| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00764/И |
| Дугаар | 103/ШШ2026/00796 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00796
2026 06 02 103/ШШ2026/00796
Зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дугаар хороо, хөдөө хэсэгт оршин суух, ******* овогт *******йн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Тогос-Уулын дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Ц.******* нь 2023 оны 12 сарын 13-ны өдөр өөрийн найз Д.*******д годон гутал авах гэсэн мөнгө дутаад байна удаахгүй өгнө гэхээр нь 650.000 төгрөг өгсөн. Мөн 2024 оны 04 сарын 04-ний өдөр хүүхэд нь машины зээлтэй, зээлийн мөнгийг нь хаах гэсэн юм гэхээр нь 15.000.000 төгрөг өгсөн. Энэ мөнгийг өгснөөс надад мөнгөний хэрэг гараад Д.******* надад 2.000.000 төгрөгийг эргүүлж өгсөн гэдэг. Энэ нь өмнө авсан гуталны мөнгийг тооцоод сүүлд авсан мөнгөнөөс эргүүлж өгсөн. Тэгээд би хааяа гэрээр нь орж гарахдаа мөнгөө хэлэхэд боломж гарахгүй байна гээд яваад байсан. Тэгж явсаар байгаад 2024 оны 08 сарын 28-ны өдөр самарт явна, одооноос бэлтгэлээ хангана, мөнгө хэрэгтэй байна, самраас ирээд авсан мөнгөө өгч дуусгая гээд дахин 8.400.000 төгрөг авсан. Өвөл нь 8.000.000 төгрөг эргүүлж өгөөд дараа нь бас 3.000.000 төгрөг өгсөн. Бас нэг удаа 2.000.000 төгрөг өгсөн, гэхдээ яг хэзээ өгснийг нь санахгүй байна. Ингээд 9.050.000 төгрөгийг өгөөгүй үлдсэн. Өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Бид найз нөхдийн дотно харилцаатай байсан болохоор итгээд ямар нэгэн гэрээ хийхгүй өгдөг байсан. Өнгөрсөн өвөл нөхөр нь болох найз минь нас бараад би мөнгөө нэхэхгүй явсаар байгаад өдийг хүрсэн. Утсаар ярихаар өгнө л гэдэг, сүүлдээ хэл амаар доромжлоод өгдөг газраa өг гээд загнаад байдаг боллоо. Иймээс түүнд зээлсэн мөнгийг гаргуулж өгнө үү гэв.
2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэв. Хариуцагч Д.******* нь нэхэмжилж буй 9.050.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 9.050.000 төгрөгийг 2026 оны 10 дугаар сард багтаан төлж дуусгахаар, нэхэмжлэгч Ц.******* 2026 оны 10 сараас өмнө зээл төлөхийг шаардахгүй байхаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ц.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.50.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.******* нь нэхэмжилж буй 9.050.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 9.050.000 төгрөгийг 2026 оны 10 дугаар сард багтаан төлж дуусгахаар, нэхэмжлэгч Ц.******* 2026 оны 10 сараас өмнө зээл төлөхийг шаардахгүй байхаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******ас 79.875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО