| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00573/И |
| Дугаар | 103/ШШ2026/00797 |
| Огноо | 2026-06-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 103/ШШ2026/00797
2026 06 02 103/ШШ2026/00797
Зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, Голомт банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хороолол, дүгээр байрны тоотод оршин суух, *******,
Хариуцагч: Багануур дүүргийн дүгээр хороо, Наран хороолол, дүгээр байрны тоотод оршин суух, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 133.744.099,62 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн *******, ******* нар нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай 314605150727 дугаартай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн гэрээ байгуулж 150.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж авсан. Мөн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Голомт банктай 354605150730 дугаартай бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн гэрээ байгуулж 75.000.000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 364605150727-1, 354605150730 дугаарт ипотекийн гэрээгээр *******-н өмчлөлийн Багануур дүүрэг дүгээр хороо, Наран хороолол байр, тоот, 18 м.кв, улсын бүртгэлийн **** дугаар бүхий нэг өрөө орон сууцыг, мөн 354605150727-2, 364605150730-1 дугаарт ипотекийн гэрээгээр Н.Мягмарсүрэнгийн өмчлөлийн Багануур дүүрэг, дугаар хороо, байр, тоот, м.кв, улсын бүртгэлийн *** дугаар бүхий гурван өрөө байрыг, мөн 364605150727- 3,364605150730-2 тоот ипотекийн гэрээгээр *******, *******, Н.Мягмарсүрэн нарын өмчлөлийн Багануур дүүрэг, дүгээр хороо, Баялаг хороолол, Д.Нацагдоржийн гудамжны байр, тоот, 39.5 м.кв, улсын бүртгэлийн **** дугаар бүхий нэг өрөө байрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч *******, ******* нар нь ЗГ4605150727, ЗГ4605150730 дугаартай зээлийн гэрээнүүдийн хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно.
ЗГ4605150727 тоот зээлийн гэрээний төлбөр 2026 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 78.333.333,44 төгрөг, хүүний төлбөр 3.400.502,04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59.810,47 төгрөг, нийт 81.793.645,96 төгрөг, ЗГ4605150730 тоот Зээлийн гэрээний төлбөр 2026 оны 03 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 51.250.000 төгрөг,
хүүний төлбөр 690.954,19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.489,47 төгрөг, даатгалын өр 8.010 төгрөг, нийт 51.950.453,66 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Иймд Иргэн *******, ******* нараас Голомт банктай байгуулсан ЗГ4605150727 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 81.793.645,96 төгрөг, мөн ЗГ4605150730 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 51.950.453,66 төгрөгийг тус тус гаргуулж, ЗБ4605150727-1, ЗБ4605150730 дугаарт Ипотекийн гэрээгээр Ч.Бат-Эрдэнийн өмчлөлийн Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, Наран хороолол байр, тоот, 18 м.кв, улсын бүртгэлийн *** дугаар бүхий нэг өрөө орон сууцыг, мөн 354605150727-2, 354605150730-1 дугаарт ипотекийн гэрээгээр Н.Мягмарсүрэнгийн өмчлөлийн Багануур дүүрэг, дугаар хороо, байр, тоот, 39 м.кв, улсын бүртгэлийн Ү-*** дугаар бүхий гурван өрөө байрыг, мөн 354605150727-3, 354605150730-2 тоот ипотекийн гэрээгээр *******, *******, Н.Мягмарсүрэн нарын өмчлөлийн Багануур дүүрэг, дүгээр хороо, Баялаг хороолол Д.Нацагдоржийн гудамжны байр, тоот, 39.5 м.кв, улсын бүртгэлийн *** дугаар бүхий нэг өрөө байрыг хууль тогтоомжийн дагуу худалдан үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2026 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нар харилцан тохиролцож, дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 133.744.099,52 төгрөгөөс хариуцагч нарын өнгөрсөн хугацаанд төлсөн 26.074.315 төгрөгийг хасч, үлдэх 107.669.784,29 төгрөгийг 2026.06.28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 8.972.482 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөхөөр, хуваарьт заасан хугацаанд төлөлт хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
Голомт банк ХХК зээлийн гэрээний үүрэгт 133.744.099,62 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг *******, ******* нарт холбогдуулан гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд зохигч нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 133.744.099,52 төгрөгөөс хариуцагч нарын өнгөрсөн хугацаанд төлсөн 26.074.315 төгрөгийг хасч, үлдэр 107.669.784,29 төгрөгийг 2026.06.28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 8.972.482 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөхөөр, хуваарьт заасан хугацаанд төлөлт хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Голомт банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 133.744.099,62 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан 133.744.099,52 төгрөгөөс хариуцагч нарын өнгөрсөн хугацаанд төлсөн 26.074.315 төгрөгийг хасч, үлдэр 107.669.784,29 төгрөгийг 2026.06.28-ны өдрөөс эхлэн сар бүрийн 28-ны өдөр 8.972.482 төгрөгөөр 12 сарын хугацаанд төлөхөөр, хуваарьт заасан хугацаанд төлөлт хийгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 896.870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нараас 448.435 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн тогтоолыг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.СОЛОНГО