Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 103/ШШ2026/00827

 

 

 

 

 

 

2026 06 05 103/ШШ2026/00827

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн дүгээр хороо, Д.Нацагдоржийн гудамжинд байрлах, Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн  дугаар хороо, Талын толгойн  дугаар гудамжны тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 30.261.833,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК-ийн Багануур салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч Ү.******* нь Хаан банкнаас 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/59820519 тоот дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ, БГХ/59820519 тоот дугаартай барьцааны гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг жилийн 15,6 хувь, сарын 1,3 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээлээр авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого барьцаалуулан зээлийг авсан юм. 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/59820519-1 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр зээлийн гэрээний хуваарьт өөрчлөлт оруулсан. Зээлдэгч нь 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/59820519 тоот дугаартай зээлийн гэрээ, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ЗГ/59820519-1 тоот дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 2.507.694,36 төгрөг, зээлийн хүүд 2.735.731,45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 42.899,19 төгрөг, нийт 5.286.325 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас хугацаа хэтэрч нийт 155 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр, 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Тус Зээлийн гэрээнүүдийн үүргийн зөрчлөөс үүдэн талуудын хооронд байгуулагдсан цалингийн зээлийн гэрээний үүрэгт 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27.492.305,64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.736.870,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 26.157,91 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 6.500 төгрөг, нийт 30,261,833.80 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Ү.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******гийн ******* Хаан банкнаас нэхэмжилсэн 30,261,833.80 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан банк ХК-ийн Багануур салбар нь зээлийн гэрээний үүрэгт 30,261,833.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Ү.******* холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ү.******* нь нэхэмжлэлийн шаардлага 30,261,833.80 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хаан банк ХК-ийн Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогт *******гийн *******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 30,261,833.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ү.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309.259 төгрөгөөс 154.629,5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 154.629,5 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ү.*******аас 154.629,5 төгрөгийг тус тус гаргуулж, Хаан банк ХК-ийн Багануур салбарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО