38,195,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,639,063 төгрөг нийт 95,834,379 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлсэн нь хууль болон гэрээнд заасныг зөрчөөгүй байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаас гадна 2021.07.01-ний өдрөөс дагаж мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан. Мөн талууд зээлийн гэрээний 4.3.2-т Зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөх хуваарь-ийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу төлөх гэж гэрээгээр тохиролцжээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй боловч хариуцагч нар зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн, зээлийн төлбөрийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэн шүүхэд хандаж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан нийцсэн гэж үзнэ.
11. Иймд нэхэмжлэгч нь хуульд зааснаар зээлийг эргэж төлөх хүртэл хугацаагаар буюу нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөр тооцож зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул хариуцагч Э.С , Ж.Бнараас 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 114011220031 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 50,000,000 төгрөг, хүү 38,195,316 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,639,063 төгрөг нийт 95,834,379 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгох нь зүйтэй.
12. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан 5,000 төгрөг, хариуцагч нарыг эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохирол гэж үзэх тул уг шаардлагыг хангав. /хх25, 28-31/
13. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ, 174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулжээ.
Хариуцагч Э.С , Ж.Бнар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 95,834,379 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 75,200 төгрөг нийт 95,909,579 төгрөгийг нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Барьцааны гэрээний зүйл болох Э.С ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, орбит 70 гудамж, 33в тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн Эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, орбит 70 гудамж, 33в тоот хаягт байршилтай, 551 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, дуудлага худалдааны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С , Ж.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 707,700 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.С , Ж.Бнараас 95,909,579 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.С , Ж.Бнар нь 95,909,579 төгрөгийг төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э.С ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай 32 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Г-* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, тоот хаягт байршилтай, 551 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаалсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.С , Ж.Бнараас улсын тэмдэгтийн хураамжид 707,700 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ