Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2026/00810

 

 

 

 

 

2026 06 03 103/ШШ2026/00810

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн  дугаар хороо, Д.Нацагдоржийн гудамж, Доун ХХК-ийн байранд байрлах, Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Шинэ Их гүний  дугаар гудамжны  тоотод оршин суух, *******гийн *******,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Шинэ Их гүний  дугаар гудамжны  тоотод оршин суух, *******ын ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 334.924,46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Хариуцагч нар нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг, сарын 3.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үүрэгт 5.851.650 төгрөгийг буцаан төлсөн байх бөгөөд хариуцагч нь 2025 оны 11 сараас эхлэн төлөхгүй удаа дараа холбогдон шаардсан ч одоо хүртэл төлөлт хийхгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 251.921,58 төгрөг, зээлийн хүү 77.002,88 төгрөг, бусад зардал 6.000 төгрөг, нийт 334.924,46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Вишнфанд ББСБ ХХК-ийн төлөөлөгч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Р.*******, Ц.******* нар нь Налайх салбараас 2023 оны 11 сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөгийн зээл авсан ба зээлийн үлдэгдэл 334.924,46 төгрөгийг 2026 оны 05 сарын 04-ний өдөр бүрэн төлж барагдуулсан болно гэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Р.*******, Ц.******* нар нь Вишнфанд ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 334.924,46 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн бичгээр ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Вишнфанд ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******гийн *******, *******ын ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 334.924,46 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Р.*******, Ц.******* нар 334.924,46 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10.698 төгрөгөөс 5.349 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 5.349 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Р.*******, Ц.******* нараас 5.349 төгрөгийг тус тус гаргуулж, Вишнфанд ББСБ ХХК -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО