| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2026/00969/И |
| Дугаар | 103/ШШ2026/00814 |
| Огноо | 2026-06-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2026/00814
2026 06 03 103/ШШ2026/00814
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Сөүлийн гудамж 25, Сөүл оффист байрлах, Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн дугаар хороо, Наран хороолол, дугаар байрны тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.990.528,3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч С.******* нь нэхэмжлэгч Хаан банк ХК-тай зээлийн гэрээ байгуулж 2025 оны 01 сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөгийг, жилийн 19.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч С.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 5 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 809.593,1 төгрөг, зээлийн хүү 691.864,9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.802,8 төгрөг, нийт 1.503.260,9 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2026 оны 5 сарын 21-ний өдрийн байдлаар 376 хоног хугацаа хэтэрсэн байна. Иймд 2026 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт нийт 10.990.528,3 төгрөгийг С.*******аас гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь Хаан банкны нэхэмжилсэн 10.990.528,3 төгрөгийг төлөхөд маргаан байхгүй гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10.990.528,3 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт *******ын *******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10.990.528,3 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.798 төгрөгөөс 95.399 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 95.399 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч С.*******аас 95.399 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.СОЛОНГО